Галактикийн илгээлтүүд-6

    Галактикийн илгээлтүүд 

 





Тайгета бол Плеядын оддын бөөгнөрөл дэх од юм. Галактикийн илгээлтүүд нь Тайгетчууд-Плеядчуудын бүлэг ба дэлхийн холбогч Гошиа Дужак нарын хоорондын бичгийн харилцаан дээр суурилдаг. 

Бүлэг 6
Анхдагч Матрикс хуурамч матриксийн эсрэг


Гошиа: Сайн байна уу, Свару. Өнөөдөр бид миний ойлгож байгаагаар Таны оршиж байгаа анхдагч буюу эх гэж нэрлэж болохоор зүйлийн тухай ярих болно. Гэхдээ эхлээд ерөнхий нэр томъёогоор Та өөрийн хэтийн төлвөөс хэрхэн тодорхойлох байсан бэ? 

Свару: Сайн уу, Гошиа. Матрикс гэдэг нь тоглоомонд агуулагддаг дүрмийн цуглуулга, яг л дүрмийн цуглуулгатай видео тоглоом шиг зүйл; зүгээр л танай Матрикс кинонд гардаг зүйл юм. 
Гэхдээ өөр бас нэг матрикс байдаг. Дэлхий бол матриксийн доторх матрикс, зүүдэн доторх зүүд юм. Та нарыг сэрээхийн тулд сэгсэрч буй матриксийг би хэлж байна л даа. Өөр юу ч байхгүй. Бүх зүйл та нарын оюун ухаанд байдаг. Энэ бүхэн та нарын ойлголт ба ойлголтод өгч байгаа тайлбар юм. Та нар гурван хэмжээст матриксийн та нар дээр овоолж байгаа үзэл бодлуудын цуглуулгаар ойлголтыг тайлбарладаг ч энэ бүхэн ойлголт юм. Та нар ямар нэгэн зүйлийг бодит л гэвэл тэр нь бодит юм. Та нарын бодит байдал бол эндэх тэндэх эсвэл хаа нэгтээх та нарын туршлага. Та өөрөө л шийднэ. Бодит байдал нь нэг бус олон тооны бодит байдал байдаг. Туршлагатай ухамсар нь юу нь бодит, юу нь үгүйг шийддэг цорын ганц нь юм. Видео тоглоомын тохиолдолд тоглоом ба үйлдэл нь бодит биш байдаг шиг. Энэ тоглоомонд та нарын туршлага л бодит байдаг. Иймээс ертөнц ч, матери ч байхгүй. Танд бие байхгүй. Та бол сүнс, бусад бүх зүйл нь туршлага олж авахын тулд таны хийж байгаа зүйл юм. Матери гэж байхгүй. Энэ бүхэн сүнс. 

Гошиа: Миний эргэн тойронд тархдаг бодит байдал нь проекцийн төрөл гэж би үргэлж мэдэрдэг байсан. Миний дотор унтраа, ав гэж хашгичдаг хэсэг байдаг. Эд юмсын физик ойлголтын тогтоосон хил хязгаарт занганд баригдсанаас сэтгэл ханамжгүй байдлыг би үргэлж мэдэрдэг байсан.

Жишээ нь, дэнлүү. 
Яагаад би түүнийг ийм байдлаар, тийм төрөл ба хэлбэрт хүлээж авдаг вэ? Энэ нь зөвхөн тийм байдаггүй гэдгийг би мэднэ, гэвч миний дотор намайг дэнлүү хэлбэртэй дэнлүүтэй харилцан үйлчлэлцэхийг тулгадаг, зугатаахад хэцүү нэг зүйл, нэг төрлийн хөтөлбөр байдаг бололтой. Энэ нягтралд би өөрийгөө занганд байгаагаа, эд юмс ба объектуудыг зөвхөн нэг л байдлаар хүлээн авах шаардлагатай гэж мэдэрдэг. Бодит байдлын тодорхой код тайлагч байгааг би мэдэрдэг, ингэснээр бид үүнийг нэг талаас нь тайлж чадна, нөгөө талаас нь биш. 

