Агуу том зураг 22-р хэсэг

 

Хөндий дэлхий

Дэлхий бол бусад гараг, сарны нэгэн адил дотроо хөндий юм. Дэлхийн гадаргаас доошоо 1100 км орчим нь цардас байдаг. Нарны туяанаас үүдэлтэй таталцал тэр гадаргын хөрсний дотор ч бий. Экваторын орчимд Гайа тэнхлэгээрээ 1670 км цаг хурдтай эргэдэг бол дэлхийн тэлэлтийг төвөөс зугтах хүчээр тайлбарладаг. Дэлхийн дотор тал руу хүрэх орц гарцууд гадрага дээр байдаг ба хоёр туйл орчимд асар том нүхтэй гэдгийг нотлох хиймэл дагуулаас авсан гэрэл зураг (олон нийтэд ил болоогүй) байгааХөндий тогтоц нь ихэвчлэн газар хөдлөлтийн үед эвэр бүрээ үлээх, хонхны цуурай шиг нууцлаг дуу чимээний шалтгаан болдог. 

Иллюминати дэлхий хөндий гэдэг нууцыг олон нийтэд дэлгэхгүйн тулд анхааралтай ажиглаж байдаг байна. Нислэгийг хориглох бүсүүд хойд болон өмнөд туйлд байх ба хиймэл дагуулуудыг хүртэл эдгээр нислэггүй бүс рүү чиглүүлэгддэггүй. Хачирхалтай нь тэд бусад гаригийн гэрэл зургуудад төдийлөн анхаарал хандуулдаггүй нь сонирхолтой.  Жишээ нь Бархасбадийн өмнөд туйлын нүхний зургийг НАСА-гийн сайтаас хялбархан олж болно.

Доорх зурган дээр харагдаж буй дэлхийг тойрсон хиймэл дагуулын чиглэлийг ажиглавал хойд туйлын нүхнээс зорилготой холдуулсан мэт байдаг. Энэ нь зарим эрдэмтдийн бухимдлыг төрүүлэх нь дамжиггүй, учир нь бид НАСА-гийн сайтаас "Дэлхийн туйлуудын орчимд тойрог хэлбэрийн хоосон байгаа нь хиймэл дагуулын хамрах хүрээтэй холбоотой" гэсэн мэдээллийг харах бөгөөд тодорхой мэдээлэлд нэвтрэх боломжгүй байдаг.


Газар хөдлөлтийн байршлуудыг харахад сүүдрийн бүс гэж нэрлэгддэг хэсэг яагаад байдаг болохыг дэлхийн доторх том хоосон зайгаар бас тайлбарладаг. Энэ нь газар хөдлөлтийн давалгаа алга болсноо буцаад гарч ирдэг дэлхийн гадаргуугийн хэсэг юм. Эрдэмтэд энэ үзэгдэлд эргэлзсэн хэвээр байгаа бөгөөд үүнийг тайлбарлахын тулд таамаглалаар дүүрэн, итгэхэд бэрх онолуудыг хүртэл гаргаж ирсэн. Гэхдээ энэ үзэгдэл нь таталцал гадаргын дунд хэсэгт хүрээд өөр тийшээ чиглэснээр газар хөдлөлтийн долгион хуваагдснаас болж үүсдэг.

Манай Дэлхий доторх хөршүүд

Хэдэн сая жилийн турш Дэлхий дотор Агарта хэмээх маш өндөр хөгжилтэй соёл иргэншлийн өлгий оршин тогтносоор байна.

Дэлхийн бөмбөрцөг доторх энэ ертөнц нь том тивүүд дээрх 120 гаруй хотоос бүрддэг. Түүний иргэд нь янз бүрийн өв уламжлал, соёл, арьсны өнгөнөөс бүрддэг. Дийлэнх хэсэг нь газрын гадарга дээр амьдарч байсан бөгөөд дотоод ертөнц рүү шилжих болсоныг дараах жишээгээр тайлбарлаж болно. Гиперборе, Атлантис, Лемуриа, тэр байтугай нацист-Германы өвөг дээдэс гэх мэт юм. Бүгд байгальтайгаа эв найртай, амар амгалан амьдархаас гадна харь гаригийн соёл иргэншилтэй байнга холбоотой байдаг.

