Галактикийн илгээлтүүд-5


                                     Галактикийн илгээлтүүд 

 





Тайгета бол Плеядын оддын бөөгнөрөл дэх од юм. Галактикийн илгээлтүүд нь Тайгетчууд-Плеядчуудын бүлэг ба дэлхийн холбогч Гошиа Дужак нарын хоорондын бичгийн харилцаан дээр суурилдаг. 

Бүлэг 5 
Генетикийн хөндлөнгийн оролцоог даван туулах нь

Свару: Та генетикийн хувьд ямар ч байдлаар хязгаарлагдахгүй. Энэ нь ингэж ажилладаггүй юм. Үнэн хэрэгтээ генетикийн жинхэнэ шинжлэх ухаан хэрхэн ажилладагийг харах боломж олгодоггүй материаллаг хоёрдмол байдлын занганд та оршдог. 

Генүүд гэдэг бол ухамсраар хөгждөг илэрхийлэл бөгөөд санаа бодлын материалжуулалт юм. Генүүд нь таныг амьдралынхаа туршид хохирогч мэт сэтгэгдэл төрүүлдэг тогтсон элементүүд болон загваруудын багц биш юм. Генүүдийг дахин бичиж, устгаж, цоо шинээр үүсгэж ч болно. 


Туйлын шинэ генүүд нь цаг үргэлж бүтээгдэж байдаг. Тэдгээр нь ген агуулсан эсийн гадаад ертөнцөөс ирж буй өдөөлтөд хариу үйлдэл үзүүлдэг. Ийм өдөөлтүүд нь тухайн субьектийн гадаад ертөнцийн талаарх ойлголтын үр дүнд үүсдэг юм. Ойлголт нь ухамсраас, оршихуйн ухамсар болон үелзлийн ухамсраас хамаардаг.


Сүүлчийн баталгаа нь эпигенетикч Брюс Липтоны бүтээлийг судалснаар нарийн ойлгож болох юм. Гэхдээ миний танд ярьж байгаа зүйл нь Брюсын бүтээлийн чандад гарсан зүйл. Эпигенетик гэдэг нь оюун ухаан ба ойлголт нь зөвхөн таны биеийг генетик түвшинд өөрчилдөг шинжлэх ухаан биш; үнэн хэрэгтээ энэ нь таны бие хэрхэн бүтээгддэг тухай шинжлэх ухаан юм. Энэ нь таны ойлголтын болон ухамсарт санаа бодлын үр дүн, түүнчлэн таны оршихуйн үелзлүүд юм.
Генүүд нь таны хэн бэ гэдгийг, таны ойлгож, судалж, амьдарч байгаагаас дээш орших түвшин эсвэл оршихуйн түвшинд сүүдрийн тайлбар болж бүтээгддэг. Газар бүрт, минут бүрт таны генүүдийг бүрэлдүүлдэг материйн жижиг хэсэг нь энергийн загварын, тогтмол долгионы, илрэлийн өтгөрлийн үйл явцын үр дүнд, таны фокусын, санааны, ухамсрын, үелзлийн үр дүнд шууд үүсдэг.


Та нарыг лабораторит генетикийн хувьд сармагчны генүүдтэй нийлүүлж гуманоид төрлүүдийг бүтээсэн Аннунаки шиг оршнолуудаар хязгаарласан гэж ярьдаг. Бусад хувилбаруудын баталж буйгаар сармагчныг ашиглаагүй гэдэг. Энэ бүхэн бол зөв биш. Та нарын телепат мэдрэмж, далдыг харах чадвар зэрэг тархины илүү өндөр ажиллагааг та нарын генүүдийг өөрчилж хийсэн гэж ярьдаг. Бас та нарын амьдралын үргэлжлэх хугацаа бас хязгаартай гэж баталсан. Үнэн хэрэгтээ, бүх зүйл огт тийм биш, эдгээр онолуудын дүрсэлсэн шиг биш юм. 

