АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 35 -р хэсэг

 


Асуулт: Гоустаринг асууж байна: Зарим зөн билэгтнүүдийн харсан зүйл дээр үндэслэсэн ертөнцийн болон АНУ-ын картууд хийгдсэн байдаг. 

Тэдгээр нь манай ирээдүйн ертөнцтэй төстэй юу, хэрвээ тийм бол яаж ийм байдаг юм бэ? Цэнхэр Оршнолууд эсвэл Гэрлийн Оршнолуудын тусламж байхгүй нь илт байна, учир нь 3 болон 4-р хэмжээсийн хооронд харилцан үйлчлэл алга байна. Тэгвэл харь гарагийнхны тусламжтай гэсэн үг үү? Хэрвээ тийм бол ирээдүйд Дэлхийд тохиолдож болох зүйлийн тухай зарим арьстнууд хэдийн маш нарийн мэдэж байгаа байх нь ээ?
 

 – Гоустаринг, гуманоидуудын колониудын хөгжлийн төлөв байдал хэдийн тэрбум тэрбум жилийн өмнөөс каталогит орсон байдаг. Олон арьстнууд бараг та нар шиг эхэлж байсан. Танайд тохиолдож байгаа үйл явдлууд нь бусад колониудад урьд өмнө нь тохиолдож байсан зүйлс бараг давтагдаж буй үйл явц юм. Бүх зүйл төстэй мөчлөгүүдээр давтагдаж байсан. Гарагийн ямар нэгэн төлөв байдалд туслахын тулд бага хөгжсөн түвшин дэх нийгмүүдэд сүнснүүд төрөхөд тэднийг пионерүүд гэж нэрлэдэг; энэ нь гуманоидуудын колониудын хувьслын үйл явцын сайн дурынхан юм. 
4-р хэмжээстэд сайн дурынханд зориулсан тусгай хэлтсүүд байдаг. Тэдний оролцох нийгмийн дунд түвшний оршин суугчдаас ялгаатай нь тэд илүү хөгжсөн, илүү чөлөөлөгдсөн үүрэг бүхий тархитай байдаг. Энэ нь аугаа физикчид, алхимичид, зөнчид байдаг ба тэд өмнөх даалгаврууд дахь үүнтэй төстэй хэд хэдэн туршлагуудаас энэхүү мэдээллийг авдаг. Эдгээр мэдлэг болон мэдээлэл нь тэдний тэдгээр асуудлуудтай учрах үед аяндаа тэдэн рүү урсан ирдэг. Үйл явдлуудын жам ёсны явц нь зөвхөн урьдаас төлөвлөөгүй, гадны оролцоо тохиолдох үед жишээ нь, Рептилоидууд танай засгийн газруудтай холбоо тогтоох үед өөрчлөгддөг. Иймэрхүү зүйл колоний түүхийн бүхий л явцыг залруулшгүйгээр алдагдуулж болно. Харамсалтай нь, үүнийг өөрчлөх боломжгүй байна, учир нь Рептилоидууд танай гол улс орны болон сүм хийдээс энд үлдэх онцгой урилга авсан. Бид үр дагаварыг хамгийн бага хэмжээнд байлгах, хэрвээ шаардлага гарвал хөндлөнгөөс оролцох, хэрвээ үйл явдлууд хяналтнаас гарвал бид Рептилоидуудад саад хийхийн тулд энд байгаа юм. 



 Асуулт: Мити, гарцанд зориулсан порталуудын талаар, ямар ч арьстны төлөөлөгчид ямар ч санаагаар тэдгээрийг ашиглаж болох уу? Порталыг хэн ч хянадаггүй юм уу? Энэ нь зүгээр л онгорхой хаалганууд шиг гэсэн үг үү? 

 – Би энэ асуултанд хэдийн хариулсан санагдах юм. Энд, танай гараг дээр нисэх онгоц хэд хэдэн буудалд буух маршруттай байдаг, нисгэгчдэд нислэгийн тодорхой төлөвлөгөө байх ёстой, танай агаарын орон зайг зөв хянаж байдаг хүмүүстэй тэд байнга холбоо барьж байдаг биз дээ? Порталуудад бүх зүйл яг ийм байдаг. Хөлгүүдэд порталуудын тодорхой салаагаар өнгөрөх зөвшөөрөл байх ёстой. Үүний дараа маршрутын төлөвлөгөөг удирдлагын хяналтанд илтгэсэн байх ёстой бөгөөд хөлгийн код нь даалгаврынхаа мэдээлсэн бүх хугацааны туршид тохирох бүх порталуудад чөлөөтэй нэвтрэх эрх авдаг. Порталын дугаар дээшлэх тусам хөлгүүдийн нэгэн зэргийн хөдөлгөөнийг илүү дэмждэг, 22:22 систем нь галактик хоорондын, 222 систем нь бүс нутгийн хөдөлгөөнийг дэмждэг, галактик хоорондын суваг шиг тийм ч хүчилсэн бус, цаашаа 33:33 эсвэл 333 гээд явна. Бүх дамжих хөлгүүд бүртгэгдсэн байдаг, хэрвээ ямар нэгэн зүйл болвол зөрчигчийг амархан олж тогтооно. Хааяа зарим хөлгүүд хуурамч код ашиглан системийг мэхэлж чаддаг ч эцсийн эцэст илэрдэг, үүний дараа хөлөг болон хулгайлагдсан ачаа хураагддаг. Сэжиг бүхий эдгээр амьтдыг цагаатгаж сэргээн эмчлэхийг оролддог шоронгийн эмнэлэгүүдийн бүхэл бүтэн цогцолборууд байдаг. 