Америкийн адмирал Ричард Бирд 1947 оны 2-р сарын 19-нд авсан видео болон зургуудад өмнөд туйлын дунд орших нуур, ой мод бүхий хэдэн арван хавтгай дөрвөлжин миль газар нутгийг харуулсан. Эдгээрийг Агарта руу нисэхийн өмнөхөн "Operation High jump" ажиллагааны үеэр авсан байдаг.

Гадаргуу дээр устаж үгүй болсон олон амьтдын төрөл зүйл, тухайлбал арслан заан, сэлмэн соёот бар зэрэг нь дэлхийн дотоод хэсэгт одоог хүртэл амьдардаг. Бүх зүйл илүү сайн, цэвэрхэн, ялангуяа илүү том байдаг! Хэдэн зуун метр өндөр "Аватар" шиг модод ч бий. Усан үзэм нь чавга шиг том бөгөөд гадаргуу дээр бидний мэддэгээс илүү амттай байдаг. Ялангуяа гидропоник улаан лооль нь тэндээ их алдартай. Зарим хотын хүмүүс манайхаас хамаагүй том, зарим нь 12 фут буюу 3.6 м өндөртэй байдаг. Норвегийн загасчин Олаф Янсеныг арван есдүгээр зуунд гайхалтай далайн аялалын үеэр анх угтсан хүмүүс эдгээр хүмүүс байв. Эдгээр аварга биетүүд түүнийг болон аавыг нь завиндаа урихад түүнд ямар мэдрэмж төрж байсныг төсөөлөхийн аргагүй.

Агартагийн аварга биетүүд Олаф Янсен болон түүний аавыг сониучирхан харж байгаа нь.

Агартанчууд биднээс илүү урт насалдаг. Тэдний зарим “тэтгэвэр авагчид” 30 мянган жил насалдаг. Хөгшрөлт нь тэдний амьдралд нөлөөлдөг хүчин зүйл биш учраас тэдний ихэнх нь 30, 40 орчим насны харагдахыг сонгодог бол бодит байдал дээр тэд илүү өндөр настай байж болно. Агартагийн хүн тодорхой биелэлээ олж дууслаа гэж үзвэл тэд өөрийн хүссэнээр биеэ орхиж болно.

Үргэлж өдөр

Тэдний ертөнц, дотоод дэлхийд шөнө болдоггүй. Манай дэлхийн цөм болсон манантай нар төв хэсэгт эргэлддэг. Энэ нь дотоод гадаргуугаас дээш 1000 миль өндөрт байрладаг бөгөөд тааламжтай улбар шар өнгө болон 24 хэмийн (Фаренгейтийн 75 хэм) тогтмол температурыг хангадаг. Эндээс таталцлын хүч бага байдаг тул таньд илүү хөнгөн мэдрэмж төрүүлдэг.

Барууны эрдэмтэд энэ цөм нь ямар элементүүдээс бүрддэгийг гаднах гадаргуугаас тодорхойлохыг оролдсон. Үүнийг спектрометр гэж нэрлэгддэг багажаар хийсэн бөгөөд дамжуулж буй давтамжийг сонсох замаар материалын найрлагыг хэмжсэн байна. Энэ нь олон сая градусын халуун, асар их нягттай төмөр ба ксенон бөөрөнхий талст болж таарав. Тооцоолсон диаметр нь ойролцоогоор 1300 миль юм. Энэ цөм нь царцдасаас хамаагүй хурдан эргэлддэг бөгөөд үүнээс гадна өөр чиглэл рүү эргэлддэг. Энэ нь генераторын үүрэг гүйцэтгэдэг бөгөөд дэлхийн эргэн тойрон дахь соронзон бөмбөрцгийг үүсгэдэг. 


