Хариулт: Алхам алхмаар, үүнийг буруугаар ашиглахгүй гэсэн хангалттай билэг ухаантай болсон үедээ. Миний видео бичлэгийг үзээрэй. Бүх алхамууд байгаа.
Асуулт: Аура гэж юу вэ?
Хариулт: Аура бол объект бүрт байдаг энергийн талбай юм. Бүх зүйл чичирхийлэл, энергитэй байдаг, объектын эргэн тойронд яагаад энергийн талбай байдгийн шалтгаан нь үүнд оршдог.
Асуулт: Бидний сүнслэг хөгжилд астраль аялал чухал эсэхийг би мэдэх гэсэн юм.
Хариулт: Хүн бүр нойрон дундаа астраль аялал хийдэг. Гэхдээ ухамсаргүйгээр. Ухамсартай астраль аялал нь үүнтэй учрахын тулд хангалттай билиг ухаантай үед л ирдэг юм. Билиг ухаангүй бол алдаа гаргаж, карма бий болгох болно.
Асуулт: Хэдэн сарын өмнө би оддын хөлөгт байсан гэж зүүдэлсэн юм. Би тэнд байсан хүмүүсээс ядаж нэг удаа ч болов тэднийг гарахыг гуйсан, тэгээд тэд хаалга онгойлгоход би тэнд ХАМГИЙН ГОЁ цэцэрлэгт хүрээлэн харсан. Танай хөлөг дээр цэцэрлэгт хүрээлэн бий юу?
Хариулт: Хөлгүүд ДУРЫН хэмжээтэй байдаг, яагаад гэвэл тэд бодлын хүч бүх сансрын энергийн тусламжтайгаар хийгдсэн. Гаригийн хэмжээтэй ч хөлгүүд байдаг. Тэнд мэдээж цэцэрлэгт хүрээлэн, нуур, ой мод байдаг. Би видеонууддаа хэлсэнчлэн, Сансрын энергийг ашигласнаар БҮХ зүйл боломжтой.
Асуулт: Хас тэмдэг нь олон жилийн өмнө Плеядианчуудын Дэлхий дээр үлдээсэн гэрэл хайрын билэг тэмдэг мөн үү?
Хариулт: Энэ нь галактикийн билэг тэмдгийн график загвар юм. Та бас үүнийг эртний түвдийн зургуудаас олж болно. Олон тооны билэг тэмдэгүүдийг эртний дэлхийн хүмүүс өөр бусад гаригуудаас ирсэн зочдоос олж хараад хуулж авсан юм.
Асуулт: Манай гариг хөндий гэдэг нь үнэхээр үнэн үү?
Хариулт: Тийм ээ, гэхдээ доторх Дэлхийн хотууд 4 ба 5-р хэмжээст оршдог.
Асуулт: Никола Тесла Плеядуудынх байсан уу?
Хариулт: Тэр Сугар гаригаас төрөл авсан байсан, харин Сугарынхан энэ нарны систем рүү ирсэн анхны Плеядеанчуудаас үүссэн. Тиймээс тэд төрөл садан юм.
Асуулт: Та хөх гуманоид Медузагийн талаар юу мэдэх вэ? Би бүх интернетийг ухсан, хаана ч тэдний тухай, тэдний гарал үүслийн тухай юу ч дурьдаагүй байна, гэвч түүхийн номуудад тэднийг хорон санаатай оршнолууд гэж дүрсэлжээ...
Хариулт: Олон арьстнууд сүүлчийн мянга мянган, сая сая жилүүдийн дотор хөгжсөн. Гэхдээ тэд түүхэнд өгүүлсэн шиг биш. Өөр бас нэг зүйл бол... та нэг хүнийг бүхэл бүтэн арьстантай харьцуулж болохгүй. Эсвэл таны хэлснээр Дэлхийн хүмүүс адилхан уу? Тэд бүгд янз бүрээр хөгжсөн байдаг.
Асуулт: Надад пирамидын оройд буусан нисдэг аппаратын зураг таалагддаг.
Хариулт: Энэ бол хавтгай пирамидуудын бай байсан юм.
Асуулт: Зурган дээр байгаа “бөмбөлгүүд” юу вэ?
