Сансрын Илчлэл: 1-р бүлэг 1-р хэсэг

 

Сансрын Илчлэл: 

Хүн төрөлхтөнд илгээсэн мэдээ Кори Гудтай хийсэн ярилцлага 

Season 1, Episode 1 2015-07-21


Д.У.: Техас нутгийн уугуул Кори Гуд хэмээх гайхалтай сайхан хүнтэй бид ярилцаж байна. Үнэндээ бол тэр одоо ч Техастаа амьдарч байгаа. Тэр инсайдерын хувьд засгийн газруудын нууц, дайны нууц хэмээн нэрлэгддэг төлөвлөгөөнүүдийн ар талд жинхэнээсээ юу болдог, тэд хэрхэн хөгжсөн тухай, манай Нарны системийн колончлолын тухай мэдээ мэдээллийг солилцохоор ирээд байна. Хэдийгээр би олон жилийн турш хэдэн арван инсайдеруудтай ярилцсан ч, энэ нь заримдаа АНУ-ын ерөнхийлөгчөөс дээш 35 түвшинд орох эрхийн зэрэглэлтэй байсан хэдий ч энэ бол үнэхээр гайхамшигтай түүх юм. Олж авсан мэдээллийнхээ ойролцоогоор 90%-ийг нэгдүгээрт, энэ нь хүмүүсийг алагдахад хүргэж болзошгүй, хоёрдугаарт, жинхэнэ инсайдеруудыг илрүүлэхэд хүргэж болзошгүй хэмээн үзээд би ямар ч зүйлийг илчлэхийг хүсээгүй болохоор олон нийтээс нууцалж байлаа. Харин дараа нь Кори гарч ирсэн юм. Тэр орхигдуулсан мэдээллийн 90%-ийг мэдэж байснаар барахгүй, миний хайж байсан түвэгтэй асуултуудын бусад олон хэсгүүдийг танилцуулсан юм. Хүмүүс олон зүйлийг гүйцэд яриагүйг би ойлгосон, одоо бол зураг бүрэн боллоо. Кори, тавтай морил! 
Таныг энд ирсэн явдалд маш их баярлалаа. 
К.Г.: Зүгээр дээ. 
Д.У.: Таны ярих бүх зүйл өдөр тутмын амьдралаас хол хөндий, ялангуяа шалтгаануудыг мэдэхгүй хүмүүст үүнийг хүлээн авахад хэцүү. Тиймээс тэдний гараас бариад удаан гэгч нь татахын оронд зүгээр л шумбацгаая. Та Сансрын Хөтөлбөрт хэрхэн оролцох болсон, Таны амьдралын ямар мөчид энэ зүйл Тэгэхээр Та Сансрын Илчлэлийн сэдэв рүү хэрхэн татагдан орсноо болон Таны амьдралын аль хэсэгт энэ зүйл тохиосон талаар товчхон ярьж өгөхсөн болов уу?

 К.Г.: За, тэгье. Бүх зүйл намайг 6 настай байхад эхэлсэн юм. Одоо мэдэгдэж байгаа Дайны болон Харийнхныг Хулгайлах Хөтөлбөрүүд (MILAB)-эд оруулсан. Тэд надаас зөн совин (далд ухамсар)-гийн эмпатыг (бусад хүмүүсийн менталь эсвэл сэтгэл хөдлөлийн байдлыг ойлгох ер бусын чадвар) илрүүлсэн юм. 

Д.У.: Энэ юу гэсэн үг вэ? 

К.Г.: “Зөн совинтой” гэдэг нь та тохиолдож болох боломжтой ямар нэгэн зүйлийг урьдчилан харах чадвартай гэсэн үг юм.

 Д.У.: Зөн билгийн чадвартай гэсэн үг үү? 