Өнгөрсөнд хүний генетик олон удаа өөрчлөгдсөн. Гэхдээ өөрчлөлтүүд нь хадгалагдахгүй, мухардалд орж, эсвэл нөхөн үржих боломжгүй болж эсвэл хэдхэн үеэр л хязгаарлагдаж байсан. Хүмүүсийн генетик бүтэц дэх байнгын өөрчлөлт нь өөр аргаар хийгдэж байсан. Илүү өндөр сэтгэцийн чадвар нь тархинд байдаггүй. Тэдгээр нь генд ч байрладаггүй. 

Тэдгээр нь зөвхөн генээр илэрхийлэгддэг. Энэ нь тайрах зүйл байхгүй гэсэн үг юм. Сэтгэл зүйн ийм бүх чадварууд таны энергийн бие ба таны сүнсний мөн чанараас, таны Дээд Би-гээс ирдэг. Тэр нь физик биш юм. Телепатын төв байдаггүй. Мөн зөн билигийн төв гэж ч байхгүй. Түүнийг бага зэрэг санагдуулдаг цорын ганц зүйл бол боргоцой булчирхай юм. Гэхдээ тэр зөвхөн дамжуулагч. Энэ нь таны илүү өндөр оюун санааны үйл ажиллагааг хянадаггүй. 
Таныг хязгаарладаг арга бол оюун ухааны хяналтыг өргөнөөр ашиглах арга юм. Хянагчид баримтууд болон хуурамч боловч итгүүлэх үзлээр таныг детерминжсэн (учир шалтгааныг баримтлах) тогтолцоонд амьдарч байна гэдэгт итгэхэд хүргэсэн. Өөрөөр хэлбэл, таны хяналтаас гадуур оршдог зүйлээс зовж шаналдаг тийм газарт та амьдардаг. Хохирогчийн сэтгэлгээ. 
Дэлхий дээрх хүн бүр телепат, далдыг харагч, зөн билигч. Гэхдээ таныг ийм мөн чанарын туршлага байдагтай холбоотой бүх зүйлийг үл тоомсорлоход сургасан юм. Өөрөөр хэлбэл, та телепат гэдгээ дахиж ойлгохоо больсон, учир нь нарийн илгээлтүүдийг автоматаар үл тоомсорлодог болсон. Гэхдээ тэр нь хэрхэн ажилладагийг ойлгох үед үнэндээ бол та телепат гэдгээ мэдэж эхэлнэ. Энэ нь ямар нэгэн зүйлийн тухай, хэн нэгний тухай мэдэрдэг тэдгээр нарийн илгээлтүүд, танаас ирдэггүй дотоод мэдлэг юм. Тиймээс л таныг үл тоомсорлож, хуурамч гэж үзэхэд сургадаг. Таны ертөнцөд мэдрэмж, сэтгэл хөдлөлийг хүсээгүй зүйл мэтээр, логик бол илүү өндөр ойлголт юм шиг логиктой зөрчилддөг ямар нэгэн зүйл мэтээр няцаахад сургадаг. Таны сэтгэл хөдлөлүүд бол хамгийн дээд билиг ухаан. Тэдгээр нь та болох сүнс юм. Та тэдгээрээс, сэтгэл хөдлөлүүдээсээ эсвэл бусад хүмүүсийн сэтгэл хөдлөлүүдээс татгалзах үед та сүнснийхээ асар том хэсгийг алддаг. 

