ПЛЕЯДУУДААС ИРСЭН АЛАЕ 7-р хэсэг

 

Асуулт ба хариулт:

Асуулт: Би нойрны маш ноцтой асуудалтай юм. Яахыг та надад зөвлөж чадах уу?
Хариулт: Бясалгал, “St John’s wort” (оросоор Зверобой) төрлийн өвсөн ургамлын капсулууд хэрэгтэй.
Асуулт: Миний найз олон жил фибромалги (Булчин, үе мөчний өвчин) өвчнөөр өвдөж байгаа юм. Бид жинхэнэ эрүүл хүнс хэрэглэдэг боловч тэр өвдсөөр л байдаг ба байнгын ядарсан байдалтай байдаг. Танд бидний хийж чадах ямар нэгэн санал байгаа болов уу?
Хариулт: Тэр Глюкозамин (Glucosamine)/ Хондроитин сульфат (Chondroitin sulfate) зэргийг хэрэглээд үзэж болох юм, мөн түүнчлэн түүний амьдралд хэн эсвэл юу түүний санааг нь зовоогоод байгаад анхаарлаа хандуулах ёстой.
Асуулт: Миний эхнэр сүүлийн үед надтай маш түрэмгий харьцах боллоо, би түүнтэй ярьж чадахгүй байна, түүнээс сөрөг энергийг мэдрээд байх юм. Түүнд юу тохиолдоод байгааг ойлгодоггүй, яагаад гэвэл тэр хоцрогдсон шашины ойлголтууддаа хэтэрхий их үнэнч юм. Би бүр түүнтэй астральд ярилцаж үзсэн, гэвч юу ч өөрчлөгдөөгүй. Би яах ёстой вэ?
Хариулт: Хэрвээ та бүхнийг үзээд алдсан бол одоо тэр өөрөө ямар замаар явахаа шийдэх ёстой. Одоогийнх шиг ийм шилжилтийн үед бага биш тодруулах зүйл болон цэвэрлэгээ явагдаж байна, сөрөг энергитэй хүмүүс нэг газраа дахин үлдэж чадахгүй. Зөвхөн ижил үелзэлтэй хүмүүс нэг газартаа зохиролд үлдэх нь жам ёсны юм. Одоо олон хүн үүнийг туулж байна. Би видеондоо: “Цэцэг бүрт цэцэглэх хугацаа байдаг” гэж хэлдэг. Сүнс бүрт өөрийн гэсэн цаг хугацаа, ухаарлын аяс гэж бий. Зарим сүнснүүд хурдан, зарим нь удаан хөгждөг. Одоогийнх шиг шилжилтийн үед хүмүүс өөртэйгөө ижил энергитэй хүмүүсийг хайх болно. Зарим нь үүнийг ухамсартайгаар хийдэг бол ихэнх нь ухамсаргүйгээр хийдэг. Энэ жам ёсны хэрэг. Энэ амьдралдаа дээд мэдлэгт бүгд бэлэн байдаггүй. Нэг хэсэгт нь үүнийг ойлгоход нь ээлжит амьдрал хэрэгтэй болдог.
Асуулт: Миний ах аутизм өвчтэй юм л даа. Аутизмын шалтгаан нь юу болохыг би мэдмээр байна л даа. Үүнээс гадна, миний ах ярих чадваргүй. Би түүнтэй яаж харилцвал дээр вэ?
Хариулт: Таны ах дэлхийн хэмжээст дасан зохицож чадахгүй байгаа сүнс гэж би бодож байна. Түүнтэй ярих хамгийн сайн арга бол телепатаар ярих. Түүнийг унтаж байхад нь ярилцаад үзээрэй.
Асуулт: Миний шээсээр цус гараад байна, эмчээс гадна шийдэх арга бий юу?
