Удаан хүлээсэн газардалт


Дамжуулсан Адел Арини
Мэндчилж байна, миний хайрт ахан дүүс минь.
Агуу үйл явдлын тухай миний өмнөх илгээлтээс хойш удаагүй ч, та бүхэнд хэлэх дараагын чухал мэдээ байна. Танай галактикийн ахан дүүс Гайяа дэлхийд газардахаар төлөвлөж байна. Газардалтын эхний давалгааг сүнслэг ухамсраар өндөр хөгжсөн оршихуйтнууд болох Плейядчууд удирдан явуулах гэж байна.
Плейдчууд, Плейядиа оддын системээс гаралтай. Тэдний физик байдлаар харагдах дүрс хүн төрөлтөнтэй маш төстэй. Энэ иргэншил одоогоор бүхэлдээ 6 хэмжээстэд оршдог бөгөөд тэд олон сая жилийн өмнө бага хэмжээстээс 5 болон түүнээс дээш хэмжээстэд дэвшсэн юм. Плейядчууд ертөнц дэх эртний иргэншилт оршихуйтнуудын нэг хэсэг юм.
Тэд буюу Плейдчууд, Арктурчууд, Веничүүд буюу Сугарчууд, Антарчууд болон бусад өндөр хэмжээстийн иргэншлийн оршихуйтнуудын хамтаар, Бурхан/Эх сурвалж/ Бүтээгчид цэвэр ариун зорилгоор хаана, хэзээ хэрэгтэй үед нь үйлчилдэг бүлгүүд юм. Тэд хийж буй бүх зүйлдээ Тэнгэр/Бурхны хайраар үйлчлэн, хангахыг зорьдог юм. Тэд энэ бүхнийг, бүх зүйлийн сайн сайхны төлөө үнэнчээр зориулдаг юм. Дээрх 4 иргэншлүүд олон сая жилийн турш, энэ галакси дахь гол хамгаалагчид байсаар ирсэн юм. Тэд хүн төрөлхтнийг харж хандах, хөтлөн чиглүүлэх болон хамгаалах зэрэг бурханы зорилго болсон тэнгэрийн үүргийг дэлхийн хамгийн эхэн үеэс л гүйцэтгэж ирсэн бөгөөд нийт хүн төрөлхтний дээд хүсэл зорилгыг цаг үргэлж хүндэтгэж ирсэн билээ.
Одоог хүртэл 3 хэмжээстийн хэв загварт автсан байгаа хүмүүсийн тухайд, өнөөдрийн мэдээ физик биеийн дотор үгүйсгэмгүй сөрөг мэдрэмжийг төрүүлж болзошгүй. Тэдний гэдэс хэвлий хэсгээр татаж өвдөх юмуу зүрх нь хурдан цохилж (баяртай биш айдастай мэдрэмжтэй ) байж магад. Энэ маягаар мэдэрч байгаа хүмүүс харь гаригийхны халдлагын сэдэвтэй “Тусгаар тогтнолын өдөр” “Дэлхийн дайн” зэрэг киноны нөлөөнд хүндхэн автсан байна. Эдгээр кинонууд саяхныг хүртэл эрх мэдэлтэй байсан хар дүрд тоглогч сүнсүүд, та бүхнийг айдас болон тусгаарлалт бүхий бага ухамсрын 3 хэмжээстийн амьдралд барьж байхын тулд бүтээсэн байдаг.
Гэхдээ, бүх зөгнөлт кинонууд, ТВ-ын цувралууд муу юмуу таныг айдаст барих санаатай байдаггүй. Старгейт (Оддын хаалга), Бабилон 5, Стар Трек (сансрын аялал) болон Матриксын гурвал кинонууд үнэхээр тэнгэр/бурханлиг нөлөөллөөр хийгдсэн байдаг. Тэдгээр кинонууд, зөгнөлт зохиолын дүрээр орчлон ертөнц гэж ямар агуу болох тухай: хүн төрөлхтний удахгүй тааллаараа зугаацах сансрын аялалын өндөр хөгжилт технологиуд, олон төрлийн сэрэхүйт оршихуйтнууд, галактик болон олон зуун харь иргэншлүүдийн хоорондох харилцаа холбоо тухай санаануудыг та нарт өгсөн байдаг.