Асуулт: Фёрлинг асууж байна: Галактикийн Нийгэмлэгт Гарагуудыг булаагдахаас хамгаалах Гарагийн Хамгаалалтын тухай Гэрээ байдаг уу? Хэрвээ байдаг бол Дэлхий энэ жагсаалтанд бий юу? 

 – Фёрлинг, ойлгож байна уу, Галактикийн Нийгэмлэг нь гарагууд болон тэдгээрийн нийгмүүдийн холбоо юм. Хамгаалалтын хувьд бүгд нэг нь нэгнийхээ төлөө, нийт нь нийтийнхээ төлөө гэсэн дүрэм үргэлж байдаг. Ямар нэгэн колонид асуудал гараад өөрсдөө шийдэж чадахгүй үед Галактикийн Нийгэмлэг асуудалтай колонийг дэмжихийн тулд бүс нутагт байгаа гарагуудын бүх флотуудад найдаж болно. Хариу урвалын хүч чадал маш хүчирхэг байдаг. Дэлхий зөвлөлийн гишүүн болмогц тэр хамгаалалтын энэ сүлжээнд нэгдэн орно. Тухайн тохиолдолд Дэлхий нь хөгжиж буй колоний хувьд амжилт олж ч болох, үгүй ч байж болох “колоний хамгаалалт” дор байдаг. Зарим нийгмүүд нь миний өмнөх ярилцлага дээр хэлж байсанчлан, колоний хамгаалалтанд шууд ордог. Гэхдээ ямар нэгэн колони дахь асуудлуудын тухай мэдсэн ямар ч хөгжилтэй нийгэм нь энэхүү колони нь бүртгэгдсэн үгүйгээс үл хамааран түүнд хурдан оролцох, мөн хамгаалж зогсохыг өөрийн үүргээ гэж үздэг. Танай гарагт халдана гэж бүү санаа зовоорой, бид энд үйл явдлуудыг өдөр бүр хянаж байна.

 Асуулт: Фёрлинг асууж байна: Чи “хуурай газрын хэсгийн хувьд Европод даралт ирнэ” гэж юуг хэлсэн юм бэ? Европ усан доор орох юм уу? Чи тайлбарлаж өгөөч? Баярлалаа.

 – Фёрлинг, энэ нь усан доогуур орно гэсэн үг биш. Европын тектоник хавтангуудын захууд суларч сийрэгжиж байна. Тектоник хавтангууд дэлхий даяар өөрчлөгдөж байна; бүх хуучин галт уулс сэрж газар хөдлөлт болон цунами дагалдах болно. Тохиолдох зүйлийн тухай ярих нь надад таагүй байгаа боловч энэ нь ертөнц үнэхээр өөрчлөгдөж байгаа үнэн төрх байдлыг ойлгоход та нарт тус болох юм. Та нар өөрсдийн хувь хүний үелзлээ эргэн тойрныхоо бүх зүйлтэй өдөр бүр дээшлүүлэхийг оролдох ёстой. Та нар ирээдүйн хойч үед илүү сайн болох Эринд шилжиж байгаа гэдэгт итгэлтэй байгаарай. 

Асуулт: Коуди асууж байна: Өмнөх уулзалтууд дээр чи хэлэхдээ бид нас барсныхаа дараа дахин төрөл авна гэсэн. Бидний мөнх өсөж байгаа гэр бүлүүд надад сонин байна. Бидний дараагийн амьдралд тэд ах эгч дүү нар байх болов уу, зөвхөн өөрөөр харагдах болов уу? 