Хариулт: Таны бөөр зөв биш ажиллах үед цус гардаг. Бөөр цуснаас хорт бодисуудыг шүүж гадагшлуулж, биен дэх усыг зохицуулдаг. Та бөөрөө дулаан байлгах ёстой. Хэрвээ тэдгээр нь даарах юм бол халдвар авч бүхнийг шүүж чадахгүй болно. Ийм байдлаар хааяа цус бөөрөөр гадагш гардаг. Энэ нь ихэвчлэн эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүдэд илүү тохиолддог. Тодорхой цаг хугацаа бүрт хүмүүс бөөрөө хоргүйжүүлэх ёстой. Байгальд үүнийг хийдэг ургамлууд байдаг. Та хус, Bear’s Grape/Uva Ursi (оросоор Толокнянка), Барбарис, Шошнууд, Watercress (оросоор Жеруха обыкновенная) хэрэглээд үзээрэй, түүнчлэн эмийн сан руу ороод байгалийн өвс ургамлын хольц болох Albumo Gastreu R64 эсвэл Renes/Equisetum comp олж аваарай.
Асуулт: Шизофрени өвчний талаар ярьж өгч чадах уу, яагаад гэвэл миний ээж энэ өвчнөөр удаан өвдөж байна. Сүүлийн хэдэн жил шизофрени өвчний эсрэг эм уугаад одоо урьд өмнөх шигээ хий юм харахаа больсон. Гэсэн ч эдгээр мансууруулах бодисууд түүнийг ургамал болгож байна, хэрвээ тэр тэдгээрийг үргэлжлүүлэн уугаад байвал тэр өөрөөрөө байж чадахгүйг би мэдэж байна. Тэр эдгээр мансууруулах бодисуудыг үргэлжлүүлэн уугаасай гэж би хүсэхгүй байна, гэсэн ч бас шизофрени өвчин нь дахихыг бас хүсэхгүй байна. Би түүнтэй илүү их хугацааг өнгөрөөж, түүнд илүү их хайрыг өгсөн нь дээр байх. Би түүнд бясалгал түүний сэтгэх үйл явцыг шинэчилж чадна гэдэгт итгүүлэхэд хэцүү гэж бодож байна. Түүнийг эмчлэхийн тулд би юу хийх ёстой вэ?
Хариулт: Шизофрени нь 2 сүнс нэг физик биед үлдэхийг оролддогоос өдөөгддөг өвчин юм. Бясалгал энд бага тус болно. Хорон санаатай мөн чанараас өөрийгөө цэвэрлэхийн тулд сүнслэг энергийн тусламжтайгаар цэвэрлэгээ хийх хэрэгтэй.
Асуулт: Сүнслэг энергийн тусламжтайгаар цэвэрлэгээ хийх гэдгээ тодорхой тайлбарлаад өгөхгүй юу?
Хариулт: Хариулт нь миний видеон дээр байгаа. “Хэрвээ та дорд энергийг цэвэрлэхийг хүсвэл та илүү өндөр энергийг ашиглах ёстой”. Миний видеонууд дээр байгаа бясалгалыг хийж, түүний биед үлдэхийг хүсээд байгаа мөн чанаруудаас ангижрахын тулд бясалгалын үед сансрын гэрлийг ашиглаарай гэж түүнд хэлээрэй. Дорд мөн чанарууд гэрлийн сүр хүчийг тэсч чадахгүй. Гэхдээ гэрэл хангалттай хүчирхэг байх ёстой.
Асуулт: Паркинсоны өвчинг эмчлэх боломжтой юу, яагаад ийм зүйл тохиолддог юм бэ?
Хариулт: Би хэдийн хэлсэн, бүх зүйл үргэлжилсэн цул энерги. Ишлэл: “Өвчнүүд сөрөг энергиэс, гутарсан, эдгэрээгүй сэтгэл хөдлөлөөс, зарим нь кармын шалтгаанаар, мөн танай дэлхийн нууц засгийн газар хиймлээр бүтээснээс үүсдэг”. “Сансрын хайрын өндөр үелзлийн ачаар та бүх сөрөг энергиүдийг өөрчилж чадна”. Таны ашиглаж байгаа энерги хангалттай чадалтай бол та бүхнийг анагааж чадна. Таны бүтээж болох хамгийн өндөр энерги бол ХАЙРЫН ЭНЕРГИ. Хайрын энерги физик бодит байдлыг өөрчилж, бас эдгээж чадна. Та хоолоо, усаа, биеэ өөрчилж болно. Оршихуйн (Бурхан) энергиэс илүү хүч чадалтай зүйл гэж өөр юу ч байхгүй. Хэрвээ та айдсын эсвэл үзэн ядалтын энерги бүтээж байгаа бол илүү дээд энергийг блоклодог. Та энэ энергийг удирддаг болохоор. Та (Чөлөөт хүсэл) сонгох эрхтэй. Та өөрийнхөө дотоод хөгжлийг бүтээгч нь юм. Оршихуй (Экзистенци) нь таны хүсэлд хариу өгдөг. Хамгийн сайн анагаах ухаан бол сүнслэг амьдрал. Ингэж та ихэнх өвчнөөс ангижирч чадна. Үзэн ядалт, уур уцаар, стресс нь биеийн ихэнх өвчнүүдийн шалтгаан нь болдог, яагаад гэвэл тэдгээр нь сөрөг энерги бий болгодог юм. Тэдгээр нь таны биеийн молекул бүтцийг өөрчилж, сул дорой болгодог. Ингэж ЭНЕРГИ физик биеийг ЖИНХЭНЭЭСЭЭ эдгээхийн тулд тохируулагдсан (анагаагдсан) байх ёстой. Энэ нь эмнэлгийн тусламжийн нэг хэсэг нь юм.
