Агуу том зураг 16-р хэсэг

 Хорт хавдар

Үнэндээ, хүн бүр хорт хавдраар өвчилж байдаг. Хүний бие махбодид хорт хавдрын эсүүд байдаг бөгөөд энэ нь олон хүний айдаст өвчин болж хувираад байна. Энэ мэдээний сайн тал нь гэвэл бидний бие дархлааны системийн ачаар эдгээр эсүүдийг устгаж чаддаг. Энэ бол бидний биеийг хамгаалж, эрүүл байлгахын тулд чадах бүхнээ хийдэг дотоодын хамгаалах арми юм. Ахисан шатандаа орсон хорт хавдарыг ч арилгаж эмчилж чаддаг.
Хүний бие хорт хавдар үүсгэхгүй байхыг илүүд үздэг дархлааны системтэй. Хэрэв эсийн дотоод орчны нөхцөл маш муу болбол эс үүнийг амь насанд аюултай гэж үзээд ажиллаж эхэлдэг.
Жишээлбэл: бараг бүх хүнд хөдөө аж ахуйн химийн хорт бодисыг хүнсээр дамжуулан авсан байдаг тул дархлааны эс нь бидний ДНХ-ийн гүнд нуугдаж байсан хуучин амьд үлдэх механизмыг ажилуулдаг.
Хорт хавдрын эс нь ердийн эсээс хамаагүй илүү хорыг боловсруулж чаддаг тул бусад нь үүнийг тодорхой хэмжээгээр устгадаг.
Сүүлийн хэдэн сая жилийн туршид улам бүр хөгжиж буй дархлааны систем нь шинээр гарч ирж буй хавдар луу довтлон дайрдаг.
Энэ нь зөв зүй тогтол бөгөөд учир нь хорт хавдрын эсүүд нь хэвийн эсүүдэд байдаг өөрийгөө зохицуулах олон механизмаар хангагдаагүй байдаг.
Хавдарын эс нь хавдар үүсгэн эргэн тойрон дахь эс, эрхтнүүдийг гэмтээдэг. Энэ нь бидний мэдэж байгаачлан бие махбодийг бүхэлд нь үхэлд хүргэх тийм шатанд аваачдаг.
Ихэнх хүмүүсийн дархлааны систем нь даалгавраа амжилттай даван туулж, хорт хавдрын эсүүд хор хөнөөлгүй болж, хорыг хамгийн их үр дүнтэйгээр цэвэрлэдэг. Гэсэн хэдий ч зарим хүмүүсийн хувьд энэ үйл явцыг даван гарах нөхцөлийг бий болгож чаддаггүй. Иймээс хорт хавдар нь амь насанд аюултай нөхцөл байдал болж хувирдаг. Жишээлбэл сэтгэл санааны хямрал, илүүдэл хор эсвэл эрүүл бус хооллолт зэрэг зүйлүүд дархлааны системд нөлөөлөхөд ийм байдалд хүргэх бөгөөд өсөж буй эдгээр эсүүдийг устгахаас өөр зэвсэг дархлааны системд үлддэггүй.
Харамсалтай нь бид эдгээр зэвсгийг олон талаараа биднээс хол байлгадаг ертөнцөд амьдарч байна. Эмийн үйлдвэрийн эзэд болох дээд давхрага хорт хавдар гэх мэт өвчнөөс жил бүр тэрбум тэрбумын ашиг олдог. Дээд давхрага бас хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй тул хорт хавдрын эсрэг өөр эмчилгээний (үр дүнтэй) боломж байгаа талаар бараг бичдэггүй. Үүний оронд химийн эмчилгээ, туяа эмчилгээ гэх мэт үр дүн багатай, ихэвчлэн хор хөнөөлтэй эмчилгээг сурталчилж байна.



