Хоргүйжүүлэлт:
Төрөл авсан байх зуур биднийг агуулж байгаа Аватарын эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хадгалах нь бидний үүрэг юм. Хүн төрөлхтөн байгаль дэлхийгээс холдож эхэлснээс хойш манай нийгэм хиймэл байдалд ухамсаргүйгээр дурлах болсон. Гайяагаас холбоо тасарсан энэ байдал нь бидний Эх сурвалжын холбоог сулруулсан төдийгүй физик биед цаашдийн гажуудлыг бий болгосон. Өөрийн доторх тэнгэрлиг эрчмийг буцаан авахын тулд хоргүйжүүлэлтээр дамжин тэнцвэргүй байдлаа бид цэвэрлэх ёстой байдаг. Бид энэ унаагаа/биеэ өөрийн нэг тал гэж ухамсартайгаар ажиглах үед өөрчлөлт гарч ирдэг.
Анагаалт бол дарснаар биш чөлөөлснөөр ирдэг зүйл. Катализаторын хор хөнөөлтэй нөлөөг өдөр тутмын амьдралдаа эргүүлж байх нь бидэнд илүү зохиролтой амьдрах боломж олгодог. Хоргүйжүүлэлт бол төвлөрсөн зорилгоор биеийнхээ хорыг арилгаж байгаа явдал юм. Хүн сайн дураараа бага хэлбэлзлийн хоол хүнс, амьдралын хэв маягт дурлах нь ижил эрчмийг биедээ харамсалтай нь авч байдаг. Сэрэлтээс сэргийлэхийн тулд ухамсаргүй ааш авирыг эрх мэдэлтнүүд зорилготойгоор хийдэг юм. Эсийн түвшинд хийх хоргүйжилт өвчний эх үндсээс сэргийлэх, буцаах түлхүүр болно. Бидний авч буй шийдвэр нэг бүр өөрийгөө анагаах чадвартай.
Доош чиглэсэн ороомгийг бидний доторх хүсээгүй бүх материйг зайлуулснаар амжилттайгаар эргүүлэх зарим арга байдаг. Хоолоо сойх эртний дадал нь эд эрхтэнгүүд зохих ёсоор ажиллаж, хог хаягдлаас салах боломж олгодог. Энэ явц нь зөвхөн бүрэн тохиргоо хийх боломж олгох төдийгүй мөн генийн өөрчлөлт болон вак-цины нөлөөнөөс удаан хугацаанд байсан хүнд металуудыг арилгадаг. Мөн боргоцой булчирхайн шохойжилт гэх ухамсарт хийгддэг өөр нэг дайралтыг бид даван туулах ёстой байдаг. Дасгал хөдөлгөөн хийсний үр дүнд хөлсөөр дамжин хорт бодис цаанаасаа гадагшилдаг. Идэвхтэй хөдөлгөөнтэй үлдэх нь эрч хүчтэй байдлаа хадгалах хамгийн шилдэг арга юм.
Бие махбодийг үндсэндээ уснаас бүрддэг гэж авч үзвэл цацрагийн сөрөг үр дагаврыг тодорхой харж болно. Цахилгаан соронзон орон, 5ж нь бие махбодийн дотоод бүтцийг галзууралд хүргэх хүчтэй эмх замбараагүй дохиог биед илгээдэг байна. Бидний хийж чадах хамгийн сайн зүйл бол тийм төхөөрөмжүүдийн ойролцоо байхаас өөрийгөө хязгаарлах, гажуудлыг оргонитоор хувиргах зэрэг аргууд байна. Эдгээр хор хөнөөлтэй давтамжууд сайн гэхээс илүү хавьгүй хортой учраас зайлсхийж байх хэрэгтэй. Таны бие бол сүм түүнд сайн хандаж, үр шимийг хүртээрэй.
Орчуулсан Д.Энхжаргал
No comments:
Post a Comment