Пирамидууд
Пирамидууд нь олон үйлдэлтэй тул ихэнх хугацааг бүтээн байгуулалтын ажилд бус харин дизайнд зарцуулдаг байв. Тэд гэрэлт цамхаг, бясалгал хийх газар, авшиг хүртэх газар, эмнэж эдгээх хэрэгсэл, чөлөөт энергийн эх үүсвэр,
орчлон ертөнцийн бусад газраас Дэлхий дээр юу болж байгааг "сонсох" антен, хуанли, холбооны систем, тогтворжуулагч, тээврийн систем зэрэг болж байв. Хожим эдгээрийг хааны булш болгон ашигласан хэдий ч анхнаасаа ийм зорилгоор бүтээгдээгүй юм. Тухайлбал, Гизагийн агуу пирамидаас муми олдоогүй билээ.
Пирамидын бүтээн байгуулалт
Гизагийн агуу пирамидыг барихад 2.3 сая чулуу ашигласан бөгөөд энэ нь нийтдээ 14.3 тэрбум фунт(6486370.891 тн) жинтэй байв. Орой нь 60,000 гаруй ярд2 квадрат (50167.642м) суурийн төвөөс 2 инч (5.08см) хүрэхгүй зайтай.
Энэ орой нь хойд өргөргийн 29,9792458 градуст байрладаг бөгөөд гэрлийн хурдыг яв цав (секундэд 299792458 метр) илэрхийлдэг. Түүний эргэн тойрон дахь цогцолборт 200 тонн жинтэй уран нарийн зүссэн боржин чулууг ашигласан байдаг. Орчин үеийн техникээр ийм чулуулгийг зөвхөн 2 тонн даралттай очир эрдэнэ ашиглан зүсэх боломжтой. Гизагийн пирамидын суурь нь Мексикийн Теотихуакан дахь Нарны пирамидтай яг адил хэмжээтэй байдаг.
Теотихуаканыхаас ялгаатай нь Гизагийн пирамидуудын цогцолбор нь хэсэгчлэн олдсон байдаг бөгөөд олон нийтэд нээлттэй үзэх боломжтой байдаг. Учир нь тодорхой нотлох баримтууд нь “дээд хүч”-ний талаарх таамаглалыг хэтэрхий ил тод болгож байгаа болно. Жишээлбэл, Гизагийн хойд талын уулын орой дээр Абу Равашийн пирамид байдаг бөгөөд түүн рүү зөвхөн агаараас буюу дээрээс нь нэвтрэх боломжтой.
Пирамидуудыг барихад харьцангуй богино хугацааг зарцуулсан байдаг бөгөөд барилгачдын мэдэлд байсан өндөр техник технологийн ачаар тийм ч хэцүү сорилт байсангүй.
Дуу авианы арга техникийг ашиглан захиалсан чулууг зүсэж, зөөвөрлөж байжээ. (Сүүлийн үед эрдэмтэд энэ аргыг судалж туршсан олон бичлэгийг Youtube дээр тавьсан байгаа)
Дуу авиа бүр тодорхой давтамжтай байдаг.
Энэ нь хатуу биетүүдэд ч хамаатай бөгөөд учир нь бүх эд материал нь тодорхой давтамжтайгаар чичирдэг гэрлийн энерги юм. Хэрэв хоёр давтамж мөргөлдвөл гайхалтай үр дүнг үзүүлэх болно. Тухайлбал, чулууг нягтгүй болгох боломжтой бөгөөд ингэснээр чулуу нь хатуулаггүй, эсэргүүцэлгүй, жингүй төлөвд ордог. Ингэснээр нүцгэн гараараа өргөхөд ч хялбар байх болно.
Тийм ч учраас Өмнөд Америкаас орчин үеийн хүний гараар бүтээх боломжгүй гайхалтай чулуун олдворууд олдсон байдаг. Гизагийн пирамидаас үс цухуйсан чулуун блокууд олддог. Үе давхаргаас бус, чулуун дотроос шүү. Уян хатан чулууг зүсэж огтолж байгаад үсээ унагаасан пирамидыг бүтээгчийн л хийсэн хэрэг буй за.
