АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 36 -р хэсэг

 



Асуулт: Скайфокс асууж байна: Энэ нь манай улс орнуудтай хийх Галактикийн уулзалтуудын тухай Доктор Ричард Бойлантай хийсэн ярилцлагын тухай асуулт юм. Энэ үнэн үү? 

– Үнэнийг хэлэхэд, энэ хүн хэн гэдгийг ойлгох юм надад алга. Хэрвээ тэр танай засгийн газрынхан болон харийнхны зууч бол энэ нь Рептилоидууд болон Саарлууд л байсан байх. Зөвхөн харь гарагийнхнаас тэд л танай засгийн газрынхантай хамтран ажилладаг. 

Асуулт: Скайфокс асууж байна: Дэлхий Галактикийн Нийгэмлэгийн гишүүн болоход хэн манай төлөөлөгч болох бол? Доктор Бойлан Нийгэмлэгт хүмүүний арьстныг төлөөлж чадах нэр дэвшигч мөн үү? 

– Скайфокс, та бүхэн Галактикийн Нийгэмлэгийн зөвлөлийн гишүүн болоход бэлэн үед танай удирдагч зүгээр нэг томилогдохгүй, түүний аура, зан чанар, нийгмийг удирдах чадварт нь анализ хийх болно. Тэр нь танай өнөөдрийн удирдагч шиг тохиолдлоор сонсогдохгүй. Түүнийг нэр дэвшихийг энд, танай гараг дээр үндэслэн байгуулсан Зөвлөлөөр дэмжсэн байх ёстой. Зөвлөлийн бүрэлдэхүүнд энэхүү колоний хөгжлийн үйл явцыг дэмжиж байсан Плеядчууд, Альдебаран, Андромедагийн төлөөлөгчид, Арктурчууд зэрэг бусад нийгмүүдийн төлөөлөгчид орох болно. Ямар ч хүн Дэлхийн зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр гарагийн бүрэн эрхт төлөөлөгчөөр өөрийгөө сонгож чадахгүй.

 Асуулт: Андрю асууж байна: Аполлон 20 даалгаврын Саран дээрээс олсон харь гаригийн арьстан хэн байсан нь надад сонин байна. Тэд тэдний нэгийг “Мона Лиза” гэж нэрлэсэн. 

– Андрю, мэдээнээс харахад, энэ үед тэнд Плеядианчуудын маш эртний сансрын хөлөг байсан, бас арай жижиг туслах хөлөг байсан ба түүнээс нисгэгчийн цогцосыг гаргаж авсан. Үс болон хувцаснаас нь харахад, тэр Андромедагийн Атунианчуудын арьстны ойр дотны найз нөхдийн эртний соёлд харьяалагдаж байсан бололтой. Тэр Плеядуудын хөлгийн багийн гишүүн байсан. Эдгээр 2 нийгэм тэр цаг үед нягт хамтын ажиллагаатай байсан. Энэ нь нэг тэрбум хагас жилийн өмнөх Андромедагийн гуманоидуудын эртний арьстан байсан юм. Одоо тэд та нар шиг угсаатны төрлийн өндөр хөгжилтэй хэдэн арван гуманоидуудын арьстнуудад хуваагдсан. Энэ нь дараа нь танай гариг дээр Саксуудын соёл иргэншлийн үрийг тарьсан арьстан юм. 



Асуулт: Боэрбон асууж байна: Мити, чи 32 дахь уулзалт дээрээ 2 барилгын дэлбэрэлтийн тухай манай засгийн газрын заль мэхийг дурьдсан, миний ойлгож байгаагаар 2001 оны 9-р сарын 11-ий өдөр болсон Дэлхийн Худалдааны Төвийн дэлбэрэлтийн тухай ярьсан гэж ойлгож байна. Асар том 2 барилгыг үнсэн товрого болгоход ямар зэвсэг эсвэл техник ашигласныг чи мэдэх үү? Энэ нь скаляр зэвсэг үү эсвэл долгионы интерференцийн торсион төхөөрөмж үү? Үүнийг сүйрсэн байгууламжаас бараг километрт байсан жижиг машин, ачааны машинуудын моторуудын блокуудын хайлсан байдлаар тайлбарлаж болох уу? 

