Италийн Агаарын цэргийнхэн ҮМНБ -тэй тааралдсан нь

Италийн Агаарын цэргийн сөнөөгч бөмбөгдөгч тагнуулын онгоц ҮМНБ -тэй тааралдсан нь

Нисгэгч Жанкарло Секкони 1979 оны 6-р сарын 18-нд Ровиго, Колли ди Абаано Термегийн хооронд нисч яваад, С.Анжело ди Тревизогийн цэргийн нисэх онгоцны буудлын хяналтын цамхгаас Истрия хотын аэробаазтай радиогоор холбогдох тушаал хүлээн авав. Учир нь Радиолокаторт нь үл мэдэгдэх нисдэг биетийн дохио илэрсэн байна.
Италийн Агаарын цэргийн хүчний сөнөөгч бөмбөгдөгч тагнах жигүүрийн ангид харьяалагддаг Секконигийн GIN 91/R онгоц нь дөрвөн VINTEN камераар тоноглогдсон байсан.
Дараа нь Газрын хяналтын ажилтнуудтай радарын ачаар илрүүлсэн объектыг таних ажлыг зохион байгуулав.
ҮМНБ нь хар “түлшний сав” шиг, дээд хэсгээрээ бага зэрэг хавтгайдуу хэлбэртэй байв. Объектын урт нь 6-8 м, өргөн нь 3 м орчим байсан. Тэр өдөр нарлаг сайхан өдөр байсан ч түүний гадаргуу дээр нарны гэрэл ойхгүй байжээ. Гадаргуугийн шинж чанар нь гэрлийн хугарлыг зөвшөөрдөггүй нууцлаг материалаар бүрхсэн байв.



No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 48 -р хэсэг

 Найзууд аа, бид Антарктик бааз дээр завгүй байлаа. Гараг бүрт байгалийн баялагийн өөрийн гэсэн хязгаарлалт байдаг. Рептилоидууд та бүхнийг...