Материализм: Өөрийгөө ухамсарлах чадваргүй байдал нь аз жаргалыг бүх буруу газраас хайхад хүргэдэг. Бидэнд хэзээд хэрэгтэй бүх зүйл дотоодод амьдардаг. Хамтын ухамсрын дийлэнх олонх гадаад баталгаан дээр тогтсон хэвээр байгаагаас хойш олон хүмүүс тэр хоосныг хиймэл үнэт зүйлсээр дүүргэсээр байна. Материализм бол эзэмшлийг хуримтлуулж, үзүүлэх замаар эгог хангах гэсэн ухамсаргүй хүсэл юм. Ийм маягаар бусдад сэтгэгдэл төрүүлэх хэрэгцээ нь нийгмийн нөхцөлтэй нэгдмэл болохыг илчилдэг. Бидний эргэлзээ болон аюулгүй байдлаас ашиг олдог системд хүлээн зөвшөөрөгдөх үнэтэй байхын тулд тодорхой байр сууринд хүрэх хэрэгтэй гэсэн худал хуурмагт олонх итгэж байна. Энэхүү хуурмаг дүр эсгэлт зөвхөн хор хөнөөлтэй харгис мөчлөгийг л үргэлжлүүлдэг юм. Тийм урхийг давж гарахын тулд хүн өөрийн төгс төгөлдөр төрөлх байдлаа байгаагаар нь хүлээн зөвшөөрөх ёстой.
Материализмийн тансаг байдал бол оюун ухаан өөрийгөө таньж мэдэхээс сатааруулдаг зөвхөн орлогч юм. Шийдвэр гаргахаас зайлсхийн, эрх мэдэл/ хүч чадлыг худалдан авах замаар гэмтэл шархаа нуун дарагдуулах нь сүнсний өсөлт хөгжлийг илэрхий хойшлуулдаг. Зорилго бол эд зүйлээр дамжин бишрэлийг олж авахдаа биш, харин ангижралтаас тайвшралыг олж авахын тулд байдаг. 3 хэмжээстэд тэсч үлдэхийн тулд тодорхой зүйлс хэрэг болох хэдий ч ихэнх материаллаг дагалдах хэрэгслүүд гүехэн бодлыг хөгжөөх, үзэгчдэд сэтгэгдэл төрүүлэхээс илүү чухал зорилгод үйлчилдэггүй. Энэ төрлийн оролцооноос үүсэх харилцаа нь буруу байрлуулсан зорилго дээр үндэслэн сүйрлээр төгсдөг. Харилцан бие биеэ хүндэтгэх хайраас л жинхэнэ холбоо бий болно.
Өмчлөлд шунахад зарцуулагдсан ижил эрч хүчийг өөрийгөө хайрлан хөгжүүлэхэд дахин чиглүүлж болно. Ухамсартайгаар хөрөнгө оруулахын оронд анхаарал сарьналтыг арилгахад чиглэсэн минимал амьдралын хэв маягийг хөгжүүлснээр үйл явцыг эхэлж болно. Материализмийг хэт өдөөхгүйгээр энэхүү хүний туршлагаар яваа учир шалтгаанаа бид эргэн санаж эхлэх болно. Өдрийн төгсгөлд физик эд зүйлс алга болж, зөвхөн сүнс цааш үргэлжилнэ шүү дээ.
33-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2022/11/33.html
No comments:
Post a Comment