АЛАЕ ДЭЛХИЙНХЭНД ХАНДАЖ ХЭЛСЭН НЬ


Дэлхий гараг илүү өндөр үелзлүүд рүү, дараагийн хэмжээс рүү шилжихийн тулд шилжилтийн үйл явцад байна. Гэрэл ба үнэний өндөр үелзлүүдэд муу муухай хар зүйл гэж байх боломжгүй. Дэлхийн бүх хүмүүс шилжилтийг хариуцаж байна.
Хайрын энергитэй л бол шилжилт аюулгүй өнгөрч хүлээн зөвшөөрөгдөнө.
Олон Орчлон ертөнц оршин байдаг ба орчлон ертөнцүүдэд янз бүрийн хүн, янз бүрийн төрөл зүйлс, янз бүрийн амьдралын хэлбэрүүд бий.
Тэд тохирсон хэмжээсүүдийн янз бүрийн нягтралуудад амьдарч, өндөр энерги бүхий өндөр хэмжээсүүдэд тэд Гэрлээс бүтсэн эфирэн биетэй байдаг.
Энерги нь дорд байдаг доод хэмжээсүүдэд тэд физик бие махбодитой амьдардаг.
Хүмүүс Орчлон ертөнцүүдэд хаа сайгүй, янз бүрийн гарагууд дээр ухамсрын янз бүрийн түвшинд бий. Зарим Сар, Нарнууд дээр ч амьдрал байдаг.
Нарнууд дээр өөр хэмжээс рүү орох хаалганууд ч бий. Дэлхийтэй ижил үелзэл бүхий амьдралтай олон гараг байдаг ч тэдгээрийн ихэнх нь хөгжиж байгаа ба амьдрал нь илүү өндөр хэмжээстэй. Энэ нь тэнд илүү сансрын энерги байдаг гэсэн үг бөгөөд бүх зүйл нь гоё сайхан гэрэлтэй.
Байгаль нь гялалзан гялтганасан, цэцгүүд нь уянгалаг аялгуу гаргадаг, амьтад нь оюун ухаантай, амьд бүхэн нь телепаттай, түрэмгийлэл байхгүй, зөвхөн хайр л байдаг. Өндөр хөгжилтэй гарагуудад хүмүүс оршин буй бүхэнтэй нэгдмэл амьдардаг. Бидний одоо амьдарч байгаа орчлон ертөнцөд олон хөгжсөн хүмүүс болон бусад төрөл зүйлс нь сансрын хөлгүүдээр тэрбум тэрбум жил сансрын нисэгчид эсвэл ухамсрынхаа гэрэл адил аялж оршин буй бүхнийг судалдаг.
Эдгээр сансрын аялагчдын ачаар Дэлхий гараг хүмүүс болон амьтан ургамлын янз бүрийн хэлбэрүүдээр дүүрсэн. Сая сая жил тэд энэхүү гарагийн түүхийг бүрдүүлсэн юм.
Орчлонгийн энэ хэсэгт сүнслэгээр хөгжсөн мянга мянган оддын үндэстнүүдийн бүлэг болох Гэрлийн Галактикийн Холбоо байдаг.
Бид гэрлийн хамгаалагчид бөгөөд бид сул хөгжилтэй гарагуудад хөгжихөд нь тусалдаг. Орчлон ертөнцийн бусад хэсгүүдэд өөр бусад холбоонууд оршдог.
Орчлон ертөнцөд өөр бусад олон хүмүүс болон амьдралын хэлбэрүүд оршин суудаг гэдгийг ойлгоход нь Дэлхийн мэдээлэлгүй оршин суугчдад туслахын тулд гэрлийн хөлгүүдээ тэнгэрт харуулдаг юм.
Бидний хөлгүүд сүнслэг сэрэлтийг илгээдэг, яагаад гэвэл тэдгээр нь анхдагч эх үүсвэрийн сансрын хайрыг ялгаруулдаг.
Яг одоо Дэлхий гараг энерги ба ухамсрын шилжилтийг даван туулж байгаа бөгөөд дэлхийн хүмүүст сөрөг энергиэс Гэрлийн энергиүд рүү хөгжихөд нь туслахын тулд энд байна. Дэлхийнхэн байгальтайгаа зохиролтой амьдарч сурч байна. Гараг бол амьд оршнол, тиймээс агаар, ус, ургамал ба амьтанд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй.