Түүхийн туршид хүмүүст үргэлж генетикээр хөндлөнгөөс оролцож байсан. Ийм байгаагүй гэж би баталж чадахгүй. Хүмүүсийн нэг төрөл зүйлийг ингэж бүтээгээгүй гэдгийг би танд хүргэхийг хичээж байна. Гэвч янз бүрийн шалтгааны улмаас тэдгээрийг өөр төрөл зүйл эсвэл оддын арьстнууд түвшин тус бүр дээр нь өөрчилж байсан. Жишээ нь, эхийнх нь үелзэлд нийцүүлэхийн тулд, эх амжилттай жирэмслэлтээ тээх, оддын үрийн өндөр үелзлийг танай ертөнц рүү оруулахын тулд. Хэрвээ ийм зүйлийг олон удаа хийгээгүй байсан бол энэ нь эх эсвэл хүүхдийг сэтгэлийн хямралд оруулж, олон тохиолдолд зулбах байсан. Өөр нэг оддын арьстны зүгээс хийсэн генетикийн залилангийн бас нэг жишээ байна, энэ нь биедээ ноцтой гэмтэл авсан субъектуудыг амь нас нь аюулд орсон болохоор тэдэнд амьдралынхаа төлөвлөгөөг биелүүлэх боломж олгохын тулд эмчлэх юм. Ийм зүйл нилээд олон хийгддэг. Гэхдээ бүх зүйл бодгаль бүрийн амьдралын төлөвлөгөөнөөс хамаардаг. Тиймээс өвчилсөн субъектууд бүгд сэргэж байгаагүй юм. Түүхийн туршид хүний геномыг өөрчлөх олон оролдлогыг регрессив ба түрэмгий төрөл зүйл болох Кабал хийсэн юм. Энэ бүхэн одоо ч үргэлжилсээр байна. 
Гэсэн ч генүүд гэдэг бол тогтсон, тодорхойгүй, уян хатан бус зүйл биш бөгөөд хүмүүсийн эх сурвалж ба Дээд Би-тэйгээ харьцах өндөр түвшний холбооны ачаар генүүд нь өөрчлөлтийг арилгаж өөрийгөө буцааж анхны хэлбэртээ дахин бичих хандлагатай байдаг юм.

 Гоша: Яагаад тийм оролдлогууд хийгдсэн юм бол? Тэд юунд хүрэхийг оролдсон бэ?

 Свару: Тэд зөвхөн хүмүүсийг боол болгохын тулд боломжтой хамгийн үр ашигтай бөгөөд үр дүнтэй аргыг ашиглаж хүн төрөлхтөнд бүрэн хяналт тавихыг хүсдэг. Хэрвээ хүмүүс эх сурвалжтайгаа өндөр түвшний холбоо тогтоовол бүх зүйл бослогоор төгсдөг. Түүх үүнийг дахин дахин харуулсан. Лабораторид хийдэг шиг инвазив аргаар ДНХ нь түрэмгийгээр өөрчлөгдөх үед анхныхаа хэлбэрт буцаж ордог генүүдийн тухай би ярьж байсан зүйл рүүгээ буцаж очвол ДНХ нь эзэмшигч субъектынхаа ухамсрын ойлголтоор өгөгдсөн анхны хэлбэртээ шууд буцаж орох үзэл баримтлалтай байдаг. Ийм зүйл нь маш хурдан, тав дахь нягтралд бол хэдхэн долоо хоногийн дотор л тохиолдож болно. Гэхдээ Дэлхий дээр доод нягтралаас болоод түүний угийн удаан илрэлд нь илүү хугацаа шаардагдаж болох юм. Гэсэн ч энэ нь субъект бүрээс шууд хамаардаг. Хамгийн муу зохиолын үед ДНХ анхныхаа хэлбэрт буцаж орохоос өмнө нэг үе шаардагдаж болох юм. ДНХ-ийн түрэмгийлэн бүтээсэн лабораторийн өөрчлөлтүүдийг тогтмол болгож хувиргах цорын ганц арга бол субъектыг ухамсрын болон оюун ухааны байдлын маш дорд байдалд барих явдал юм. Өөрөөр хэлбэл, субъектыг айдас дунд, эх үүсвэрийн ухамсраас хөндий нарийн детерминжүүлсэн үзэлтэй эсвэл бодит байдлын тайлбартайгаар барьж байх хэрэгтэй. Ийм тохиолдолд дээр дурьдсан субъект детерминжүүлсэн байдалд нь үлдэхийг генүүддээ тушааж, ухамсар ба бодит байдлын ойлголтоо түүнтэй холбох болно. 