Гэхдээ хорт хавдрын эсрэг эмчилгээний сайн аргууд байдаг! Хорт хавдрын янз бүрийн эмчилгээний сайн үр дүнтэй аргууд таныг бүрэн эдгэрэхэд тусалж чадна. Эдгээр аргуудын хамгийн сайн тал нь ихэвчлэн гэртээ хийх боломжтой бөгөөд мэс засал, эрхтэн тайрах шаардлагагүй, гаж нөлөө үзүүлдэггүйгээрээ давуу талтай. Хэдий тийм боловч эмч, эмнэлэг, эмчилгээний газруудад ажиллах боловсон хүчинг бэлдэхдээ энэ аргуудыг зааж өгөхөөсөө илүү аль болох удаан бөгөөд хүндрүүлж эмчлэх аргуудыг сургуульд сургадаг аргыг халахаас нааш энэ байдал үргэлжилж, эм үйлдвэрлэлийн эзэд улам баяжсаар байх юм.

Хорт хавдрын эсрэг шилдэг эм

Каннабис ( олсны ургамал, марихуан) ургамлын идэвхтэй бодис болох каннабиноид нь хорт хавдрын эс рүү довтолж, устгадаг болохыг лабораторийн нөхцөлд туршаад мэджээ. Тэд эрүүл эсийг гэмтээхгүйгээр үүнийг хийдэг. Үнэндээ тэд эсүүдийг илүү эрүүл болгодог гэнэ!
Марихуаны эдгээх нөлөөг дэлхий дээр олон зуун жилийн өмнөөс хүмүүс мэддэг байсан буюу Марихуаны ургамлын үлдэгдэл эртний булшнаас олж байжээ.
Ихэнх улс оронд үүнийг хуулиар хориглодог боловч байгальд өөрөө ургаж л байдаг ургамал юм.

Ихэнх улс оронд үүнийг хориглодог боловч энэ ургамлыг байшингийн дотор болон гадна талд тарьж ургуулан арчилж болдог. Бага зэрэг хичээвэл та үүнээс олсны тос эсвэл шүүс гаргаж авч чадна. Хэрэв та тамхи болгон татвал үр нөлөө нь хамаагүй бага байх болно.

Дээд давхаргынхан буюу мөнгөний эзэд энэхүү үнэ төлбөргүй эмээр мөнгө олох боломжгүй тул каннабисыг ад чөтгөр болгохын тулд асар их хуурамч мэдээллийн кампанит ажил эхлүүлж байж. Энэ тухай сонсохоос татгалзаж, өвчтөндөө эмийн жор бичиж өгсөөр байсан эмч нарыг хайр найргүй үхүүлж байж. Америкийн засгийн газраас каннабисыг буруушаан, тэнгэрт тултал магтан сайшааж байсан мөрдөн байцаалтын материалууд ширээний шургуулгаас аль хэдийн алга болсныг хэн ч гадарлаагүй байна.
Ач тустай үр дүнг нь үл харгалзан олсны ургамлыг ихэнх улс оронд хориглосон хэвээр байна. Аз болж интернет бий болсноор олон хүмүүс энэ тухай мэддэг болсон.
Каннабисын олон төрлийн ургамлууд байдаг тул THC болон CBD каннабиноидын өндөр агууламжтай ургамлыг сонгосноор хорт хавдартай хамгийн сайн тэмцэгчдийг оллоо гэсэн үг. Нэг жижиг аяга шүүс нь аль хэдийн каннабиноидоор дүүрэн байдаг бөгөөд энэ нь хорт хавдрын эсийг довтлон дайрч хоргүйжүүлэхээс гадна үрэвслийн эсрэг, антиоксидантын үйлчилгээ үзүүлдэг.
Энэ цахим хуудаст байгаа бүх мэдээлэлд хүмүүс сохроор итгэлгүй, бидэнтэй болон өөрсдөө судалгаа хийхийг уриалж байна. Зөвхөн YouTube дээр гэхэд каннабисын хорт хавдарыг эдгээх үр нөлөөг харуулсан олон тооны бодит жишээнүүд байдаг.