Свару: Яг тийм. Энэ нь ч бас анхдагч матриксийн хэсэг. Харин бүх зүйл дэнлүү шиг потенциал энергийн ийм нягтралыг (өтгөрлийг) харах гэрээ байгаа болохоор л тэр юм. Гэхдээ энэ бүхэн потенциал энерги. Хэрвээ та өрөөнд байхгүй бөгөөд түүн дотор өөр хэн ч байхгүй бол дэнлүү нь дэнлүү бус харин потенциал энерги байдаг юм. Та л түүнд учир утга өгч чадна. Тийм ээ, гурван хэмжээст матриксд та нөлөөнд нь автсан. Таныг итгэл үнэмшлийн цуглуулгаар программчлагдсан бөгөөд энэ нь таны илрүүлж, ойлгож байгаа зүйлийг хязгаарладаг. Потенциал энергийг тайлбарладаг зүйл, үр нөлөө нь матрикс юм; видео тоглоомонд бичигдсэн код шиг танд нөлөөлөх хуультай бөгөөд ингэснээр та хана нэвтлэн гарах боломжгүй болно.

Гошиа: Гэхдээ дэнлүүг дэнлүү мэт ойлгох нь бас бүлгийн ойлголт юм. Бид бүгд түүнийг нэг л байдлаар ойлгодог. Тиймээс л матрикс нь бидэнд олон нийтийн түвшинд нөлөөлсөн гэдгийг би мэдэрч байна. Энергийн нягтралыг дэнлүү гэж харах гэрээ нь тодорхой код юм. Биднийг дэнлүүг энергийн өтгөрөл гэж ойлгоход хүргэсэн. 

Свару: Тийм ээ, маш зөв. Энэ нь миний хэлж байсан хамтын оюун ухаан, зөгийн үүрний ухаан. Жишээ нь, цаг хугацаа гэдэг нь бас л түүнийг нэг л янзаар авч үзэх гэрээ юм. Цаг эсвэл бугуйн цаг бол бүх хүмүүсийг зөв цагт, нийлмэл хөг болгон бодит байдлын илэрхийлэлд байлгах метроном юм. Цаг хугацаа ба цаг нь таны метроном эсвэл таны удирдаач юм. 
Гошиа: Тэгвэл кодыг боловсруулсан программист нь хэн бэ?
Свару: Та өөрөө шүү дээ. 
Гошиа: Би матриксийн программист юм уу? Зарчмаараа Та анхдагч матриксийг хэлж байна гэж би ойлгож байна. Би түүнийг толгойгоороо программчилсан уу? Свару: Та болон таны бусад фракталууд. Тийм ээ, та туршлага олж авахын тулд юм. Гэхдээ та хохирогч биш. Та үүнийг ухамсартайгаар, тодорхой зорилготой, төлөвлөгөөтэйгөөр хийсэн. Та сэтгэл хөдлөлүүд, хүслүүдээ удирдлага болгож хүслээрээ матриксийг программчилж өөрчилдөг. Матрикс нь таны мэдрэмжийн дагуу өөрчлөгддөг бөгөөд таны хүсдэг зүйл нь таны санаанаас урсан гардаг таны төвлөрүүлсэн анхаарал дээр суурилдаг юм. 
Гошиа: Гэхдээ би туршлага олж авахын тулд матриксийг программчилсан юм бол надад сэрэх ямар хэрэгтэй юм бэ? Би түүнийг өөртөө зохиосон юм бол яг одоо сэрэхийн зорилго юунд оршдог юм бэ?
Свару: Бусдын оюун ухаанд тарьсан зүйлийг бус харин та хүссэн зүйлээ илэрхийлж чадна. Таны матрикс руу программчилдаг олон зүйл нь таны жинхэнэ зорилго биш юм. Энэ нь Архонтуудын санаа буюу зөгийн үүрний оюун ухаан юм.
 Гошиа: Тэдгээр нь миний бодит байдлын нэг хэсэг мөн үү? Өөрөөр хэлбэл, би тэдгээрийг бас илэрхийлсэн үү? Хамгийн их утгаараа, хэрвээ би байгаа бүх зүйл юм бол тэдгээр нь бас миний хэсэг үү?
Свару: Тийм ээ, үүнийг Та хийсэн, санаатайгаар, амсаж туулсан зүйлээ бүрэн мэдэж байснаар хийсэн. Энэ нь анхдагч удирдамжтай холбоотой. Та нар хүссэн туршлагаа олж авбал бид хөндлөнгөөс оролцож чадахгүй. Тиймээс ертөнц дэх тодорхой түвшний сөрөг төлвүүд нь та нарын хийсэн зүйл. Гэхдээ та нар энэ тухай мартсан, үүнээс үүдээд та нарт тоглоомонд бага зэргийн түлхэлт хэрэг болсон. 
Гошиа: Хэрвээ энэ нь ийм бол бүх зүйл бүр ч төвөгтэй болно, учир нь энд хязгаарлалтын туршлагыг амсаж туулахаар программчилснаар бидний туршлагын аль хэсгийг бид өөрсдөө ноогдуулж байгааг, мөн ямар хэсэг нь эвдэгчдийн хийсэн ажил гэдгийг мэдэхэд улам хэцүү болж байна. Би анхан шатны удирдамжийн хүнд хэцүү шийдвэр, дилеммыг (хоёрын нэгийг шилэх) ойлгож эхэлдэг.
Свару: Ертөнц дэх бүх сөрөг төлвүүд ба үйл явдлууд болох дайн, цаг агаарын өөрчлөлт, сүйрлүүд, галт уул, цунами буюу бодит хүмүүсийн өөрсдийнхөө төлөө илэрхийлсэн зүйлийн гадаад матриксийн тусгал юм. Гадаад ертөнцөд та нарын харж байгаа зүйл нь хүний сүнсэн дэх дотоод ертөнцийн шууд тусгал болдог. Та нар юу ногдсон, юу амсаж туулахыг хүсдэгээ ойлгохын тулд Дээд Би гэж нэрлэдэг зүйлтэйгээ тэгширсэн байх ёстой. Би үүнийг Та ойлгож байгаад баяртай байна. Таны харж байгаагаар анхдагч удирдамжийн хэрэгцээтэй холбоотой хүндрэлүүдийг ойлгож эхлэх чадвар хүн бүрт байдаггүй. 

