Рептилиодууд 9-р хэсэг

 

БҮХ ДЭЛХИЙГ БҮРХСЭН ААЛЗНЫ ТОР

Сайн байцгаана уу?
Хайрт хүүхдүүд минь!
Одоо хүн рептилоидуудын төрөлхтнийг боолчлох хөтөлбөр амьдрал дээр хэрхэн хэрэгждэг тухай яриагаа үргэлжлүүлье.
XIX зууны төгсгөл ХХ зууны эхэнд дэвшилтэд технологиуд урьд хожид байгаагүйгээр хөгжсөн, энэ нь хүмүүсийн ухамсрыг материаллаг баялагуудыг хэрэглэгчдийн дуулгавартай саарал массын түвшин хүртэл хувиргаж өөрчилснөөр рептилиодуудын дур сонирхолууд нь өсч тэдний хүртсэн зүйл хэдийн багадсантай холбоотой юм.
Тэд хүн бүрт аажмаар хүмүүсийг хэдийн өөрсдийнхөө барлагууд болгон хувиргахын тулд нэлэнхүйд нь хяналт тогтоохоор шийдсэн юм.
Энэ зорилгоо биелүүлэхийн тулд хүн төрөлхтний хамгийн ухаантнуудыг ажиллуулсан бөгөөд бүх дэлхийн нийтийн сүлжээ болох ИНТЕРНЕТИЙГ боловсруулсан юм.
Одоо рептилиодууд энэ гоё самбарын дор хүмүүст хэрэгтэй бүхнийг хүмүүсийн ухамсарт оруулж чадсан.
Хэдхэн арван жилийн дотор тэд хүн төрөлхтний дийлэнх хэсгийг интернетийн “урцанд” оруулсан.
Олон олон хүн хэдийн түүнгүйгээр байж чадахаа больсон.
Гэвч рептилоидууд итгэмтгий хэрэглэгчдийн хувийн мэдээллүүдийг эрх мэдэлдээ авч, тэдний алхам бүрийг мөрдөж болох НИЙГМИЙН СҮЛЖЭЭНҮҮДИЙГ бий болгосноор улам цаашилсан юм.
Ертөнц даяар сая сая хүн өөрсдөө ч мэдэлгүй рептилиодуудын дээд явцуу хүрээнийхний сүлжсэн “аалзны торонд” орсон байдаг. Хамгийн олон янзын мэдрэмжүүддээ хөтлөгдсөн хүмүүс нийгмийн сүлжээнүүд дэх хуудаснууддаа амьдралынхаа тухай, гэр бүлийнхээ тухай, дэлхийгээр аялж яваагаа, ойр дотныхныхоо болон найз нөхдийнхөө фото зургуудыг байршуулдаг.
Олон хүний хувьд энэ нь амьдралынх нь хэв маяг, бодит байдлаас зугатах, өөрийгөө батлах гэсэн арга нь болдог.
Энерги гэж юу болохыг ойлгодоггүйгээс, цаг хугацаа ч, орон зай ч энергийн хувьд хаалт болж чаддаггүйг ухаардаггүйгээс хүмүүс санаандгүйгээр өөрийнхөө тухай олон тооны фото зураг болон өгүүллэгийг сүлжээнд оруулж өөрийгөө, ойр дотныхноо болон үр хүүхдээ үхлийн аюулд оруулж байдаг.
Үл тайлбарлах байдлаар тэдэнд эрүүл мэндийн асуудал үүсдэг, хувийн амьдрал нь эсвэл ажил хэрэг нь бүтэлгүйтдэг, хүүхдүүд нь өвчилдөг, тэдэн рүү сөрөг энергийн урсгалыг илгээсэн бусдын атаархсан харцнуудын хохирогчид нь болсон гэдгээ тэд ойлгодоггүй.
Ард түмний дунд яригддаг “хараал чатга”, мөн “хар атаа жөтөө” нь үнэн хэрэгтээ, хүний нарийн бие рүү нэвтрэн ордог хөнөөгч сөрөг энерги маш хүчтэй гадагшилж, дараа нь физик түвшинд өвчин ба амьдралын асуудлууд хэлбэрээр илэрч байгаа хэрэг юм.
Ингэж нийгмийн сүлжээнүүд нь хүний эмзэг газруудыг сайн мэддэг, нэг хэсэг хүмүүсийн гэнэн ба итгэмтгий дээр нь, нөгөө хэсэг хүмүүсийн бардам зан ба атаархуу дээр нь тоглолт хийдэг рептилоидуудын хоол тэжээлийн байнгын эх үүсвэр нь болсон байдаг.
Гэвч тэд хүмүүсийн жигшүүрт хүсэл тачаалуудыг сэрээсэн сайтуудыг бий болгосон нь тэдний хамгийн аймшигт гэмт хэрэг нь болсон юм.
Энэ нь порнограф сайтууд, хэрцгийлэл болон хүчирхийллийг өдөөн хатгасан тоглоомнууд, интернет-казино, хар ид шид болон бусад зүйлсийн үйлчилгээг санал болгож байгаа сайтууд юм.
Ингэж интернет хүмүүст эргэж харах, жинхэнэ амьдралыг олж харах, өөрийгөө сонсох, юуны тулд төрсөн, тэдний зориулалт нь юунд байгаа тухай бодож үзэх цаг хугацаа өгөлгүйгээр тэднийг 3 хэмжээст байдал руу улам их татдаг.
Рептилиодууд хүнийг олон хүний хэдийн мартчихсан өөрийнх нь Бурханлаг сүнсний бус, харин интернетийн санал болгож байгаа зүйлийн хэрэглэгч болгон хувиргаснаар зорилгодоо хүрсэн юм.

No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 48 -р хэсэг

 Найзууд аа, бид Антарктик бааз дээр завгүй байлаа. Гараг бүрт байгалийн баялагийн өөрийн гэсэн хязгаарлалт байдаг. Рептилоидууд та бүхнийг...