Одоогоор дэлхий дээр олдоод буй хамгийн том пирамид нь 4.45 сая шоо
метр эзэлхүүнтэй Мексикийн Чолула пирамид юм.
Египетийн агуу Гизагийн пирамид нь нилээдгүй өндөр боловч
"ердөө"л 2.5 сая шоо метр эзэлхүүнтэй.
Харамсалтай нь Чолулагийн пирамид хэзээ ч бүрэнгүйцэд нээгдэх боломжгүй болсон бөгөөд, учир нь16-р зууны үед Испанийн эрх баригчид дээр нь сүм барьжээ. Энэ мэт арга мэх дэлхий дахинд түгээмэл үзэгдэл болсон бөгөөд эртний ертөнцөөс бидэнд үлдэж хоцорсон өв соёлыг нуун дарагдуулахын тулд олон жилийн турш иллюминати нарын хийж буй хэрэг юм. Тэд энэ мэт айдас дээр суурилсан ягшмал сургаал номлолоороо пирамидуудыг барьсан лей шугамын эерэг энергийг тасалдуулах боломжтой юм. (Лей шугамууд (/leɪ/) нь янз бүрийн түүхэн байгууламжууд болон алдартай газруудыг хооронд зориуд холбож зурсан шулуун шугамууд юм.)
Агаарын тээвэр
Асар том блокуудыг зөөвөрлөхөд мөн дууны хүчийг ашигласан байдаг. Тодорхой давтамжтай тулгарсан объект бүр хичнээн хүнд байсан ч хөвдөг. Энэтхэгт гудамжны зарим уран бүтээлчид энэ төрлийн арга техникээр олон нийтийг хөгжөөдөг бөгөөд та энэ талаар интернетээс илүү ихийг олж мэдэх боломжтой. Эдгээр арга техник нь масонуудын зарим нууцуудын нэг юм. Дэлхийн хамгийн том сүмүүдийн заримыг тэд дуу чимээний тусламжтайгаар барьсан билээ. Мөн Флорида дахь Шүрэн шилтгээн зэрэг "нууцлаг" амралтын газрууд ийм маягаар бий болсон юм.
Эцэст нь, пирамидуудыг барихад барилгачдын асар их оюун санааны хүчийг ("материас илүү оюун ухаан") ашиглан, тэдний тусламжтайгаар чулуунууд бие биедээ төгс таарч, зүйдэлгүй гэмээр бие биеэ дэрлэн налсан мэт харагддаг нууц нь энэ байжээ. Энэ аргыг Перу дахь Саксайхуаман хана гэх мэт өөр бусад томоохон барилга байгууламжид ашигласан байдаг.
Шинэ нээлтүүд
Удаан хугацааны турш Гизагийн агуу пирамид нь дэлхийн хамгийн өндөрт тооцогддог байсан боловч одоогоор түүнээс өндөр Боснийн Високогийн ойролцоох өөр нэг пирамид олдоод байна. Энэ пирамид нь Гиза, Теотихуаканы нэгэн адил томоохон цогцолборын нэг хэсэг бөгөөд бусад бүх пирамидуудыг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээнийх юм. Египетийн засгийн газрын нэгэн адил Боснийн засгийн газар олон нийтээс нууцлах учиртай зүйлсийг олж мэдэхээс эмээсэндээ тус цогцолборын цаашдын судалгааг аль болох таслан зогсоохыг оролдож байна.
Дэлхийн өнцөг булан бүрээс пирамидуудыг хэдэн зуу мянгаар нь олох боломжтой. Итали, Орос, Хятад, Монгол, Узбекистан, Индонези, Өмнөд Африк, Австрали, Филиппин, АНУ дахь пирамидууд өнөө хэр бидэнд хараахан мэдэгдээгүй байгаа бөгөөд ихэнх нь ургамлаар бүрхэгдсэн байдаг. Засгийн газрууд эдгээр зүйлст анхаарлаа хандуулах, сэргээхээс зайлсхийдэг. Бүр зарим тохиолдолд тэднийг устгадаг.
