ПЛЕЯДУУДААС ИРСЭН АЛАЕ 4-р хэсэг


Асуулт: Кафейны нөлөө гэрлийн энергид нөлөөлдөг тухай яригдаж байна. Би цай, кофегоо болих ёстой юу?
Хариулт: Та кофений хэрэглээнээс зайлсхийх ёстой.
Асуулт: Бид юуг там гэдэг юм бэ?
Хариулт: Энэ нь хүмүүсийг хонь мэт номхон байлгах гэсэн сүмийн, чөтгөрийн, аюултай, зохиомол шүтлэг.
Асуулт: Бид энэ нь бурханы бүтээл болохоор, эсвэл та тэр хүнд хайртай болохоор түүнийг амьд үлдээхийн тулд түүний амь насыг хамгаалснаар өөрсдийгөө хүнд/эд зүйлд/амьтанд алагдахыг зөвшөөрч болох уу?
Хариулт: Та сүнслэг болохоор л танд хор хүргэхийг бусдад зөвшөөрөх ёстой гэсэн үг биш. Та амиа хамгаалах эрхтэй.
Асуулт: Би өөрийнхөө байгаа орчинг өндөр чичирхийлэлд байлгах гэж хичээдэг, гэвч миний орчин бузартай бөгөөд намайг энэ өндөр мэдрэмжээс холдуулдаг, муухай орчиндоо би хэрхэн хайрын мэдрэмжтэйгээ үргэлж үлдэх вэ?
Хариулт: Хариулт нь миний видеонд байгаа. Сөрөг хүмүүсээс хол бай, тэдэнтэй бүү марга. Тэдэнд инергиэ илгээ, зөвхөн тэгвэл л та тэдэнд нөлөөлж чадна. Унтаж байхад нь бүр сайн. Ингэж та сүнстэй нь ярьж чадах ба тэдний ухааны эго санаа зовохгүй.
Асуулт: Марихуан хоргүй ургамал уу, эмчлэх эм үү эсвэл мансууруулах бодис уу?
Хариулт: Марихуан таны тархийг сүйтгэх чадалтай бөгөөд үүний дараа та эрүүлээр сэтгэж чадахгүй. Түүнчлэн энэхүү ургамал астраль сувгийг нээдэг ба хэрвээ та хангалттай билиг ухаангүй бол сөрөг мөн чанарууд нэвтрэх бөгөөд танд өөрийн гэсэн бодол байхгүй болно. Эдгээр мансууруулах бодисыг хая!
Асуулт: Айяуаска (Үхэгсдийн ороонго) гэдэг ургамлын тусламжтайгаар гэгээлэг оршнолуудтай холбоо тогтоох үнэхээр боломжтой юу?
Хариулт: Би ҮРГЭЛЖ мансуурах бодис бүү хэрэглэ гэж захьдаг. “Хугарсан хөлөөр уул руу авчирч чадахгүй”. Гэхдээ танд тархи байхгүй бол та юу ч хийж чадахгүй.
Асуулт: Би Плеядеанчуудтай харилцаж сурмаар байна.
Хариулт: Тэг л дээ, Dark Vampire (Хар вампир), тэгвэл эхлээд та нэрээ солих хэрэгтэй... Яагаад гэдгийг ойлгохын тулд миний видеонуудыг үзээрэй.
Асуулт: Хүний байгалийн зөн билэг нь оршнолын жинхэнэ нүүр царайгаар нь хар уу цагаан уу гэдгийг тодорхойлоход тусалж чадах уу? Хар оршнолууд гадна талаасаа аймаар харагддаг гэдэг тэнэг хэрэг л дээ. Таны яриаг сонсоод миний зүрх хэрхэн бүлээсч тайвширч байгааг мэдэрдэг, энэ нь хайрын өндөр чичирхийлэлийн нөлөө юу? Гэвч саарлууд болон мөлхөгчдийн зургийг харахаар миний зүрх чимээгүй болдог. Энэ нь доод хар чичирхийлэл үү?