Jack Herer, бол "Эзэн хаан ямар ч хувцас өмсдөггүй: Маалинга ба марихуаны эсрэг хуйвалдаан" бестселлер номын зохиогч юм. Тэрээр үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан олсны ургамал, эмчилгээний журмаар хэрэглэх аргыг танилцуулахын тулд дэлхий даяар аялжээ.
Тэр өөрийнхөн бурууг батлах юм бол 100 мянган доллар санал болгосон. Гэхдээ зүрхний шигдээсээр нас барах хүртлээ (2010 оны 4-р сарын 15) энэ шагналыг халаасандаа хадгалж чадсан.

Бусад хорт хавдартай тэмцэгчид
Гравиола эсвэл гуанабана гэж нэрлэгддэг жимс бол Төв Америк, Амазонк мөрний сав газар, Полинезид ихэвчлэн тааралддаг модны жимс юм. Түүний арав орчим инч хэмжээтэй том жимс нь хөх, түрүү булчирхай, уушигны хорт хавдар зэрэг янз бүрийн хорт хавдрын эсрэг маш үр дүнтэй үйлчилдэг. Үүнийг Өмнөд Солонгос, Америкийн их сургуулиудад хийсэн судалгаа харуулж байна. Лабораторийн шинжилгээгээр хорт хавдрын эсийг химийн эмчилгээнд өргөн хэрэглэдэг адриамицинаас 10000 дахин илүү үр дүнтэй устгадаг болох нь тогтоогджээ.
Каннабиноидын нэгэн адил эдгээр жимсэн дахь идэвхтэй бодисууд нь өвчтэй эсүүдэд халддаг боловч эрүүл эсүүдийг хэвээр үлдээдэг.
Та жимсний шүүсийг өөрөө бэлдэж авч болно. Жимсний өтгөрүүлсэн бүтээгдэхүүнийг дэлгүүр эсвэл онлайнаар худалдан авч болно. Идэвхтэй бодисыг жимсээс гадна тус жимсний модны навч, иш, холтосоос авч болно.

Хорт хавдрын эсрэг маш сайн үр дүнд хүрэх өөр нэг арга бол Герсоны эмчилгээ юм. Энэ арга нь олсны тосноос арай хэцүү байдаг. Хоолны хатуу дэглэм, шулуун гэдэсний замаар биеийг хоргүйжүүлэх шаардлагатай. Тиймээс олсны тос эсвэл олсны шүүс олж чадахгүй байгаа хүмүүст Герсоны эмчилгээ тус болно.



Чангаанз, тоорын үр нь хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эмчлэхэд маш сайн байдаг. Тэдгээрт агуулагдах их хэмжээний В17 амин дэм нь хорт хавдрын эсийн эсрэг маш үр дүнтэй нөлөө үзүүлдэг.


Хэрэв та хорт хавдраас урьдчилан сэргийлэх эсвэл тэмцэхийг хүсвэл аспарагусыг хоолныхоо цэсэндээ нэмж болно. Энэ нь маш их хэмжээний фолийн хүчил , витамин С, витамин В6 болон бусад хүчтэй идэвхтэй бодисуудыг агуулдаг. Ялангуяа глутатион нь хорт хавдарт өртсөн эсийн ДНХ-ийг нөхөн сэргээхэд тусалдаг хүчтэй антиоксидант юм.