 – Коуди, та нар биеэ орхимогц 4-р хэмжээстэд орохдоо та нар хэдийн төсөөлснөөс олон тооны хүмүүстэй амьдарч байснаа ойлгох болно. Та нарт хэрвээ энэ тодорхой нэг гэр бүлийн салаануудад төрөл авах боломж олдвол дараагийн амьдралаа хамт туулах хүмүүсээ сонгох боломж бий. Энэ тухай бүү санаа зовоорой; та нарт хэзээ нэгэн цагт олон эцэг, эх, хайртай хүмүүс, ах дүү нар байсныг эргэн санах болно. 

 Асуулт: ДБ найз маань асууж байна: Нэг зүйл надад хачин санагдаад байна,  манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд гарч байгаа Плеядчуудын илгээлтүүдэд ихэвчлэн болж буй шилжилт нь орон зай хооронд болно гэж байна. Гэвч чиний ярианы гол утга нь Дэлхийн шилжилт зүгээр л ахуйн өргөгдсөн зохиролт түвшинд, тэр тусмаа 3-р хэмжээст, өндөр үелзэлд явагдана, хэмжээсүүдийн ямар ч шилжилт болохгүй мэт ойлгогдож байна. Эдгээр үзэл бодлуудын аль нь зөв бэ? Би орон зай хоорондын харилцан үйлчлэлийн тухай их сонссон, гэхдээ чи хэмжээсүүдийн хооронд харилцан үйлчлэл байдаггүй тухай маш тодорхой мэдэгдсэн. 

– Окей, ДБ, би асуултын утгыг ойлголоо. Одоогийн байдлаар Плеядуудын найз нөхдөд маань Дэлхийхэнтэй холбогдсон тухай ямар ч мэдээлэл байхгүй байна. Та нарын хооронд телепатийг хөгжүүлэхийн тулд тархиа хангалттай хөгжүүлэх үед орон зай хоорондын харилцан үйлчлэлийн тухай ярих амархан. Та нар иймэрхүү харилцан үйлчлэлийн тухай бодож эхлэхээсээ өмнө хөгжлийн урт замыг туулах ёстой. Өнөөдөр манай арьстан мэдэгдэж буй хэмжээсүүдийн тоонд ордог түвшингүүд, туйлын бодит бөгөөд интерактив гадаад ажиглалт хийхийг зөвшөөрдөг харилцан үйлчлэлийн завсрын бүсүүдэд төвлөрөх үедээ ухамсраа шилжүүлэх чадвартай байдаг. Энэ цаг мөчөөс эхлээд хэдэн үеүдийн турш та нар тархиныхаа ажиллагааг сайжруулсны улмаас эдгээр ур чадваруудаа хөгжүүлж эхэлнэ. Одоо орон зайн харилцан үйлчлэлийн тухай ярьж байгаа хүмүүс нь хувьслын өнөөгийн байдлын талаарх мэдээллийн тухай буруу төсөөлөлтэй байна. 

 Асуулт: Юфорэс асууж байна: Мити, чи Бермудын Гурвалжингийн тухай тайлбарлаж чадахсан болов уу? Энэ портал уу? Энэ бүсийг дайран өнгөрч байгаа хөлөг онгоц, нисэх онгоцууд яагаад хааяа алга болчихдог юм бэ? Ийм зүйл Дэлхийн өөр 2 газарт болдог гэж би сонссон. 

 – Юфорэс, Дэлхий дээр ихэнх гараг дээрх шиг системийг дэмждэг Галактикийн хүчнүүдийн бүх харилцан үйлчлэл бүхий, харьцангуйгаар системийг тогтворжуулсны үр дүнд үүсдэг тангенсын хүчнүүдтэй харилцан үйлчлэлцдэг талбарууд байдаг. Гарагийн цөм рүү чиглэгдсэн өндөр дамжуулалтын цэгүүд бий. Эдгээр цэгүүдийг агаарт өлгөөтэй байгаа, тодорхой хөдөлгөөнөө хадгалснаар өгөгдсөн харьцангуй байрлалд жинг дэмжиж байгаа уяагаар бэхлэгдсэн цагираг хэлбэр гэж төсөөлөөд үзээрэй. Танай “Бермудын Гурвалжин” бол ийм цагирагуудын нэг юм. Заримдаа тэдгээр нь аппарат болон объектуудад нөлөөлж болох энергийн хуйлралыг бий болгодог. Тийм хуйралууд заримдаа цаг хугацааны талбайтай, өөрөөр хэлбэл бүх гарагууд татагдан ордог, та нарын чичирхийллийн үелзлийг тогтвортой байлгадаг цаг хугацаа-орон зайн талбайтай харилцан үйлчлэлцдэг. Энэ нь цаг хугацааны синхрончлолын алдаанууд болон алдаануудын эрч хүч, үргэлжлэх хугацаанаас хамаарч тодорхой бус цаг хугацаагаар хөлөг онгоц болон нисэх онгоцнуудад нөлөөлснөөр цаг хугацаа болон орон зайн хоорондын тодорхой харьцаа байхгүй хонгил үүсэхэд хүргэж болно. Энэ нь ер бусын үзэгдэл биш, ердөө л физик үзэгдэл юм. 