Хариулт: Таны “хүний байгалийн зөн билэг” гэж нэрлээд байгаа зүйл нь энергийн далд ухамсрын мэдрэмжээс өөр юу ч биш. Гадна талаас нь бүү шүүгээрэй. Хар тал харахад гоё хүмүүсийг ашигласан байж болно. Хэрвээ та энерги дээр төвлөрвөл та маскны ард хэн байгааг харж чадна.
Асуулт: Хайрын дохио 528Гц байдаг, бас зүрхийг нээгээд гэмтсэн ДНХ-г сэргээж чадна гэдэг нь үнэн үү?
Хариулт: Та тооны дэлхийн хязгаарлагдмал сэтгэлгээн дээр дөрөөлж хайрын бурханлаг энергийг тодорхойлж чадахгүй.
Асуулт: Дэлхий дээр Плеядеанчуудын баазууд байдаг нь үнэн үү?
Хариулт: Тийм ээ, энэ үнэн. Олон харь гаригийнханд Дэлхий дээр баазууд байдаг.
Асуулт: Харь гаригийнхантай, оршнолуудтай, янз бүрийн энергитэй холбоотой байдаг нэг хүн плеядеан хүний энергийн авъяас надад байна гэсэн юм. Хэдийгээр би Плеядуудын тухай миний мэддэг зүйлтэй хүчтэй холбоо байгааг мэдэрдэг ч би нэмэлт сургалтанд суугаагүй эсвэл энэ мэдээллийн сэдвээр холбоо тогтоогоогүй. Би энэ тухай өөрөө ч ухаарахгүйгээр Плеядуудын энергийн эх үүсвэр байх боломжтой юу? Миний хувийн хэтийн төлөв нь надад зүгээр л энэ билэг ухаанд нэвтрэх эрх байгаа, би үүнийг энэ үед ашигтай гэж харж байгаад л байгаа юм. Тэр тусмаа би үүнээс ч илүү байж болно гэж бодоод байгаа юм.
Хариулт: Би өөрийн видеонууддаа олон харь гаригийнхан шилжилтийн энэ үед туслах гэж төрөл авсан гэдгийг хэлсэн. Зарим нь үүнийгээ мэддэг, зарим нь үгүй, дөнгөж сэрж байгаа нь ч бас байна.
Асуулт: Хэрвээ би харь гаригийн хүн мөн үгүйгээ, чухам аль нь вэ гэдгээ яаж мэдэх вэ? Надад таамаглал байгаа ч итгэлтэй биш байна.
Хариулт: Би видеонууддаа хэлсэнчлэн, мэдлэг жинхэнэ туршлагаар ирдэг. Тийм болохоор хэрвээ энэ нь таны амьдралын төлөвлөгөөнд тусгагдсан бол та ойлголтыг олж авна, энэ тухай аль рациональ сэтгэлгээ бодох нь чухал биш. Сүнс, ЖИНХЭНЭ та л төлөвлөгөөгөө мэднэ.
Асуулт: Бид амьдралынхаа төлөвлөгөөг хэрхэн ойлгох вэ?
Хариулт: Өөрийнхөө өдөр тутмын амьдралаа хар, амьдрал дахь алдаанууддаа анхаарлаа хандуул.
Асуулт: Бүх хүн гэр бүлтэй болж, үр хүүхэд төрүүлэх ёстой юу эсвэл ганцаараа үлдэж болох уу, энэ нүгэл үү?
Хариулт: Үгүй, энэ зөвхөн шашины сектүүдийн болон хорон санаатай засгийн газруудын зүгээс хийдэг тархи угаалт юм. Цорын ганц “нүгэл” бол тэдний хийж байгаа зүйл. Бусдад хор учруулж, аллага үйлдэж тархи угаадаг...
Асуулт: Бидний сүнсний ой санамжийг хэн, юу хаадаг вэ?
Хариулт: Та нар өөрсдөө.
Асуулт: Норвегийн Осло дээрх галын тухай та юу мэдэх вэ? Энэ нь гэрэлтэж буй спираль хэлбэртэй байсан. Иймэрхүү зүйл хэдэн жилийн өмнө Орост ажиглагдсан.
Хариулт: Энэ нь хэмжээсүүдийн хаалгаар орж ирсэн сансрын хөлөг. Жинхэнэ оддын хаалга.