Хариулт: Бөмбөлгүүд бол ухамсар. Ажиглаж, суралцаж, тусалж байдаг гэгээлэг оршнолууд, өөр хэмжээсийн хүмүүс. Та тэднийг сайн энергетиктэй газруудад эсвэл бусад хэмжээс рүү орох порталуудад олонтоо харж болно.
Асуулт: Хар нүх гэж юу вэ? Тэдгээр нь үнэхээр байдаг уу?
Хариулт: Хар нүх бол өөр хэмжээс рүү орох хаалга, оддын хаалга.
Асуулт: Шөнийн тэнгэрт харж байхад од харваад хажуу тийшээ явчихдаг. Харваж буй од байсан бол хавьгүй хурдан баймаар эсвэл энэ нь гэрэлтэгч хөлгүүд юм уу?
Хариулт: Хэрвээ хүсвэл манай хөлгүүд ч бас солируудыг дуурайж чадна.
Асуулт: Надад асуулт байна, та видеон дээрээ таны ухамсар ирээдүйд бас одоо цагт ч байгаа гэж хэлсэн. Гэхдээ нэг зүйлийг ойлгохгүй байна, яагаад бидэнд туслахын тулд Галактикийн Холбоо зориуд ирээдүйгээс ирдэг юм бэ? Яагаад манай цаг үеэс ирж болохгүй гэж?
Хариулт: Учир нь миний ухамсартайгаа хийсэн зүйл ховор бөгөөд миний шийдвэртэй холбоотой юм. Тусгай даалгавар. Ийм байдлаар би Галактикийн Холбоог дэмждэг. Олон тооны сүнс өөрийнхөөрөө ажилладаг. Нийтлэгээр, бөмбөлөгөөр, даяарчлалаар, сансрын хэв маягаар сэтгэ. Дэлхийгээс өөр бусад түвшинд бүх зүйл боломжтой.
Асуулт: Та бидэнд гэгээрлийн мэдээлэл болгож 2-3 найдвартай номуудын нэр хэлж өгөхгүй юу?
Хариулт: Жорж Адамски (George Adamski), Боб Ренод (Robert P. Renaud) нарын номуудыг уншаад үз. Хоёулаа сүнслэг харь гаригийнхантай холбоотой байсан.
Асуулт: Би Дэлхийн хаанаас ч хүн төрөлхтний үнэн ба үнэ цэнээ алдаагүй түүхийг олж чадах уу? Би үргэлж мэдээллийн олон тооны эх үүсвэрүүдийг цуглуулж, харьцуулахыг оролддог, гэхдээ би энэ тухай таны бодол, таны мэдлэгийг сонсмоор байна. Хүмүүс бидний хувьд худал хуурмаггүй, төөрөгдөлгүй түүхийнхээ мэдлэгийг дахин олж авах нь ашигтай биш үү? Энэ нь бидний хөгжилд тус болохгүй гэж үү?
Хариулт: Миний видеон дээрээ хэлсэн шиг хэрвээ та сүнстэйгээ, дээд “Би”-тэйгээ нэгдвэл та үнэнийг олж чадна. Тэр үед автоматаар танд Ака’шийн товчооны мэдээллүүдэд нэвтрэх эрх олгогдоно.
Асуулт: Хэдэн жилийн өмнө миний тус болсны хариуд миний амьдралыг “мэргэлсэн” юм. Тэр эмэгтэй өндгөн хэлбэрийн чулуун дүүжлүүр ашиглан мэргэлдэг. Тэр надад хэлэхдээ, би ойролцоогоор 5600 жилийн өмнө Дэлхий дээр анх Өмнөд Америкад төрсөн гэсэн. Дараа нь би 500 гаруй удаа төрөл авсан, өөрөөр хэлбэл, амьдралуудын ихэнхид нь хүүхэд байхдаа нас барж байсан. Тэр бас хэлэхдээ, 5600 жилийн өмнө би ямар нэгэн амьтан байсан гэсэн. Хэн нэгэн ингэж мэргэлдэг байж болох уу?