Асуулт: Гомосексуалистуудын хувьд?
Хариулт: Гомосексуализм бол энергийн гэмтэл. Туйлшралын эвдрэл. Оршихуйд зөвхөн эрэгтэй болон эмэгтэй энерги нэгдсэн үед л та бүтээлийн энергийг үйлдвэрлэх чадвартай болдог. Та байгаль дахь бүх зүйлд энэ зарчмыг олж харж чадна. Ямар нэгэн зүйлийг бүтээх, тунгаахад танд эрэгтэй, эмэгтэй энергийн зохицол зайлшгүй хэрэгтэй. Гомосексуализмын хам шинжийн асуудал зөвхөн энэ гариг дээр л байдаг. Энд хүмүүст өнгөрсөн амьдралынхаа тухай, тэнд тохиолдсон бэртэл гэмтлүүдийн тухай дурсамжуудад нэвтрэх ямар ч эрх байдаггүй болохоор л энэ зүйл тохиолддог юм. Өнгөрсөн амьдралд нь тийм хүмүүс хэтэрхий том бодгальчлалтай эсвэл биеийнхээ хүйсэнд дэндүү дасал болсон байдаг. Амьдрал болгонд сүнс эрэгтэй, эмэгтэй янз бүрийн биеийг ашигладаг. Гомосексуалистууд гэмтлээ даван туулах ёстой. Тэд одоо, тухайн амьдралдаа өөр хүйстэй болсон гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Та өөр амьдралд сурах ёстой зүйлийнхээ дагуу олон удаа хүйсээ солих шаардлагатай болно. Та илүү өндөр энергид (үелзэлд) байх үед, жишээ нь Холбооны хөлгүүд дээр байх үед дэлхийн таны физик амьдралын доошилсон, хязгаарлагдсан энерги илүү дээд энергид шилжих ба та илүү их ойлголт, амьдралынхаа, төлөвлөгөөнийхөө хөгжлийн хэтийн төлвийг олж авна. Та гомосексуализм мэтийн өнгөрсний гэмтэлгүй болох болно. Та 3 хэмжээст гариг дээрх үйл явдлуудыг туулах ёстой, физик биеийн доторх энерги (сүнс) гэдгээ бүү мартаарай. Та эрэгтэй биед эрэгтэй туршлага, эмэгтэй биед эмэгтэй туршлага олж авахыг хүссэн. Хэрвээ та зөв энергид тохируулагдаагүй бол энд ямар нэгэн зүйл буруу ажиллаж байна, түүнийгээ эмчлэх ёстой.
Асуулт: Генетикийн улмаас гэрлийн хүмүүс болдог уу эсвэл тэдний сүнс эртнийх бас билиг ухаантайнх уу? Заримдаа би энэ бүхэн илүү өндөр ухамсартай оршнолууд генетикээр удирддагтай холбоотой ба сүнслэг сүнсний дахин төрөл авахтай хамааралгүй байхвий гэж айдаг. Та энэ сэдвээр гэгээрүүлээд өгөхгүй юу?