Тиймээс л натрийн фторидыг асар их хэмжээгээр, түүнчлэн кальцижуулж болох бусад бүх зүйлийг ашиглаж боргоцой булчирхайг тусгаарладаг юм. Ялангуяа сонор сэрэмжтэй хүмүүсийг дарангуйлах зорилгоор эм хэрэгслүүд, ялангуяа сэтгэцэд нөлөөлдөг эмийн хэрэгслүүдийг өргөнөөр хэрэглэж, тэднийг галзуу эсвэл сэтгэцийн өвчтэй гэж зарладаг. Тархины физик гэмтлээс эхлээд хоосон чалчих эсвэл оюун ухаанаа хянах хүртэлх бусад тайлбар байхад тэдэнд шизофрени, психоз, сэтгэлийн хямрал, Аспергерийн өвчин, аутизм, анхаарал сулрах болон бусад хуурамч психопатийг бүртгэдэг.  

Гаж нөлөөнөөс нь болж шинж тэмдгийг нь дарах нэрийн дор эрүүл мэндийг нь асар их хэмжээгээр сүйтгэх зорилгоор эмийн бэлдмэлүүдийг хүн амд шахаж хэрэглэдэг. Түүнчлэн цорын ганц мэлмий, анхдагч эх үүсвэрийг тусгаарладаг хортой бодисуудын ашиглалтанд нийгмийн зүгээс түлхэц өгч, хүн амыг гурав дахь нягтралд хүчээр тогтоон барьж, учир шалтгааны бодит байдлын үзэл баримтлал, материаллаг мэдрэмжүүдээс ирдэг тэр зүйлийг л зөвхөн үнэн гэж хүлээн зөвшөөрдөг хохирогчийн сэтгэлгээг л үргэлж бэхжүүлдэг юм. Өөрөөр хэлбэл, сэтгэцийн хяналтын инвазив матрицийн дотор амьдрал. Энэ нь согтууруулах ундаа, тамхи, кофе зэрэг бодисууд юм. Гэхдээ удамшлын эмгэг, аутоиммун өвчлөлүүд болон хэдийгээр генээс бүрэн хамаардаггүй ч генетикийн бүрэлдэхүүн хэсгийг агуулдаг хорт хавдар зэрэг бусад өвчнүүдийг хянадаг бусад генүүдийн хувьд тухайн субъектын эх сурвалжийн холбоосыг үр дүнтэй дарангуйлах юм бол тэдгээр нь сөрөг дээр тохируулагдсан генетикийн бүтцээ хадгалах болно. Хүмүүний геномын хэв загварыг хүн төрөлхтнийг боолууд мэтээр санаатайгаар лабораторит түрэмгий аргуудаар барьж байх албагүй. Хийх хэрэгтэй бүх зүйл нь субъектууд нь генетик хэлбэрээ хянагчдын сэтгэлд нийцэж байх тийм хэлбэр рүү өөрсдөө өөрчлөхөд хүргэж чадах тийм итгэл үнэмшлийн тогтолцоог хүн ам хүлээн авахын тулд тэдний оюун ухааныг хянах явдал юм. Сүүлчийн баталгаа нь чухал, яагаад гэвэл Дэлхий дээр ийм зүйл 12500 жил тохиолдож байна. Хянагчид энэ талаар мэддэг төдийгүй, үүнийг чадварлагаар ашигладаг юм.