Хариулт: Хэрвээ танд Ака’шийн товчоонд уншихыг зөвшөөрсөн бол шүү дээ. “Дурсамжийн Номоор” та хэн нэгийг мэргэлж болно. Энэ бол сансрын товчоо, мөнхийн ухамсараар бүтээгдсэн. Энэ товчоонд хэзээ нэгэн цагт болж байсан бүх зүйл хадгалагдаж байдаг бөгөөд сансрын төв ухамсар (Бурхан) дээр тохируулагдсан хүн л уншиж чадна. Жинхэнэ уншлагаас зөвхөн таны тухайн амьдралд л чухал зүйлийг олж авч болно. Ямар ч чалчаа үг хэрэггүй. Жишээ нь, та өнгөрсөн амьдралдаа юу идсэнээ биш таны шийдвэрлэх ёстой саад тотгор (блок) эсвэл гэмтэл бэртлийн тухай мэдээллийг та авна. Хэрвээ энэ нь тухайн амьдралын туршлагад шаардлагатай тохиолдолд л зөвхөн өнгөрсөн амьдралаас мэдээллийг авч болно. Яагаад та нар өнгөрсөн амьдралаа санахгүй байгаад шалтгаан бий. Энэ нь тухайн амьдралаас зарим үйл явдлыг өөрийн болгоход саад болдог. Бид бүгд сүнснүүд. Сүнс бол бүх амьдралдаа туулж өнгөрөөсөн бүх үйл явдлуудаа өөртөө хадгалж байдаг гэрлийн энерги. Сүнс туршлага БҮРИЙГ олж авахыг хичээдэг, яг иймээс л хүн бүр эрдэс чулуулаг, ургамал, амьтан шиг өөрийгөө туршиж үзсэн байдаг.
Асуулт: Тарог өдөр тутмын зааварчлага болгож уншиж сурах нь учир утгатай юу эсвэл өөрсдийнхөө дотоод зөн билгийн дуу хоолойгоо сонсох хэрэгтэй юу?
Хариулт: Хэрвээ та миний бүх 10 видео киног үзсэн бол миний хариулт ямар байна гэж бодож байна? (Энэ видеонууд удахгүй бүлэг дээр тавигдах тул тэвчээртэй хүлээнэ үү)
Асуулт: Заримдаа би шөнө сэрээд нүдэндээ гэрлийн гялбаа олж харах юм. Энэ нь юу вэ?
Хариулт: Энэ нь танай боргоцой хэлбэрт булчирхай, танай гурав дахь нүд. Үүн дээрээ төвлөр.
Асуулт: Би өөрийн бие, ухамсараа шинэ түвшинд хөгжүүлэх гэж ээлжит шийдвэрээ гаргах үед өглөө эсвэл шөнийн туршид миний нуруугаар дамжих ямар нэгэн хүчтэй энергийн мэдрэмжтэй сэрдэг. Энэ мэдрэмж хэдэн өдрийн турш үргэлжилдэг. Энэ энерги хаанаас ирдэг, бас юун энерги болохыг та хэлж өгөөч?
Хариулт: Энэ бол Кундалини энерги. Тэр нь дээшилж бусад чакруудыг идэвхжүүлдэг. Энэ нь сайны тэмдэг.
Асуулт: Өнгөрсөнд би гурав дахь нүдээ сайн мэдэрдэг байсан, бөмбөлөгүүд харж дотооддоо хүчтэй энергийг мэдэрдэг байсан. Одоо би юу ч мэдрэхгүй байна. Би үүнийг туулж өнгөрөөсөн, өмнөх зүйлээ дахиад л давтаж байна гэж боддог. Сонирхолтой нь, энэ нь миний туулсан үе шат уу эсвэл ямар нэгэн зүйлийг би буруу хийгээд байна уу?
Хариулт: Хүмүүсийн ихэнх нь бага наснаасаа л гурав дахь нүдээрээ хардаг. Гэвч хожим, тэд нийгэмтэй, асуудалтай, итгэл бишрэлийн системүүдтэй, телевизтэй, сургуультай, мухар сүсэгтэй, муу аав ээжтэй, муу найз нөхөдтэй, муу нөлөөтэй холбогдоод ирэхээрээ тэд энэ чадвараа алдаж эхэлдэг. Эх эцэг болон багш нар үүнээс салгахын оронд үүнд хүүхдүүдийг сургах ёстой юм.
