Агуу том зураг 17-р хэсэг

 Химийн хорт бодистой утаа

Гэнэн итгэмтгий хүмүүүс энэхүү химийн хорт бодисын утааг жирийн л нэг онгоцны утаа гэж андуурдах нь олонтаа боловч үнэн хэрэгтээ бага зэрэг өөр байдаг. Эдгээр нь тусгайлан тоноглосон онгоцноос гарч буй тэнгэрт харагддаг химийн бодисын цэнэг юм. Ийм цэнэгийн гол зорилго нь хүн амыг өвчлүүүлэх, тэдний хөгжилд саад тотгор учруулах зорилготой. Ийм үйл ажиллагааг иллюминатинууд дэлхийн хүн амын өсөлтийг удаашруулж өөрсдийн хянаж удирдаж чадах хэмжээнд (ойролцоогоор 500 сая ) аваачих гэсэн оролдлогын нэг хэсэг юм. Тэднийг НАТО буюу өөрөөр хэлбэл НҮБ гэх онцгой байгууллагыг удирддаг.
Энэхүү химийн бодис нь тэнгэрт үүссэн өтгөн зурвас судлууд юм. Энэ нь жирийн онгоцны утаатай адил хэдхэн секундын дотор замхардаггүй аажмаар сарнин алга болдог. Түүнчлэн олон онгоцноос хаалт халхавч хэлбэрээр цацагддаг тул хагас цагийн дотор цэлмэг хөх тэнгэрийг цагаан хөшигөөр бүрхэж чаддаг.


Жирийн онгоцны утаа бол биш шүү.
Жирийн онгоцнууд нэг чиглэл, замаараа бараг өдөр бүр нэгэн зэрэг нисдэг. Тэдний утаа нь хүйтэн агаар дахь автомашины яндангийн утаатай адил харагддаг. Харин химийн найрлагатай утаа нь зарим тохиолдолд нягт өтгөн байдлаар заримдаа бөөгнөрсөн судал зурвас маягтай харагддаг. Ийм химийн бодис цацах үеэр та агаарт хамгийн жигтэй хачин нислэгүүдийг олж харах болно. Ийм нислэгт заримдаа 6 юмуу 7 онгоц нэгэн зэрэг нисдэг байна. Заримдаа тэд нэг нэгэнтэйгээ параллель байдлаар, заримдаа тохойрч эргэх маягаар нисэх буюу судал зурвас үүсгэхээ гэнэт больж дахин шинээр үүсгэж эхлэх зэргээр нисдэг.
Ийм онгоцны утааг илрүүлэгчдийн үзэж байгаагаар химийн найрлагатай энэхүү утаа нь жирийн л нэг онгоцноос агаарт гарч царцсан утааны мөр, яг ижил агаараар нэгэн зэрэг нисч буй эдгээр онгоцууд яагаад ямар ч мөр үлдээдэггүй болох ялгааг нь тэд ядах юмгүй тайлбарлаж чадна. Мөн тэд энэ үзэгдэл яагаад чухам 90-ээд оны хагасаас хойш л ажиглагдаж эхэлсэн хийгээд хүн ам сийрэг суурьшсан (заримдаа илүү хүйтэн агаартай) газарт огт харагдахгүй байна вэ гэдгийг хэн ч асуувал хариулж чадна.
"Өнөөгийн тийрэлтэт хөдөлгүүрийн хувьд агаарт удаан хугацаагаар ингэж утаа үүсгэх нь бараг боломжгүй зүйл. Үүний тулд өвөрмөц агаар хэрэгтэй. Юун түрүүнд онгоц газраас 30,000 фит-ийн (9144km) өндөрт байх хэрэгтэй. Температур нь хасах 40 хэмээс доош, агаарын харьцангуй чийгшил 67 хувь байх ёстой. Гэвч ийм тохиолдол барагтай бол байхгүй. Иймээс өнөөдрийн таны харж буй зүйл буюу өөр өөр өндөрт нисч буй онгоцнуудаас гарч буй утаагаар дүүрсэн тэнгэрийн харагдах дүр байдал бол хий хоосон зүйл юм. Энэ бол шинжлэх ухаан. Иймээс энэ бүхэн өөр учир шалтгаантай байж таараа” хэмээн KLM-ийн нисгэгч байсан Виллем Фелдерхоф үзжээ.
Заримдаа тэд хийж байгаагаа ч нуудаггүй.

