Асуулт: Туслаач, миний зүг рүү хайрын энергийг илгээгээч. Би залбирч байна, залбирч байна. Бүх хүчин чармайлтаа дайчлахыг хичээж байна, хичээж байна. Гэхдээ би дэргэдээ сахиусан тэнгэрийн хүчийг мэдрэхгүй байна. Би тэдний дуу хоолойг сонсох боломжтой болохын төлөө залбирдаг, өөрт байгаа иллэгний сургалтаар гэрлийн ажилтан байхыг хичээдэг. Би бусдад туслах боломжтой болохын тулд ӨӨРИЙГӨӨ цэвэрлэхийг хичээж байна. Гэвч би төөрөлдчихөж... ГУЙЖ БАЙНА, надад сахиусан тэнгэр илгээгээч, баярлалаа.
Хариулт: Сөрөг энерги бий болгодог бүхнээс та зайлсхийх хэрэгтэй:
1) Сөрөг хүмүүст бүү ойрт.
2) Тамхи татагчидтай хамт бүү үлд (тэдний аурад сөрөг мөн чанарууд байдаг).
3) Амьдарч байгаа байрандаа өөрчлөлт хий. Ханандаа зөвхөн тод өнгөтэй сайхан зураг өлгө.
4) Хар, гуниг гутралтай зураг бүү өлгө. Хар хувцас бүү өмс, зөвхөн өнгийн эсвэл цагаан өнгө хэрэглэ.
5) Архи бүү уу, тамхи бүү тат.
6) Хүнд металл эсвэл түүнээс ч муухай дуу бүү сонс. Бясалгалын эсвэл хөгжилтэй, өндөр үелзэлтэй, яруу дуурьсалт хөгжим сонс.
7) Энергиэ цэвэрлэж түүнийг цэвэр шинэ энергиэр цэнэглэхийн тулд байгальд ахиухан гарч бай.
Таатай, анхилам өрөөний үнэр хэрэглэ, сахиусан тэнгэрүүд шиг гэгээлэг оршнолууд аятайхан таатай үнэртэй зүйлд дуртай байдаг.
9) Хааяа тоглох гээд оролдоод үз. Түүнчлэн үүний тулд компьютерийн тоглоом ашиглаж болно. Мэдээж зөвхөн хөгжилтэй тоглоом. Аллагатай тоглоом биш. Үсэрч харайдаг, хөгжилтэй тоглоом тоглох хэрэгтэй. Эсвэл гадагшаа гарч пинг-понг тоглоорой.
10) Хааяа өөртөө бэлэг өгч байгаарай. Та өөрийгөө хайрладаг гэдгээ өөртөө батал. Өөрийгөө хэрхэн хайрладагаа толины өмнө суугаад өөртөө ярь. Хаалган дээрээ эсвэл толин дээрээ БИ ӨӨРТӨӨ ХАЙРТАЙ гэж бичээд наачих.
11) Зурагтаар сөрөг үйл явдалтай кино үзэхээ боль. Инээдмийн кино эсвэл комикс үз.
12) Зураг зурахыг оролд. Уран зураг гэдэг бол эмчилгээ болон бясалгалын хэлбэр юм. Тод өнгийн будаг ашигла.
13) Хөгжмийн зэмсэг дээр тогло, аялгуу зохио.
14) Амьтны хүүр бүү ид.
Асуулт: Та Интернет дэх Google хайлтын систем дээрх (Google.com) тайлбарлашгүй үзэгдэлд та хэрхэн ханддаг вэ?
Хариулт: Гэрлийн Холбоо хүмүүст тухайн санааг телепат байдлаар өгсөн. Google дэх хүмүүс тэдний санаа гэж үзсэн. Гэхдээ үнэн хэрэгтээ манай хүмүүс энэ санааг тэдэнд өгсөн юм. Энэ нь дэлхийн хүмүүсийн ухаанд хөлгийн дүрсийг харуулах арга бөгөөд эдгээр хүмүүс өөрсдийгөө хэрхэн авч явах шалгуур юм.
Асуулт: Духны хэсэгт зангираа үүсэх үед боргоцой хэлбэрт булчирхай хэрхэн идэвхждэг вэ? Энэ эсвэл өөр ер бусын мэдрэмжээр дагалдсан тайтгарлын мэдрэмж байдаг уу?
Хариулт: Дэлхий дээрх гэрлийн ажилтнуудад ч заримдаа батга гардаг. Батга гарах нь олон шалтгаантай: агаарын бохирдол, сахар, шоколад, амьтны хүүрээр хооллосноос хортой хүнс, гамбургер, стресс эсвэл эцэг эхээсээ авсан генетикээс ч үүсч болно.
Асуулт: Тамхинаас гарахад ховс ашиглахыг та санал болгодог уу?