Асуулт: Сүүлчийн долоо хоногуудад бясалгал болон гэрлийн тусламжийн үеэр би нойрны асуудалтай болчихлоо. Би шөнө сэрээд дотоод идэвхжил ихсээд байгааг мэдэрдэг, тэгээд унтаж чадахгүй юм. Би 3 өдөр ямар нэгэн сүнслэг үйл хийгээгүй болохоор одоо бол унтаж байгаа. Гэвч гэрлийн ажлыг нойрны ямар ч асуудалгүй хиймээр байх юм. Би сүнслэг байдал: бясалгал болон гэрлийн ажил дээр материаллаг зүйлээс илүү хэт чухалчлан төвлөрөөд байгаа юм болов уу? Ямар нэгэн тэнцвэргүй байдал байгаа юм болов уу?
Хариулт: Тийм ээ, та тэнцвэртэй байдалд байх ёстой. Физик бие алхам алхамаар өндөр энергит дасан зохицох ёстой.
Асуулт: Бүх зүйл хайраас бүтдэг юм бол сөрөг байдал яагаад, хаанаас гарч ирдэг юм бэ?
Хариулт: Хариулт нь миний видеон дээр байгаа. Энэ нь яагаад гэвэл сүнс сөрөг ТУРШЛАГА олж авахыг хүсдэг, гэвч тэд хэтэрхий гүнзгий уначихсан, тэгээд доод энергийн занганд ороогүй бусдынхаа тусламжгүйгээр гарч чадахгүй байгаа хэрэг.
Асуулт: Яагаад би өөрийгөө Плеядуудын сүнслэг Тотуд (билиг ухааны бурхан) татагдаад байгаагаа мэдрээд байгаа юм бол? Та видеонууддаа, Илия зөнч байгаагүй, харин Плеядуудын хянагч байсан гэсэн, тийм юм уу?
Хариулт: Тот Плеядуудынх биш, бас Илия ч Плеядуудын хянагч байгаагүй. Би видеонууддаа тэр Гэрлийн Холбоотой харилцаатай байсан гэдгийг л тайлбарласан. Гэрлийн Холбооны бүрэлдэхүүнд мянга мянган харь гаригийн арьстнууд байдаг.
Асуулт: Бид 3-р хэмжээст байсан тухай, бүр дээшлээд аль болох хурдан 5-р хэмжээст хүрэх хэрэгтэй тухай олон тооны мэдээлэл байна. Миний асуулт 4-р хэмжээсийн тухай, түүнийг алгасаад явж болох уу?
Хариулт: Зарим хүмүүс хэдийн 4-р хэмжээст байна. Энэ нь өндөрссөн чичирхийлэлтэй гэрлийн ажилтнууд юм.
Асуулт: “Саарлууд” хулгайлдаг нь үнэн үү? Хэрвээ тийм бол Галактикийн Холбоо саарлуудын хулгайлалтаас хүмүүсийг хамгаалах ямар арга хэмжээ авсан бэ?
Хариулт: Энэ нь ямар нэг аймшигт хулгайлалттай адилхан. Энэ нь 90-ээд онд зогссон, энд галактикийн холбоо оролцсон. Зөвхөн хэд хэдэн тохиолдол байсан ч энэ нь сүнсний санаа байсан юм.
Асуулт: Би нэг зүүд зүүдэлсэн тухайгаа танд болон бусдад ярихыг хүссэн юм. Би таны 10 дахь илгээлтийг уншиж байх юм. Би гараа хартал тэдгээрийг тойроод гэрэл бий болсон байсан. Таны илгээлтийг сэрүүн байхаасаа илүү зүүдэндээ санаж байсан. Би сэрэхдээ илгээлтийг санахгүй байсан, гэхдээ итгэл төгс мэдэж байсан. Яагаад ийм зүйл болдог вэ?
Хариулт: Яагаад гэвэл та унтах үедээ сүнсээ ашигладаг. Сүнс хэзээ ч мартдаггүй. Сүнс та нарын амьдарч байсан БҮХ амьдралын дурсамжуудыг хадгалж байдаг. Сүнс дурсамж эсвэл мэдээлэл БҮРИЙГ хадгалах чадвартай. Энэ нь дахин төрөлтөө дуусгах үедээ таны өөртөө авч үлдэх зүйл юм.