− Боэрбон, энэ бол эдгээр барилгуудыг санаатайгаар устгахын тулд урьдаас суурилуулсан цагийн механизмтай тэсрэх бодисын дэлбэрэлт. Ашигласан онгоцуудаа алсаас удирдсан, хөдөлгүүрүүдийг унтраасан нь тодорхой, тэдгээрийг тэр үед барилгуудын дээр эргэлдэж байсан Рептилоидуудын хөлөг удирдсан гэж бид бодож байгаа, учир нь болсон үйл явдлын үеэр энэ районд хүчирхэг энергийн цацрагуудын төхөөрөмжийг ашигласан нь илэрсэн, гэвч бидэнд шууд нотолгоо алга байна. Энэхүү үйлдлээрээ улсынхаа баялагийг булаан авч өөрийн болгох гэснээ зөвтгөх гэсэн засгийн газрынхаа жинхэнэ санааг ухаарч ойлгоогүй ард иргэдэд зориулагдсан хуурамч үйл явдал юм. 

Асуулт: Билт асууж байна: Мити, энэ оны үйл явдлуудын урьдчилсан мэдээ өөрчлөгдсөн үү? Би АНУ-ын Баруун эргийн орчим газарт амьдардаг. Энэ онд Дэлхийн үндсэн хөдөлгөөн хэдийд эхлэх вэ? Еленины Сүүлт одтой зэрэгцэх хугацаа эдгээр үйл явдлуудтай давхцах уу? 

– Билт, бид энэ үйл явдлуудыг ажиглаж байна, гэхдээ ойрын хугацаанд танай бүс нутгуудад урьдчилсан мэдээнүүд нь тайвшруулахгүй бололтой. Ноцтой үйл явдал 10 сараас өмнө болж магадгүй. Тектоник хөдөлгөөнийг урьдчилан таамаглах аргагүй, яагаад гэвэл олон тооны хувьсагч оролцдог. Геологийн магадлалаар бол үйл явдал Ази болон Австралийн Хавтангийн хооронд Хойд Америкийн Тивийн хавтангийн дагуух Номхон далайн даралтын үр дүнд эхлэх ёстой. Номхон далай дахь үйл явдлын талаар сонсмогц аль болох хурдан Баруун эрэг орчмын газрыг орхиж явахыг хичээгээрэй.

 Асуулт: Хэдэн найзууд маань асууж байна: Хотын 2 өөр газраас бичиж авсан энэ видеон дээрх шиг дэлхийн янз бүрийн хэсэгт ҮМНБ нь улам олширч байгааг олон хүн ажигласаар байна. Энэ нь юу болох, тэд физик хэмжээгээ өөрчлөхгүйгээр үүнийг яаж хийгээд байгаа юм бол? 

– Найзууд аа, та нарын ажигласан зүйл ердийн дамжуулах блок. Түүнийг зондуудын иж бүрдлийн ажиллагааны байр руу гаргаж байгаа юм. Зондуудыг эх хөлгийн агуулахаас телепортоор дамжуулагчийн блокийн дотор тал руу зөөж байгаа юм. Дамжуулагчийн блок тэдгээрийг нэг нэгээр нь гаргадаг. Энэ нь том хэмжээтэй зондуудыг хаях энгийн үйл явц. Жижиг зондуудыг албаны сансрын хөлгүүдээс шууд гаргаж болно. Энэ нь материалыг хуулах эсвэл олшруулах биш юм, ердөө л гарахад зориулсан алсын зайны хаалга. 

