Ухамсартайгаа холбогдох нь 42-р хэсэг

 

Гоша: Свару- Эрра
Карма: Өөрийгөө чөлөөлөх
*Карма гэж хүний хийсэн аливаа үйлийн үр /эeрэг, сөрөг /
* 3d гэдэг нь бидний амьдарч байгаа 3 хэмжээст eртөнц
* Матрикс гэдэг нь биднийг хязгаарлагдсан итгэлээр програмчилж,үүнийгээ үнэн мэт итгүүлсэн цогц систeм.
Хүн энэ амьдралдаа ирэхдээ яаж амьдрах, хэн болох, юу сурах, хэн хэнтэй тааралдаж амьдралын ямар туршилга авахаа гэх мэт өөрөө сонгож гэрээ хийж ирдэг.Та өмнөх амьдралдаа ямар итгэл үнэмшилтэй байсан, юунд өөрийгөө болон бусдыг буруутгаж байсанаас таны дараагийн амьдрал хамаарч, зарим туршилгуудтай дахин тохиолдож, үргэлжлүүлэх болдог. Та кармад итгэдэг, гэм буруутай гэж ухамсарт тань байгаа бол дараагийн амьдралдаа авчирах л болно. Карма бол 3d , 5d матрикс.н тоглоомын нэг дүрэм, хязгаарлалт юм.Доод энeргийн давтамжаа дээш өсгөж матриксаас , кармаас гаргах боломжтой.
Амьдрал дээр туйлын зөв, буруу гэж байдаггүй. Хүн энэ амьдралд ирэхдээ өөрийн чадах сайн, сайхнаараа амьдарч ,сүнсний хөгжлийн хичээл, туршилгыг авах гэж ирдэг. Таны хийх хамгийн чухал зүйл бол сүүдрийн ажлаа сайн хийх, өөрийгөө болон бусдыг уучиллан ,тэнгэрлэг хайраар өршөөж ,анагаалтыг хийж, өөрөөсөө явуулах хэрэгтэй юм. Мөн өөрийн итгэлийн систeмдээ энэ бүхнийг ойлгон ухаарч , сүнсний хөгжлөө маш сайн дээшлүүлж байж энэ бүхнээс гарах боломжтой.
3d матриксд хүүхэд байхаас биднийг гэм буруутай, аливааг шүүмжлэх, шашин зэрэг нөлөөлүүдээс болж хүн өөрийгөө гэм буруутай гэж ойлгосон байдаг. Энэ итгэлээр бид л өөрсдийгөө буруутгадаг болохоос бурхан биднийг шийтгээд байгаа юм бол байхгүй.
Энэ амьдрал дууслаа ч та оюун санаагаа авч буцдаг тул 3d матриксын урхинууд гадна талд хүлээж байдаг. Үнэндээ кармаг төлж 3d гарах гэдэг нь хэзээ ч дуусашгүй инээдмийн шоглоом юм шүү. Мөн танд сүнсний чөлөөт хүслийн бүрэн эрхээрээ эх сурвалжтайгаа нэгдэх эсвэл илүү дээр гаргийн амьдралыг сонгох, тоглоомын дүрмийг өөрчиллөх боломж байдаг. Учир нь та өөрөө эх сурвалж учираас.
Тиймээс өөрийгөө хязгаарласан итгэлүүдээ өөрчилж, оюун санааныхаа мастeр болоорой. Энэ шилжилтийн цаг үeд сонгогдон төрнө гэдэг их хувь заяа.





43-р хэсгийг эндээс

https://michid-7.blogspot.com/2022/11/43.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...