Асуулт: Таны видеон дээрээ хэлсэн “дэлхийн нууц засгийн газар” гэж юу вэ? Тэд хэн бэ? Тэд хаанаас гарч ирсэн бэ? Тэд хаана байрладаг вэ? Хэн тэднийг ийм хүчирхэг болгосон юм бэ? Тэд дэлхийн хүмүүс болон хорон санаат харь гаригийнхнаас бүрэлддэг таны нэрлэдэгээр “дэлхийн хар хянагчид” мөн үү? Хэрвээ тийм бол дэлхийн хүмүүс нь хэн бэ? Иллюминатууд гэдэг нь хэн бэ?
Хариулт: Энэ тухай интернетэд олон мэдээлэл бий. Миний даалгавар та нарт асуудлыг “ШИЙДВЭРЛЭХ” дээр төвлөрөхөд, “асуудал” руу харсаар хамаг цагаа үрэхгүй байхад туслах юм. Энэ нь асуудлаа сайн мэддэг байх гэхдээ тухайн асуудлыг ШИЙДВЭРЛЭХЭД илүү их энерги зарцуулах хэрэгтэй болно. Иймээс л миний мэдээ интернетэд байгаа юм.
Асуулт: Бясалгалын үед төрөлх хот, район, улсаа(Орос), Баруун Зүүн Европыг мэдрэх юм, гэвч Ази, АНУ болон гаригийн бусад хэсгийг мэдрэхгүй юм. Төсөөлөх гэж оролдоод ч мэдрэхгүй юм. Би бүх Дэлхийг мэдэрмээр байх юм. Та надад тусалж чадах уу?
Хариулт: Та төсөөлөлдөө хязгаартай байсаар байна. “Улс орнуудын” тухай эсвэл “хуваагдлын” тухай бүү бод. Эдгээр “ангилалуудыг” дэлхийн хар хянагч нар хүмүүсийг хэзээ ч нэгдэж хүчирхэг болгохгүйн тулд бий болгодог. Тэдний ухаанд: “хуваа, тэгээд захир” гэдэг зүйл л байдаг. Дэлхийн хүмүүсийг нэг бүхэл мэт харж эхлэх хэрэгтэй. Дэлхий дээрх НЭГДМЭЛ хүн төрөлхтөн. Та оюун санаандаа БҮХЭЛ гариг гэж төсөөл. “Улс орнууд” биш.
Асуулт: Та сексийн энергийн тухай тайлбар өгөхгүй юу? Энэ энергийг сэхээрэх, эрүүл мэнд, энергийн түвшний зорилгоор хадгалахын тулд эр бэлгийн эсийг гадагшлуулахаас татгалзах зайлшгүй хэрэгтэй юу? Энэ нь мансууруулах бодис, архи эсвэл тамхи, астраль сөрөг мөн чанарууд бидэнтэй зууралдаад биднийг сексийн хамааралд оруулснаас болдог юм уу? Эсвэл энэ нь гормоны түвшингийн асуудал юм уу? Секс чичирхийллийг бууруулдаггүй.
Хариулт: Хэрвээ та “сексийн ажлыг” зөв утгаар нь (хайрын хамт) хийвэл энэ нь таны үелзлийг өргөж, өндөр ухамсарын хүчитгэгч мэт ажиллаж болно. Энэ нь илүү өндөр энергийн хаалгыг нээнэ. Иймээс оккультизмын шашины сект сексийг муу гэж харуулахыг хичээдэг юм. Тэд хүмүүсийг өндөр хөгжөөсэй гэж хүсдэггүй, яагаад гэвэл тийм хүмүүс хяналтанд орохгүй. Энэхүү сүм хийдийн тархи угаалт нь дундад зууны үеэс хүмүүст нөлөөлж эхэлсэн. Орчин үед энэ тархи угаалт телевизээр сексийн үйлдэл гэмт хэрэг, бүлэглэлтэй дагалдаж байгаагаар сексийг сөрөг байдлаар нь харуулсны улмаас илүү хүчтэй болж байна. Жинхэнээсээ бол сексийн үйлдэл нь энергийн солилцоо, зөв хамтрагч, хайрын хамт бол таны ухамсрыг дээшлүүлэх болно.