Мөн түүнчлэн усан доор хараахан олдоогүй байгаа өч төчнөөн пирамидууд байдаг. Японы эргийн ойролцоох Йонагуни пирамид бид бүхэнд нууцаа бага багаар дэлгэж эхэлж байгаа боловч Багамын арлууд болон Кубын ойролцоох нэргүй пирамидуудын тухайд судлагдсан зүйл маш бага байдаг. Кубын эргээс 700 гаруй метрийн гүнд шумбагч онгоцоор шумбан очиход хүний гараар бүтээгдсэн байгууламж олсон. Америкийн тэнгисийн цэргийнхэн энэ талаар ам алдсан ба зарим гэрчүүд одоо хүртэл мэдээлсээр байдаг байна. Пирамидууд, сфинксүүд, барилга байгууламж замууд, иероглиф шиг бичээсүүд гэх мэт. Тэр ч байтугай тэд ажиллаж байсан машин техник, тэр дундаа хэзээ ч унтардаггүй чийдэнг олсон тохиолдол ч бий.
Эдгээр машинуудыг тэнгисийн явган цэргүүд тэр дор нь хураасан бөгөөд одоогоор Иллюминатигийн нууц музейн аль нэгэнд нь зөвхөн сонгогдсон хүмүүс үзэх боломжтой юм. Оросуудын хийсэн судалгаагаар Бермудын гурвалжингийн ойролцоо 700 метрийн гүнд пирамидтай төстэй байгууламжуудыг илрүүлжээ.
Пирамидууд нь зөвхөн дэлхийгээс олдсон үзэгдэл биш юм, учир нь Сар болон бусад олон гаригууд, тэдгээрийн дагуулууд дээр ижил төстэй барилга байгууламжууд олдох боломжтой. НАСА-аас гаргасан саран дээрх гэрэл зургуудын ихэнх нь бүдгэрүүлсэн буюу засварласан зургууд байдаг.
Онцлог шинж чанарууд
1- Дөрвөлжин суурьтай гурвалжин хэлбэртэй
2- Талууд нь үндсэн чиглэл шугамтай яг таардаг
3- Тэд "тэнгэрийн экватор"-ын эргэн тойронд байрладаг (дэлхийн тэнхлэг хазайгаагүй бол бидний экватор болох шугам)
4- Тэд бүх төрлийн хонгил, танхимуудтай
5- Чулуугаар хийгдсэн байдаг (хятад дахь ихэнх пирамидууд хатуулаг ихтэй чулуу, зарим нь төмрөөр хийгдсэн байдаг)
6- Эдгээрийг ижилхэн аргаар, хоорондоо завсаргүй таарсан, тэгш бус том чулуун блокон суурин дээр барьсан.
7- Газар хөдлөлтөд маш тэсвэртэй.
8- Газар доорхи гарцууд нь пирамидуудыг хооронд нь холбодог
Тэд 3 марал, Хөхдэй мэргэн, Долоон Эгч дүүс, Хунгийн одод зэрэг руу чиглэгддэг.
Эцэст нь бараг бүх пирамидууд, Стоунхенж зэрэг томоохон хөшөө дурсгалууд нь дэлхийн эргэн тойронд үл үзэгдэх сүлжээг бүрдүүлдэг хүчирхэг эрчим хүчний шугам болох Лей шугамын огтлолцол дээр баригдсан байдаг. Энэ нь мөн л эдгээр бүтээн байгуулалтыг бүтээгчид манай гаригийн талаар ихийг мэддэг байсныг харуулж байна.
Ялалтын өдрүүд
Ихэнх пирамидууд арав гаруй мянган жилийн өмнө Атлантидын эрин үед баригджээ. Тэд зөвхөн Атлантидад төдийгүй тэдний колони улсуудад мөн баригдсан байдаг. Зарим нь эх тив салсны дараа баригдсан байж болзошгүй, учир нь Атлантидын амьд үлдсэн олон хүмүүс эдгээр колониуд руу дүрвэж, технологийн болон оюун санааны өндөр түвшингээ удаан хугацаанд хадгалсан байдаг. Эртний дэлхий дээрх пирамид эсвэл сүм бүрийн баригдсан хугацааг яг таг тооцоолон гаргахад хэцүү. Чулууны насыг тодорхойлоход мөн ярвигтай төдийгүй Атлантид сүйрсний дараа харь гарагийнхан дэлхий дээр байнга зочилдог байж. Тэд өөрсдийн дэвшилтэт технологийн тусламжтайгаар ийм гайхалтай барилга байгууламж, урлагийн бүтээлийг хийсэн байх юм.
