Агуу том зураг 19-р хэсэг

 Тариан тойрог

Тариан тойргууд нь эрт дээр цагаас эхтэй үзэгдэл юм. Үүний талаар дундад зууны үед бичигдсэн ном зохиолуудад дурьдсан байдаг. Пирамидууд, эртний урлагийн бүтээлүүдийн нэгэн адил тэд харь гаригийнханы дэлхий дээр айлчилж байсаныг нотлох баримт болдог бөгөөд нэг том ялгаа нь гэвэл энэхүү тариан тойргууд нь өнөө хэр үзэгдсээр л байна. Түүнчлэн сүүлийн хэдэн арван жил эдгээр тойргуудыг илүү томоор хийх болсон бөгөөд загвар дизайны хувьд ч мөн баялаг өнгө үзэмжтэй болсон байна.

Ихэнх тариан тойргууд Английн баруун өмнөд хэсэгт бүтээгдсэн байдаг хэдий ч тэд дэлхийн өнцөг булан бүрээс олддог. Тэд ихэвчлэн тариан талбай, колза, эрдэнэ шиш, зүлэг зэрэг бусад ногооны талбайд үзэгддэг. Зарим ховор тохиолдолд мөс, цас, шавараас ч олддог.
Хүмүүсийн тэр бүр анзаардаггүй зүйл бол тариан түрүү хугарч, унжсандаа тэр гэж ойлгодог. Тэдгээрийг бүтээхдээ байгалийнхан хэлбэрт механик гэмтэл бий болголгүй хийсэн байдаг. Энэ байдал нь тэднийг тоглоом шоглоомоор, урлагийн бүтээл болгож зарим тохиолдолд бүр сурталчилгаа болгон хийсэн хүмүүсийн бүтээсэн тариан тойргоос ялгахад хялбар болгодог.
Хэдэн зуун метр үргэлжилсэн эдгээр байгалийн өвөрмөц тогтоцыг хяналттай хэвлэл мэдээллийн байгууллагууд барагтай л бол авч хэлэлцдэггүй. 1991 онд Английн хошин урлагийн жүжигчид болох Даг, Дэйв нар өөрсдийгөө эдгээр тариан тойргуудыг хийсэн хэмээн мэдүүлж хэвлэл мэдээллээр шуугиан тарихад эцсийн дүндээ энэ үзэгдлийг тоглоом тохуу гэж дүгнээд дууссан юм. Түүгээр ч үл барам Даг, Дэйв нар эдгээр тойргуудыг бодитоор бүтээж чадахгүй нь нотлогдож, үүний хажуугаар тариан талбайд энэ мэт тойргууд үзэгдсээр байхад хүртэл хэвлэлийнхэн ус залгисан мэт чимээгүй суусаар байв.

Ogbourne Down Gallop (Wiltshire), 2009 оны 7-р сарын 24
(Зураг: Люси Прингл)

