Агуу том зураг 18-р хэсэг

 Аватар

2009 оны сүүлээр Жеймс Камероны найруулсан "Аватар" кино нээлтээ хийсэн. Энэ кино дэлхий даяар өндөр үнэлгээ авч чадсан бүтээл болсон бөгөөд видео бичлэгүүдээс нь харахад энэ киноны үзэл баримтлалд өнөөг хүртэл бараг мэдэгдээгүй байгаа хэд хэдэн гайхалтай талууд байсан нь тодорхой болсон. Жеймс Камерон өөрөө үүнд нэг их ач холбогдол өгөөгүй.

Продюсер Жон Ландау видеонуудын нэгэнд Жеймс Камерон 1995 онд "Аватар" киноны зохиолыг зүүдэндээ хүлээн авсан тухай өгүүлжээ. Кэмерон Аватар ертөнцийг бүтээсэн юм шиг харагдаж байгаа ч тэр үүнийг маш сайн санаж байсан гэж хэлэв: Нэг ёсондоо "Түүний зохиож байсан ертөнц бол түүний харсан зүйл байсан. Тэгээд одоо л бидэнд эргэн мэдээллэж байгаа юм гэжээ."

Астрал аялал

Камерон үнэхээр өөр гаригт байсан гэдэг боломжгүй юм шиг санагдаж байгаа.
Гэхдээ та сүнслэг байдлаа хөгжүүлсний дараа, сүнс нь бие махбодоос тусдаа, бүр илүү өндөр хэмжээст хүртэл аялах боломжтой гэдгийг сурч мэдэж болно.
Бясалгал, түүнчлэн гипноз, регрессийн эмчилгээ эсвэл алсаас харах зэргээр дамжуулан сүнс нь тухайн бие махбодийн хувьд очиж чадахгүй газруудыг харж мэдээлэл авч чаддаг.
Мэдээлэл хүлээн авч дамжуулагч авьяастай хүнээр дамжин дээд хэмжээстээс бидэнд ирдэг мессежүүдэд биднийг нойрсож байхад сүнс бүх төрлийн аялал хийдэг гэж байнга дурдагддаг.

Заримдаа диваажин, бусад гариг, сансрын хөлөг гэх мэт хамгийн ер бусын газрууд ч байна. Ихэнхдээ энэ нь ямар нэгэн зорилготойгоор байх нь бий, жишээлбэл, Дээд хэмжээстийн оршнолын урилгаар тохиолддог.
Энэ нь танд ямар нэг зүйлийг зааж өгөх эсвэл тодорхой болгохыг хүсдэг, нас барсан ойр дотны хүний ​​хөтөч эсвэл сүнс байж болно. Бясалгалаас ялгаатай нь бид буцаж сэрэхдээ зүүдний туршлагаа санадаггүй. Зөвхөн маш тод, сэтгэлд хүрсэн зүүд л санаанд үлддэг.
Дараах асуулт гарч ирж байна: Пандора ертөнц нь одоо бодитоор байгаа гариг ​​дээр үндэслэгдээд, Жеймс Камероны сүнс нойрондоо эсвэл астрал аялалаар тэнд очсон уу?