Зарим тохиолдолд тухайн барилгын байршил нь барилгачид хаанаас ирснийг илтгэж болно. Абусир (Египет), Чичен Ица (Мексик), Тикал (Гватемал), Боробудур (Индонези) зэрэг Маврикийн олонд тэр бүр мэдэгдээгүй пирамидууд бүгд Плейядын одны ордтой холбоотой байдаг. Энэ нь энд тэндхийн чулуун байгууламжаас харж болох Орион, Драко, Сигнусын одны ордуудад мөн адил хамаарна. Түүнчлэн бид харцага шувуугаар дүрслэгдсэн Хорус гэх мэт өөр өөр газар шүтдэг бурхдын дүр төрхөөс ижил төстэй байдлыг олж хардаг. Эсвэл Кетзалкоатл, өдтэй могой гэх мэт. Эдгээр нь магадгүй бурхан биш боловч, Кундалини буюу оюун санааны гэгээрэлд хүрч буй хэн нэгний хувьд бэлгэдэлийн шинж чанартай зүйл байж болох талтай. Энэ нь Атлантидад хамгийн дээд сүнслэг оршихуйн байр суурь хэмээн тооцогддог байв.
Асуудлыг дэлгэрүүлэн авч үзвэл: Барилгачид алга болмогц тэднийг бурхад хэмээн ойлгож байсан уугуул нутгийнхан мөнөөх барилгуудыг баяртай нь аргагүй эзэмшив. Тэд барилгыг өөрсдийн эзэмшилд авч заримыг нь сэргээн босгов. Тийм ч учраас орчин үеийн археологчид эртний багаж хэрэгсэл, шаврын хэлтэрхийг анхны барилгачдынх гэж үздэг. Үүний үр нөлөөгөөр орчин үед хэн ч ойлгохооргүй хачин онолууд гарч ирсэн билээ. Зүгээр л “Эртний харь гаригийнхан” -ний аль нэг ангийг үзээд бидний хэлэх гээд байгаа санааг ойлгох гээд оролдоорой.
Сириусийн Фараонууд
Бодит байдал дээр их үерийн дараах эрин үед Дэлхийг эзэгнэж байсан бүлгүүдийн хоорондын харилцаа үргэлжийн эв найртай сайн сайхан байсангүй. Мегалитийн (аварга чулуутай) байгууламжуудад сүйрлийн, тэр ч байтугай цөмийн дайралтын ул мөр олддог. Эртний газруудаас доор төдийгүй дунд оршдог газар доорх сүлжээ олдсон нь тэд мөн тэнгэрээс ирэх дайралтаас эмээж байсаныг илтгэнэ.
Гизагийн пирамидуудын тухайд Атлантидаас амьд үлдсэн сүүлчийн хүмүүс Египетийн эрхшээлд орсны дараа, харь гарагийнхан эдгээр олон үйлдэлт байгууламжуудын эргэн тойронд шинэ соёлыг бий болгосон гэж хэлж болох мэт. Хүмүүсийн хамгийн сайн мэдэх, сүүлд мэдэгдсэн нь Фараоны үе юм. Тэд пирамидын эргэн тойроныг өргөжүүлж, уран баримал, ханын зураг гэх мэт олон чимэглэлийг бүтээжээ. Ихэнх иероглифүүд (дүрс бичээс) энэ үеэс эхтэй. Дашрамд дурдахад эдгээр бичээсүүдэд пирамид баригдаж байгаа талаар ямар ч мэдээлэл байдаггүй нь хачирхалтай.