Асуулт: Элизабет найз маань радиацийн тухай асууж байна: Юу хийж болох вэ? Дэлхий өөрөө цэвэрлэгдэнэ, тэр радиациас бас цэвэрлэгдэх үү? Эсвэл энэ нь асуудалтай юу? Радиаци хэрхэн тархадгийг чи мэдэх үү? Үнэн хэрэгтээ, олон хүний болгоомжлоод байгаа шиг муу юм болох уу?

– Элизабет, таны хэлээд байгаа хэдэн арван цөмийн станциудын радиацийг энэ Эриний өөрчлөлтийн үед гараг өөрөө шингээх болно. Халдваргүйжүүлэлтийн ажлыг зарим бүс нутгуудад Плеядчууд хийх болно; тэдэнд үлдэгдэл радиацийг саармагжуулах тэргүүний арга барил бий. Нефтийн бүтээгдхүүнүүд болон атомын бохир энерги нь гарагийн энэ шинэ шатанд өнгөрсний үйл хэрэг байх болно. 

Асуулт: Синди асууж байна: Мити, Дауны синдромтой хүмүүс нь Дэлхий дээр бидний хамт амьдарч байгаа гуманоидуудын өөр арьстан гэж чи нэг видеон дээр хэлсэн байсан. Харин одой хүмүүс бас л өөр арьстнууд уу? 

– Синди, зөвхөн Даунчууд л хөгжлийнхөө эрт үед байгаа гуманоидуудын онцгой гарагийнх юм. Бусад тохиолдлууд нь үндсэндээ, ургийн хөгжлийн үед экологийн түрэмгийлэгчдээр өдөөгдсөн генийн гажиг. Заримдаа нийгэм бүхлээрээ нэг хүчин зүйлд өртөж болно, үр дүнд нь хорвоод нэг л ялгарах төрхүүдтэй хүмүүс төрж эхэлнэ, Пигмейчүүдийн (Африкийн экваторийн ойд амьдардаг намхан негроид ард түмнүүдийн бүлэг, орч.) арьстан шиг. Азийн Пигмейчүүдийн хэд хэдэн арьстан бол олон зууны өмнөх Саарлуудын нэг төрлийн эртний арьстны гибриджүүлэлтийн үр дүн юм. 

Асуулт: Димитрис асууж байна: Мити, сүнснүүд байдаггүй, харин оюун ухааны бүх төлөв байдлууд болон танин мэдэхүйн чадвар нь тархины үйл ажиллагаа гэж олон эрдэмтэн баталдаг. Энэ үнэн үү?

– Димитрис, энэ нь тэдний хувьд баримт, харин чиний хувьд? Танай олон эрдэмтэд, физикчид үл итгэгчид болон хувирч амьдрал дахь бүх зүйлийн тайлбар болгож зөвхөн материт л итгэж эхэлж байна. Амьгүй матери бол инертийн жин юм. Хувьслын учир утга нь оюун ухаант оршнолуудын мэдлэг, туршлага хуримтлуулахад оршдог. Олж авсан мэдлэг дээрээ хөгжиж, төгөлдөрждөг амьд оршнол бүрт сүнс байхгүй гэж төсөөлөх нь бүрэн солиорол. Гэвч нийгэмд санал зөрөлдөөнүүдтэй эвлэрэх хэрэгтэй байдаг. Үхэхийнхээ өмнө эдгээр үл итгэгчид өөрсдийн ягшмал номлолоо үнсэн товрог болгох айдсаар солих болно.

 Асуулт: Димитрис асууж байна: Ухамсар болон танин мэдэхүйн чадварыг тархин дахь мэдрэлийн эсийн харвалтуудаар тайлбарлаж болно гэцгээдэг, харин бусад эрдэмтдийнхээр бол тархинд квантын үзэгдэл болдог ба бид түүнгүйгээр ухамсрыг ойлгох чадваргүй гэдэг. Энэ үнэн үү? 