Асуулт: Ухамсрын үсрэлтийн үед эрэгтэй эмэгтэйчүүдийн хоорондох бидний “харилцаа” ямар болохыг мэдмээр байна. Жишээ нь, одоо бид хардалт, уур уцаар, мэхлэлт, эгоизм зэрэг бүхий л сөрөг эмоци эсвэл энергийг бий болгож байгааг бид харж байна. Бидний ухамсар дээшилсэн үед энэ нөхцөл байдалд сөрөг эмоци бий болгохгүйгээр бид юу хийх вэ?
Хариулт: Бүгд телепаттай болчихвол ЯМАР Ч худал хуурмаг, хардалт, уур хилэн, мэхлэлт эсвэл эгоизм байхгүй болно. Ийм байдлаар орчлон ертөнцөд хамгийн дээд оддын үндэстнүүд амьдардаг.
Асуулт: Яагаад Жон Ф. Кеннеди алагдсан юм бэ?
Хариулт: Тэр харь гаригийнхны тухай олонд ил болгох гэж байсан юм. Тэр Сугарынхантай нилээд хэд хэдэн удаа уулзсан.
Асуулт: Ямар байдлаар гэрлийн бие идэвхжсэнийг ойлгож болох вэ? Бясалгалын техникүүдийн тодорхой туршлагын дараа зарим хүмүүс “гэрэлтдэг”. Би үүнийг эцгээсээ хардаг. Мэдээж, энэ гэрэл дэнлүү асахаас өөр л дөө. Энэ “ гэрэл” гэрлийн биетэй холбоотой юу?
Хариулт: Тийм ээ, аура, таныг тойрсон энергийн талбай, улам тод болдог ба гурав дахь нүд нь нээлттэй хүмүүс энэ гэрлийг харж чаддаг.
Асуулт: Бермудын гурвалжинд үнэн хэрэгтээ юу болдогийг та мэдэх үү? Яагаад алга болсон тухай, заримдаа ҮМНБ-ийг ажигласан тухай мэдээлдэг юм бэ?
Хариулт: Атлантид тив сөнөх үед далайн усан доор байсан сансрын энергийн технологиудад зориулагдсан байсан зарим барилгууд гэмтсэн бөгөөд тэд хэмжээсүүдийн хаалгануудыг нээх зэрэг эмх замбараагүй гаж үзэгдлүүдийг бий болгож эхэлсэн. Барилгууд одоог хүртэл эдгээр энергийг бий болгосоор байна. Эдгээр технологиуд байдаг тухай зэвсэгт хүчнүүд мэдэж байгаа, тэд олон зүйл олсон, бас туршилтууд ч хийж байгаа.
Асуулт: Та Фэншуйг мэдэх үү? Энэ нь хүн бүрт үр дүнд нь эерэг Чи авснаар амьдралаа дээшлүүлэхэд нь туслах гэсэн Тэнгэрийн (астроном) болон Газрын (газар зүй) 2 хууль дээр үндэслэсэн эртний хятадын гоо зүйн систем юм. Үнэхээр тийм үү, эсвэл ээлжит итгүүлэх гэсэн заль уу?
Хариулт: Фэншуй дэх зарим зүйл нь сансрын энергийг зөв ашигласан байдаг, харин зарим нь харанхуй мэдлэггүйгээс хэдэн мянган жил хөгжсөн мухар сүсэг.
Асуулт: Рихтерийн тоолуураар 7 баллын хүчтэй газар хөдлөлт Гаитид болсон нь Дэлхийн үелзэл ихэссэнээс болсон уу?
Хариулт: Энэ байгалийн жамаар болоогүй гэж бодож байна. Үүнийг хар салхи (Кэтриний), болон өнгөрсөнд (9 сарын 11-нд) болсон бусад гамшигуудыг бий болгосон шигээ Иллюминатууд төлөвлөсөн гэж би үзэж байна. Тэд шүтэж мөргөдөг чөтгөрүүддээ хүмүүсээр өргөл барьсан. Хар талынханд цаг уур, газар хөдлөлтийг удирддаг технологи байдаг. Тэд зохиомлоор гамшиг зовлон, уй гашуу үүсгэж Дэлхийн энергийг дорд байдал барьж байхыг хичээж байна.