Гошиа: Тийм ээ, би ойлгохыг хичээсээр л байна. Ийм туршлагыг туулахын тулд бид өөртөө Архонтуудыг ногдуулсан уу эсвэл бидний хүсэл зоригийн эсрэг ажилласан тэдгээр эвдэгчид үү? Хэрвээ хоёрдох нь зөв бол бид хүсэл зоригоороо унтдаггүй байх нь. Ийм тохиолдолд биднийг сэрээхийг оролдох нь учир утгатай болно.
 
Свару: Давтан хэлье, аль аль нь үнэн. Энд бид, ялангуяа би нэг асуудалтай тулгарч байна: хэрвээ нэг нь худал бол нөгөө нь зөв гэсэн үг биш. Нэг нэгнийхээ эсрэг орших хоёр үнэн тайлбар ба тэдгээрийн хооронд бүх хослолууд байх бүрэн боломжтой. 

Нэг хэсэг хүмүүсийг зүгээр л эвдчихсэн. Нөгөө хэсэг нь эвдэрсэн байх ямар байдгийг амсаж туулахын тулд ирдэг. Гурав дахь хэсэг нь өөрийн туршлагадаа хүссэн бүхэн нь булаагдсаныг мэдэрдэг. Дөрөв дэх нь хэрэгцээ болон хязгаарлалтыг туулахын тулд энд байгаа, учир нь зөвхөн энэ үед л тэд элбэг дэлбэг байдлыг ойлгож үнэлэх болно. Бүгд биш ч олон хүн, ялангуяа оддын үрс зөвхөн нойрондоо, криоген нойронд буюу хэт унтах байдалд оршдог өөр бие махбодид энд сэрэхийн тулд тэнд үхдэг. Бусад нь шууд эх сурвалждаа буцдаг.
 Гошиа: Та бас л матриксийн нэг хэсэг үү? Жишээ нь, дэнлүү, гутлыг бас л хардаг уу гэх гэсэн юм. Бид бүхнийг нэг л янзаар хүлээн авдаг. 
Свару: Би хэдийн хэлсэн шүү дээ, та матриксийн доторх матриксд, нойрон доторх нойронд оршдог гэж. Би ч бас гутлыг хардаг, дэнлүүг хардаг. Та бид хоёрт хоёуланд нь тэдгээрийг яг ийм байдлаар харах гэрээ, нөгөө талаас хэлэлцээр бий.
 Гошиа: Гэхдээ Та матризсийн илүү өндөр давхаргад байгаа биз дээ? 
Свару: Яг тийм. 