Тэд хүмүүсийг ямар нэг зүйлд итгэхийг шаарддаг бөгөөд үр дүнд нь хүмүүс генүүдээ өөрчилдөг. Үүнд цаг хугацаа ордог ч тэд тэвчээртэй хүлээдэг, учир нь тэдний амьдралын үргэлжлэх хугацаа хүмүүсийнхээс хавьгүй их байдаг болохоор. Энэ нь хүмүүсийн эсрэг ажилладаг, учир нь үе үеийн туршид удаан ч гэсэн хянагдаж байгаа өөрчлөлтүүдийг багтаасан хөтөлбөр байгаа болохоор тэд эргэн тойрноо харах чадваргүй байдаг. Хүмүүс бодит байдлыг нь шууд өөрчилдөг зүйлийг л хүлээн авч чаддаг, хааяа тэдний амьдралын явцад тэдэнд тохиолддог зүйлд харалган байдаг юм. Өөрчлөлт гэдэг нь орчлон ертөнцөд тогтмол байдаг цорын ганц зүйл боловч бүх өөрчлөлтүүд сайн гэсэн утгатай биш. Та төрөл зүйлийн хувьд, бодгалийн хувьд ч танд шууд эсвэл дам хамааралтай өөрчлөлтүүдэд хариу үйлдэл үзүүлэх ёсгүй.
Хүн төрөлхтөн өргөтгөсөн төлөвт ашиг сонирхлоо авч үзэхийн тулд төрөл зүйлд нь бүхэлд нь нөлөөлдөг хоёр зүйл мэт зүйлд дасан зохицоогүй байдаг. Мэдээж, ховор тохиолдлыг эс тооцвол хүмүүс шууд амьд үлдэхийг л багтаадаг ашиг сонирхлыг л үр дүнтэй хүлээн авах чадвартай байдаг юм. Шашин мэтийн итгэл үнэмшлийн тогтолцоог тулгах нь догматизмынхаа араас бас шашин болж хувирдаг шинжлэх ухааныг оруулаад үр дүнд нь удамшлын өөрчлөлт нь боломжийн хугацаанд популяцийн субъектэд тохиолдоход хүргэж болно.
 Гоша: Яагаад биднийг лабораторит удирдсан, бид бичнээс үүссэн эсвэл бичтэй гибрид гэж итгүүлэх сонирхолтой байдаг юм бол? 
Свару: Яагаад гэвэл та нар хязгаарлагдаагүй гэдгээ мэдмэгцээ л та нарын ухамсар дээшилж, та нар матрицийн хуурмаг байдлаас гарах болно. Та нар бүх авъяас чадвараа буцаан олж авна. Тохиолдож байгаа бүхнийг ухаарч ойлгоно. Харин энэ нь матриц дуусч байна гэсэн үг юм. 