Доктор Хулда Кларк Канадын Саскачеваны их сургуульд биологийн чиглэлээр суралцаж, 1950 онд онц дүнтэй төгссөн. Дараа нь Миннесотагийн их сургуульд физиологийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Түүний бүх судалгаа нь биофизик, эсийн физиологид төвлөрч байв. Тэрээр хорт хавдрын эсүүд бүх бодисын нэгэн адил тодорхой давтамжтайгаар чичирдэг болохыг олж мэдсэн. Тэдгээрийг халуун ногоо, бага хэмжээний “zapper” (шавьжийг устгах зориулалттай жижиг электрон төхөөрөмж) хослуулан устгаж болно. Энэ нь өвчтэй эс, вирус, шимэгчийг устгахын тулд бага хүчдэлийн гүйдлийг биеэр дамжуулдаг жижиг төхөөрөмж юм. Түүнийг онлайнаар захиалж болно. Доктор Кларкийн технологийн талаар үзүүлэнг YouTube дээрээс үзэх боломжтой. 
Ялангуяа хорт хавдар, ДОХ-ын   3, 4-р үе дээрээ байгаа хүмүүсийг маш сайн сэргээж нөлөөлдөг. Энэ тухай интернэтээр хайх юм бол асар их хэмжээний материал гарч ирнэ.
Хэрэв таны хайж буй мэдээлэл хоорондоо зөрчилдсөн, эсрэг утгатай мэдээллийг олж уншвал өөрсдөөс нь өөр чиглэлийн анагаах тусыг хүртэх гэж буй хүмүүст, төөрөгдөл бий болгохын тулд зориудаар худал мэдээллийг цахимаар тарааж байдгийг санаарай.
Байгаль дэлхий дээр ямар ч хэрэггүй амьтан ургамал гэж байхгүй. Яагаад гэвэл тэд бүгд хоол тэжээлийн гинжин хэлхээнд ороод олон мянган жилийн шалгуурыг давсан байдаг. Тиймээс ямар зүйлийн тунгийг нь тааруулж хэрэглэх нь хор бус эм болдог гэдгийг та амьдралынхаа туршлагаас мэдэж авсан байх.
Роял Райф
Америкийн гайхалтай зохион бүтээгч Роял Райфын төхөөрөмжүүд (1888 - 1971) ижил зарчмаар ажилладаг байв. Тэр хүмүүсийн хорт хавдрыг бүрэн эдгээж байсан ч дээд шатны байгууллагаас түүнд хатуу ширүүн дарамтууд ирж байв. Аз болоход түүний бүтээл, үзэл санаа хэзээ ч өөрчлөгдөөгүй бөгөөд интернетийн ачаар өнөө үед дэлхий даяар тархан, шинэ шинэ төхөөрөмжүүд бүтээгдэж, Роял Райфын аргаар эмчилдэг эмчилгээний төвүүд бий болсоор байна.
Роял Райфын амьдралын тухай баримтат кино дараах байдлаар эхэлдэг:
“Атомнууд молекулд нэгдэж, өөрсдийн тодорхой цахилгаан соронзон давтамжийг цацруулан, шингээдэг эрчим хүчний холбоос атомнуудыг хооронд нь барьдаг. Хоёр төрлийн молекулд ижил цахилгаан соронзон хэлбэлзэл эсвэл эрчим хүчний тэмдэг байдаггүй. Шинжлэх ухаан нь шилний молекулын бүтцийн гармоник давтамжийн эрчмийг нэмэгдүүлснээр шилийг хагарахад хүргэдэг. Энэ бол байгалийн нийтлэг хууль. Үүнээс үндэслэн: “Тэгвэл яагаад бусад молекулуудыг ижил аргаар тусгаарлаж, устгаж болохгүй гэж? Хорт хавдар ба ДОХ зэрэг өвчний алуурчин вирусын хэлбэлзлийн давтамжийг яагаад тодорхойлж, устгаж болдоггүй юм бэ? Яагаад хэн ч энэ судалгааг хийгээгүй юм бэ?
- За, тэгэхээр хэн нэгэн хийсэн байна! "
Роял Райфын арга барилын техникийн үндэс нь одоогоор хоёр өөр эмчилгээнд тусгагдсан байдаг. Тэдний нэг нь бага хүчдэлийн гүйдлийг хоёр контактын цэгээр дамжуулдаг (Зүүн зураг, Өмнөд Африкт). Энэ гүйдэл нь вирусын амьдрах давтамжийн эрчмийг нэмэгдүүлж, эдгээр вирусыг устгадаг. Энэ нь доктор Хилда Кларкийн "заппер-пульсатор"-тэй тун төстэй юм. Өөр нэг эмчилгээний арга бол тодорхой давтамжтай гэрлээр биеийг шардаг плазмын чийдэнг ашиглах явдал юм (Баруун зураг, Филиппинд). Бие махбодь бол бусад бүх материйн нэгэн адил тодорхой давтамжтай гэрлийн эрчим хүчний нийлбэр юм. Тиймээс эдгээх гэж буй гэрэл өөр давтамжтай гэсэн бүх зүйлээр нэвтэрдэг, жишээлбэл, эрүүл эсээр дамждаг. Гэхдээ энэ нь зөвхөн хорт хавдрын эс, шимэгч зэрэг онцгой зүйлтэй тулгарах үед л өөрийн үүргээ биелүүлдэг. Тэдгээр эсийг тэсэлснээр энэ нь ямар ч өвчнийг эмчлэх боломжийг бүрдүүлдэг. Үүнийг Роял Райф 1931 онд баталсан.
Плазмын чийдэнтэй хоёр дахь арга нь контактын цэгийн аргаас илүү сайн ажилладаг гэдэг нь мэдэгдсэн. Энэ нь бас Райф өөрөө дэмжсэн цорын ганц арга юм.