Гошиа: Тэгвэл дэнлүү ба гутлыг харах нь матриксд байсаар байгаа гэсэн үг үү? Учир нь тэдгээр нь яг ийм байдалд оршдоггүй гэдгийг би мэдэрдэг. Тэрхүү потенциал энергийн миний ойлголт бол таны хэлснээр, дэнлүү ба гутал дээр би эсвэл Архонтууд оногдуулсан. Өөрөөр хэлбэл, бидэнд оногдсон сөрөг зүйл, хөтөлбөрийн эвдрэл, эсвэл энэ нь дэнлүү, гутал гэх мэтийн эргэн тойрондох объектуудын аливаа ойлголтыг Та матрикс гэх гээд байна уу? Тэгвэл энэ нь эерэг эсвэл сөрөг матрикс биш үү? Учир нь дэнлүү ба гутал гэдэг нь зүгээр л энергийн өтгөрөл бөгөөд бид тэдгээрийг дэнлүү, гутал гэж кодыг нь тайлдаг. Яг одоо би матрикс нь энергийг объект, матери болгон кодыг нь тайлах механизмын нэг төрөл зүйл гэж мэдэрч байна. Миний зөв эсэхийг би мэдэхгүй. Тэгвэл энд матрикс нь бас л сөрөг зүйл мэтээр, сөрөг зүйлсийн хөтөлбөр мэтээр ойлгогдож байна. Ингэхэд Та биднийг матриксд оршдог гэж хэлэхдээ ямар матриксийг хэлээд байгаа юм бэ? 
Свару: Та нар хоёуланд нь оршдог. Та өөр нэг матриксийн доторх матриксд оршдог; зарим нэг зүйл нь хуурамч матриксд, бусад нь жинхэнэ эсвэл анхдагч матриксд харъяалагддаг гэж үзье. Энэ нь та ийм юмсыг ухаж ойлгохгүй байсан ч тэдгээр нь оршсоор, танд нөлөөлсөөр байгаа гэсэн үг юм. Жишээ нь, Архонтууд хуучин матриксийн, хамгийн анхны матриксийн хэсэг ч тэдгээр нь хоёр матриксийг хоёуланг нь мэддэг. Тэдгээр нь үүнийг ашиглаж та нарыг цус сордог хануур хорхой мэт сордог. Тийм ээ, ихэнхдээ би үүнийг сөрөг зүйлд хамаатуулдаг. Гэхдээ, дахин хэлье, бүх зүйл: сайн эсвэл муу, танд ашигтай эсвэл үгүй гэдэг нь танаас, таны хувийн тайлбараас хамаарна. Хуурмаг уу эсвэл биш үү, туршлага бодитой бөгөөд энэ нь л чухал. 

Гошиа: За, тэгвэл хэрвээ бид хоёулаа матриксад байна, түүнийг анхдагч матрикс гэе, тэгвэл би нохой харвал та ч бас нохойг харна. Бид хоёулаа энэхүү энергийг ижил өнгийн нохой гэж харна, тийм биз дээ?
Свару: Тийм ээ, яагаад гэвэл бидэнд түүнийг ингэж харах гэрээ байгаа. Гэхдээ өөр зүйл дээр бол таны нохойны тухай ойлголт минийхээс ялгаатай, тэр нь өөрчлөгддөг. Та нохойг гэрийн тэжээвэр амьтан, анд нөхрөө гэж харж байна. Тайгетчүүд аюултай зэрлэг амьтан гэж харна, учир нь Тайгета гараг дээр нохойнууд нь үнэхээр зэрлэг амьтад байдаг юм. Та нарын мэддэг нохой тэнд байхгүй, зөвхөн Дэлхий дээр энд байдаггүй кайотууд, чоно болон бусад нохойн төрлүүд байдаг. Хүмүүс ирвэсийг гэртээ байлгадаггүйтэй адил Тайгетэд нохойг гэрийн тэжээвэр амьтан гэж үздэггүй.

 Гошиа: Танайд гэрийн тэжээвэр нохой байдаггүй нь маш сонирхолтой бас хачирхалтай юм. Сэдэв рүүгээ буцаж очъё, бид хоёулаа тодорхой байдлаар нохойны кодыг тайлах, түүнийг өмнөө тодорхой байдлаар харахаар программчлагдсан. Тэгвэл тэрхүү гэрээ нь анхдагч матриксийн хэсэг үү? Энэ нь гэрээ өөрөө илүү өндөр түвшнийх мөн үү? 