Энэ үе нь Египетэд хэд хэдэн харь гарагийнхан зэрэгцэн оршиж, дэлхийн хүмүүстэй цагийг тааламжтай өнгөрүүлж байсныг харуулдаг. Ердийнхөөрөө л хачин жигтэй гэмээр царай төрхтэй амьтадын хөлөглөсөн том онгоцууд тэнгэрээс бууж ирэхэд нутгийн иргэд тэднийг бурхад гэж үздэг байжээ. Фараоны баримал, зураг, араг яснаас авсан рентген зурагт ихэвчлэн сунасан гавлын яс харагддаг. Ийм гавлын яснууд дэлхийн өнцөг булан бүрээс олдсон бөгөөд Сириус Б одны эргэн тойрон дахь нэг буюу хэд хэдэн гаригийн оршин суугчдын ердийн гавлын яс байж болох юм.
Байгууламжуудаас олон амьтантай төстэй хүмүүсийн олон дүрс олджээ. Орчин үеийн шинжлэх ухаан тэднийг баг өмссөн энгийн хүмүүс эсвэл бурхад гэж үздэг ч эдгээр нь тухайн үед байсан өөр өөр харь гарагийнхныг дүрсэлсэн байж болох юм. Нохойтой төстэй дүрсүүд нь Сириусаас ирсэн зочдыг төлөөлсөн байж болзошгүй. Учир нь Сириусыг дэлхий дахины соёл иргэншлүүд Нохой Од гэж нэрлэж байв. Харцага шувуу шиг дүрсүүд нь Хорусыг шүтдэг, Атлантидыг сүйрүүлэх үүрэгтэй байсан Ануннакигийн бэлгэдэл байж болох юм.
Айбистэй (нэг төрлийн шувуу)төстэй дүрсүүд нь шувуу шиг харь гаригийнхан эсвэл Сигнус одны ордны зочдод зориулсан бэлэг тэмдэг байж болзошгүй. Орчин үеийн Египет судлаачид эдгээр амьтдыг Тот бурхантай төстэй гэж үздэг. Шувуутай төстэй амьтад дэлхийн өнцөг булан бүрээс (Номхон далайн “Хүн шувуу” арал, Армени, АНУ болон Францын Ласко агуй гм.) олддог тул үнэнээс зөрсөн ч байж болно.
Цаг хугацаагаар аялагчид
Зарим оршнолууд цаг хугацаагаар аялах чадвартай хэдий ч энэ нь аливаа зүйлсийг хялбарчилж хөнгөвчлөдгүй болохыг бид урлагийн бүтээлүүдээс харж болно. (Валдемар Жулсрудын цуглуулга, хэдэн сая жилийн настай, түүний цуглуулгыг бүлгийн хайлтын хэсгээс олоод үзэж болно).
Дэлхийд үлдэж хоцорсон хүнийх шиг хөлийн мөр зэргийг тайлбарлахад хялбар боловч нөгөөтэйгүүр түүхийн эцсийн зургийг зурах гэж оролдох нь утгагүй зүйл юм. Цаг хугацаагаар аялагчид түүхийн бүх л цаг үе рүү хүссэн үедээ очиж, өөрчилдөг ч байж болох юм. Түүнчлэн “одоо цаг” ч мөн адил автоматаар өөрчлөгдөн солигдож байгаа боловч энэ нь ямар ч түүхийн ном хэзээ ч урт хугацааны туршид үнэ цэнэтэй хэвээр үлдэхгүй гэсэн үг билээ.
Монтаук Төсөл болон Эндрю Басиаго зэрэг мэдээлэгчидээс, бид олон арван жилийн турш иллюминатууд цаг хугацаагаар хэрхэн аялахыг мэддэг байсныг харж болно. Энэ нь Египетийн зарим иероглифт (дүрс бичээс) орчин үеийн цэргийн нисдэг тэрэгтэй яг ижил төстэй объектууд үзэгдсэн шалтгаан байж болох уу?
Египетийн Абидос сүмээс нисдэг тэрэг болон бусад нисдэг биетүүдийн дүрсийг тодорхой харуулсан иероглиф олдсон юм.
No comments:
Post a Comment