Хэрвээ дэлхийн хүмүүс байгалийн хуулийн эсрэг, Хайрын эсрэг хэрэгцээгээ өсөн нэмэгдүүлж, эрх мэдэлд шунаж, хор болон атомын энергийг үйлдвэрлэлд ашиглаж, бусдыг үзэн ядах энергийг үргэлжлүүлэн бүтээсээр байх юм бол Дэлхий дээрх амьдрал маш таагүй болох болно, яагаад гэвэл Орчлон ертөнц ба гараг нь сөрөг энергийг цэвэрлэдэг юм.
Хэрвээ та нар байгалийг сүйтгэвэл өөрсдийгөө сүйтгэж байгаа хэрэг юм шүү.
Бүх хүмүүс дэлхийн нийгэмлэг ирээдүйд ямар байхыг хариуцах ёстой.
ТА НАРЫН БОДОЛ САНАА, СЭТГЭЛ ХӨДЛӨЛҮҮД НЬ ТА НАРЫН ИРЭЭДҮЙГ БҮТЭЭДЭГ.
БҮХНИЙГ ХАМРАХ ХАЙР БОЛ БҮХНИЙ ТҮЛХҮҮР.
Яагаад гэвэл энэ нь анхдагч эх үүсвэрийн, сансрын ухамсрын, эхлэлийн эхлэл энерги юм. Бид хэрвээ бид сансрын Хайрын хүчийг ашиглах юм бол маш хүнд хэцүү саад тотгорыг даван туулж чадна. Хэрвээ бид сансрын Хайрын хүчийг илчилбэл том асуудлуудыг ч шийдэж болно.
Хэрвээ сөрөг хүмүүс болон нөхцөл байдлууд таныг гуниглуулж, Хайрын энергийг тань сулруулбал түүнийгээ дахин бий болгоорой. Таны Хайрын Энерги үргэлж эрүүл, хүчирхэг байдал байх ёстой.
АМЬДРАЛЫН УТГА УЧИР НЬ СЭТГЭЛ ЗҮРХЭНДЭЭ ХАЙР ТЭЭЖ, СҮНСЛЭГ ХӨГЖИХ ЮМ.
Бие, ухаан, энергиэ чичирхийллийн өндөр үелзэл дээр хадгалж байхын тулд дараахь зүйлийг хийх хэрэгтэй.
Муу, хорон санаатай хүмүүстэй, таны энергийг хулгайлдаг, таныг хянахыг хүсдэг хүмүүстэй холбогдохоос зайлсхийгээрэй.
Тэдний сөрөг карма нь таны амьдралын замд хор болж болох юм.
Тэдэнд зайнаас Хайрын Энергийг илгээгээрэй, тэд гэрлийн замаа олж чадна.
НАЙРСАГ, ХАЙРЛАГЧ, СҮНСЛЭГ ХҮМҮҮСТЭЙ ХОЛБОГДООРОЙ.
Сайн санаатай хүмүүс танд хайр, гэрэл, хүч чадал, эрүүл мэнд, мэдлэг, билиг ухааныг бэлэглэдэг.
Сүнслэг хүмүүс Дэлхий дээр нэг ч байгууллага эсвэл сүсэг бишрэлийн нэг ч системтэй ямар ч холбоогүй байдаг.
Сүнслэг хүмүүс хөгжингүй зүрх сэтгэлтэй болохоор хэзээ ч бусдад халддаггүй.
Сүнслэг хүмүүст эго, хардалт, үзэн ядалт байдаггүй.
Сүнслэг хүмүүс бүгдэд ашигтай эерэг энергийг бүтээдэг.
ХАЙР БА НӨХӨРСӨГ БАЙДАЛ ДЭЭР ТӨВЛӨРӨӨРЭЙ.
Таныг сөрөг сэтгэл хөдлөлд автуулахыг бусдад бүү зөвшөөрөөрэй.
Та өөрийгөө үзэн ядалтанд автуулахгүйгээр хамгаалж чадна.
Үзэн ядалт, хоёр нүүр, эго, шунал тачаал, муу зангаа хаяаарай.
САНСРЫН ХАЙР ба НӨХӨРСӨГ БАЙДЛЫГ ашиглаж эерэг хүн болоход суралцаарай.
Хайрыг ашиглах нь сул дорой байна гэсэн үг биш.
Энэ нь сэтгэл зүрхээ үзэн ядалтаас чөлөөтэй байлгаж, дээд Би-гээ ашиглана гэсэн үг.
ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХДАА БИЕ БА СҮНСЭЭ ЭРҮҮЛ БАЙЛГААРАЙ.