Свару: Тийм ээ, хоёр тал оролцдог, матрикс ба бид. Гэхдээ, жишээ нь та Могиейн кодыг тайлж чадахгүй. Та ердөө л энэ юу болохыг мэдэхгүй. Эсвэл мэдэх үү? 
Гошиа: Мэдэхгүй.  Свару: Би ирээд танд энэ юу болохыг хэлж өгч байна; дараа нь бид Могиейг хоёулаа харах гэрээ байгуулна. Хуучин матрикс нь шинэ, хуурмаг матриксд нөлөө үзүүлдэг. Гошиа: Надад энэ нь маш зугаатай байна. Эндээс би хачирхалтай давхардсан матриксуудыг харж байна. 

Свару: Төрөл авах гэдэг нь тоглоомонд орох гэсэн үг; тэр тоглоом нь таны материаллаг орчлон ертөнц буюу нэг матрикс гэж үзсэн бүх зүйлийг багтаадаг. Жишээ татахыг зөвшөөрнө үү. Бид урьд өмнө нь хэн байсан, доод тал нь өнгөрсний 2 эсвэл 3 амьдралаа санадаг. Бид үхэх бүртээ, амьдралынхаа дараа үргэлж нэг л газраа байдаг. Бид нэг одноос нөгөө рүү сансрын хөлгөөр харайж чадна. Өтний нүхнүүдийг ашиглаж, гэрээсээ маш хол, сансрын гүнд гээгдэхээр тийм хол аялж чадна. Тэнд бид үхдэг. Гэнэтийн бэлэг нь юу бэ гэвэл, бид үхсэнийхээ дараа дахиад л нөгөө л газраа очиж Тайгетэд төрөл авахаар төлөвлөдөг. Яагаад гээч? Яагаад гэвэл бүх орчлон ертөнц бол ойлголтын тухай хэлэлцээр дээр үндэслэж бий болсон матрикс юм. Яг видео тоглооом дээр тохируулга хийдэг шиг байгаа биз.

 Гошиа: Гэхдээ Танай орчлон ертөнц ч бас матриксийн хэсэг биз дээ? Тиймээс л бид үргэлж ийм дурсамжтай байх боломжтой, Та бид хоёр. Бид бодит байдалд байддаггүйгээ мэдэрдэг. 


Свару: Тийм ээ, бид бүгд тэрхүү матриксийн хэсэг мөн. Тиймээс л бид адил төстэй бие махбодьтой байгаа хэрэг юм. Гэхдээ матрикс нь Дэлхий дээр нэг алхам гүнд, матриксийн доторх матрикс хэдий ч зарчмаараа бид бүгд хаанаас ч юм ирсэн.
 Гошиа: Тэгвэл юу болсон юм бэ? Бид бүхэн өөрсдөө өөрсдөдөө матриксийг ногдуулсан хэрэг үү? 
Свару: Тийм ээ. Бид үүнийг туршлагатай болохын тулд хийсэн гэж ярьцгаадаг. 
Гошиа: Яг хэн хийсэн юм бэ? 
Свару: Дахиад хэлье, та нар шүү дээ. Та нар орчлон ертөнцийг бүтээсэн.
 Та, Гошиа, өөрийнхөө үзлээр. Би түүнийг өөрийн үзлээр бүтээсэн. Робертын (Тайгетийн бас нэг холбогч) муур ч өөрийн үзлээр ертөнцийг бүтээсэн. 

Гоша: Тийм ээ, гэхдээ Та, би, Робертын муур бид бүгд өөрсдийнхөө ертөнцүүдэд ижил биетүүдийг хуваалцдаг. Өөрөөр хэлбэл, бидэнд нийтлэг утас, нийтлэг программжуулалт бий. Энэ нь ямар ч байсан бид бүгдээрээ нэг учраас тэр үү?
Свару: Тийм ээ, учир нь бид бүгдийг нэг л гэрээний дагуу хүлээн авдаг болохоор юм. Гэхдээ бид бүгд Могиейгийн хувьд тохиролцоонд хүрээгүй. Та нар хөгжихийн хэрээр, хамгийн жирийн организмаас эхлээд хамгийн төвөгтэйг нь хүртэл ар араас нь амьдарсаар хэлэлцээрт хүрдэг, бүгд туршлага цуглуулдаг. Өнөөдөр бид бүгд эд юмсыг, Могиейг хүртэл хэрхэн харахыг тохиролцдог шалтгаан нь эцсийн үр дүнд нь бид тус тусдаа мөн чанарууд шиг оршдоггүйд л оршино. Бид бүгд ухамсартаа харилцан холбоотой. Бид бүгд нэг л оршнол. Бид үзэл санаагаа хуваалцдаг, учир нь бид нэгийг төлөөлдөг. 
Гошиа: Яг тийм. Тэгэхээр, бид эд юмсыг тодорхой байдлаар ойлгохын тулд илүү өндөр түвшний матриксаас бид өөрсдийгөө кодолдог. Хэрвээ энэ нь тийм биш бол нэг л газарт нэг хүн муурыг, нөгөө нь мэлхийг харах байсан биз. Бид бүгдийг нэг л гэж харж байгаа зүйл нь бид жинхэнээсээ нэг гэдгийг зааж байна. Энэ бүхэн нь бид бүгд нэг л оршнол болохоор ухамсар тодорхой байдлаар юмсын кодыг тайлахаар өөрийгөө программчилсан бөгөөд тэдгээрийг бид тайлдаг. 