Стар Трек дээр, сүнслэг болон технологиор бага хөгжсөн иргэншлүүдийн дотоод хөгжилд хөндлөнгөөс оролцохыг хорьдог ерөнхий захирамж нь, жинхэнэдээ сансрын ахан дүүсийн холбоотнууд болон өндөр хэмжээстүүдийн бүх гишүүдэд хандсан бурханы ерөнхий зарчим байдаг
Кеану Ривзийн тоглосон Матрикс цуврал нь, үнэндээ хүн төрөлхтнийг гүн нойрноос сүнслэгээр сэрээхэд туслах гүн зорилготойгоор бүтээгдсэн юм. Нео-гийн дүр бол та бүрийг нэг бүрчлэн төлөөлсөн дүр юм. Кинонд гарахдаа Нео өөрийн амьдарч байсан амьдралын матриксаас сэрдэг (машинаас салгагддаг). Яваандаа тэрбээр бүхнийг амар амгалангын эринд авчрах хүн нь өөрөө юм гэдэг хүчирхэг үүргээ ойлгодог.
Та энэ сэдвийн холбоог харж байна уу? Энэ нь яг одоо гариг даяар тохиож байгааг маш тодорхой харуулаагүй гэж үү? Үнэхээр эрхэм ахан дүүс, найз нөхөд минь, та бүхэн одоо Неогийн дүрд тоглож байна. Үүнийг уншиж байгаа эрхэм хүмүүс дэлхий гариг дээрх 3 хэмжээстийн амьдралын Матриксаас одоо сэрсэн байна. Таны сүнслэг бэлэг чадварууд, таны тэнгэрлиг/бурханлиг бүтээлч илэрхийлэгч хүч дараа нь сэрэх болно. Тэр үед та Шинэ Нова Гайяа (дэлхийн шинэ нэршил) дээр урлан бүтээж, илэрхийлэн гаргаж чадна. Алтан эриний амар амгалан, хайр, зүй зохицол болон элбэг дэлбэгийг дэлхий дээр бий болгохоор бүгдийг эхлүүлэх болно.
Та бүхний хүлээж байсан хүмүүс бол та нар өөрсдөө юм. Та бүхний урт удаан зөгнөгдсөн хайр, эв нэгдлийн ухамсар дэлхий гариг дээр бодитоор биеллээ олох болно.
Та бүгдийн зарим нь, хүн төрөлхтөн орчлон ертөнцөд ганцаар биш гэдэг ойлголтод шинэ юмуу эсвэл түүнийг эсэргүүцдэг байж болно. Тэртээ байх харь иргэншлүүдийн тухай олон уран зөгнөлт кинонууд, ТВ-ийн цувралууд, та бүхний амьдардаг аварга ертөнцийн бусад хэсгүүдэд ухамсарт иргэншлүүд жинхэнээр оршдогыг одоо хүртэл та бүхэнд итгүүлж чадаагүй байна.
Гэсэн хэдий ч, сүнслэг дамжуулалтын илгээлт, айлдваруудыг байнга уншдаг, мөн өөрсдийн амьдралын уран зөгнөлт талуудыг үргэлж баясан таалдаг маш олон хүн бий. Таны зүрх сэтгэл дараах дээд үнэнийг үргэлж санаж, мэддэг байсан. Үүнд: хүн төрөлхтөн бол ертөнцийн олон ухаант оршихуйтны зөвхөн нэгэн иргэншил.
Та өөрийн гүндээ, магад эргэн тойрныхноосоо маш өөр, энэ гаригт хамаарахгүй гэж мэдэрдэг байсан. Та энд байсан бүхэл амьдралдаа гэртээ байгаа юм шиг байхыг хичээж ирсэн. Энэ мэдрэмжүүд бол тань шиг хүмүүст тун хэвийн юм. Та яагаад тэгж мэдэрч байсан бэ гэвэл, учир нь та оддын үрс, сайн дурынхан болон газрын багийнханы хэсэг болохоор тэр юм. Та бүхэн дэлхий гаригт даалгавар хийхээр сайн дураар томилогдон ирсэн юм. Таны үүрэг даалгавар бол хүн төрөлхтний сүнсний хөгжил дэвшилд чухал үүрэг гүйцэтгэхээр ирсэн байдаг.
