ПЛЕЯДИАНЧУУД БИД ТА НАРЫН ДУНД БАЙНА

 ЦОО ШИНЭ МЭДЭЭ:

Сайн байцгаана уу, хайрт дэлхийн хүмүүс ээ!
Бид та нартай удаан холбоо бариагүй нь та нарт хэлэх үгс бидэнд байгаагүйдээ бус, харин Дэлхий дээр бидний хийх ажил улам илүү их анзаарагдах болж байгаа, мөн бид болж буй үйл явдлын ойлголтоос хол хөндий байдаг хүмүүсийн эрүүл бус сонирхлыг өдөөхгүйн тулд сурталчлахыг хүсээгүй болохоор тэр юм.
Гэсэн ч өнөөдөр бидний дэмжлэг ба Хайрыг мэдрээсэй та нар гэж Дэлхий гараг дээрх манай үйл ажиллагаатай хамаарал бүхий нууцлалын хөшгийг бид нээх гэж байна. Бид та нарын ойрын төрөл садан гэдгийг та нар хэдийн мэдэж байгаа, учир нь “та нарын судсанд бидний цус урсаж байгаа” болохоор бид хэзээ ч Дэлхий болон түүний оршин суугчидтай холбоогоо тасалж байгаагүй.
Үүнээс гадна, плеядианчуудын хамгийн зоригтой сүнснүүд хоёрдмол ертөнцөд та нарт тохиолдож буй зүйлийг гүйцэд ойлгуулж, мэдрүүлэхийн тулд Дэлхийд физик биеэрээ нэг бус удаа бууж ирсэн байгаа билээ.
Мэдээж, одоо Дэлхийн хувьд хамгийн хариуцлагатай энэ үед тэдгээр төлөөлөгчид танай гараг дээр амьдарч байна юм.
Тэд гаднаасаа энгийн хүмүүс мэт харагддаг ч та нараас ялгаатай нь тэд хэн болохоо, яах гэж Дэлхийд ирсэнээ санаж мэддэг юм.
Энэ удаа танайд төрөл аваад байгаа бүх плеядианчууд шинэ хэмжээст шилжих Шилжилтэнд та нарт туслах гэсэн тодорхой даалгавартай ирсэн юм шүү.
Тэд цөөхөн, ердөө л хэдэн арван хүн, гэвч янз бүрийн тивийн янз бүрийн улс орнуудад хангалттай өндөр түлхүүр албан тушаалуудыг эзэлж чадсан.
Ингэж бид дэлхийн бөмбөрцөгийг газар зүйн хувьд хамарч чадсан.
Одоо, танай Дэлхийг Өргөмжлөлийн сүүлчийн буюу төгсгөлийн шат руу орох үед ажиллах цаг эхэлнэ.
Хэрвээ үүнээс өмнө хүний биед төрөл авсан плеядианчууд Шилжилтийн тухай мэдээллийг хүлээн авахад бэлэн хүмүүс цөөн байгааг ойлгож хүлээзнэсэн байрлалыг эзэлсэн байсан бол одоо интернетийн ачаар энэ тухай мэдээлэл хүн амын хамгийн өргөн давхаргад хүрэх үед тэд хүн төрөлхтнийг физик болон ёс суртахууны аль ч түвшинд аврах янз бүрийн улс орнуудын үйл ажиллагааны чиглэлээр практик алхамуудыг хэрэгжүүлж эхэлнэ.
Та нар байгалийн гамшгуудын хэмжээ өдөр ирэх тутам ихсэж байгаад хэдийн итгэсэн.
Түүнчлэн 3 хэмжээст ертөнцийн “сүнслэг уналт” төгсгөлийн шатандаа орсон.
“Хүн төрөлхтний үнэт зүйлс” гэгч нь утга учиргүй зүйл рүү хөтөлснөөр энэ ертөнц хүмүүсийг ёс суртахууны бүрэн ялзралд хүргэсэн юм.
Бид хэдийн нээлттэй ажиллагаа явуулахын тулд бүх зүйл “буцлах цэгтээ” хүрэх үеийг хүлээж байсан юм.
Үүнээс өмнө ямар нэгэн зүйлийг өөрчлөх гэсэн манай оролдлогууд нь бүтэлгүйтэж сүйрэх байсан.
Энэ илгээлтэд дурьдагдаж байгаа хүмүүсийн нэрсийг бид илчлэхгүй, учир нь энэ нь хор л хүргэхээс өөр зүйл авчрахгүй.
Энэ тухай та нар мэдээсэй, бидэнд итгээсэй, зөвхөн аюулд орсон гэр бүлээ гэж бидний үздэг дэлхийн хүмүүсийн хувь тавиланг хайхрахгүй орхиж болохгүй, түүнд бид боломжтой бүхий л аргаар туслах нь бидний үүрэг гэж үздэг болохоор энэхүү урьд өмнө хийж байгаагүй алхмыг хийх гэж байгааг ойлгоосой гэж бид хүссэн юм.
Бид та нарт маш их хайртай, та нартай уулзахыг бид маш их хүлээж байна, тэр нь хэдийн хол биш болсон гэж бид итгэж байна.
Плеядуудын оддын ордны Ахлагчуудын Зөвлөл
Орчуулсан Хэнчбиш Наваансүрэн

No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 50-р хэсэг

  Асуулт: Тэйд асууж байна. Мити, Миссури голын үерийн тухай мэдээлэл бий юу? Энэ нь элитүүдийн ажил уу, яах гэж үүнийг хийдэг вэ?  ‒ Тэйд, ...