Свару: Таны туйлын зөв. 
Гошиа: Гайхалтай. Гэхдээ хэрвээ ийм бол, хэрвээ бид өөрсөддөө анхдагч матриксийг ногдуулсан бол бидний сөрөг гэж ойлгодог зүйлтэй тэмцэх хэрэг байна уу? Эцсийн эцэст энэ бүхэн бол матриксийн хамгийн том оператор болох бидний тоглоом юм. Зүгээр л дуулдахаар бодол.

Свару: Тийм ээ. Эцсийн дүнд нь бүх зүйл хоёрдмол эсвэл ялгаатай байдлын үзэл санаан дээр үндэслэгдсэн дотоод зөрчлийн гадаад илрэл юм.

 

Гошиа: Яагаад бидэнд рептилоидууд байдаг юм бэ? Тэд Танай орчлон ертөнц дэх аль нэг дотоод зөрчлийн тусгал уу


Свару: Рептилоидууд нь дотоод зөрчлийн хэсэг, тийм ээ. Тэд Дэлхий дээр, 
бид ер нь хаа сайгүй оршдог, бас та нар. Хэрвээ рептилоидууд оршдог бол... учир нь Таны харсан бүх өгөгдлүүд дээр үндэслэж тэд байдаг, байх ёстой гэдгийг, энэ орчлон ертөнц нь хоёрдмол байдал дээр үндэслэгдсэн гэдгийг Та мэддэг бол рептилоидууд оршиж байгаагийн үр дагавар... ямар нэгэн эсрэг зүйл байх ёстой. Сайн харийнхан, муу харийнхан гээд л. Тайгетчууд бид оршин тогтнохын тулд аргумент болгон ашиглаж болох зүйл. Бид өөрсдийгөө рептилоидуудын эсрэг тавьдаг, тэднийг андгайт дайснаа гэж үздэг. 
Гошиа: Би ойлгож байна. Бид гурван хэмжээст матриксийн тухай ярих үед анхдагч матриксд байсаар байгаа таталцлын хууль зэрэг зарим нэг үзэл баримтлалуудыг дурьдсан нь сайн хэрэг. Та мэдээллийг ялимгүй дэлгэрүүлэн хэлж болохсон болов уу?


Свару: Энэ нь сүнслэг ертөнцийн үзэл санааны тусгал. Эхлээд тэр нь энерги мэт илэрдэг. Дараа нь анхаарал төвлөрүүлэлтээр дамжин үзэл санаа нь материаллаг болдог. Энэ нь анхдагч матрикс, тиймээс ийм матриксийг ямар ч технологи хянаж чадахгүй. Түүнийг бид бүгд, бодит сүнснүүд хуваагдлын төөрөгдлийн үнээр тэлэх шаардлага гэж тогтоосон. Энд гол үзэл баримтлал нь: ухамсрын анхаарал нь потециал энергийг ухамсрын санааг илэрхийлж байгаа ямар нэг зүйл болгон хувиргах гэх ойлголт юм. Энэ нь ингэж л ажилладаг. Та нарын оюун ухаан ба ухамсар ер бусын хүчирхэг юм. Та нар бодитоор ертөнцийг эсвэл орчлон ертөнцийг бүтээж чадна. 
Та бол Эх Сурвалж. Энд тав дахь нягтралд, та үүнийг мэднэ, ертөнцөө өөрчлөхийн тулд мэдрэмжүүдээ болон бодлуудаа хянах чадвартайд л ялгаа нь оршино. Гэвч анхдагч матриксийн дотор талд эсвэл тав дахь нягтралд та хязгаарлалтын мэдрэмжийг амсдаг, учир нь та үелзлийн бөмбөрцгийн муруйгаар эсвэл шатаар өгсөх тусам, энэ нь нягтрал багатай байдаг болохоор та өндөрт байх тусам бүх зүйл илүү хурдан илэрдэг. Энэ нь ингэж л ажилладаг. Яаж ийм болсныг хэн ч мэдэхгүй. Материаллаг байдал үргэлж энд байдаг. Цаг хугацаа гэж байдаггүй болохоор л тэр мөнх юм. Тэр зүгээр л байдаг. Энэ нь хэлбэргүй ямар нэгэн зүйлд зориулагдсан хэлбэр, таны ухамсартай ухамсрын тусгал. Та дотооддоо тэлэх тусам орчлон ертөнцийг илүү их харж чадна.