Асуулт: Таниас “Шилжилтийн үеийн хүүхдүүдийн тухай” асуух гэсэн юм. Тэдэнтэй юу тохиолдох вэ? Насанд хүрсэн хүн өөрийгөө хамгаална, өөрийнхөө сүнслэг эсвэл сүнслэг бус хөгжлөө хариуцна; гэвч хүүхдүүд бол үгүй, наад зах нь ухамсартайгаар. Тэдэнд ухамсрын илүү өндөр түвшинд хувьслаа үргэлжлүүлэх эсвэл энэ түвшиндээ үлдэх эсэхийг сүнсний хувьд шийдэх хэрэгтэй хэрэгцээ байдаг болов уу? Бид тэдний ойлголтыг дээшлүүлж чадах болов уу? Юу тохиолдож болох тухай тэдэнтэй ярилцах хэрэгтэй болов уу? Үлгэр, түүхийг ашиглаж болох болов уу? Эсвэл Дэлхий Ээжийн гэрэл ба хайрын бодлыг бүх хүмүүст илгээхэд л хангалттай юу?
Хариулт: Хүүхдүүд насанд хүрэгчдээс илүү бэлтгэлтэй байгаа. Тэдэнтэй ярилцах үедээ энгийн л яриа ярь. Ямар ч “Үлгэр”, “Санта Клаус”, “Улаан өндөгний туулайнууд”, ямар ч тархи угаалт хэрэггүй.
Асуулт: Шаматхийн Бясалгал (Нүдээ аниад амьсгал дээрээ бодохгүй чимээгүйд зөвхөн ажигласнаар төвлөрөх) бидний сүнслэг хөгжлийн хувьд үр дүнтэй юу?
Хариулт: Толгойдоо олон зүйл бодож байдаг анхан суралцагчийн хувьд зөвхөн амьсгал дээр төвлөрдөг бясалгал. Энэ арга нь зүй зохист ухааныг тайвшруулна. Дэвшилтэд бясалгалын арга нь та өөрийн оюун ухаанаа яаралтай тайвшруулах, зөвхөн хүссэн зүйл дээрээ төвлөрөх байдалд орох үед л байдаг.
Асуулт: Бясалгалын үед би юуны ч тухай боддоггүй, харин зөвхөн ажиглалтын үйл явцад байж гүн тайвшралыг мэдэрдэг. Ийм төрлийн бясалгал хийх нь үнэхээр ашигтай юу, эсвэл таны видеонд үзүүлсэн тэр бясалгалыг хийх нь дээрээ үү?
Хариулт: Хоёр төрлийн бясалгал байдаг. Хүлээн авах эсвэл илгээх. Энэ таны юу хүсч байгаагаас хамааралтай. Телефон утас эсвэл ярианы рацитай адилхан, ярих эсвэл сонсох гэсэн сонголт байдаг.
Асуулт: Хэрвээ тодорхой нэг хүн таны тухай бодвол үнэн хэрэгтээ тэр таньтай холбоо тогтоож чадах уу? Заримдаа хүмүүс гэнэт миний толгой руу ороод ирдэг ба надад мэдрэмж бий болдог. Энэ нь тэд надад анхаарлаа хандуулж байна гэсэн үг үү?
Хариулт: Би өөрийнхөө видеонд БҮХ ЗҮЙЛ энерги гэж хэлдэг. Бодол, мэдрэмж, объектууд, өнгө, хэлбэр.... БҮГД. БҮХ ЗҮЙЛ хоорондоо холбоотой. Тэгэхээр бид бүгд энергитэй, БҮХ ЗҮЙЛТЭЙ холбоотой гэсэн үг. БҮГД ихэвчлэн үүнийг ухаарахгүйгээр л илгээж, бас хүлээн авдаг.
Асуулт: Буддын лам нар толгойныхоо үсийг хусдаг, харин индуизмын шашиныхан үсээ урт ургуулдагийг би анзаарахгүй байж чаддаггүй. Плеядианчуудын бүх зурган дээр тэд урт үстэйгээр дүрслэгдсэн байдаг. Харин эмийн үйлдвэрүүд биднээр үсэндээ химийн бодис түрхүүлэхийн тулд боломжит бүхнийг хийж байна. Бидний толгойд байгаа үс бидний сүнслэг байдалд хамааралтай юу?