 Гоша: Генетик нь дөрөв дэх ба түүнээс дээш нягтралтай хир хүчтэй холбоотой вэ? Свару: Бүхлээрээ, бүрэн бүтнээрээ. Зөвхөн дөрөв дэх хэмжээс төдийгүй нэг л бүхлийн нэг хэсэг болох бүх нягтралуудтай холбоотой. Хэрвээ хүн таслагдаж, тусгаарлагдвал түүний үзэл санаа хязгаарлалтанд итгэх итгэл нь генетик тогтвортой байдал эсвэл зохиомол өөрчлөлтийг хангадаг. Гэвч ийм өөрчлөлтийг лабораторит хийх ёсгүй. Бие махбодь нь өөрөө оюун ухааны заавруудыг дагаж, эсийн болон эс хоорондын түвшинд эпигенетикийн үзэл баримтлалыг дагадаг. Мөн энэ нь эпигенетикээс бүх ДНХ, үүний хамт бодгаль, төрөл зүйл бүхэлдээ үүсч хэлбэржихийг тайлбарлах хүртэл хамаагүй хол явдаг. Оюун ухаан ба ухамсар нь бодгалиудыг, тэдгээрийн генетик ба хувийн шинж чанаруудыг нь ерөнхий түвшинд бүтээлцдэг. Өөрөөр хэлбэл, эпигенетик нь оюун ухаан ба ойлголт нь таны биеийг генетик түвшинд төдийгүй таны бие хэрхэн бүтээгдсэн тэр түвшинд өөрчилдөг тухай юм гэдгийг хэлэхийг би хүсч байна.
Гоша: Сэтгэцийн хяналт байхад генетикийн ямар хэсэг нь өөрчлөгддөг вэ? Өөрчлөгддөг ямар нэгэн тодорхой хэсэг байдаг уу? 
Свару: Оюун ухааны хяналт нь бүх генетикийг өөрчлөх чадавхитай байдаг. Тодорхой нэг төлвийг өөрчлөхийн тулд та нар ямар зан авирыг, ямар үзэл бодлыг, үзэл баримтлалыг болон итгэл үнэмшил тодорхой нэг генд нөлөөлдөгийг л судлах хэрэгтэй. Гэвч тодорхой нэг генийн өөрчлөлтийн тухай ер нь ярьдаг бол ховорхон л ярьдаг. Үүний оронд харилцан уялдаатай генийн сегментүүдийн бүлгүүд солигддог, тэдгээр нь хянагчдын зүгээс хүссэн үр дүнд нь хүргэхийн тулд өөрчлөгддөг. Бүх генетикийг эсвэл түүний аль нэг хэсгийг нь өөрчилж болно. Бодгалийн сэтгэцийн байдлыг, түүний ойлголтыг, юу нь бодит, юу нь үгүй байна тэр зүйлийн үзэл баримтлалыг л өөрчлөх шаардлагатай. 1990-ээд онд АНУ-д нэг туршилт явагдсан, үр дүнд нь тэр нууцлалд орж, олон нийтэд илчлэгдээгүй юм. Настай хүмүүсийг бүлэг болгоод 1950-иад оны хотхон болгон зассан нийгэмлэгт тусгаарласан. Бүх оролцогчид 80-аас дээш настай байсан. Хотхонд байсан машин, хоол хүнс, хөгжим бүр радио станц хүртэл бүх зүйл 1950-иад оных шиг байсан. Хэдхэн 7 хоногт тэд залуужсан. Бүх өвчин эмгэгүүдийн ихэнх нь алга болсон. Гурван сарын дараа тэд таяггүйгээр эрч хүчтэй алхаж байсан. 6 сарын дараа физик биеийн бүтэц нь наад зах нь 10-20 насаар, зарим нь бүр 25 насаар залуужсан. Дүгнэлт: бүх зүйл оюун ухаанд л байдаг. Тэдгээр хүмүүс сэтгэлээрээ 1955 он руу очсон. Харин тэдний бие махбодь, тэдний генетик нь оюун ухааныхаа ойлголтод дасан зохицохын тулд боломжтой бүхнийг хийсэн. Тийм ээ, тэд 1990-ээд ондоо байсаар байсан авч ойлголтоороо бол тэнд байгаагүй. Тэд 1955 он руу буцаж очсон. Хүмүүст хийж байсан лабораторийн генетикийн хөндлөнгийн оролцооны шинжлэх ухааны нотолгоог би мэднэ. Энэ баримтыг би үгүйсгэхгүй. Гэхдээ зохиомол өөрчлөлтүүд зөвхөн шалтгаан нь биш байгаад зогсохгүй, төрөл зүйлсийн хувьд бүхэл мэтээр нөлөөлж чадахгүй. Тэдгээр нь бүс нутгийн шинж чанартай бөгөөд хязгаарлагдмал байдаг. Үүний нэг жишээ бол геномын теломер юм. Тэр нь генетикийн дарааллын төгсгөлд байрладаг. Энэ нь хүний амьдралын үргэлжлэх хугацааг хянаж хязгаарлаж байдаг цэгийн эсвэл генетик бүтэц гэж ярьцгаадаг.
Энэ нь тийм биш. Геномын теломер нь таны хөгширч байна гэх үзлийн үр дүнд жилээс жилд богиносч байдаг. Зарчмаараа бол геномын телометр нь генийн аливаа дарааллын нэг хэсэг болдог бөгөөд түрэмгий, тэжээллэг бус дайсагнасан орчинд өртөж, бусад хүчин зүйлсийн улмаас богиносдог. Та бодгалийн хувьд бодит байдал дайсагнаж байна гэсэн үзэлтэй байдаг. Гэвч энэ нь ойлголт л төдий юм. Харин ойлголт нь итгэл үнэмшлийн тогтолцоо болон ухамсарласан ухамсраас хамаардаг. Яагаад геномын теломер жил ирэх тусам богиносдогийн шалтгаан нь бүх зүйл хуучирдаг гэсэн үзлийн үр дагавар. Энэ нь та нарт санал болгодог тайлбарын нэг юм. Эсүүд шинэ эсүүдээр солигдохын тулд хуулбарлагддаг тул та хөгширч байна гэж үздэг; энэ нь биеийн хэвийн нөхөн төлжих үйл явцын нэг хэсэг юм. Гэвч энэхүү үйл явцын дунд өгөгдлүүд нь геномын теломерийн агшсанаас (богиносноос) алдагддаг, үр дүнд нь ховордсон эсүүд бий болж хүнийг хөгшрөхөд хүргэдэг. Генүүд ба тэдгээрийг дагаад теломерууд нь хуулбарын хуулбарын муу хуулбар шиг ажилладаггүй бөгөөд энэ нь оригиналын тод байдлыг доройтуулдаг. Энэ нь тийм биш. Генүүд бүрэн тод тодорхой, найдвартайгаар эцэс төгсгөлгүй хуулбарлагдах боломжтой. Гоша: Миний ухамсаргүй биеийн ойлголт ба бодит байдал нь хамт олонтой холбоотой юу? Хэрвээ би бие махбодь дээрээ ажилласан ч, итгэл үнэмшлээ сольсон ч, хэрвээ үүнийг хамт олон хийхгүй байвал би хөгширнө гэсэн үг үү? 

