Ийм бодол эргэлзээ таньд байв уу?
Эх дэлхийд оршин тогтнож буй амьд биеийн гарал үүслийг Бурхан болон Эволюцийн онолоор бий болсон гэж 2 ангилан үздэг байлаа.
Эрдэмтэд 3 дахь онол буюу өөр гаригийн эрдэмтэд буюу харь гаригийнхан амьд организм хүн төрөлхтөн бидний эсийг тээвэрлэн авчирч (Panspermia) бүтээсэн гэсэн онол бий болж ерөнхий боловсролд оруулж эхлээд удаагүй байна.
Эрдэмтэд 3 дахь онол буюу өөр гаригийн эрдэмтэд буюу харь гаригийнхан амьд организм хүн төрөлхтөн бидний эсийг тээвэрлэн авчирч (Panspermia) бүтээсэн гэсэн онол бий болж ерөнхий боловсролд оруулж эхлээд удаагүй байна.
Сургуульд байхад Дарвины хувьслын онолыг заадаг, харамсалтай нь одоо ч зааж байгаа. Эрт цагт санаандгүй байдлаар амьд организм буюу эгэл биет байгальд өөрөө үүсэн бий болж, нэг эс нь олон эс дараа нь, олон төрлийн амьд бие болон өөрчлөгдсөөр хамгийн эцэст нь хүн бий болсон гэж заадаг байв.
Үнэндээ бол эволюцийн онол нь шинжлэх ухааны үндэслэлгүй, ямарч баримт байхгүй ердийн нэг таамаглал байсан. Бичний ДНК код бол хүний ДНК –н кодноос өөр гэдгийг одоо бид мэддэг болсон билээ. Гэхдээ Дарвины хамгийн гол гавьяа бол хүнд сурталтай шашныхантай тэрсэлдэж яг Бруно, Галлелей нар шиг ШУ -ийг мэдэрүүлсэн.
Жишээ нь ухаалаг утасны бүх эд ангиудыг нэг уутанд хийгээд хэдэн сая удаа сэгсэрсэн ч уг ухаалаг утас маань угсарагдаж бий болохгүйтэй адил хүний ДНК кодыг санаандгүй зохиох ямар ч аргагүй юм.
Дарвиний хувьслын онолыг Эрнэст Хенкел хэмээх Герман эрдэмтэн нэрд гарч алдаршихын тулд бодит үнэнг нууж, алдаатай онолоо цааш нь хөгжүүлсэн байна. Үүнийг нь Германы нацист бүлэглэл өөрсдийнхөө эрх ашигт тохируулан авч бусдыг булаан эзлэх харгис бодлого боловсруулан, хэрэгжүүлэхээр дэлхийн 2-р дайныг эхлүүлсэн.
Тэр үед еврей үндэстэн болон бусад жижиг улсуудад атаархах гол санаа нь эд хөрөнгө газрыг нь дээрэмдэж оюун ухааныг нь мохоох сонирхол байсныг бид мэднэ. Доор эволюцийн онол нь хэрхэн нацист онол болон бий болсныг тайлбарлая.
Өөр өөр амьд организмын үр хөврөлийн хэлбэр дүрс нь харилцан
адилгүйг шалгах мэдлэг бага, шинжлэх ухаан сайн хөгжөөгүй үеийг ашиглан Эрнэст Хеккел онолоо зөвтгөхийн тулд тэдгээрийн зургийг төсөөтэй зуран албан ёсоор баталгаажуулсан байдаг.
1 -р зурагнаас харвал бүгд нэгэн ижил хэлбэртэй үр хөврөлөөс эхэлжээ.
2 -р зурагнаас харвал орчин үед шинжлэх ухаан маань ижил хэлбэртэй үр хөврөлөөс эхэлээгүйг баталсан.
Сармагчин маань хөгжсөөр:
1.Африк
2. Ази
3. Европ
гэсэн дарааллаар явсаар, европ европдоо Герман үндэстэн нь хүмүүсийн хөгжлийн дээд тул дэлхийг удирдах ёстой гэсэн нацист онол болон өөрчлөгдсөн байна. Ийнхүү арьс өнгөөр ялгавлан гадуурхаж бусдыг дээрлэхдэг онол болон хөгжсөн.
Эхний хүний царайг Герман хүний царайтай адилхан зурж нийтэд үзүүлсэн байна. Дарвины ердийн нэг баталгаагүй таамаглалыг ингэж мушгин гуйвуулж Хенкел онолоо бий болгосон.
Хүн дүрст 1-6, сармагчны дүрс 7-12 гэж ангилан зурж түүнийгээ эволюци гэж тайлбарласан.
Дээрх онол нь шар арьстнаасаа илүү хар арьстан нь сармагчинтай төстэй хэмээн хүн төрөлхтнийг арьсны өнгөөр ялгаварлах үзэл бий болгосон.
No comments:
Post a Comment