Асуулт: Тэд шүтдэг чөтгөрүүддээ хүмүүсээр өргөл барьж байна. Эдгээр чөтгөрүүд нь тэдний шүтэн биширдэг саарлууд, мөлхөгчид биш биз? Чөтгөрүүд гэж өөр зүйл үү? Ямар ялгаа байна вэ? Би сөрөг харийнхныг чөтгөрүүд, харин сайныг нь сахиусан тэнгэрүүд байсан гэж үргэлж боддог байсан.
Хариулт: Чөтгөрүүд байдаг. Доод астраль ертөнцүүд дахь муу санаатай мөн чанарууд. Энэ нь энергийн оршнолууд юм.
Асуулт: “НАСА” сансрын өргөн нэвтрүүлгийн архиваас хэд хэдэн видео бичлэг үзсэн, 3-4 жилд тэд олон хачин зүйлийг: хөлгүүд, гал, өөр бусад объектуудыг гаргаж ирсэн. Та энэ тухай юу мэдэх вэ? Эдгээр хөлгүүд хэнийх вэ? “EBANIS” гэдэг нэртэй үзэгдэл байдаг. Тэр нь тэнгэрт гарч ирдэг ба дотроосоо цагаан сферүүдийг гаргадаг аварга том гэрэлтэгч өт хорхойтой адилхан зүйл, энэ тухай та юу гэж бодож байна?
Хариулт: Би видеондоо засгийн эрхэнд байгаа хүмүүс эртнээс хууран мэхэлсээр байгаа тухай хэлсэн. НАСА-ийн компани нь болхи технологи болон онолын тусламжтайгаар дэлхийн хүмүүсийн толгой эргүүлэх гэсэн теле шоу. Тэдэнд 40-өөд оноос та нарт үзүүлэхгүй байгаа бусад технологиудтай нууц хөтөлбөрүүд байгаа бөгөөд тэр үеэс тэд харь гаригийнхантай холбоо тогтоосон. Энэ тэнгэрт харагддаг “өт-оршнол” нь ҮРГЭЛЖ тэнд оршин байсан, гэхдээ одоо дэлхийн хүмүүс тэдгээрийг харж эхэлсэн, яагаад гэвэл дэлхийн хүмүүс эдгээр оршнолуудын байгаа илүү өндөр үелзэл орж байна. Хэмжээ БҮРТ “амьдрал байдаг”, гэхдээ та нарын үелзэл тухайн хэмжээстэй тохирох үед л та нар үүнийг олж харж чадна. Бүгд миний видеонууд дээр байгаа.
Асуулт: Та ямар нэгэн байдлаар Аштар Шерантай холбоотой юу? Аштар найдваргүй гэж ярих юм.
Хариулт: Би видеонууддаа, та нарыг төөрөлдүүлэх гэж бусдыг дуурайдаг харь гаригийнхан байдаг тухай ярьсан. Яг ийм зүйл Аштартай тохиолдсон юм. Аштарыг дуурайдаг олон оршнол байдаг. Таны уншсан номуудын “Аштарын”олон ченнелингуудад хэн нэг нь ярьдаг, яагаад гэвэл тухай бүр зан байдал нь өөрчлөгдөж байдаг. Энэ нь 20-30 жилийн турш тохиолдож байна. Жинхэнэ Аштар олон жилийн туршид ченнелинг хийгээгүй байна. Тэр одоо хэн ч түүний нэр болон яриаг буруугаар ашиглаж чадахааргүй арын албанд ажиллаж байна.
Асуулт: Би хөгжим, уран бүтээл, мөн сүнслэг хөгжлийг ихэд сонирхдог. Эхний хоёрын хувьд (хөгжим, уран бүтээл) 4-р хэмжээст ийм нэр томъёо байдаг уу? Гуманоид /Плеядеан гармони хөгжимд таашаал/ хайрыг мэдэрдэг болов уу?
3-р хэмжээст аялгууны хэлбэлзэл тааламжтай байдаг. 4 болон 5-р хэмжээсийн гэгээлэг оршнол мэдрэмж болон сүнсээ тайвшруулах шалтаг хайдаг уу?