Хүчилгүй их хүчил төрөгч
Хорт хавдрын эсүүд хүчилтөрөгч ихтэй орчинд хөгждөггүй. Цус нь бие махбодийг хүчилтөрөгчөөр хангадаг тул цусан дахь хүчилтөрөгчийн оновчтой түвшин тархахаас сэргийлдэг. Цусны 90 гаруй хувийг ус эзэлдэг. Ус маш ухамсартай тул хүрээлэн буй орчиндоо хариу үйлдэл үзүүлдэг болохыг эрдэмтэд харуулсан. Та зөв бүтэцтэй ус уух үед таны цус бараг тэр даруй хариу үйлдэл хийж, илүү их хүчилтөрөгч шингээдэг. Сүлжээнээс та янз бүрийн амьд ус, эсвэл зөв бүтэцтэй ус худалдаж авах боломжтой. Зөв бүтэцтэй усны талаарх мэдээллийг өмнөх бүлгүүдэд оруулсан байгаа.
Усны ионжуулалт нь өөр процесс боловч тааламжтай нөлөө үзүүлдэг. Устөрөгчийн ионууд нь хүчилтөрөгчийг холбодог. Хорт хавдартай өвчтөнүүдэд бие нь хэт хүчиллэг байдаг тул оксигенацийн үйл явц ихэвчлэн тасалддаг. Энэ нь мах, алкогол агуулаагүй ундаа, элсэн чихэр зэрэг рН-ийг бууруулдаг хоол хүнс агуулсан эрүүл бус хооллолтоос үүдэлтэй байж болно. Бидний цус хэдий чинээ хүчиллэг байх тусам бидний эсэд хүчилтөрөгч багасч, улам дорддог. Ийм байдлаас хорт хавдар үүсдэг. Ионжуулсан ус нь биеийн рН-ийн тэнцвэрийг сэргээхэд тусалдаг. Улаан буудай ба хүнсний сод (натрийн бикарбонат) нь ижил зүйлийг хийдэг. Биеийн рН-ийн тэнцвэрийг сэргээх нь ихэвчлэн хорт хавдраас ангижрахад хангалттай байдаг. Лакмус цаасны тусламжтайгаар та рН-ээ шалгаж болно. Таны шээсний рН нь ихэвчлэн хавдар үүсэх боломжтой эс, биеийн шингэний рН-тэй яг адилхан байдаггүй ч энэ нь үүнийг илтгэнэ. 7.35-аас 7.45-ын хоорондох утга нь хамгийн тохиромжтой, бүх доод утга нь (хэт) исгэлэн байна.

