ҮЛ ТАНИГДАХ НИСДЭГ БИЕТ

 ҮЛ ТАНИГДАХ НИСДЭГ БИЕТ

Тайлагдашгүй зүйл бүхэн үргэлж олны сонирхолыг татдаг. Эртний европийн урлагийн бүтээлүүдэд нууцлаг харийн хүмүүс бидэнтэй, эрт цагт ямар холбоотой болох, одоо үнэ цэнэ нь улам нэмэгдэж байгаа эртний урлагийн бүтээлүүдэд хэрхэн дүрсэлж байсан талаарх материалыг танилцуулахаар бэлдлээ. 
1561 онд Герман улсын Нюрнберг хотын дээр үл мэдэгдэх нисдэг биетүүд тулалдсан байдаг. Энэ үзэгдлийг Карл Жунгийн ХХ зууны дунд үеийн зохиолуудад дурдагддаг. Мөн тухайн үеийн сонинд нийтлэгдэж байсан баримт бий.
Тэнгэрт өөрөөсөө гэрэл гарган нисдэг зүйл явахыг хүмүүс зуу зуун жил ажигласаар ирсэн бөгөөд манай эрний өмнөх 215 онд Рим хотын дээгүүр олон солир нисэж явсан гэж анх удаа тэмдэглэгдсэн байдаг.
Нэмэж хэлэхэд эдгээр харь гарагийнхныг эртний болон дундад зууны хvмvvсийн хувьд бодитоор хvлээн авах боломжгvй байсныг тэмдэглэх хэрэгтэй , Орчин vеийн шинжлэх ухааны vvднээс тайлбарлагдашгvй гайхалтай vзэгдэл одоо ч элбэг байна.
ХЄЛЄГ ОНГОЦНЫ ДОРООС БАМБАР ШАТАХ МЭТ ИХ ГЭРЭЛ ГАРАВ

Манай эриний дєрєвдvгээр зууны vеийн Ромын эзэнт улсын тvvхийг бичсэн "Prprlinprium Liber” гэх бичмэлд олон тооны vл танигдах нисдэг биетийн тухай гардаг аж. Ромоос хойд зvгт орших Сполетиум хотын орчимд дугуй бамбай хэлбэртэй хєлєг онгоцны дороос бамбар шатах мэт их гэрэл гаран агаарт нисч байгаад дороо эргэлдэн газарт унахыг хvмvvс харсан байна. Энэ талаар тэрбээр бичихдээ, “Дараа нь тэрхvv таваг хэлбэртэй зvйл газраас урган гарах мэт тэнгэрт цойлон нисэхэд тvvний араас их гал байсан нь нарнаас ч хурц байлаа”гэжээ. Обсекуйусын бичсэн энэ мэдээлэл хорьдугаар зууныг хvртэл уламжлан ирсэн олон мэдээллийн зєвхєн нэг нь юм. 

No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 48 -р хэсэг

 Найзууд аа, бид Антарктик бааз дээр завгүй байлаа. Гараг бүрт байгалийн баялагийн өөрийн гэсэн хязгаарлалт байдаг. Рептилоидууд та бүхнийг...