Свару: Энэ нь хөгшрөлт, тэнгэр цэнхэр, сарнай улаан гэдэг шиг бодит байдлыг ойлгохын тулд хамт олонтой хийсэн зөвшилцөл танд байгаа болохоор тэр юм. Ерөнхийдөө бол гэрээ. Гэхдээ та тойрон өнгөрч болно. Та түүнийг огцом зогсоож болно.
 Гоша: Та ухамсраар генетикийг хэрхэн удаашруулж болохыг жаахан тайлбарлаж өгөөч. Та хэлэхдээ, энд хамт олны ухамсаргүй байдал үүрэг хүлээж байгаа гэсэн. Тэгвэл хамт олны хязгаарлагдсан итгэл үнэмшлийн үндсэн дээр илэрдэг генетикийг хэрхэн тойрон гарах вэ? 
 Свару: Бүх зүйл ойлголтууд дээр үндэслэгддэг болохоор генетикийг тойрон өнгөрч болно. Ойлголтууд гэдэг нь бодгаль амьдардаг гадаад ертөнц юм. Ойлголтууд ба туршлагууд нь бодгалийн ухамсар ба үелзлийг хэлбэржүүлдэг итгэл үнэмшлүүдийн суурийг тавьдаг. Энэ нь л бодгалийн генүүдийг өөрчилж эсвэл тойрон гардаг. Ер нь бол хэрвээ хүссэндээ хүрэх илүү үр дүнтэй, хялбар арга байвал хүмүүсийг төрөл зүйлийнх нь хувьд лабораторит хэлбэр төрхийг нь өөрчлөх албагүй. Энэ бол сэтгэцийн хяналт, нийгмийн инженерчлэлийн хэрэглээ юм.  