Та бүгд мөн орчлон ертөнцийн тал бүрээс, өндөр хэмжээстийн соёл иргэншлүүдээс, Гэрэлд үйлчлэхээр ирсэн юм. Удахгүй ирэх гэж байгаа галактикийн ахан дүүсээсээ ялгаатай нь, та бүхэн дэлхий гариг дээр одоо тоглогдож байгаа энэ хайхамшигт өөрчлөлтийн тэргүүн эгнээнд байхыг хүссэн явдал юм. Та анх туслахаар ирэхдээ, өөрийн төрөлх өндөр хэлбэлзлээ багасган, 3 хэмжээстийн аян замд ирэхээр бэлдэж, дараа нь хүний физик биеийн өмсгөлийг өмссөн байдаг. Та бүхэнд өдий хүртэл милээн сорилттой амьдрал байсан боловч та бусдын л адил хэвийн бөгөөд энд хамааралтай мэт байхаар дасан зохицохыг хичээж ирсэн.
Дараах үгсүүд бол та бүхэнд зориулж хэлэх миний илгээлт болно:
“Та бүгд манай газрын бүрэлдэхүүний гишүүд бөгөөд яг “Одоо” таны дотор сонсогдох чанга дуудлагын чимээг мэдэрч байгаа. Энэ бол хүн төрөлхтнийг Хайрын “Нэг” аян замд чиглүүлэхэд удирдлагыг нөмрөгийг гартаа авах дуудлага бөгөөд үүнийг үл тоож болохгүй.Та бүхэн энэ үүрэг рольд маш удаан бэлтгэгдэж, дадлагажсан байгаа. Та бол бэлэн. Та бүү ай. Бүх зүйл тэнгэрийн төлөвлөгөөний дагуу явагдах болно. Жижгээр тоглохоо болих цаг ирлээ. Одоо бол та, өөрийн хүч чадал, тэнгэрлиг хайр болон билэг оюунт, олон хэмжээстийн Дээд би-г маш сайн мэдэж байгаа.
Та нарын Дээд би, өнгөрсөн болоод ирээдүйн ертөнцийн хаа нэгтээ туулсан амьдралын туршлагуудыг “Одоо” гэх мөнхийн хоромд нэгтгэх явцдаа байна.”
Энэ олон хэмжээстийн билэг ухаанууд та нарт удахгүй ачаалагдах болно. Тэр үед та бүхэн, дэвшиж байгаа бусад хүмүүсийг Дээд би тэйгээ нэгдэж, бодит биеллээ олоход нь тусалж чадна. Танай галактикийн гэр бүл, аян замын тань алхам бүрт тусалж дэмжихээр дэргэд чинь байх болно. Тэдний яг одоо дэлхийг хүрээлж байгаа хайрын оролцоог мэдрээрэй. Тэд хайр болон гэрлийг өвөртлөн, хүн төрөлхтнийг бүхий л гишүүдийг эх сурвалж руугаа буцах аян замд туслахаар ирээд байна.
Та нарын ихэнх, мөнхийн мэт санагдаж байсан газардалтыг хүлээж байсан билээ. Энэхүү түүхэн тохиолдол бараг хаалган дээр чинь ирээд байна. Та бүхэн 5 хэмжээстийн удирдагчид байхаар төрсөн юм. Танай галактикийн ахан дүүс ирэх шийдвэрлэх мөчид, тэднийг угтан авах эхний бүлэг хүмүүсийн нэг нь байхаар урагш алхаарай. Плейдчуудыг хуучин найз нөхөдтэйгөө уулзаж байгаа мэт тэвэрч угтаарай. Тэдний оршин байгааг таньсанаар, бүх хүн төрөлхтөн жинхэнэ, идэвхтэй галактикийн холбоотны гишүүн болох цаг ирлээ.