Жишээлбэл, АНУ-ын Охайо муж дахь Райт Паттерсоны агаарын цэргийн баазаас олон тооны онгоцыг химийн бодис шүрших зорилгоор тэнгэрт илгээдэг. Гэхдээ тэдний дунд нисгэгчид болон багийн бусад гишүүд нь химийн бодис шүршиж, тарааж байгаагаа огтхон ч мэддэггүй байна. Заримдаа тэдэнд ямар нэгэн сэжүүр, санаа гарч ирдэг буюу зарим тохиолдолд хорт бодистой хэт ойр харьцсанаас биед нь сөрөг нөлөө үзүүлдэг байна. Гэвч тэд энэ тухайгаа дарга нартаа мэдэгдсэн ч хоосон хана мөргөх нь элбэг.
Эдгээр онгоцны бодис цацах, тараах системийг тоноглох, засвар үйлчилгээ хийх ажлыг дэлхийн онгоцны буудлуудад тусгайлан мэргэшсэн инженерүүд (хог хаягдлын системийн инженер нэрээр өөрийгөө далдалсан хүмүүс) гүйцэтгэдэг. Тэд энэхүү шүрших системийг онгоцны янданд холбодог тул энэхүү химийн бодис нь жирийн яндангийн утаатай холилдон нэгэн зэрэг ялгардаг.
Охайо дахь Райт Паттерсоны Агаарын цэргийн бааз нь бодис шүрших нислэг хийдэг гол цэг юм.

Энэхүү химийн бодисын найрлагад:
• Бари, хөнгөн цагаан, стронций, кадми, титан зэрэг хүнд металлууд
• Вирус, бактери, хөгц ба микоплазмууд (биологийн дайнд хэрэглэдэг эмгэг төрүүлэгчтэй холбоотой)
• Полимер утас, кальцийн хлорид (CAC12), мөнгөний иодид (Agl) болон этилен дибромид (EDP) зэрэг химийн бодисуудыг пестицид (хортон шавжтай тэмцэх хэрэгсэл) болгон ашиглаж байсан боловч хорт хавдар үүсгэдэг тул хэрэглэхийг хориглосон.
Эдгээр химийн бодисуудын зарим нь тархин дахь ухамсрыг саатуулах нөлөөтэй байдаг.
"Яагаад танай засгийн газрууд дээрээс чам руу гэрэлтэж буй гайхамшигт гэрлийн энергийг хаахын тулд химтрайл ашигладаг гэж та бодож байна вэ." - Moнтагү Кийн, Вероника Кин,
2012 оны 9-р сарын 9

Ийм химийн бодисын талаарх мэдээллийг үгүйсгэгчдийн дунд хамгийн их яригдсан маргаан бол энэхүү химийн хорт бодис нь элитүүд болон энгийн хүмүүсийг ялгаж чадахгүй тул гэмт этгээдүүд өөрсдийгөө мөн хайртай хүмүүсээ давхар хордуулж байна хэмээжээ. Энэ үнэн хэдий ч тэд өөрсдөө энэ бодисын хор нөлөөнөөс хамгаалах эм бэлдмэлтэй байдаг. Коллоид алт, гэрлийн болон чичиргээний машин зэргийг үндсэн эм бэлдмэлээс хол байлгадаг.
Үүнээс гадна золиос гаргах нь Масон/иллюминати (Тэд өөрсдийгөө эрдэм мэдлэгт төгс гэгээрсэн хүмүүсийн бүлэг гэж нэрлэдэг) системийн нэг хэсэг юм. Калифорни дахь Богемийн хурлын үеэр жил бүр “чандарлах” ёслолын үйлдлийг хийхдээ нялх хүүхэд шатааж буй хэлбэрээр дүрсэлсэн ёслолын арга хэмжээ нь оргүй хоосон зүйл биш байх нь. Нэг ёсондоо тахил өргөдөг зан үйл юм.

Зүүн өмнөд Америкийн дээгүүрх химтрайлуудыг хиймэл дагуулаас авсан зураг.