Өөрийгөө хайрладаг хүн мансууруулах бодис, архи, тамхи, амьтдын хүүр болон бусад төрлийн хоруудаар хэзээ ч өөрийгөө хордуулахгүй.
Яагаад гэвэл энэ нь физик болон сүнслэг биеийг хордуулж, ухамсрын илүү өндөр түвшний амжилтыг блоклодог.
Хэрвээ та биеэ, сүнснийхээ сүм дуганыг сүйтгэвэл өөрийгөө хайрладаггүй, бүтээлийг хүндэтгэдэггүй гэдгээ оршин буй бүхэнд харуулж байга хэрэг шүү. Гэрлээ олж, сүнслэг болохын тулд ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАЖ, байгалийн өвс ургамлаар өөрийгөө анагааж, хоргүйжүүлээрэй.
Энергиэ цэвэрлэж, шинэ ба цэвэр энергиэр цэнэглэгдэхийн тулд байгальд аль болох олон гараарай.
ДЭЛХИЙН МУХАР СҮСЭГ БА ШАШИНЫ СИСТЕМЭЭС ЧӨЛӨӨЛӨГДӨӨРЭЙ.
Дэлхий дээрх шашин шүтлэг ба бусад хяналтын байгууллагуудаас бүү хамаараарай. Тэд таны амьдралын жинхэнэ сүнслэг үзлийг гажуудуулдаг бөгөөд таны мөнгө, таныг захирахыг л сонирхдог.
Танд хэрэгтэй бүхэн таны Сэтгэл зүрхэнд байдаг, энэ бол таны ХАЙР юм.
Иисус болон бусад олон сүнслэг их багш нар үүнийг мянга мянган жил ярьсаар ирсэн.
Иисус болон бусад олон сүнслэг их багш нар дэлхийн шашинуудын төлөө, эрх мэдэлд шунасан санваартнуудын төлөө юу ч хийгээгүй бөгөөд тэд хэзээ ч, хэнийг ч шашинуудын боол байхад сургаагүй.
Бидний ярилцаж байгаа бүхнийг өөр рүүгээ хандуулж, хайр ялгаруулдаг зүрхээр бясалгаарай.
Өөр рүүгээ хандах гэдэг нь таны хийж чадах хамгийн чухал аялалуудын нэг юм шүү. Энэ нь үнэний аялал, эхлэлийн эхлэл рүү аялах аялал юм шүү.
Тэндээс та гэрэл тээгч шинж чанарыг хөгжүүлж, сөрөг сэтгэлгээ ба сэтгэл хөдлөлүүдийн хөнөөгч зуршлуудыг арчин хаях, сөрөг кармаг угаахын тулд сүнслэг хүч чадал, билиг ухааныг олох болно.
Бясалгал бол оюун ухааныг тайвшруулдаг бөгөөд та нарын өдөр тутмын амьдралд зохиролыг бий болгодог сүнслэг хуулиуд болон бүтээх зарчмуудыг олох болно. Бясалгалд та дээд Би-тэйгээ, магадгүй төв (сансрын) ухамсартай нэгдэх бөгөөд өөрийгөө хэрэгжүүлэхэд хүргэх өөрийгөө ухамсарлахыг олж авах болно.
Таны дээд Би бол таны сүнстэй, мөн сансрын төв ухамсартай (БУРХАНТАЙ) холбох суваг юм. Дээд би нь сүнсний хүслийг биелүүлдэг.
Дээд Би бол сүнсний илэрхийлж болох, ямар нэгэн зүйлийг бүтээж чадах багаж нь юм. Таныг сүнстэйгээ нэгдэх үед таны Дээд Би үргэлж анхдагч эх үүсвэртэй нэгдмэл байх болно.
Хүн болгон СҮНС, анхдагч эх үүсвэрийн “хүүхэд” нь юм.
ХҮН БҮР нь анхдагч эх үүсвэр, “Бурхан” гэж нэрлэгддэг төв сансрын ухамсрын нэг хэсэг юм.
Иисусыг оруулаад бүх сүнслэг их багш нар үүнийг үеийн үед ярьсаар ирсэн.
Бүх хүмүүс Дэлхий хэмээх физик гараг дээр туршлага олж авахын тулд Дээд Би-ээс физик бие махбодид төрөл авдаг. Хүнийг үхэх үед Дээд Би-ийн энергийн урсгал физик бие махбодиос явдаг. Дээд Би нь хувь хүний төрөл авалт бүртэй холбоотой байдаг бөгөөд хүмүүсийг амьдралынх нь туршид хөтөлж явдаг. Энергийн урсгал туршлагаа дуусгаад дараа нь өөрийн Дээд Бие рүүгээ буцаж очдог.