Хачирхалтай шинж чанарууд
Бид нүүр хуудсандаа Америкийн эрдэмтэн Пит Петерсоны хэлсэн “Ертөнцийг үзэх үзлээ өөрчлөх явц нь тархины өвдөлтийн төвөөр дамждаг” хэмээсэн үгийг иш татсан юм. Хэрэв та эдгээр тариан тойргийн талаар судалж, шинжлэх ухаанд суурилсан тайлбар олж авах гэж оролдох аваас мөн л энэ үгтэй нүүр тулах болно. Энгийнээр бол, хүний үйл ажиллагаа эсвэл байгалийн үзэгдлээр тайлбарлах боломжгүй маш олон хүчин зүйл байдаг.
Үүнд:
- Геометрийн хамгийн дээд хэлбэр дүрс гэж тодорхойлдог ямар ч өөгүй төгс хэлбэртэй дүрс
- Үр тариа болон хөрсний биохимийн өөрчлөгдсөн найрлага
- Хөрсөн дэх шаварлаг эрдсүүдийн талст бүтэц нэмэгдэх нь зөвхөн тунамал чулуулагт л боломжтой зүйл
- Хавтгайрч тэгширсэн тариан түрүүний сүлжсэн цогц загвар
- Байнгын хяналт тавьдаг тариан талбайд ч тэр эдгээр нь хэдхэн минутын дотор үүсэх боломжтой (учир нь тариаланч бүр ийм тойрог үүсгэгчийг үйлдэл дээр нь барьж авах хүсэлтэй байдаг)
- Тариаланчид заримдаа шинэхэн үүссэн тариан тойргоос уур савсаж байхыг харсан байдаг
- Зарим тохиолдолд иш нь доороосоо дээш дөрвөн инчээс (10.16 см) илүүгүй гулзайж налсан байдаг
- Хоорондоо хэдэн арван жилийн зайтай хэдий ч зарим тойргууд хоорондоо холбоотой байх нь бий
- Тарианы талбайн дээгүүр ажиглагддаг жижиг бөмбөлөг хэлбэртэй гэрэл, гялбаанууд
- Тойрогууд дээр ажиглагддаг радио цацрагийн энерги нь зарим тохиолдолд цахилгаан тоног төхөөрөмжийг ажиллагаагүй болгодог
- Иймэрхүү тариан тойргоор зочилсон хүмүүсийн бие мах бодод жигтэй шинж тэмдэг илэрдэг бөгөөд энэ нь гормонтой холбоотой байж болох талтай.
- Эмэгтэйчүүдийн хувьд цэвэршилтийн дараа богино хугацаанд сарын тэмдэг ирэх, мелатонины хэмжээ ихсэх зэрэг шинж тэмдэг илэрдэг (мелатонин нь булцуут булчирхайд үүсдэг ба оюун ухаанд нөлөөлдөг)
- Амжилтгүй бүтээгдсэн буюу тариан тойрог нь хагас дутуу хийсэн тухай мэдээлэгдэж байгаагүй
- Тойргийн үлгэр загварыг бүтээхэд шаардагдах багаж хэрэгслийн ор мөр, гишгэж хугалсан иш зэрэг хэрэгтэний ул мөр ширхэг ч олдоогүй гэх мэт.
2011 оны 6-р сарын 20-нд ийм хэлбэртэй тариан тойргийг Италийн Поирино хотоос
холгүй бий болсон байхад нь олжээ. Ургац хурааж, талбайг хагалж дууссаны дараа ч тойрог үүссэн газарт
хамгийн түрүүнд өвс ургасан байдал.




Үйлдэл дээр нь !

Тариан тойргийг хийж байсан хамгийн гайхалтай гэж хэлж болохуйц бичлэгийг 1996 онд Вилтшир дэх Оливерийн шилтгээний толгод дээрээс Жон Уэйли гэх сурагч хүү бичиж авч байжээ.


Түүний камерт өглөө эрт тариан талбай дээгүүр хоёр бөмбөлгөн гэрэл нэг нэгнийхээ хойноос нисэлдсний дараагаар шинэ тариан тойрог үүсч буй дүрс зураг буужээ. Тэрээр тариачдын цугларах дуртай "The Barge Inn" уушийн газар руу хар хурдаараа харайлган очиж, баримт нотолгоо болох бичлэг зургуудаа үзүүлэн гайхшируулсан байна. Тэгэхээр тэд ингэж бүтээгдсэн байх нь ...?
Бичлэгийг үзнэ үү.


2007 онд судлаачид Английн Силсбери Хилл орчмын тариан талбайд олон тооны янз бүрийн камер, тэр дундаа хэт улаан туяаны камерыг шөнөжин асаалттай орхин судалгаа хийжээ.
Тариан тойрог үүссэн үзэгдлийн талаар олон сайхан баримтат кино хийгдсэн байдаг. Эдгээрийн дундаас харь гаригийнхантай харилцсан харилцаа холбоогоороо дамжуулан тойрог хэрхэн үүсдэгийг сонссон Жудит хэдэн үг хэлсэн байв. Энэ бол бидний ойрын хэдэн жилд бүтээж чадахааргүй физикийн төрөл гэнэ:
"Гаригуудын зөвлөлөөс томилогдсон Сириус, Арктурчууд эдгээр тариан тойргуудыг бүтээдэг гэжээ.
Техникийн хувьд үүнийг тайлбарлахад хялбар, учир нь Арктурууд болон Сириусууд гэж таамаглаж буй бүтээгчид биднэээс илүү өндөр хэмжээст оршдог тул бидэнд харагдах боломжгүй.
Тухайлбал, алдартай тариан тойрог судлаач ("тариан тойрог" гэх нэр томъёоны зохиогч) Колин Эндрюс, Голландын судлаач Жанет Оссебард нар энэ тухай, энэ үзэгдлийг арай өөрөөр тайлбарладаг.