Хариулт: Гэрлийн ажилтнууд болох хүмүүс нь бусад амьдралууддаа олж авсан илүү нийтлэг амьдралын туршлагуудтай сүнснүүд юм. Тийм сүнснүүд хэдийн дээд гаригуудад амьдарч байсан, гэрлийн замыг сайн мэддэг юм. Дэлхий дээрх туршлагагүй ихэнх сүнснүүд зохист сэтгэлгээг ашигладаг, зөвхөн Дэлхийтэй төстэй гаригуудад л төрөл авдаг. Энэ нь генетиктэй ямар ч хамааралгүй. Генетик зөвхөн таны ухамсарт л хариу өгдөг. Тиймээс л зарим хүмүүс үргэлж эрүүл байдаг, харин зарим нь үргэлж өвчтэй байдаг юм. Би видеонууддаа хэлдэг, ХАЙРЫН сансрын энерги ба оршихуйн (Бурханы) ГЭРЛИЙН ачаар, хэрвээ энэ нь таны дотоодод хангалттай хүчтэй байвал хүссэн бүхнээ эмчилж чадна. Гэвч одоогоор Дэлхийн хүмүүс уйтгар гуниг, үзэн ядалт, ихэрхүү зан, мансууруулах бодисоос салаагүй технологийн нийгэмд байгаа болохоор оршихуйн энергийг мэдэрч чадахгүй, ашиггүй амьдралаар амьдарч байгаа юм. Ийм байдлаар тэд дараагийн амьдралдаа хичээлээ дахин давтах болно.
Асуулт: Мантра гэж юу вэ?
Хариулт: Энерги болон үелзлээс тогтдог бүхнийг хэлдэг. Бодол, үг, өнгө, хэлбэр, физик матери эсвэл нарийн бие, БҮХ ЗҮЙЛ энерги юм. Мантра бол дууны үелзлийг бий болгох боломжтой үгс юм. Гэвч түүний ажиллах чадвар таны сэтгэл хөдлөл болон энергийн байдлаас хамаардаг. Тиймээс, хэрвээ та үзэн ядалтаар дүүрэн байдаг бол та доод астраль мөн чанаруудыг татаж чадна. Эрт үеийн зарим мантруудыг харь гаригийнхан өгсөн, заримыг нь гэрлийн талаас эсвэл хар талаас ченнелингийн тусламжтайгаар олж авсан, гэсэн ч тэдгээрийн ихэнх нь зуун зуунуудын туршид хүмүүсийн бүтээсэн зүгээр л мухар сүсэг юм. Бүр ердийн дуу ч Мантра болдог. Хэрвээ та дуундаа хайр оруулвал та хайрын энерги бүтээж байна гэсэн үг. Хэрвээ үзэн ядалт шингээвэл... та өөрөө юу бүтээж байгаагаа бодож чадна. Иймээс л видеонд сөрөг, хар бараан, түгшүүртэй хөгжим бүү сонс гэсэн хэрэг.
Асуулт: Та “Шинэ парадигмын гарын авлага” (Handbook for the New Paradigm) гэдэг номын цуглуулгыг мэдэх үү? Тэдгээрийг Жордж Грин (George Green) гэдэг хүн зохиосон. Магадгүй, түүнд тэдгээрийг Плеядианчууд дамжуулж өгсөн байх, харин үр дүнд нь тэдгээр нь интернетэд чөлөөтэй байх болсон. Би тэднийг унших гэж их цаг хугацаа зарцуулсан, энэ тухай таны бодлыг сонсмоор байна.
Хариулт: Энэ их сонирхолтой боловч хэтэрхий төвөгтэй, ойлгомжгүй хэлбэрээр бичигдсэн болохоор хүмүүст ашиг авчирч чадахгүй. Хэрвээ бүгд үнэнийг ойлгох чадвартай үед тэр үнэн үргэлж хялбархан байдаг.
Асуулт: Энэ ертөнцөд хүмүүс бид нарт ердөө л 108 төрөл авалт байдаг, хэрвээ энэ хугацаанд бид бүх хичээлээ үзэж амжихгүй бол бид дахиад л буцаж ирээд бүх “эго”-гоо орхитлоо дахин төрөлтөө амьтнаас эхэлж, дараа нь дахин чулуу болох гэх мэтээр үргэлжлүүлдэг гэж үнэн үү? Би үүнийг уншаад үнэн гэдэгт итгээгүй болохоор асууж байгаа юм. Эсвэл жинхэнэ гэрэлд хүртлээ хүний төрлийг авах нь хязгаарлагддаггүй юм уу? Бидэнд зөвхөн 108 боломж л байдаг, одоо бид ертөнцийн төгсгөлд ирж байгаа болохоор сүүлчийн тоон дээр (107) байгаа гэж би уншсан юм.