Үр дүн
Энэхүү химийн хорт бодисын үр нөлөө юу байв? Эмнэлгүүд дүүрч байна уу?
Хүмүүс гудамжинд зомби шиг алхаж байна уу?
Үгүй, нөхцөл байдал тийм ч муу биш байна.
Үр дүн нь өчүүхэн бага. Мөнөөхөн иллюминати одоо НАТО-гийн төв байрандаа яах учраа олохгүй гайширч суугаа буй заа. Учир нь химийн бодис бараг өдөр бүр шахуу шүршиж тараадаг газруудад ч барагтай бол хэн ч өвддөггүй. Түүнчлэн бидний ухамсар ч ялгаагүй зогсолтгүйгээр бүрэн хурдаараа хөгжин ажиллаж байгаа билээ.
Яаж ийм байх боломжтой юм бэ?
Бид сансар огторгуйн найзууддаа маш их өртэй шүү.
Учир нь Divine Plan буюу Тэнгэрлэг төлөвлөгөөний дагуу хүн төрөлхтөнийг Диваажинд хүрэх замдаа дэлхийн гамшигтай нүүр тулахыг зөвшөөрдөггүй тул Гаригуудийн холбоо шаардлагатай үед хөндлөнгөөс оролцох зөвшөөрөлтэй байдаг. Тэд манайхаас гэрлийн жилээр түрүүлж байгаа технологио ашигласнаар химийн хорт бодисыг саармагжуулж хур тунадас болгон хувиргаж чадах бөгөөд хамгийн муудаа л хамраас тань ус гоождог болгож орхино.
Барууны ертөнцийн олон хүмүүсийн хувьд амьдралын тэнцвэрт байдлыг хангахын тулд хяналт тавьдаг хайр энэрэлт Бурхан шиг зүйл үнэхээр оршдог гэсэн санаа жигтэй байж боломгүй гэмээр санагддаг зүйл хэвээр байна. Тиймээс энэ санааг практикт хэрэгжүүлдэг өндөр хөгжилтэй харь гаригийн хүмүүс байдаг гэдэгт итгэх нь юу л бол.
Гэвч байгальтай биднээс хавьгүй ойр байдаг дэлхийн олон уугуул хүмүүсийн хувьд энэ нь туйлын хэвийн үзэгдэл юм.


Бид сэрж байна!
Тэдгээр өндөр хөгжилт харийнхан зүгээр хийх юмгүй тэнгэрт нисээд зугаалаад байдгүйг одоо та бүхэн ойлгож байгаа байх. Тэд маш өндөр зорилготой ажиллаж байдаг.
Жич: Матильда О Донелийн бичсэн Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл номонд гардаг Зета Ретикул гаригийн инженер нисгэгч (манайхаар эрдэмтэд) манай гариг дээр цацраг туяаны хэмжилт хийж байхдаа осолд орж цэргийнхэнд баригдаад байхдаа өгсөн маш чухал мэдээллийн тухай гардаг. Хэрэв зэ энэ номыг та уншихыг хүсвэл блогийн ангилсан сэдэв дотор бий шүү.
Гэсэн хэдий ч харь гаригийн хөндлөнгийн оролцоо нь химийн бодис цацах хөтөлбөр амжилтгүй болох цорын ганц шалтгаан биш юм. Хүн төрөлхтөн мөн ямар ч химийн бодисоор саатуулж чадахааргүй хөгжлийн үйл явц дээр ажиллаж байна. Өсөн нэмэгдэж буй Шуманы давтамж, бүх л орчлон ертөнцөөс манай гариг руу илгээсэн гэрэл, дэлхийн өнцөг булан бүрт тус тусын ажлаа хийж буй гэрлийн ажилчид... бидний хамтын ухамсар дээшилж, мянга мянган хүмүүс "сэрж" байна.
Ийм зүйл ялангуяа цахим орчинд түгээмэл цацагдсан байдаг. Зөвхөн оюун санаа, шашны холбогдолтой зүйлс нийтлэдэг цахим хуудсуудаар бус мөн мэдээний сайтуудад мэдээллүүд орж байгаа. Хэдхэн жилийн өмнө хүмүүс, үзэгчид ирээдүйд учрах цаг уурын гамшигт нөхцөл байдал, террорист ажиллагаа зэргийг нухацтай ул суурьтай хүлээн авдаг байсан бол харин одоо тэдний ихэнх нь инээдэм наргиа болгон хариулдаг болж.
Элит бүлэглэл, хуйвалдаан гэх зэргийн талаар мэдэх хүмүүсийн тоо улам бүр олширч байна. Агаар мандал дахь найзууд маань биднийг уур хилэн үзэн ядалтын оронд хайр уучлал дүүрэн сэтгэлээр дээгүүр нисэх онгоцны нисгэгч рүү даллан мэндчилэхийг уриалдаг.
Эцсийн дүндээ хүн бүрт өөрийн гэсэн амьдралаас сурах хичээл гэж байдаг тул бид бусдын үйлдлийг шүүж чадахгүй. Хэзээ нэгэн цагт сүүлчийн бодисын цэнэгийг сугалж, дараа нь энэ бохир ажиллагаанд оролцсон хүн бүр хэрхэхийг үйлийн үрээр шийдэх өдөр ирэх буй за.

Лондон дахь Chemtrail-ийг эсэргүүцсэн граффити

18-р хэсгийг унших бол энд дарна уу https://michid-7.blogspot.com/2022/11/18.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...