РЕПТИЛОИДУУДЫН
НИЙГЭМЛЭГИЙН БҮТЭЦ
Сайн байцгаана уу?
Хайрт хүүхдүүд минь!
Өнөөдөр би рептилоидуудын тухай эхний илгээлт дээр яригдсан рептилоидуудын Дэлхийг тойруулан сүлжсэн торны бүтцийг би та нарт тайлбарлахыг хичээе.
Үнэн хэрэгтээ, энэ нь рептилоидуудын төлөөлөгчид булаан эзлээгүй газар дэлхийн нэг ч хэсэг үлдэхгүйгээр Луунуудын боловсруулсан маш нарийн төвөгтэй бөгөөд олон шатлалтай, олон түвшинтэй, олон хэмжээстэй хөтөлбөр юм.
Тэд үүнийгээ бүрэн бүтнээр нь хэрэгжүүлж чадсан.
Ил тод болгохын тулд дэлхийн бөмбөрцөгийг бүрхсэн зөгийн үүрийг төсөөлөөд үзээрэй. Том үүр бүрийн дотор талд арай жижиг үүрүүд байдаг.
Эдгээр жижиг үүрүүдэд арай жижиг үүрүүд гэх мэтчилэн байдаг.
Ингэж зургаан талт бүр нь рептилоидуудын “нийгэмлэгийн үүрүүдийг” төлөөлж байдаг.
Дотроо бусад үүрүүдийг агуулж байдаг хамгийн том 6 зургаан талт нь дэлхийн хувь тавиланг шийдэж байдаг рептилоидуудын дээд явцуу хүрээ юм.
Зургаан талтын оройн цэгүүд нь хүний биед төрөл авсан рептилиодуудын сүнснүүд бөгөөд үүр бүрт 6 байдаг.
Харин тэднийг холбож байгаа шулуунууд нь тэдний хоорондын энергийн “гагнаас” болдог.
Үр дүнд нь одоо цагт Дэлхий дээр төрөл авсан рептилоид бүр өөрсдийн шатлан удирдагчид нартайгаа энергиэр холбогдсон байдаг.
Рептилоидууд Дэлхийн бүх хүн амыг эзлэн авахын тулд хамгийн олон төрлийн нийгмийн давхаргуудад төрөл авдаг, ялангуяа хүмүүсийн ухамсарт хамгийн их нөлөө үзүүлдэг шинжлэх ухаан ба шашинд тэд олноороо байдаг.
Шинжлэх ухаан нь анхнаасаа ертөнц ба Орчлонгийн тухай Бурханлаг мэдлэгийг үндсээр нь устгах, түүнийг дэлхийн материаллаг болон практик зам руу чиглүүлэх зорилготой байсан юм.
Түүнчлэн шашин эхлээд харахад шинжлэх ухааны эсрэг мэт боловч бас Бурханаас хүмүүсийг холдуулах бас нэгэн арга юм.
Ертөнцийн бүх шашинууд нь Бурханыг нэг төрлийн шүүгч, хувь тавиланг нь шийдэгч, харь холын, мистик, энгийн хүнд хүрч боломгүй хэн нэгэн болгож харуулснаараа тэднийг Бурханаас холдуулдаг.
Хүн бол Бурханы нэг хэсэг болохоор Бурхан-хүн гэсэн үг гэж нэг ч шашинд яригддаггүй.
Тиймээс шашин шүтэгчид нь шинжлэх ухааны бурхангүйчүүдийн адил Бурханаас хол байдаг.
Аль аль нь рептилоидуудын толгойлогчдын сайтар бодож олсон, төлөвлөсөн хүний ухамсрыг боолчлох хөтөлбөр юм.
Дэлхий дээр төрөл авсан аугаа Сүнснүүдийн хүмүүст хүргэх гэж хичээсэн жинхэнэ мэдлэгийн тэдгээр өчүүхэн хэсгүүдийг дуугүй өнгөрүүлж, харин ч эсрэгээрээ элэглэн шоолж, хуйвалдаан гэж үзсээр ирсэн.
Энэ бүхэн нь бүх түвшингүүдийн хоорондоо найдвартай холбогдсон, яг л цахилгаан дамжуулагчаар ертөнц рүү рептилоидуудад хэрэгтэй энерги болон мэдээллийг дамжуулдаг байсан үүрнүүдийн тэдгээр төлөөлөгчдийн тусламжтайгаар хэрэгжсэн юм.
Бүх зүсмийн рептилоидууд нь яг л зөгийнүүд шиг өөрийн олсон олзоо буюу тэдний хүмүүний өөрчлөгдсөн ухамсраас цуглуулсан хүмүүсийн энергиүдийг эдгээр үүрүүддээ хийдэг байсан юм.
Одоо эдгээр үүрүүд нь хэдийн дүүрсэн, зөвхөн рептилоидуудын тархаасан сүлжээнүүдэд оролгүй, Бурханлаг Сүнсээ хадгалж чадсан хүн төрөлхтний өчүүхэн хэсэг нь л Дэлхий дээр үлдсэн.
Өнөөдөр энд ирээд зогсъё.
No comments:
Post a Comment