Сонсох зайд байгаа хэнд ч та хамгийн дээд үнэнийг ярь: Танай галактикийн ахан дүүс дэлхийд амар амгалан, хайр эв нэгдлийг өвөрлөн ирж байгаа нь үнэн. Үүнд айх зүйл үнэхээр юу ч байхгүй. Плейдчүүд бүх зүйл тэнцвэртэй, тэгш байх талаар бүрэн бэлтгэлтэй байна. Хүн төрөлхтөний гаргаж чадах ямар ч зүйл, тэдэнд хор хүргэж чадахгүй. Зэвсэг гэхээр зүйл тэдэнд байхгүй, тэгээд ч тэд хүн төрөлхтнийг барьцаалах зорилготой юм шиг алдаатай харагдахаар ямар зүйл хийхгүй. Плейядчууд өөр хоорондоо телепатаар харилцдаг бөгөөд тэд дэлхийн хэлүүдээр та бүхэнтэй харилцах чадвартай. Хэрэв тэдэнтэй нөхөрлөхөөр дөхөж очих зоригтой байвал, та тэдэнтэй ямар ч хүчлэлгүйгээр хялбархан харилцахыг олж мэдэх болно. Эдгээр өндөр хөгжсөн оршихуй биетнүүд хайрын болон гэрлийн хүчтэй хэлбэлзэлийг гаргадаг бөгөөд та тэр дороо аюулгүй, тав тухтай, тааламжтай бүрэн хайрлагдаж байгаагаа мэдрэх болно.
Плейдчууд энэ галаксид одоо хүртэл хүн төрөлхтний хамгаалагч хийсээр байна. Тэд хүн төрөлхтний сүнсний хөгжил, сэрэлтэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Тэд хүн төрөлхтнийг одоогын 3 хэмжээстийн амьдралын (хоёрдмол байдал, айдас, саланги, хайр дутмаг) бүх талуудаас салахад, туслахаар энд байна. Мөн тэд амар амгалан, эв нэгдэл болон Нэг, хайр болон элбэг дэлбэгт бүрэн үндэслэсэн 5 хэмжээстийн нийгмийн үндсийг байгуулахад туслахаар ирээд байна.
Эдгээр сүнслэгээр хөгжсөн гэрлэн биетүүд дэлхийд билэг ухаан, хайр болон нөхөрлөлийг өвөртлөн ирэх юм. Тэд Гайяа дэлхий гаригийг анагаах болон түүн дээрх оршин суугчдад ашиг тустай өндөр хэмжээстийн технологиудыг энд хуваалцах болно. Тэд мөн оюун санааны мастер болон гэгээрлийн арга замуудаас хуваалцан, заахад бэлэн зогсох болно.
Тэд хүн төрөлхтнийг тэдний арга зам, тэдний сургааль номлол болон амьдралын арга замыг өвлөж авахыг тулгахгүй. Тэд мөн энэ дэлхийд хүн төрөлхтөн болон Гайяа дэлхий аргаа баран гуйж байгаа хүсэлтэд хариулахын тулд ирээд байна. Та бүгд ихэнх нь тусламж хүсэн гуйж байна. Та нарын ихэнх, урт удаан амар амгалан, хайр, эв нэгдлийг энэ гаригт авчрахаар залбирч байсан билээ. Плейдчууд энд та бүхнийг хөтлөхөөр энд ирээд байна. Тэднийг та бүхний гуйлтын хариу болгож эх сурвалж/ бурхан илгээсэн юм.
Амьдрал дээрх бүх зүйлийн нэгэн адил хүн нэг бүр, тэдний тусламжыг хүлээж авах эсвэл авахгүй байх бүрэн эрхтэй бөгөөд чөлөөт хүсэлтэй.
Гэхдээ нэг санах зүйл бол танай одоогын засаг захиргааны дээд удирдлагын байр суурийг эзэгнэж байгаа олон хүмүүс, өнгөрсөнд тэдний (Плейядчууд) дэлхийд байсан оролцоог “”нууц ангилал” нэрийн доор үргэлж нуун дарагдуулж байсан гэдгийг санаарай. Бид тэдгээр удирдагчдад, дэлхийн иргэдэд харийн оршнолын талаар зайлшгүй бүрэн илчлэл хийхийг санал болгож байсан билээ. Харин одоо хүн төрөлхтөн үнэнийг мэдэх цаг ирлээ. Энэ цогцолбор буюу хэмжээстэд юу ч нуух аргагүй байдал нь, шинэ Нова гаригийг бүрэлдүүлэх том төсөл болон зорилго юм. Хөгжлийн дараагын үе шатанд хүн төрөлхтний сэрэлт болон бүрэн оролцоо шаардлагатай байна.