Гошиа: Анхдагч матриксийг бид бүгд, бодит сүнснүүд тогтоосон гэж Та хэлсэн. Бид дээрээс, ямар нэгэн эфирийн түвшингээс материаллаг тэлэлтийг амсахын тулд илүү фракталжсан байхаар шийдсэн бөгөөд үүний тулд тоглоомын нилээд олон дүрмийг тогтоосон уу? Анхдагч матриксийн дүрмүүд ямар байсан бол? Таталцлын хууль, хоёрдмол байдал, өөр юу билээ?
 

Свару: Тийм ээ, иймэрхүү нэг зүйл байдаг ч бид үүнийг хийдэг шиг, ширээний ард суугаад, төлөвлөгөө боловсруулдаг шиг байх албагүй. Энэ нь Интернетийн аалзны торонд байгаа шиг бид бүхний хийхийг хүсдэг зүйлийн илүү их илрэл. Бидний анхаарал юуг хүсч байгаагаа эсвэл хаашаа явж байгаагийн илүү их илрэл. Хоёрдмол байдал нь анхдагч матрицийн нэг хэсэг нь болдоггүй, харин ч энэ нь хүмүүст байдаг сүнслэг тархины үр дүн буюу зүүн ба баруун тархинуудын үргэлж байдаг тэмцэл гэж би боддог. Энд бидэнд ийм зүйл байхгүй, харин дээшээ түүнээс ч бага байдаг. Хэрэв бид хоёрдмол үзэлтэй хэвээр байгаа юм шиг санагдаж байвал энэ нь хамаагүй бага хэмжээгээр байдаг юм. Таталцлын хууль гэдэг бол та анхаарлаа төвлөрүүлж байгаа зүйлийн зүгээр л нэг бүтээл юм. Тэр нь анхдагч гэж би хэлэх байна. 

Гошиа: Би ч бас ингэж бодсон. Гэхдээ та нарт рептилоидууд шиг илүү хар оршнолууд бий, тиймээс та нар ямар нэгэн төрлийн хоёрдмол үзэлтэй байх нь гарцаагүй.

Свару: Үнэн хэрэгтээ, бидэнд рептилоидууд байдаггүй. Тэд зөвхөн дээд дөрөв дэх нягтралын ба доод тав дахь нягтралд л очиж чадна. Бид бол тав дахь дээд нягтралд оршдог. Тиймээс биднийг доош буух, уруудах хүртэл тэд бидэнд хүрч чадахгүй. Энд бидэнд зөвхөн эерэг рептилоидууд л байдаг. Бид эвтэй амьдардаг. Бид гурав ба дөрөв дэх нягтралуудад рептилоидуудыг харж чадах ч тэд биднийг харж эсвэл бидэнд хүрч чадахгүй. Тиймээс тэд дэвшилтэд клонуудыг ашиглаж бидэнд хүрэхийг оролдох мэтийн тийм тактикуудыг ашиглах болдог юм. 
Гошиа: Гэхдээ Тиамат болон Ангараг гарагуудын дайнууд... Та дайн нь цуст дайн байсан гэж хэлсэн. Олон хүн үхсэн. Энэ нь гурван хэмжээст байдлыг тогтоохоос өмнө, өөрөөр хэлбэл, тав дахь нягтралд тохиолдсон уу? 
Свару: Тийм ээ, гэхдээ үелзэл нь тогтсон зүйл биш юм. Тэр нь та нарын оюун ухаанаас хамаардаг. Үелзлийн утгаар бол та дээшилдэг бас доошилдог. Ийм зүйл бид бүхэнтэй тохиолддог. Энэ бүх эмх замбараагүй байдал биднийг унасан үед... дөрөв дэх дээд нягтрал ба тав дахь нягтралын доод хэсэгт болсон. Бүх зүйл та нарын үзэл санаанаас шалтаална. Тэмцэлдэх нь илүү дорд үелзлийн идэвхжил байдаг. Өөрөөр хэлбэл, та нар тулааныг эрэлхийлж байгаа бол та нар илүү дорд үелзэл дээр байгаа хэрэг юм. Сөрөг нөлөөнд өртөхөөс зайлсхийхийн тулд илүү өндөр үелзэлтэй байхад л арга заль нь оршдог. Би хэдийн хэлсэнчлэн, тав дахь нягтрал нь тогтмол биш юм. Энэ нь хамгийн багаас хамгийн өндөр хүртэлх үелзлийн градиент байдаг. Зөвхөн та нар л өөрсдийн харж байгаа зүйлээ хувийн үелзлээрээ тодорхойлж чадна. 