Сүнслэг эдгэрэлт
Таны хүрэхийг хүссэн бараг бүх зүйлд техникийн болон оюун санааны зан үйл байдаг. Хорт хавдрын эмчилгээ ч бас үүнээс ангид зүйл биш: эмчилгээнд зориулсан цэвэр сэтгэл санааны аргууд бас байдаг. Таталцлын хуулийн сэтгэлгээний хүчийг ашиглаж, барууны эмч нарын боломжгүй гэж үзэж байсан хорт хавдарыг бүрмөсөн эмчлэн алга болгож байсан.
Гэсэн хэдий ч энэ арга нь маш гүн, гүнзгий итгэл үнэмшил шаарддаг бөгөөд үүнийг даван туулах нь тийм ч амар биш юм.
Та үхэлд ойртон ер бусын зүйлийг амсах үе шатыг дамжаагүй л бол тийм хялбар ажил биш юм.
Энэ хуудсанд зарим арга барилыг тайлбарласан тул ихэнх хүмүүс техникийн арга барилаар эхлэх нь илүү үр дүнтэй байх талтай. Сэтгэл санаа өөдрөг үед хорт хавдрын эмчилгээ хийх нь илүү үр дүнтэй байдаг. Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг дээ.
Байнга гомдоллодог, амьдрал эсвэл бэртэл гэмтлээс залхсан хүн исгэлэн орчин, хорт хавдарт илүү өртөмтгий болдог.
Плацедо* үзэгдлээс харж болдог эерэг энергийн эдгээх хүч нь асар их. Эпигенетик нь геном (генетикийн мэдээллийн цуглуулга) эсийн үйл ажиллагаа, төлөв байдлыг тодорхойлдог төдийгүй эпигеном бүр ч илүү тодорхойлдог гэдгийг бидэнд хэлдэг байна. Эпигеном нь химийн рецепторын давхарга үүсгэн, ямар генүүд идэвхжсэнийг тодорхойлно. Эпигеномын хамгийн чухал удирдах хүч бол
... оюун ухаан юм!
Германы эмч Райк Геерд Хамер цоо шинэ судалгаа явуулжээ. Тэр ч бүү хэл хавдар бүр сэтгэл санааны гэмтлээс үүдэлтэй гэсэн дүгнэлт хүртэл гаргасан. Энэ нь сэтгэлзүйн эмчилгээ, зөрчилдөөнийг шийдвэрлэх, уучлах замаар эмчилгээг хийж болно гэсэн үг юм. Словакийн Травнагийн их сургууль 1998 онд түүний эмчилгээний үр дүнг судалжээ. Түүний эмчилгээнд орж байсан хорт хавдартай өвчтөнүүдийн 95% нь 5 жилийн дараа амьд байжээ. Хамгийн сайн тал нь тэдний олонхи нь бүрэн сэргээгдэн эдгэрсэн байв. Ямар ч уламжлалт эмчилгээ ийм үр дүнд хүрдэггүй.
Түүний зөв байсан нь төрийн холбогдох байгууллагын хариу үйлдэлээр нотлогдож байна. Тэдний бурууг нотолсонд нь тэд айж, бүр шоронд хорьж байсан.
Эцэст нь тэрээр Норвеги руу дүрвэсэн. Гэсэн хэдий ч түүний мэдэгдлийг няцаах боломжгүй байсан тул одоо "Германы шинэ анагаах ухаан" гэж нэрлэгддэг нэр томъёо түүний санаан дээр тулгуурлан хөгжиж байна.
Хөхний хорт хавдар, Улаан хоолойн хорт хавдар, Хими эмчилгээ, туяа эмчилгээ, мэс засал зэрэг уламжлалт эмчилгээний үр дүнгүүд маш харамсалтай үзүүлэлттэй байна.
Өвчтөнүүдийн дийлэнх нь эмчилгээ эхэлснээс хойш 5 жилийн дотор нас бардаг.
Энэ бол бүгд биш шүү дээ, хүмүүс ээ!
Эмч нар усан үзмийн үр, луувангийн шүүс, дихлорын цууны хүчил гэх мэт гарын доор байдаг бөгөөд хямд зүйлсээс гадна өөр энгийн эмчилгээний аргыг нээсээр байна. Хорт хавдрын эсийг хор хөнөөлгүй болгодог генийн процесст тулгуурлан хорт хавдартай олон мянган өвчтөний амийг аварсан доктор Бурзынский байна. Энэ явдал үргэлжилсэн хэвээр байгаа ч Америкийн эрх баригчдын эсэргүүцэлтэй тулгарсаар байна. Эсвэл хорт хавдрын эсийг устгадаг вирус нээсэн ч шинэ бүтээлээ хэрэгжүүлэх ивээн тэтгэгч олдохгүй байсан Шведийн ген судлаач, эмч Магнус Эссандын жишээг хэлж болно.
Бусад олон ирээдүйтэй санаачлагуудын нэгэн адил хорт хавдрын судалгаанд зориулж жил бүр тэрбум тэрбумаар нь цуглуулдаг алдартай "буяны байгууллагууд" байдаг ч эдгээр нь шинэ зохион бүтээгчдийг үл тоомсорлодог. Эдгээр бүх байгууллагууд янз бүрийн сайхан цахим хуудастай, олон нийттэй харилцах хэлтэстэй боловч үнэн хэрэгтээ энэ мөнгө зөв газартаа хүрэх нь ховор байдаг. Үүний оронд түүхийн олон жилийн туршид хорт хавдрын эм зохион бүтээгчдийг хорлон сүйтгэж, инээдтэй харагдуулж, чимээгүй болгож, ажлаас нь халж, хахин хавчсаар байсан.
"Хорт хавдар: Түүнд хориглосон эмүүд" баримтат кинонд эдгээрийн заримыг дүрсэлсэн байдаг. Америкийн зохиолч, жүжигчин Сюзанна Сомерс мөн хорт хавдартай өвчтөнүүдийг эмчилж байсан, одоо ч эмчилсэн эмч нарын тухай "Нам цохилт: Хорт хавдрыг эмчилдэг эмч нартай хийсэн ярилцлага ба тэд нараас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ" нэртэй ном бичсэн. Та түүнтэй хийсэн ярилцлагыг онлайнаар дахин YouTube суваг дээрээс үзэх боломжтой (YouTube-гүйгээр бид хаана байх байсан бэ?) 😉