Энэ цаг үе бол амьдрахад үнэхээр баярламаар, хайхамшигтай цаг үе юм эрхэм нөхөд минь. Та бүхэн одоо жинхэнэ хэн бэ гэх өөрийн дээд үнэнд буцаж ирэхэд бэлэн боллоо.Та бол хүчирхэг олон хэмжээст сүнс, хүний биеийн физик биед 3 хэмжээстийн амьдралын туршлагыг туулж үзэхээр түр зууртаа ирээд байгаа юм. Үүнийг уншигч хүн та 3 хэмжээстийн амьдралаар хангалттай амьдарч үзсэн бөгөөд одоо өөрийн 5 хэмжээстийн илэрхийлэлд дэлхийн физик биеэр буцаж ирэх сонголт хийсэн байна.
Галактикийн ахан дүүсийн санал болгож байгаа гараас атгаж, тэдний сайхан оролцоог аз жаргал, хүсэл тэмүүлэл, баяр баясгалантай дулаахнаар угтаж авна уу. Тэдний газардалт миний өмнөх дамжуулалтаар та бүхэнтэй хуваалцсан, “Үйл явдал”ын дараахан тохиох юм.
Хүн төрөлхтний ихэнх хэсэг, мөн өөрсдийн төрөлтний дотор арьс өнгө, шашин шүтлэг, хүйсийн ялгаа, эдийн засгийн чадвар, үндэстэн омог, соёл болон хэл зэргээс хамаарахгүйгээр, эцэстээ өөрсдийн агуу зүрх сэтгэлээ нээх хүсэлтэй, бүгдийг хүлээж авахад бэлэн болсон байна.
Та бүхэн одоо Нэг болон Эв нэгдлийн уур амьсгалыг түүн доторх бүх зүйлтэй нь бодитоор бий болгоход бэлэн боллоо. Мөн та өөрийн сүнслэг хөгжлийн дараагын үе шатанд үсрэн ороход бэлэн боллоо.
Галактикийн гэр бүлийн сүнсүүд, та бүхний адил ямар ч иргэншлээс ирсэн бай, физик биед төрөл авахаар төрөхийн өмнө шийдвэр гаргадаг юм. Тэд та нараас ердөө ч ондоо биш. Тухайлбал: Плейядиа ахан дүүс сүнсүүд, арай өндөр түвшинд тэдний чөлөөт хүслээр Плейядиа оддын системд төрөх сонголт хийсэн байгаа юм. Энэ нь хүн төрөлтөнд хамаарах та бүхэн Гайяа дэлхий дээр физик “цэцэрлэгт” энэ удаагын төрөл авалтаараа төрөх сонголт хийсэн байдагтай адил.
Стар трек буюу оддын аялалыг төсөөлөн дүрсэл, ертөнцөд олон оршихуйт төрөлтнүүд хамтдаа эв найртай амьдардаг. Энэ реалити/орчин одоогын Нова Гайяа дэлхийд аль хэдийн байдаг. Та бүхний оршин суух шинэ Дэлхийд, энэ удаагын амьдралын хүрээнд оролцохыг хүсэж байна уу гэдгээ өөрсдөө сонгоорой. Энэ нийтлэлийг уншиж байгаа хүмүүс, өөрийн физик реалитид/орчинд Нова Гайяаг идэвхтэй бүтээхэд оролцож эхэлсэн бөгөөд Плейдчууд та бүхнийг өргөх, хүчтэй дэмжлэгийг өгсөнөөр, та бүхэн үүнийг илүү хурдан тохиолдуулах юм. Тэд Плейядчууд, Нова Гайяа буюу шинэ дэлхийг (хүн төрөлхтний хэсэг биш тул) бүтээж чадахгүй боловч, тэд та бүгдийн амьдрахыг маш их хүсэж байгаа 5 хэмжээстийн нийгмийг бүтээхэд өөрийн талаас туслалцаа үзүүлэх болно.
Та бүхэнд хайр болон гэрлийг илгээе
Сананда
орчуулсан Д.Энхжаргал

No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 50-р хэсэг

  Асуулт: Тэйд асууж байна. Мити, Миссури голын үерийн тухай мэдээлэл бий юу? Энэ нь элитүүдийн ажил уу, яах гэж үүнийг хийдэг вэ?  ‒ Тэйд, ...