Бүх Дээд Бие нэгдмэл бөгөөд Орчлонгийн Ухамсрын нэг хэсэг нь юм.
Дээд Би нь сахиулсан тэнгэр бөгөөд бидний өнгөрсөн амьдралын бүрэн мэдлэгийг эзэмшдэг. Тэрээр хувиараа сонгосон замыг хамгийн сайнаар туулахад нь тусалснаар амьдралын туршлагын хаалгыг нээж хааж өгдөг.
Таныг Оршихуйн Гэрэлтэй зохиролд орших үед та одоо Дэлхий дээр ажиллаж байгаа шилжилтийн өндөр энергиүдийн төлөө бэлэн болох болно.
Та бол хаана ч очсон Гэрлийн Энергийг тараадаг хуйлрал юм.
Та эргэн тойрон дох хүмүүсийнхээ, бүр тэдэнтэй ярилцах үедээ тэдний ухамсарт эерэгээр нөлөөлж байдаг. Яагаад гэвэл бүх зүйл энерги бөгөөд бүх зүйл энергитэй холбоотой байдаг. Та бол Гэрэл Түгээгч, Гэрлийн Ажилтан бөгөөд та бусад хүмүүст хөгжихөд нь тусалдаг. Та Гэрлийн Хуйлрал, Гэрлийн Ажилтны хувьд анагаагдах ёстой хүмүүсийн дотор оршиж байгаа хуучин блокууд, эсвэл кармын асуудлуудыг таниж мэдэхэд нь бусдад тусалдаг.
Дайн, айдас, өлсгөлөн, өвчин, зовиур, физик ба сүнслэг бэртлүүд, мартагдаагүй үзэн ядалт ба уур хилэн гэх мэт өнгөрсний өнгөрснийг гэмтээгч туршлага, өнгөрсөн харилцааны бүх зовлон зүдүүр, хардалт эсвэл бусад хүмүүстэй маргасан маргаанууд.
Таны Гэрэл эдгээр блокуудыг харж, тэдгээрийг анагаахын тулд гадагшлуулдаг.
Энэ нь зарим хүмүүсийг гэрлийн ажилтнуудад уурлахад хүргэдэг, яагаад гэвэл тэд зуршлаараа сөрөг энергиэ хадгалахыг илүүд үздэг, эсвэл тэдэнд сөрөг мөн чанарууд нөлөөлдөг. Блокууд дээрээ ажиллахын тулд эдгээр хүмүүст илүү их цаг хугацаа, заримдаа илүү олон тооны амьдрал хэрэгтэй болдог.
Дэлхий дээрх үелзэл (чичирхийллүүд) байнга дээшилж байгаа болохоор таны бодол ба сэтгэл хөдлөлүүд илүү хурдан илэрч нөхцөл байдлууд илүү хурдан өөрчлөгдөж байна. Энэ нь гаднаа ч дотроо ч цэвэрлэгээний цаг хугацаа юм. Оршин буй бүхний Гэрлийн тусламжтайгаар өөрийгөө цэвэрлээрэй. Оршин буй бүхний Хайраар өөрийгөө дүүргээрэй. Хэрвээ таны амьдралд блок байгаа бол таны амьдралд анагааж болох зүйлийг танд зааж өгөхийг Оршин буй бүхнээс гуйгаарай. Бодлуудаа хянаарай, хэрвээ тэдгээр нь сөрөг байгааг мэдвэл энергиэ эерэг зүйл рүү чиглүүлээрэй.
Та Оршин буй бүхнээс Хайр, Гэрэл, билиг ухааныг хүлээн авч байна гэж төсөөлөөрэй.
САНСРЫН ХАЙР БОЛ ХҮЧИРХЭГ ХҮЧИН, АЗ ЖАРГАЛ, БАЯР ХӨӨРИЙН ТҮЛХҮҮР ЮМ.
Хүн бүр энэхүү түлхүүрийг олж дээд Ухамсрын хаалгыг нээж чадна.
Орчуулсан Хэнчбиш Наваансүрэн

No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 50-р хэсэг

  Асуулт: Тэйд асууж байна. Мити, Миссури голын үерийн тухай мэдээлэл бий юу? Энэ нь элитүүдийн ажил уу, яах гэж үүнийг хийдэг вэ?  ‒ Тэйд, ...