– Димитрис, тархи бол физик биед оршиж байгаа сүнсний хүлээн авдаг сансрын энергийг удирддаг эрхтэн. Бүх амьд оршнолууд хамт олны ухамсартай ч эсвэл хувь хүний ухамсартай ч байсан гайхалтай квантын биологийг машинаар боловсруулагддаг энерги синхронизмыг хүлээн авдаг. Та нар энэхүү био механик бүтээлд программчлагдсан логик болон аргументыг оруулаад, нөхцөл байдлыг “бодож боловсруулах”, шийдвэрлэж чадах суперкомпьютер бүтээж чадна, гэвч тэр амьд оршнол болж чадахгүй. Үнэн хэрэгтээ сүнс нь амьдралыг өөртөө тээж явдаг танай оршнолын цорын ганц хэсэг нь юм. 

Асуулт: Димитрис асууж байна: Зарим философчид, эрдэмтэд чөлөөт хүсэл бол хуурмаг зүйл гэж үздэг. Түүнчлэн Орчлон ертөнцөд болж байгаа үйл явдлууд урьдаас төлөвлөгдсөн гэж баталдаг. Бусад хүмүүсийн санал бодлоор бол Орчлон ертөнцөд эмх замбараагүй тодорхой бус байдал ноёрхож байдаг, гэвч бид үйл явдлуудад оролцох чадваргүй бөгөөд бидэнд сонголт байхгүй. Гуравдахь нь чөлөөт хүслийн үйл хөдлөлийг ойлгож чадахгүй гэцгээдэг. Танай соёл иргэншлийг иймэрхүү асуултууд зовоодог уу? Та нар эдгээр маргаантай асуултуудын хариуг олсон уу? 

– Димитрис, хөгжиж байгаа нийгмүүдийн өсөлт хөгжилд урьдаас төлөвлөсөн чиглэл байдаг ч чөлөөт хүсэл нь хөгжлийн үйл явцыг зохицуулж байдаг зүйл юм. Танайх шиг хэрэгцээт нийгэмд та нарыг нийгмийн үнэ цэнээ алдаагүй гишүүн эсвэл бараг өөрийн хувь хүнгүй, механизмын нэг хэсэг гэж үзэхийн тулд та нар амьдралын тодорхой урсгалыг дагах ёстой, хувь хүн танаас салахгүй. Гэвч зохиролтой хөгжиж байгаа нийгэмд өөрийнхөөрөө байхын тулд та нар чөлөөт хүслийг ашиглаж чадна. Хэн ч манай нийгмүүдэд амьдралын дүрмүүдийг хэлж өгдөггүй, ойлголтын аугаа хүчтэй хүний оршнолын чөлөөт хүсэл нь нийгмийн зохирлыг бүтээхэд хүргэдэг. Хүн бүрт юу илүү сайн байхыг бүгд сайн ойлгодог, бусдад юу сайн байхыг хүн бүр ойлгодог. Энэ нь бүх нийтийн ойлголт болон нийгмийн сайн сайхны уур амьсгалыг бүрдүүлдэг.

 Асуулт: Уэйн асууж байна: Би 34-р видеоны дараа хэзээ ч байгаагүйгээр будилж орхилоо. Бид энд хэр удаж байгаа вэ? Гуманоидууд биш, харин бидэн шиг жирийн хүмүүс, эсвэл бид л зөвхөн өөрсдийгөө жирийн хүмүүс гэж үздэг юм уу? Яагаад ингэж ядуу төрсөн байдаг юм бэ эсвэл ажилсаг хүмүүсийн хүчээр амьдрахыг хүсдэг юм уу? Өндөр байшингаас үсрээд амиа егүүтгэсэн хүнд юу тохиолддог вэ? Тэр дахиж наашаа ирэх үү? Намайг ард түмний хүн гэж надад олон удаа хэлж байсан, би бүх хүчээрээ бусдад туслахыг хичээдэг. Гэвч эргэн тойронд бүтэлгүйчүүд олон байна. Тэдэнд миний хэлсэн үг таалагддаггүй. 