Гоша: Хэрвээ миний ойлголт, туршлага ийм бол, жишээ нь миний эцэг эх хөгширч байгаа бол бид ч хөгширнө гэдэгтээ итгэдэг. Хөгшрөлтийг баталж байгаа туршлагууд байгааг хэрхэн тойрч гарах вэ? Энэ нь хөгшрөлтөд итгэх үндэслэлийг надад өгч байгаа бөгөөд энэ нь хөгшрөлтийг улам их баталгаажуулна шүү дээ. Энэ бол гогцоо. Гогцооноос хэрхэн гарч, түүнийг хэрхэн тойрон өнгөрөх вэ?
 Свару: Тиймээс л та нар хөгшрөөд байгаа юм. Хэрвээ Та эргэн тойрны бүх хүн Таныг хөгшрүүлээд байна гэж харж байгаа бол яг тийм зүйл Танд тохиолдох ёстой юм уу? Таны дүрслээд байгаа зүйл нь матрицийн нэг хэсэг юм. Гэсэн хэдий ч, тийм ээ, хэрэв та дараахь зүйлийг ойлгож чадвал үүнийг даван туулж чадна: бусад хүмүүсийн хөгшрөхийг харж байгаа нь та ч бас хөгширнө гэсэн үг биш. Та хөгшрөх ёстой гэдэгт итгэдэг болохоор л хөгширч байгаа юм. Сэтгэлгээгээ өөрчлөх нь хангалтгүй. Энэ нь тусалдаг. Гэвч гурав дахь нягтралд таны амьдарч буй хэт нам давтамжтай, нягтралтай шөлний улмаас таны бие махбодь таниас тусдаа мэт ажилладаг гэдгийг та хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ нь таны бие махбодь таны оюун ухамсартай сайн синхрончлогдоогүй гэсэн үг юм. Танд энэ нь таалагдсан ч таалагдаагүй ч ийм зүйл тохиолддог, яагаад гэвэл энэ нь таны гурав дахь нягтралыг: эх үүсвэрээс салангид байгааг тодорхойлдог. Таны бие махбодь нь ухамсаргүй мэт ажилладаг, учир нь энэ нь та нарын ухамсаргүй байдал юм. Тиймээс тэр нь дээр дурьдсан хөтөлбөрүүдэд хариу урвал үзүүлдэг. Энэ нь л та биендээ ямар ч агшин зуурын эсвэл богино хугацааны өөрчлөлтүүдийг, давтамжийг, ухамсрыг, эх сурвалжтай холбогдохыг нь нэмэгдүүлэхийн тулд хүчин чармайлт гаргаж байгаа ч таныг детерминижуулсан сэтгэлгээнд барьж байдаг. Та нар өөрийн бие махбодидоо ухамсаргүй байдал мэтээр хандах ёстой. Хамгийн илүү үр дүнтэй багажуудын нэг нь давталт юм. 
Гоша: Одоо хүмүүний амьдрал урт болж байна гэж ярьдаг. Та энэ тухай юу гэж боддог вэ? 
Свару: Энэ нь амьдралын үргэлжлэх дундаж хугацаа юм. Тэр нь хүний оршнолын амьдралын эцсийн үргэлжлэх хугацаанд ямар ч хамааралгүй бусад зүйлст захирагддаг.

Тэр нь ойролцоогоор 85-90 жил юм. Бид эцсийн үр дүнд нөлөөлөх экологийн болон хортой хүчин зүйлсийг нэмэх ёстой. Энэ нь дайсагнасан орчин, стрессийн кортизол даавар, генийн өөрчлөлтөд орсон бөгөөд химийн бодисуудад хордсон хоол хүнс, Дэлхийн өндөр таталцал зэрэг хүчин зүйлс юм, учир нь хүмүүний оршнол нь Дэлхий дээр оршдог таталцлын 80%-д л зориулагдсан байдаг. Сүүлчийнх нь мөгөөрс, яс, арьс болон бусад доторх эрхтнүүдэд шууд нөлөөлдөг.
 Гоша: Сэтгэцийн хяналт ба итгэл үнэмшлүүд эсвэл Таны дурьдсан тэдгээр хүчин зүйлсийн аль нь илүү нөлөөлдөг вэ? 
Свару: Хэрвээ Таны санааг хөгшрөлт зовоож байгаа бол түүнд бүх зүйл нөлөөлдөг ч гэхдээ хүрээлэн буй орчны хүчин зүйлс нь бодгалийн ухамсрын ойлголтын байдлын ард нь хоцордог. Энэ бүхэн нь оюун ухааны хяналт юм. 
Орчуулсан: Н. Хэнчбиш 

6-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2023/12/6.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...