Худал хуурмаг урт хөлтэй байдаг...
Аз болоход, эмийн үйлдвэрлэлийн хаалттай ертөнцөд мэдээлэгчид бас байдаг. Гвен Олсен, Жон Ренген Вирапэн нар шиг эмийн компаниудад ажиллаж байсан мэдээлэгчид байдаг. Бусад зүйлсийн дотор тэд яагаад томоохон эмийн компаниуд хорт хавдрыг эмчлэхээс зайлсхийдэг талаар тайлбарласан. Эсвэл зүрх судасны өвчин, Альцгеймер, ДОХ болон бусад өвчний талаар баримт бий.
- (Пульсатор- Энэ төхөөрөмж нь 30,000 герц өндөр давтамжийн чичиргээг биед цацруулдаг. "Бүх өвчин мэдрэлээс үүсдэг" гэсэн зүйр үг бий. Энэ зүйр үг 100% үнэн юм. Хүн сэтгэл хөдлөл (уур хилэн, түрэмгийлэл, айдас, сэтгэлийн хямрал) мэдрэх үед түүний бие бага давтамжтайгаар чичирхийлж эхэлдэг бөгөөд түүний энергийн талбар суларч эхэлдэг. Хүн сэтгэл хөдлөлийг (хайр, аз жаргал, баяр баясгалан) мэдрэх үед түүний бие нь өндөр давтамжийн чичиргээгээр чичирч эхэлдэг бөгөөд энергийн талбар бэхждэг. Эрчим хүчний талбар (аура) бол дархлаа юм. Бидний бие сэтгэл хөдлөлөөс хамааран тодорхой давтамжтайгаар чичирхийлдэг ажээ)
- Плацебо нь ямар нэгэн эмийн шинж чанаргүй, тухайн өгч буй эм, эмчилгээний аргад хүний сэтгэхүй буюу итгэл үнэмшлийг ашиглан эмчлэх арга юм. Энэ аргыг ашигласны улмаас нөхцөл байдал сайжирсан үзэгдлийг плацебогийн нөлөө гэж нэрлэдэг.

17 -р хэсгийг унших бол энд дарна уу https://michid-7.blogspot.com/2022/11/17.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...