Хариулт: Биеийн хэсэг БҮР сүнслэг суурьтай байдаг. Бие махбодь гэдэг бол сүнсний сүм хийд юм. Үс бол сансрын энергид зориулагдсан антенн юм. Мэдрэмтгий элемент. Модны мөчрүүд, шавьжны эсвэл бусад амьтдын мэдрэгчүүдтэй адил. Та үснээс өнгөрсөний туршлагын тухай хадгалагдсан дурсамжуудыг олж чадна, тиймээс гэмтэж бэртсэн зарим хүмүүс ухамсарлахгүйгээр үсээ хусдаг.
Асуулт: Би таны сургаалийг уншиж, суралцахыг илүүд үзэж байна... Гэхдээ би хэдийн энэ ертөнцөөс явсан сүнснүүд амьд хүмүүстэй холбоо тогтоодогт үнэндээ гайхаж байна. Хэрвээ хүмүүс дахин төрдөг юм бол энэ нь ямар учиртай вэ?
Хариулт: Зарим сүнснүүд гариг дээр дахин төрөхөөсөө (Сайн хүсэл) өмнө астральд удаан хугацаагаар үлддэг.
Асуулт: Би яахаа мэдэхээ байтлаа төөрөлдчихлөө. Итгэл найдвар төрүүлэх зүйл миний эргэн тойронл юу ч байхгүйг харж байна. Миний гэдсэнд физик биш, сүнслэг зүйл байх шиг хачин мэдрэмж төрөөд байх юм. Надад ийм мэдрэмж төрөх үед миний бодит байдалд ямар нэгэн буруу зүйл байна гэдгийг би мэддэг. Зарим нэг зүйл нь намайг илүү өндөр хөгжлийг хэрэгжүүлэхээр хийх ёстой гэдгийг заагаад байх шиг. Эцэст нь би таны видео бичлэг дээр төвлөрч байна. Юу хийх талаар та надад шууды хариултыг өгөөч, гуйж байна.
Хариулт: Бүх хариултууд хэдийн миний видеонууд дээр байгаа. Энэ нь ердөө л бүхнийг секундын дотор хийх гэсэн та нарын дэлхийн зүй зохист оюун ухаан юм. Сүнс бүх зүйлд өөрийн гэсэн цаг хугацаа байдаг гэдгийг мэднэ. Өөрсдийнхөө оюун ухааныг сонсох биш, сүнсээ чагна.
Асуулт: Хятадын Баруун өмнөд нутагт гангийн аймшигтай, ноцтой тархалт болсон. Гай зовлонгийн улмаас 50 сая орчим хүн уух усгүй байна. Дэлхийн суурь аймшигтай хагарсан. Усан сангууд бүгд хатсан. Энэ зовлонгоос цочирдсон хүмүүс, тэдний ихэнх нь ууланд эсвэл тосгонд амьдарч байна. Ихэнхдээ энэ нь жирийн, сайхан сэтгэлтэй ард түмэн. Плеядуудын дээд оршнолууд туслахаар ирж тэдний хувьд дамжуулагч нь болж чадах уу? Унтаж, бүр хөшчихсөн хүмүүс эсрэгээрээ, том том хотуудад байдаг. Ийм уй гашуу хотынхонд хүртлээ тэднийг зовоохгүй. Гэхдээ наад зах нь өдоо цагт хамгийн их авилгалд идэгсэд болон хамгийн бохируудад нь энэ уй гашуу огт хүртээлгүй нь хамгийн инээдтэй нь. Цэвэр ариун сэтгэлтэй хүмүүс нь сайн дураараа хандив өргөж, гай зовлон болсон бүсийн төлөө залбирдаг хүмүүс юм, гэвч ийм уй гашуугийн өмнө хүчин мөхөс байдаг. Хүн хөндлөнгөөс хараад үнэхээр тэдний хандив тусламжинд ашиглагдана гэдгийг хэзээ ч ойлгодоггүй.