Гошиа: Ерөнхийдөө бол анхдагч матриксд, тав дахь дээд нягтралын байдалд, ихэнхдээ сөрөг зүйл ч, хүчирхийлэл ч байхгүй. Та нар зохиролд оршдог гэсэн үг үү? 
Свару: Ихэнхдээ. Бүрэн зохиролд биш ч доод бүхэнтэй харьцуулбал ихэнхдээ бид хангалттай зохиролтой, учир нь энэ нь хэрхэн ажилладагийг бид ойлгодог юм. 
Гошиа: Анхдагч матрикс нь физик биеийн өвдөлтийг мэдрэх боломжийг олгодог уу эсвэл өвдөлт нь гурав дахь хэмжээсийн ертөнцтэй холбоотой юу? 
Свару: Өвдөлт бидэнд ч байдаг, гэхдээ өөрөөр авч үздэг. Энд өвдөлт асуудал биш. Үүний нэг хэсэг нь та нар өөрийн хэрэгцээ, хүсэл эрмэлзэлтэйгээ нийцэхгүй байгаа гэсэн үг, тухайлбал, хугарсан хуруу байна. Гэхдээ өвдөлт ба зовлонгийн сэдэвт дор хаяж тусдаа бүлэг хэрэгтэй байх. 
Гошиа: Гурав дахь нягтрал нь суурилуулалт гэдгийг бид мэдээгүйтэй адил, тав дахь нягтрал бас л суурилуулалт, зүгээр л та нар мэдэхгүй байж болох магадлалтай гэж Та үздэг үү? 


Свару: Үгүй. Ялгаа бий. Гурав дахь нягтралаас ялгаатай нь тав дахь нягтралаас биднээс дээш оршдог оршнолуудтай бид ярьж чаддаг, тэд бүхнийг сайн санаагаар тайлбарладаг. Үүнээс гадна, та дээр оршдог тухай бүрэн ой санамжтай байдаг, яг над шиг, үүнийг би өмнө нь тайлбарлаж байсан. Та нарын хувьд сэтгэшгүй зүйл бидний хувьд энгийн зүйл. 
Гошиа: Ойлгомжтой. Анхдагч матрикс нь тогтмол нэг зүйл үү эсвэл урсамтгай бөгөөд хөгждөг зүйл үү?
Свару: Ухамсар бүр түүнийг өөрийн хувийн түвшнээс авч үзэх үед тэр нь урсдаг бөгөөд хөгждөг. Нэгдлийн хувьд зөвхөн үйл явдлын урсгал гэж ойлгогддог. Гэхдээ бүхэлдээ, тэлсэн үзлээр бол анхдагч матрикс нь мөнх, хөдөлгөөнтэй, үргэлж байсаар байсан.
 Орчуулсан: Н. Хэнчбиш
1-р хэсгийг унших бол эндээс https://michid-7.blogspot.com/2023/08/blog-post_23.html

No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 48 -р хэсэг

 Найзууд аа, бид Антарктик бааз дээр завгүй байлаа. Гараг бүрт байгалийн баялагийн өөрийн гэсэн хязгаарлалт байдаг. Рептилоидууд та бүхнийг...