Альфа центаури

Аватар киноны бас нэг анхаарал татахуйц тал бол үйл явдал өрнөдөг ертөнц болох Пандора нь Альфа центаури одны ордны сар юм. Энэхүү хос од нь үнэндээ Сүүн зам дахь манай нарны гаригтай хамгийн ойр байдаг хөрш гариг гэхэд болно.
Альфа Центаври бол дэлхийн хүмүүсийн аль хэдийн очсон харь гаригийн газруудын нэг гэдгийг бид constellation 'black ops'-circuit-с мэдэж авсан.
Кинон дээрх шиг сансарт олон жил аялж бус, оддын хаалгаар (stargates) дамжина. Хэсэг хугацааны өмнө шүгэл үлээгч Артур Нейманн ("Генри Дикон" хэмээх нэрээр танигдсан) Альфа центаурийн эргэн тойронд хүн төрхтөн (humanoid) амьдардаг гурван гариг ​​байдаг гэж мэдээллэсэн. Нэг нь латин үндэстэн шиг хүмүүс амьдардаг цөлийн гариг, харин нөгөө хоёр нь халуун орны ургамлаар дүүрэн ертөнц юм. Тэнд үзэсгэлэнтэй, хар ногоон хүмүүс амьдардаг гэж тэр хэлсэн. Энэ төрөл зүйлийн эмэгтэйчүүд нь Газар дундын тэнгисийн хүмүүс шиг харагддаг, хар үстэй байдаг. Тэд голчлон телепати ашиглан харилцдаг.
Энэ нь Аватартай маш төстэй байдлыг харуулж байна (зөвхөн өнгөөрөө ялгаатай). Тиймээс дахин асуулт гарч ирж байна:
Аватарын ертөнц бидний бодож байгаагаас илүү бодит байж болох уу?
Жеймс Камероны сүнс Альфа Центауригийн эргэн тойронд байгаа аль нэг гариг ​​эсвэл саран дээр хөтөчтэй аялсан уу?
Хэрэв тийм бол, яагаад? "Аватар" кино биднийг ирээдүйд ирэх цаг буюу хайр ба сүнслэг байдлын цаг үед, байгальтайгаа зохицон амьдрахад бэлтгэх зорилготой байсан уу? Одоогийн энэ үед хүн төрөлхтөн бусад гариг ​​дээр амьдардаг хүнлэг төрөл оршин тогтнож байгааг хэр нээлттэй хүлээж авахыг мэдэхийн тулд нөхцөл байдлыг туршиж үзэхээр хийгдсэн юм болов уу?
Бид үүнийг зөвхөн таамаглаж л чадна. "Аватар" кинонд дэлхий даяар асар их хариу үйлдэл үзүүлж байсан нь хамгийн ойрын жишээ бөгөөд Мэдээлэл хүлээн авч дамжуулагчаар болон бурхны тухай өөр үзэл бодол, харь гарагийнханд "Холливудаас өөрөөр" хандаж, маш сайн хүлээж авсныг мэдэх нь урам зоригтой үйлдэл болсон байдаг.
Энэ кино бидний хамтын ухамсарт маш их хэрэгтэй зүйл хийсэн нь дамжиггүй.
Таны бодсоноос илүү ойр
Төгсгөлд нь хэлэхэд: "Аватар" киноны нээлтийн дараа хүмүүс Навигийн ертөнц ямар гайхалтай үзэсгэлэнтэйг, одоо амьдарч буй гариг ертөнцдөө хэтэрхий ширүүн хандаж, энэ гариг дээр байхад гэртээ байгаа мэт санагдахаа больсон учраас хүмүүс амиа хорлох тухай бодож байгаа тухай мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан. Ойрын ирээдүйд хүн төрөлхтөн ийм ертөнцөд нэвтрэх боломжтой гэдгийг мэдээд тэр хүмүүс хичнээн их гайхах бол. Зөвхөн бусад гаригуудад төдийгүй бидний хөл дор 700 милийн гүнд хүртэл амьдрал ундарч ухаалаг хүмүүс амьдарч байгаа гээд бодоод үздээ!
“Цэргийн салбарт хэрэглэгддэг “Black Ops” гэдэг нууц ажиллагаа байдаг. Үүнийг тайлбарлая. Ихэнхдээ сөрөг (хорлон сүйтгэх) үйл ажиллагаа явуулдаг. Засгийн газраас эсвэл тусгай цэргийн ангиудаас, хувийн байгууллагаас явуулдаг нууц даалгавар эсвэл кампанит ажил бөгөөд энэхүү ажиллагаагаа ихэвчлэн өндөр нууцлал дор гүйцэтгэдэг: Үр дүнд нь мэдээж эсрэг тал болох хувь хүн, засгийн газар зэрэг төлөвлөгөөнд орсон байны зорилго таслан зогсоогдож хохирдог”.

19-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2022/11/19.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...