Хариулт: Дээд оршнолууд Дэлхий гариг дээр болж байгаа үйл явдлуудыг ажиглаж байдаг. Би видеонууддаа хэлснээр, гариг бүр таны олж авах туршлага эзэмшихэд зориулагдсан сургууль юм. Дээд оршнолууд сүнсний туршилтыг хүндэлдэг. Хэрвээ ямар нэгэн зүйл бусад гаригуудад халдахгүй бол тэд хөндлөнгөөс оролцдоггүй. Хүмүүст зөвхөн нэг л амьдрал байдаггүй, тэдэн өөр бусад сая сая амьдрал байсан, тэд тэр амьдралдаа ямар карма бүтээснийг та нар мэдэхгүй. Видеон дээрээ би бүх зүйл эргэж ирдэг гэж хэлдэг. Эсвэл одоогийн амьдралд эсвэл бусад амьдралд. Энэ нь хэзээ нэг цагт карма авилгагчдад хүрч ирнэ, яагаад гэвэл энэ нь Шалтгаан ба Үр дагаврын сансрын хууль юм. Би видео бичлэгүүд дээрээ хэлэхдээ, хэрвээ хүмүүс хаа нэгтээ гариг дээр байгаль орчинг сүйтгэвэл, байгаль тэнцвэрээ буцааж авчрахын тулд үүнийгээ засаж, эмчлэхийг оролддог гэсэн. Гариг биеэ улс орнуудад хуваагдсанаар хардаггүй. Ингэж зөвхөн хүмүүс л хардаг. Гариг ердөө л хүссэн газраа шаардлагатай эмчилгээг явуулдаг. Хүн вирустай болчихвол эмчилгээ хийлгэдэг шиг. Хэн ч: “Миний зүүн гар авилгал авчихлаа, зөвхөн миний баруун гар л миний тусламжийг авч чадна” гэж хэлдэггүй. Гариг үүнтэй л адил зүйл хийдэг. Би видео бичлэгүүд дээрээ хэлэхдээ, бид бүгд энергиэрээ дамжуулан бүх зүйлтэй холбогддог гэсэн. Таны гаригийн нэг хэсэг дээр хийсэн зүйл гаригийг бүхэлд нь хөнддөг.
Асуулт: Алае, Карма гэж юу вэ?
Хариулт: Карма гэдэг нь шалтгаан ба үр дагаварын сансрын хууль. Таны хийж байгаа бүх зүйл тан руу эргээд ирдэг. Эсвэл энэ амьдралд эсвэл өөр амьдралд.
Асуулт: Би гэрийн тэжээвэр амьтдын тухай асуулт асуух гэсэн юм. Гэртээ амьтан тэжээх нь жам ёсны зүйл биш, харин ч энэ нь амьтны чөлөөт хүслийн эсрэг зүйл юм шиг санагддаг. Нөгөө талаас, намайг хүүхэд байхаас л манайд 22 настай муур байсан, одоо бас 23 настай мууртай. Бид тэднийг том хотын гудамжнаас олж авсан. Энэ нь тэдний бидэнтэй хамт байх гэсэн амьдралынх төлөвлөгөө байсан уу, эсвэл бид тэднийг үүнийг хийхээс аргагүйд хүргэсэн үү?
Хариулт: Хэрвээ та гэрийн тэжээвэр амьтдадаа таалагдаж байгаа бол тэд тантай хамт байхыг хүсдэг, тэд сэтгэл санаагаар танд тусалж чадна. Хэрвээ та тэднийг хүчээр барих юм бол тэд зэрлэгшиж, асуудал үүсгэх болно. Зарим хүмүүс гэрийн тэжээвэр амьтадтай байдаг нь гэрийн тэжээвэр амьтад нь хайр мэдрэх, сэтгэл хөдлөлийг цэвэрлэхэд тусалдаг. Зарим хүмүүс гэрийн тэжээвэр амьтантай байдаг нь хэн нэгнийг удирдаж, түүнд тушаал өгөхийг хүссэнээс юм. Хэрвээ та үүний тулд хайрын энергийг ашигладаг бол гэрийн тэжээвэр амьтан сайн нөхөр байж чадна. Энэ нь танд хайрыг буцааж авчирна.

No comments:
Post a Comment