Асуулт: Юфорэс асууж байна: Чиний ярьж байсан харь гарагийнхны янз бүрийн төрлүүдийн тухай, тэр дундаа Оросод цасан дээр хэвтэж байсан амьгүй харь гарагийн оршнолын тухай видеог эхнэр маань үзжээ. Өнөөдөр энэ харь гарагийн оршнолыг оюутнууд хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн тухай мэдээлсэн видео гарч иржээ. Энэ тухай чиний бодол?

– Юфорэс, энэ бол Орионы арьстан гэдгийг бид мэдэж байгаа. Хэрвээ гэнэт энэ нь Оросын нутаг дэвсгэр дээр сүйрсэн харь гарагийн сансрын хөлгийн оршнол гэж Оросын засгийн газар болон эрдэмтэд олон нийтэд зарлавал юу болохыг та нар төсөөлж чадах уу? Ийм мэдэгдэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд юуг өдөөж болох вэ, тэд бодит баримт, асуултын хариу, хөлгийг үзүүлэхийг шаардана шүү дээ. Энэ үйл явдлыг үгүйсгэх нь бүрэн ойлгомжтой. Харин одоо болохоор үхсэн тахианы хэсгийг ашиглаж харь гарагийн оршнолын чихмэл хийсэн гэж мэдэгдэж байна. Энэ нь алс холоос ирсэн тахианы шинэ үүлдэр гэж үү? Тийм биз дээ? 

Асуулт: Айпионик асууж байна: Мити, манай нарны ойролцоо байгаа НАСА, СОХО - ын камераас ажиглаж болохоор асар том “Гэрэлт цохнууд” шиг зүйл юу вэ? 
 − Айпионик, хэд хэдэн том хөлгүүд танай Нарны Системд байрлах үедээ танай гарагуудын тойрог замуудын тэнцвэрт байдалд нөлөөлөхөөс зайлсхийхийн тулд Наранд ойрхон зайд байгаа юм. Тэдгээр нь Системийн дэмжлэгийн оройд эсвэл бэлд нь байгаа хэрэг, учир нь энэ нь түүний хамгийн хөдөлгөөнгүй цэгүүд юм. Сансрын хөлгүүд хэмжээгээрээ маш том, зарим нь танай Нарнаас ч том. Та нар Нарны Системээр дамжин гадаад Сансарт аялж эхлэх үедээ эдгээр машинуудын хэмжээг гайхах болно. Эдгээр фото зургууд дээрх маш том хөлгүүдийг харж байна гэдэгтээ та нар туйлын итгэлтэй байж болно. 

Асуулт: Мус асууж байна: Өмнөх уулзалтууд дээр чи хэлэхдээ, Рептилоидууд Ангараг дээр элитүүдэд зориулсан бааз байгуулж байгаа эсвэл тэдэнд байдаг гэсэн. Бид одоогоор Галактикийн Нийгэмлэгийн бүрэлдэхүүнд ороогүй болохоор бидэнд тэнгэр эрхсийн бусад биетүүдэд оршин суухыг зөвшөөрөхгүй гэж чи бас хэлсэн. Хэрвээ Рептилоидууд тийшээ хүмүүсийг гаргаж, эсвэл тэдэнд тийшээ очиход нь (Ангараг болон бусад гарагууд руу ) тусалж байгаа бол тэд Галактикийн дүрэм зөрчиж байгаа биш үү? Хэрвээ бид бусад гуманоидуудтай Галактикийн Нийгэмлэгийн бүрэлдэхүүнд орвол бид өөрсдийгөө Рептилоидуудаас хамгаалж чадах уу? 

 – Мус, Рептилоидууд танай засгийн газрынхны “зочдын” хувиар энд байгаа юм. Хариуд нь танай засгийн газрынхан Сарны болон Ангарагийн баазууд дээр “уригдсан”. Тэд дүрэм зөрчөөгүй, яагаад гэвэл танай удирдагчид тэднийг ирэхийг сайн дураараа зөвшөөрсөн. Танай одоогийн засгийн газрынханд гарагийн энэ шинэ эринд байх цаг бага үлдсэн, тиймээс тэдний Рептилоидуудтай хийж буй бүх хамтын төлөвлөгөө амжилттай болох ямар ч боломжгүй. Та нар зөвлөлд зохих ёсоор танилцуулагдвал та нарт Рептилоидуудыг танай гараг дээр байлгах үгүйг сонгох боломж гарах болно.

36-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2023/11/36.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...