Цахилгаан соронзон орон нь туйлуудын орц гарцан дээгүүр байрлаж цаг уурын байнгын эмх замбараагүй байдлыг үүсгэдэг юм. YouTube дээр Оросын сансрын "Мир" станцаас гаралтай байж болзошгүй энэ эргүүлгийг харуулсан видео бий.

Агартагийн дөрөвний нэг нь уснаас бүрддэг бол үлдсэн хэсэг нь зуу орчим болор хотууд баригдсан хуурай газар юм. Тэдний засгийн газар байрладаг нийслэл хотыг "Бага Шамбала" гэж нэрлэдэг бөгөөд бусад хотууд Посид, Шонше, Рама, Шингва зэрэг нэртэй.

Манай гаригийн хөрсөн нь Швейцарийн бяслагтай адил. Цаг хугацаа өнгөрөхөд хэдэн зуун миль урт агуй, хонгил үүссэн. Агарта сүлжээний дагуул хотууд эдгээр орон зайн заримд нь байдаг. Зарим нь Калифорни дахь Шаста уулын доорх Телос хэмээх том хот дэлхийн гадаргын дор маш ойрхон байрладаг. Телос уулын бараг талд нь хүртэл хүрдэг бөгөөд ингэснээр дэлхийн гадаргууд хэсэгчлэн оршдог гэсэн үг.

Магма хаа сайгүй байдаггүй бөгөөд 20 милээс илүү гүнд ордоггүй. Гадаргын үлдсэн хэсгийг агартанчууд дагуул хотууд болон дэлхийн тивүүдтэй холбогдоход ашигладаг. Ихэнх хотууд бие даасан эко системтэй байдаг.

Сансрын хөлгөөс авсан хойд туйлын орох хэсгийн ховор гэрэл зураг.

Байгууллага

Агартаг удирддаг "Арван хоёрын Зөвлөгөө" -нд зургаан эрэгтэй, зургаан эмэгтэйгээс бүрдсэн бүлэг юм. Энэ бол нийт иргэдийг удирдан чиглүүлж, хамгаалж байдаг энэрэнгүй удирдагдын зөвлөл юм. Тэргүүн номлогч нар хүмүүст зориулсан бусад чухал үүргийг гүйцэтгэдэг.

Бүх хот, байшингууд нь хамгийн ухаалаг, оюун санааны компьютерийн системээр холбогддог. Энэ нь амин хүчлийг ашиглан ажилладаг бөгөөд дотоод болон галактикийн харилцаа холбоонд ашиглагддаг. Мөн иргэдийн эрүүл мэндийг байнга хянаж, витамин, эрдэс бодисын хэрэглээг нь хянаж байдаг.

Агартад мөнгө ашиглах шаардлагагүй. Хүмүүс бартерын системийг ашигладаг бөгөөд хүн бүрт бүх зүйл хангалттай байдаг. Эрчим хүч үнэгүй. Хотууд нь явган хүний замтай бөгөөд богино зайд нэг төрлийн скутер ашигладаг. "Хоолой" хэмээх цахилгаан соронзон системийг нэг хотоос нөгөө хот руу аялахад ашигладаг. Энэ нь цагт 6400км хүртэл хурдлах боломжтой бөгөөд технологийн төгс шийдлийг эзэмшдэг.

Агартанчууд галактикийн харилцан үйлчлэлийн арга барилтай бөгөөд Гаригуудын Холбооны нэг хэсэг юм. Тэд хэмжээсийг өөрчлөх чадвартай хөлөг онгоцоор сансрын нислэг хийдэг бөгөөд ингэснээр бид түүнийг харах боломжгүй болгодог. Шаста уул, Адамс уул зэрэг хөл хөдөлгөөн ихтэй газруудад сансрын хөлөг байнга ирж, явдаг. Жеймс Гиллиланд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн жуулчдын хамт шөнийн тэнгэрт эрэл хайгуул хийхийн тулд Адамс уулын бэлд бааз байгуулжээ. Тэд гэрэлт хөлөг онгоцуудыг ууланд орж гарахыг дурангаар хардаг. Уулын гадна тал нь тэдний хөлөг онгоцонд ямар ч саад тотгор учруулахгүй, учир нь тэд ямар ч асуудалгүйгээр материаллаг бус хэлбэрт шилждэг.