– Уэйн, та нар бүтээгдсэн цагаасаа эхлээд л хүмүүс байсан. Энэ тодорхой бус хариулт биш, харин ч бодит хариулт. Энд хэдэн мянган жилээр хөгжихийн тулд Дэлхий дээр эргэж ирдэг сүнснүүд байдаг, бас хэдэн үеийн өмнө төрсөн сүнснүүд ч байдаг. Мунхаг харанхуй байдал, хэтийн төлөвгүй байдал нь хөгжлийн эхний шатандаа байгаа олон тооны оршнолыг гараг хүлээн авдаг газраас иймэрхүү ядуу угсаатнуудыг үржүүлэхээр өөртөө татдаг. Илүү туршлагатай сүнс өсөлтөө үргэлжлүүлэхийн төлөө хөгжлийнхөө шатанд тохирсон хүрээлэлд төрөх ёстой байхад зарим нь хөгжлийн үйл явцаа эхлүүлэхийн тулд муу байсан ч анхны туршлагатайгаа төрөх ёстой. Энэ нь тэд бусад амьдралдаа муу байсан гэсэн үг биш, ихэнхдээ тэдэнд өмнөх амьдрал гэж байгаагүй гэсэн үг. Танай нийгмийн ашиг сонирхлын үүднээс тусламж нь амжилт муутай байдаг. Хэрвээ ийм зүйл болохгүй бол нийгэм өөрийн хөгжлийг хөсөрдүүлэн энэ дарамтыг үүрэх болно. Яагаад гэвэл та нар энэ оршнолуудыг хүүхэд хэлбэрээр хүлээн авч тэдний удаан хугацаагаар нийгэмшихэд нь тэдэнд туслах болно. Энэ онцгой үед эдгээр оршнолууд, энэ Шинэ Эринд үлдэхийн тулд ойлголтын зохих түвшинд хүрээгүй одоогийн хүн амын 90% нь тэдэнд хөгжихөд илүү боломжтой өөр гарагууд руу явна. Чи миний хариултыг ойлгосон гэж найдаж байна. 

Асуулт: Жуди асууж байна: Христийн Библи нь Бурханы үг гэсэн санаа өргөнөөр тархсан байдаг, бас Библи бол харь гарагийн арьстнуудын нэгнийх нь билиг ухааныг дамжуулах нэрийдлээр олон нийтийг хянах, мөн төөрөлдүүлэх гэсэн оролдлого байсан гэсэн санаа ч байдаг. 

– Жуди, танай Библи бусад янз бүрийн угсаатны бүлгүүдийн олон тооны бичвэрүүдийн адил маш төстэй утга агуулгатай байдаг. Тэдгээр нь бүгдээрээ энэ шинэ колонид “суулгасан” арьстнуудын удирдамж болгож анхны арьстнуудын үр удамдаа үлдээсэн эх бичгүүдэд урам зориг оруулсны үр дүн юм. Эдгээр бичвэрүүд зуун зууны туршид үеэс үед дамжин ирсэн бөгөөд нийгэм бүр өөрсдийн бодит байдал, зан суртахуундаа тааруулан зохицуулсан байдаг. Танай Зурхай нь Бурханлаг байдлыг тэмдэглэхэд зориулж тохируулагдсан, энэ ойлголтыг өнөөдрийг хүртэл бүх шашинууд ашиглаж байна. Шударга нийгэмд хэлэгдсэн үг бол Бурханы үг байдаг. Гэвч танай нийгмүүд шударга ёс болон Бурханлагийн өөрийн гэсэн мэдрэмжийг бүтээсэн. Бурхан юу ч бичээгүй эсвэл юу ч хэлж өгөөгүй, харин зөвхөн түүний хүүхдүүдийн, түүний өөрийнх нь жижигхэн хэсгүүдийн дүгнэлт л байдаг юм.

37-р хэсгийг эндээс

https://michid-7.blogspot.com/2023/12/37.html


No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...