Хариулт: Энэ нь огт буруу мэдээлэл байна. Сүнс бүрт танин мэдэхүйн аясаар, мөн сүнсний өөрийнх нь сурахыг хүссэнээр хязгааргүй тооны амьдрал байдаг. Та тодорхой тооны амьдралыг нэрлэх боломжгүй. Энэ нь бие даасан байдаг. Хүн бүр бие даасан бодгаль. Ажиллах хугацаа нь дууссан машин биш.
Асуулт: Хэрвээ цэцэг бүрт цэцэглэх хугацаа байдаг юм бол огт цэцэглээгүй нь яах вэ? Би тэднээс татгалзахыг хүсэхгүй байна, тэгээд бас тэднийг сэрээхийн тулд боломжтой бүхнийг хийж байна. Бүр үүнийг хийх шаардлагагүй ч би тэдний чөлөөт хүслийг зөрчихгүйгээр тэдэнд өөрийнхөө тусламж, дэмжлэгийг санал болгож болох болов уу? Ихэнх хүмүүс системийн нөлөөн дор байдаг ба хэрэгтэй ойлголтыг олж авах чадваргүй байна гэж би үздэг. Энэ нь тэдний энэ амьдралдаа хийсэн эрүүл шийдвэрт, цэцэглэхэд нь саад болдог. Хэрвээ хэрэг иймдээ тулвал эдгээр хүмүүст үнэнийг олж харахад нь (тэдний чөлөөт хүслийг зөрчихгүйгээр) тусалж дэмжихийн тулд бид хамаг хүч чармайлтаа дайчлах ёсгүй гэж үү?
Хариулт: Энэ амьдралдаа цэцэглэхийг хүсэхгүй байгаа хүмүүс өөр амьдралдаа цэцэглэнэ. Миний видео хийгээд байгаа нь энэ юм. Би мэдээллийг өгдөг. Гэвч хүмүүс ӨӨРИЙНХӨӨ төлөө энэ мэдээллийг сэтгэл зүрхэндээ хүлээн авах уу үгүй юу гэдгээ шийдэх ёстой.
Асуулт: Майягийн хуанлины тухайд нэг ялгаа байна. Харахад энэ нь ердөө л хуанли, гэвч хэрвээ хоёр талаас нь анхааралтай ажиглавал энэ нь сансрын хөлөг байж болох уу, энэ нь хэрхэн ажилладаг юм бол?
Хариулт: Миний видеонд хэлсэн чухал зүйл болох: “УХАМСАР ба СЭТГЭЛ ЗҮРХНИЙ хөгжил” дээр анхаарлаа хандуул. Бусад бүх зүйл зөвхөн анхаарал сарниулах л зүйл, ямар практик ашиг авчрахгүй.
Асуулт: Алае, таны билиг ухааны сайхан үгэнд талархаж байна. Би бүх хүмүүсийг хайрын энергиэр дүүрэн байгаасай гэж адислаж байна. Бүгд дотоод амар амгалан, сэтгэл зүрхэндээ сайн сайхныг олж авах хүч чадлаа олох болтугай. Бүгд сүнсээ сонсож, тэдний сүнс өргөмжлөгдөж, бидний оршихуйн байнгын үнэнд баясаж байх болтугай. БҮГДЭД ХАЙР, ГЭРЭЛ ЕРӨӨЕ!
Хариулт: Би бүх сайхан сэтгэлт хүмүүст хайрын мэдээ, энерги өгсөнд талархаж байна. Намайг байнга дайрч доромжилж, үзэн ядаж байдаг муу санаатай хүмүүст өөрийн видео 5-10-ийг үзэхийг санал болгож байна.

No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 48 -р хэсэг

 Найзууд аа, бид Антарктик бааз дээр завгүй байлаа. Гараг бүрт байгалийн баялагийн өөрийн гэсэн хязгаарлалт байдаг. Рептилоидууд та бүхнийг...