Хариулт: Юу хийж байгаагаа мэддэг хүнтэй та танил үед л зөвхөн ховс сайн байдаг. Таны итгэдэг хүнд, бас тэр танд их хор хүргэж чадахгүй. Тэр доод астраль мөн чанарууд болон гэрлийн хүчтэй хэрхэн харьцахаа мэддэг. Туршлагатай жинхэнэ СҮНСЛЭГ хүн л чадна, жирийн сэтгэл мэдрэлийн эмч биш.
Асуулт: Би тамхиа хаяхад зориулсан зөвөлгөө авахыг хүссэн юм. Би олон зүйл хэрэглэсэн: Аллен Карр (Allen Carr), гипноз, сэтгэлийн хүч. Би 12 настайгаасаа татсан. Заримдаа би хэдэн сараар тамхинаас гардаг. Би үнэхээр өөрийгөө хараагдсан юм шиг мэдрэх боллоо.
Хариулт: Дэлхийн нууц засаглал хүмүүсийн ухамсар болон чичирхийллийг доод түвшинд барьж байхын тулд эдгээр тамхины мансуурлыг бий болгосон, ингэвэл хүмүүсийг удирдахад амархан байдаг.
Тамхичин бүрийн бохир аурад сөрөг астраль оршнолууд, паразитууд, нүхнүүд байдаг. Тэдгээр нь тамхичныг цаашид тамхи татахаас аргагүйд хүргэж амьдралынх нь энергиэр хооллож байдаг.
Та үүнийг идэвхжсэн гурав дахь нүдээр харж болно. Тамхи, мансууруулах бодис нь чөтгөрүүд, сүнслэг бус хүмүүс эсвэл үхсэн тамхичид байдаг илүү дорд астраль ертөнцийн үүдийг нээдэг.
Тийм хүмүүс эцэст нь хайрыг сонирхох хүртлээ маш урт хугацааны туршид зовж зүдрэх ба чөтгөрүүд тэднийг зовоох болно.
Тэр үед л тэд гэрэл харах чадвартай болж, өөр дээрээ хайрыг судлахын тулд дахин өөр биед төрөл авах болно. Өндөр энергиэр, сүнслэг цэвэрлэгээгээр өнгөрсний дараа та илүү дээд хэмжээст орж чадна. Зөвхөн тэгж л та өндөр энергийн түвшинд очиж чаддаг.
Биеэ зориуд хар тамхиар гэмтээвэл бурханлаг инерги таны биед зохих хэмжээгээр урсаж чадахгүй, таны бие өвчлөх болно. Өөрийгөө гэмтээх нь хайр болон сүнслэг байдал дутагдсаны шинж. Ихэнх хүмүүс хайрладаг гэж боддог, гэвч энэ нь эго-н зохист ойлголт, тэдэнд зүрх сэтгэлээс гардаг ЖИНХЭНЭ хайр байдаггүй юм. Энэ нь огт өөр үелзэл. Эвдэрхий радио цэвэр хөгжим хүлээн авч чадахгүй, зөвхөн гажуудсаныг л хүлээн авна, эсвэл ямрыг ч хүлээж авахгүй. Бие бол сүнсний дэлхийн сав юм. Хэрвээ бие зөв ажиллахгүй бол таны сүнсний холбоо гэмтдэг. Ийм хүн сүнсний санааг хүлээн авч чадахгүй, харин худал хуурмаг, хар оршнолуудын сөрөг үгсийг л хүлээн авах болно.
Зүгээр л санаж яваарай: Танд юуны түрүүнд чөлөөт хүсэл ба ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХ ХАЙР л хэрэгтэй. Өөртөө хайртай хүн өөртөө хор хүргэхгүй. Өөрийгөө хайрладаг хүн л бусдыг ЖИНХЭНЭЭСЭЭ хайрладаг. Та өөрт байгаа зүйлээ л өгч чадна. Гэгээлэг оршнолууд муухай үнэр танараас зайлсхийдэг.
Хар тал бохир, муухай үнэртэй зүйлд дуртай. Зөвхөн хар тал хайрын бус, доод чичирхийлэлд байх дуртай.
Гэгээлэг талыг та үзэсгэлэн гоо, сайхан ангилам үнэр, гоё өнгө, гайхамшигт зохиролт хөгжим, хайр, дээд чичирхийлэл хаана байна тэр газраас нь олж болно.
ҮНЭН ХЭРЭГТЭЭ та хэрхэн хайрладагаа олж мэдээрэй. Зөвхөн зохист ухаанаараа биш, бүхэл бүтэн оршнолоороо олж мэдээрэй. Ямар ч сүнслэг оршнол мансууруулах зүйлсийг хүлээж авдаггүй. Ямар ч сүнслэг оршнол тамхи татдаггүй. Энэ нь хайрын эсрэг, сүнслэг байдлын эсрэг, оршихуйн (Бурханы) эсрэг байх байсан.
