Агуу том зураг 21-р хэсэг

 Болор гавaлнууд

Болор гавлын тухай олон онол байдаг. Яг хэд нь бодитоор оршин тогтнож, хэн бүтээсэн болохыг хэн ч мэдэхгүй. Өнөө үед байгаа ихэнх гавал нь хүний гараар бүтээгдсэн байгаа нь энэ нууцыг тайлахад ч төвөгтэй болгож байгаа юм.
Төв Америкт одоог хүртэл амьдарч байгаа зарим Маяа аймгийн оршин суугчид 13 "жинхэнэ" гавлын ясыг тэдний өвөг дээдэс бүтээсэн, мөн 1000 жил тутамд нэгийг хийдэг нь өмнөх үеийн цуглуулсан бүх мэдлэгээ хадгалдаг гэж ярьдаг. Удахгүй гавлын ясны сүнсийг одоогийн Маяагийн ахмадууд ёслол үйлдэн сэрээх болно. Үүгээр дамжуулан бидний хамтын ухамсарт хадгалагдсан мэдлэг нэмэгдэж, улмаар хүн төрөлхтөний том сэргэлт болох болно гэжээ.
Бусад эх сурвалжид өгүүлснээр Атлантидын дээд санваартан нар тэдний уналтыг 10,000 гаруй жилийн өмнөөөс урьдчилан харж байсан бөгөөд энэ шалтгааны улмаас хэд хэдэн гавалнд бүх мэдлэгээ хадгалан дэлхий даяар энд тэнд тараасан гэж тэмдэглэжээ. Дараагийн дэлхийн мөчлөгийн төгсгөлд (яг одоо) эдгээр гавлын яснууд өөрсдийн мэдлэгээ дахин илчлэх болно.




Макс
Гэсэн хэдий ч ихэнх эх сурвалжууд, тэдгээрийн дотор харийнханаас мэдээлэл авдаг бүлгүүд анхны 13 болор гавлыг харь гаригийн оршнолууд бүтээсэн гэж хэлдэг. Тэд төгс хүний ухамсрын прототип байхаар бий болсон гэж үздэг байна. Лемурын соёлт иргэншил байгуулагдсаны дараа буюу 900,000 жилийн өмнө эдгээр гавлын ясыг анхдагч хүмүүст зохих ёсоор хөгжих боломж олгохын тулд дэлхий дээр үлдээжээ.
Одоо 13 гавлын ясны 8-ыг нь олоод байгаа гэдэгт их бага зөвшилцөл байгаа юм байна. Эдгээр гавлын ясны хамгийн алдартай бөгөөд хамгийн хүнд нь 1925 онд Гватемал дахь Маячуудын булшнаас олдсон "Макс" юм.
Маяагийн санваартангууд болон Түвдийн эдгээгч Норбу Чен нараар дамжуулан дэлхийг тойрон аялж яваад Жоанн Парксын мэдэлд очсон байна. Макс үүрэг гүйцэтгэж байгаа болон сонирхож байгаа хэн бүхэнтэй телепатаар холбогдож чаддаг бөгөөд Маяа болон Атлантидын соёл иргэншилд өөрийн гэрчлэлээр үүрэг гүйцэтгэсэн.
Энэхүү гавлын яс нь олон нийтийн мэддэг цөөхөн анхны гавлын ясны нэг бөгөөд бусад нь янз бүрийн музей эсвэл хувийн цуглуулгад, шилэн хоргонд байдаг. Жишээлбэл, Жоке ван Дитен хэмээх Голландын эмэгтэй "Харь гаригийнхан" нэртэй анхдагч гавлын эзэн юм.

Митчелл-Хеджийн болор гавал
Өөр нэг алдартай болор гавал бол мөн л ижил төстэй түүхтэй Митчелл-Хеджийн болор гавал юм. Үүнийг 1924 онд Белизийн эртний Маяачуудын Лубаантун хотын тахилын ширээний доороос олжээ. Тухайн үед арван долоон настай байжээ. Тэрээр Британийн аялагч Фредерик А.Митчелл-Хеджесийн охин байсан бөгөөд түүнийг аялалынхаа нэгэнд авч явсан байна. Маяагийн нэгэн санваартан тэдэнд болор гавал ид шидийн хүчтэй гэж хэлжээ. Тэд үүнийг авч явсан бөгөөд Аннаг 2007 онд нас барах хүртэл түүний эзэмшилд байсан. Анна 2002 онд залуу америк Билл Хоманнтай гэрлэж, тэрээр гавлын ясыг өвлөж авсан. Түүний хүсэлтийн дагуу олон нийт, судлаачдын хүртээл болгодог байна.
"Макс"-ын гавлын тухайд гэвэл зөн билэгтнүүд түүнтэй холбогдож, өнгөрсөн үеийн бүх төрлийн мэдээлэл болон дүрслэлийг хүлээн авдаг гэнэ. Өөр нэг гайхалтай онцлог нь нүдний ухархайнууд нь призмийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд дээр нь гэрэл тусгахад гавлын яс бүхэлдээ гэрэлтдэг.
1960-аад оны сүүлээр Hewlett-Packard технологийн компани гавлын ясыг лабораторидоо шинжилж, компьютер дээрээ талстыг туршиж үздэг байжээ. Тэд багажны ул мөр болон ямар нэгэн тэмдэглэгээ олж чадаагүй ч гавал руу гэрэл эсвэл лазер тусгах үед бүх төрлийн гайхалтай шинж чанар байгааг олж илрүүлжээ. Тэд дээд болон сул доод эрүүг нэг ижил кварц болороор хийсэн болохыг баталжээ. Тэдний тооцоолсноор ийм зүйлийг бүтээхэд дор хаяж 300 жил шаардагдана гэж үзсэн байна.




Болор гавлын цаана ямар ч түүх байсан ч үүнийг өнөөг хүртэл хуулбарлах боломжгүй байгаа нь гавлыг маш нарийн техникээр бүтээсэн гэдгийг харуулж байна. Зарим гавлын сул доод эрүү нь орчин үеийн эрдэмтдийн гайхшралыг төрүүлдэг бөгөөд энэ нь нэг болороос бүтсэн ба хийх үйл явцдаа эвдэлгүй бүтээсэн гэсэн үг.
Саяхан орчин үеийн эрдэмтэд кварцын болор нь компьютерийн өгөгдлийг бараг хязгааргүй хугацаанд хадгалах төгс тохирох материал болохыг баталжээ.

22-р хэсгийг унших бол энд дарна уу https://michid-7.blogspot.com/2022/11/22.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...