Тариалангийн талбайн эзэд тус нууцлаг тойрогт өөр өөр хариу үйлдэл үзүүлдэг. Зарим нь тэднийг ууртайгаар хаддаг бол, нөгөө хэсэг нь ашиг хонжоо гаргахыг оролддог байна.


Эрх баригчид жил бүр шинээр гарч ирсэн тариан тойргийн ургалт, өсөлт хөгжлийг ажиглан хянасаар байдаг. Хэдийгээр тэд энэ үзэгдлийг сонирхож буйгаа үгүйсгэдэг боловч тэдний хар нисдэг тэрэгнүүд тойргоор зочлогсод болон тэдний машинуудын зургийг дарах гэж талбай 
дээгүүр нилээд доогуур нисч харагддаг.
Жанет Оссебардын "Тариан тойрог: Нотлох баримт" гэдэг номыг уншаад үзэхэд гэмгүй сайн бичигдсэн ном юм. Тэрээр тэтгэвэртээ гарсан Их Британийн армийн хошуучийн 2000 оны үед аминчлан ярьсан яриаг зохиолдоо дурдсан байлаа: Тэд хэт улаан туяаны хэмжих хэрэгсэл ашиглан шалгахад тариан талбай дээр үүсэх зураг төслөө харуулдаг гэнэ. Талбай дотор бодит хэлбэр
 тогтоц гарч ирэхээс ч өмнө төлөвлөдөг гэсэн үг!


Гэхдээ...яагаад?

Мэдээжээр, хамгийн чухал асуулт бол: ингэж тойрог үүсгэхийн хэрэг юунд байгаа юм бэ? Дэлхий дээр зочилсон харь гаригийнханы бүтээсэн пирамид болон бусад барилга байгууламжийн л нэгэн адил энэхүү бүтээл нь нэгээс олон үүрэг гүйцэтгэдэг.
Зарим нэг хэлбэр тогтоц нь хүн төрөлхтөнд илгээсэн захиас болох нь тодорхой харагддаг. Тэдгээрээс онцгойлон дурдвал, 2001 оны 8-р сарын 20-нд Чилболтоны радио телескопын зэргэлдээх талбайд гарч ирсэн хоёр хэлбэр дүрс маш их зүйлийг бидэнд өгүүлж буй мэт. Нэг нь хүний нүүр царайг дүрслэн харуулсан байдаг бол нөгөө нь 1974 онд Пуэрто-Рикогийн Аресибо радио телескопоор сансарт илгээсэн радио дохионы хариу байсан бөгөөд тус радио дохионд "бид" байж болзошгүй харь гаригийнханд өөрсдийгөө танилцуулсан юм.

Зүүн: Чилболтоны тогтоц
Баруун: 27 жилийн өмнө сансарт илгээсэн анхны радио мессеж

Тэд өөр ямар үүрэг гүйцэтгэдэг нь тодорхойгүй боловч янз бүрийн эх сурвалжуудын мэдээлснээр тэд таних тэмдэг, зарим тохиолдолд харь гаригийнханы соёл иргэншлийн тугуудыг дүрсэлсэн байдаг ажээ. Өөр нэгэн гайхалтай баримт бол тэд үргэлж гүний ус ихтэй газар гарч ирдэг.
Шинжлэх ухааны нийтлэг ойлголтоос ялгаатай нь тэдгээрийг боол, олс ашиглан бүтээгээгүйд оршино.
Зурагнуудыг дараад томоруулж үзэж болно.























20
-р хэсгийг унших бол энд дарна уу https://michid-7.blogspot.com/2022/11/20.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...