Хариулт: Таны Дэлхий дээр харж байгаа бүхэн бол илүү өндөр хэмжээсүүдэд байдаг зүйлийн 0.1 % -д ч хүрэхгүй. Дээд хэмжээсүүдийн хөгжимтэй харьцуулахад Дэлхийн хөгжим доод түвшинд байдаг.
Асуулт: Хүн бүрт өөрийн гэсэн сахиусан тэнгэр байдаг уу, нэгээс илүү байх уу?
Хариулт: Дэлхий дээр хүмүүсийн “сахиусан тэнгэр” гэж нэрлэдэг зүйл бол хүн бүрт байдаг дээд “Би” юм.
Асуулт: Зарим эрдэмтэд: “Плеядуудын тухай таамаглалд асуудал байна, энэ нь юу вэ гэвэл Плеядууд дахь одод хэдэн арван сая жил оршин байгаа, амьдрал, соёл иргэншлүүдтэй гариг болон хөгжихийн тулд хэдэн тэрбум жил хэрэгтэй” гэдэг. Та үүнийг хэрхэн тайлбарлах вэ?
Хариулт: Плеядуудын хэдэн настайг Дэлхийн эрдэмтэд мэддэг гэж бодохыг хэн танд шаардаад байгаа юм?
Яагаад энэ дэлхий дээр байгаагаа ч тэд мэддэггүй, тэднээс нилээд нь хор хэрэглэж өөрсдийгөө хордуулдаг. Хэрвээ та миний бүх 10 видео киног үзвэл зөвхөн та өндөр энерги, ухамсартай бол илүү өндөр хэмжээс болон түүний доторх хүмүүсийг харж чадна. Дэлхийн эрдэмтдийн ихэнх нь мод харчихаад энэ зөвхөн ой л гэж үздэг. Энэ нь таньтай бас ярьж чаддаг амьд оршнол гэдэг ойлголт ч тэдэнд байхгүй. Би видеонууддаа Дэлхийг маш залуу, хүүхдийн цэцэрлэгт байна гэж хэлдэг. Бусад гаригуудад, бусад хэмжээсүүдэд амьдардаг соёл иргэншлүүд нь 3-р хэмжээст амьдардаггүй сүнслэг билэг ухаантай насанд хүрэгчид, яагаад гэвэл тэд хөгжсөн. Яг үүн шиг та хэзээ ч дахин эрдэс чулуу болохгүй, яагаад гэвэл та хүний хэлбэрт байгаа юм. Энэ нь хөгжлийн хэвийн зам. Дэлхийн ихэнх эрдэмтэд түвшинээр бол 80 настай хүн байдагт итгэдэггүй 3 настай хүүхэдтэй адилхан. Гэхдээ бардам, ихэрхэг зандаа биш ухамсартаа нас ахивал илүү хөгжсөн хүмүүс байдгийг ойлгоно. Тэгээд дараа нь сүнс суралцаж эхэлдэг.
Асуулт: Би таны тайлбарласнаар бясалгасанд одоо духанд маань үргэлжийн зангирсан мэдрэмж бий болчихлоо. Энэ нь өвдөлтгүй, харин ч гайхалтай сайхан байна, энэ нь үнэхээр зүгээр үү?
Хариулт: Зүгээр, энэ нь яг л хэн нэгэн бүхий л амьдралынхаа турш буйдан дээр сууж хор татан, хортой хоол идэн сууж байгаад нэг удаа бодибилдингээр хичээллэж бүхий л өдөржингөө гүйсэнтэй адилхан. Дараагийн өдрүүдэд энэ хүний булчинд өвчин орно, яагаад гэвэл булчингууд ажиллаж эхэлсэн учраас. Таны 3 дахь нүд бас л булчингийн физик хэлбэрт байдаг булчирхай юм.

Орчуулсан Хэнчбиш Наваансүрэн

No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 50-р хэсэг

  Асуулт: Тэйд асууж байна. Мити, Миссури голын үерийн тухай мэдээлэл бий юу? Энэ нь элитүүдийн ажил уу, яах гэж үүнийг хийдэг вэ?  ‒ Тэйд, ...