Зөвхөн чөтгөрүүд л хор, бохир заваан бас дорд чичирхийлэлтэй байдаг.
Амьдралдаа том үсрэлт хийж гэрэл рүү явахаар шийдээрэй. ӨНӨӨДӨР бүх мансууруулах зүйлсээ хаяаарай. Хар талын нөлөөтэй тэмцээрэй. Та үнэхээр амьдралынхаа илүү өндөр түвшинд ороход бэлэн байна уу? Та үнэхээр илүү өндөр ухамсарт бэлэн байна уу? Энэ нь ТАНЫ л шийдвэр.
Асуулт: Би 5 жилийн турш тамхи татсан, саяхан, 1 сарын өмнөөс тамхиа хаясан. Надад өөрийгөө хайрлах, илүү өндөр ухамсарт хүрэх боломж байгаа юу?
Хариулт: Энэ нь “боломжтой” ямар ч хамааралгүй, энэ нь ТАНЫ ШИЙДВЭРТЭЙ л холбоотой.
Асуулт: Цай ууснаар (ногоон, цагаан цай) энэ нь сүнслэг хөгжилд муугаар нөлөөлдөг гэж та үздэг үү? Би хаа нэгтээгээс, буддын цай уулт нь бясалгахад чухал элемент болдог гэж уншсан юм байна.
Хариулт: Мэдээж, цай хоргүй. Энэ нь байгалийн ашигтай өвс ургамал. Ашигтай, хортой биш өвс ургамал нь хүмүүс болон амьтадад үйлчлэх төлөвлөгөөтэй, зорилготой байдаг.
Асуулт: Биеийн жингээ барьж байхын тулд өдөрт 3 л ус уух ёстой гэж надад хэлсэн. Би цайнд дуртай, бүхэл өдөржингөө уудаг, энэ сайн уу? Их хэмжээний кофе уух нь муу гэдгийг би мэднэ, гэвч сүүтэй цайны хувьд?
Хариулт: Өөрийнхөө биеийг чагна, дараа нь юу нь хэрэгтэй, юу нь хэрэггүйг шийдээрэй. Ямар ч тохиолдолд кофе хортой.
Асуулт: Өндөг хэрэглэж болох эсэхийг мэдэх гэсэн юм.
Хариулт: Хэргийн учир нь болох болохгүйдээ биш. Харин эрүүл байх уу, үгүй гэдэгт л байгаа юм. Та бие махбодио ажиглаад үзвэл түүнд юу сайн, юу муу байгааг олж харах болно. Хэрвээ онцгой нэг бүтээгдэхүүнд харшил өгөөд байвал та түүнийг хэрэглэх хэрэггүй. Та өндөр энергитэй болвол танд дахин хэрэг болохгүй олон зүйлийг автоматаар хаяна. Гэрлийн энергигүй хүмүүс амьтдыг хүнсэндээ хэрэглэдэг, гэрлээр хүмүүс зөвхөн гэрэл ихтэй хүнс хэрэглэдэг.
Асуулт: Загас хэрэггүй юу эсвэл энэ нь бас улаан махандаа орох уу?
Хариулт: Би видеон дээрээ хэлсэн: ЖИМС, УРГАМАЛ, САМАР.
Асуулт: Би хүүр идэж, кофе ууж, өвс татах зэрэг миний мэдэх бүх л хорт зуршлуудаасаа салснаас хойш өөрийгөө эрүүл болсныг мэдрэх болсон. Өвс миний тархинд гэмтэл учруулснаас бусдыг нь. Би үүнийг бараг өдөр бүр 3 жилийн туршид татсан. Би 17 настай. Би өөрийгөө сэргээж чадах болов уу эсвэл энэ асуудалтайгаа үлдсэн амьдралаа туулах тавилантай юм болов уу? Надад өөрийн дээд Би-тэйгээ холбоо тогтоох маш их хүсэл бий, тийм болохоор энэ зүйл намайг их зовоодог. Таны надад өгч чадах ямар ч зөвөлгөөг би талархан хүлээж авах болно. Би танай хуудсыг олсондоо маш их баяртай байгаа ба Дэлхийн хүмүүст тусалж буй хүнд бэрх ажлын төлөө тань маш их талархаж байна.
Хариулт: Та хорт нөлөөг нь устгах хэрэгтэй. хорыг саармагжуулах ургамлууд байдаг. Эмийн сан орж хордлогын дараахь байгалийн гаралтай капсул олж авах хэрэгтэй.
No comments:
Post a Comment