Поп од Робби Уильямс Үл мэдэгдэх нисдэг биетүүдтэй хэд хэдэн удаа таарч байсан бөгөөд Жеймс Гиллиландын бааз дээр бас зочилж байжээ.

Түүний хажууд Жеймс Гиллиланд зогсож байгаа нь.

Мэдээжийн хэрэг дэлхийн гадаргуу дээрх бидний амьдралыг маш хэцүү болгодог иллюминатичууд мөн дотоод дэлхийг эзлэхийг хичээсэн. Агартанчуудын өндөр технологи болон Холбооны хамгаалалтын тусламжтайгаар эдгээр оролдлогыг  хангалттай зогсоочихдог.

Доторх амьдрал

Яг л бидэн шиг агартанчууд гадагш гарах дуртай. Тэд концерт, театрт зочилж, урлагийн олон төрлийг сонирхдог. "Star Trek"-ийн шүтэн бишрэгчид “Holodeck” тавцанг таних байх, тэнд үнэхээр байдаг. Та дэлхийн түүхэн дэх өөрийн дуртай сэдэв эсвэл цаг хугацааг сонгоод тоглоомоо тоглоно. Бид үүнийг тодорхой мэдэхгүй ч хэрэв тэд дэлхийн гадаргыг хэсгүүдээс үзэж тоглуулдаг гэвэл бид гайхахгүй, учир нь Агартанчуудыг бид мэддэгээс илүү тэд биднийг мэдээд байдаг! Агартанчууд бидэнтэй адил үр удмаа төрүүлдэг. Ганц том ялгаа нь эмэгтэйчүүд есөн сар биш, гурван сарын турш жирэмсэн байдаг. Агартанчууд хэдэн мянган жилийн настай байж болох тул төрөлт нь маш өвөрмөц бөгөөд ариун зүйлд тооцогддог. Төрөх цаг ирэхэд хүлээж буй эцэг эх нь сүмд гурван өдөр байдаг. Тэнд нялх хүүхдийг тайван, сайхан хөгжимтэй, эелдэг бодол санаа, тайвшруулах орчин угтан авдаг. Манай ертөнцөд заримдаа усанд төрдөг шиг тэндхийн хүүхэд үргэлж усанд төрдөг.

Мандалт

Мандалт нь Агартанчуудын хувьд байгалийн жам ёсны зүйл юм. Тэдний санаа зовж буй цорын ганц зүйл бол тэд энэ гариг дээр бидэнтэй холбоотой байгаа нь юм. Бурхны төлөвлөгөөнд бид хамтдаа дээшлэх ёстой гэж тайлбарлагдсан байдаг. Тийм ч учраас Агартанчууд бидний оюун санааны ойлголт, өсөлтийг хурдасгахын тулд Галактикийн Холбоотой хамтран ажилладаг. Агартанчууд сүнслэг байдлын хувьд маш өндөр түвшинд хүрч, телепатик байдлаар харилцдаг тул гадаргуу дээр гарахдаа бидэнд эргэлздэг. Тэр ч байтугай дайсагнасан бодол нь тэдэнд бие махбодийн хувьд хохирол учруулж болзошгүй юм. Манай хүн төрөлхтөн илүү эерэг түвшинд ахиж, зөвхөн энх тайвны зорилготой болсны дараа бид дотоод дэлхийн ахан дүүстэйгээ дахин нэгдэх юм. Энэ нь бидний 4-р хэмжээст рүү шилжихээс өмнөхөн эсвэл дараа нь биелэх болно. Үүний дараагаар бидэнд цоо шинэ ертөнц нээгдэх болно!

23-р хэсгийг унших бол энд дарна уу https://michid-7.blogspot.com/2022/11/23.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...