К.Г.: Тийм ээ, урьдчилан харах чадвар юм. Эмпатын хувьд та эргэн тойрны хүмүүстэй сэтгэл санааны хүчтэй харилцаа холбоотой байдаг. Тэдний сэтгэл хөдлөлөөрөө мэдэрч байгаа зүйлийг та мэдэрч, тэдэнтэй сэтгэл хөдлөлийн түвшинд холбогдож чаддаг. Энэ нь хүссэн ур чадварын тодорхой цуглуулга юм. Намайг тусгайлан бэлтгэсэн ба миний чадвар ч нэмэгдсэн. Намайг 12-13 настай байхад надтай хамт бэлтгэгдэж байсан бусад хүмүүсийн хамт хөтөлбөрт оруулсан. Бид тэдний Супер Холбооны хүрээнд Дэлхийн төлөөлөгчдөд зориулсан Хамтын ажиллагааны Нөлөөллийг Дэмжих хэмээн нэрлэдэг зүйлд оролцсон. Супер Холбоонд агуу их туршилтыг авч хэлэлцэхээр цугларсан олон тооны харь гаригийнхны Холбоонууд орсон байсан. 

Д.У.: Энэ юун туршилт вэ? Харь гаригийнхан юу хийсэн бэ?

К.Г.: 40 харь гаригийн оршнолуудаас бүрэлдсэн бүлэг цуглардаг байсан. Заримдаа энэ нь 60 хүрэх тохиолдол бий. 22 генетикийн хөтөлбөр явуулсан. 

Д.У.: Энэ юу гэсэн үг вэ? Генетикийн хөтөлбөр гэдэг нь юу вэ? 

К.Г.: Генетикийг холих, бидний генетикийг удирдах хөтөлбөр юм. 
Д.У.: Одоо үргэлжилсээр л байгаа юу? 
К.Г.: Тийм ээ, яг одоо үргэлжилсээр байгаа. Үүнд л учир нь байгаа юм. Дэлхийн төлөөлөгчид эдгээр хөтөлбөрүүдийн хэсэг нь болох гэж удаан оролдсон. Зөн совинтой эмпатын хувиар уулзалтанд ирээд бид тэнд бүх хэлэлцээр нь бидний ойлгодоггүй, харийнхны эртний нэг янзын хэл дээр явагдаж байсан болохоор тэнд юу болоод байгааг ойлгоогүй. Үүнээс гадна телепат мэдээллийг идэвхитэй ашиглаж байсан. Тиймээс бидэнд өгөгдлүүдийн харь гаригийн баазад нэвтэрдэг iPAD-тай төстэй “ухаантай” шилэн самбарыг өгөх хүртэл тэнд бид зүгээр л сууж байсан юм. Байгаа бүх материалуудыг үзээд ухаанаа ажиллуул гэж хэлсэн. Бас энэ төхөөрөмж нь аюул осол юмуу заль мэхийг илрүүлэхтэй холбоотойгоор бидний зөн совинтой эмпатуудын чадварыг сайжруулж байсан юм. 
Д.У.: Тийм самбарууд дээр Та юу харж чадсан бэ? 
К.Г.: Ерөнхийдөө тэдний явуулж байгаа 22 генетик туршилтын тухай мэдээллийг тэд биднийг судлаасай хэмээн хүсч байсан, гэхдээ бидэнд өөр мэдээллийн бүх төрлүүдэд нэвтрэх эрх байсан. Бидний хүн нэг бүрийн сонирхлоос хамаараад бид мэдээллийн бүх төрлийг авч чадсан юм. Би өөрийн сонирхож байсан бүх мэдээллүүдтэй танилцсан. Энэ нь яг л коллежид сурч байсан үе рүүгээ буцаад очсон юм шиг байсан, бүх уншсан ном, бүх үзсэн мэдээлэл. Түүнээс хичнээн их зүйл хадгалагдсан гээч. Энэ мэт зүйлс. Ердөө л маш их мэдээллүүд. 
Д.У.: Танд зүгээр л: “Би мэдэхгүй” гэж хариулах үед хариултаа авч чадаагүй асуултуудаа Та асуусан уу? 
К.Г.: Үгүй. Бидэнд бүхий л мэдэж болох мэдээллүүдийг өгсөн гэх гэсэн юм. Хүн төрөлхтний төлөөлөл (манай бүлэг) бидэнд зориулагдаагүй зарим зүйлтэй бид тулгарч байсан нь мэдээж. Гэвч ихэнхдээ бүхий л мэдээллүүд нээлттэй байсан. 
Д.У.: Дэлгэц нь ямар байсан бэ? Манай iPAD-тай адилхан уу? 
К.Г.: Үгүй, тэр хэсэгхэн органик шилтэй адил байсан. Гаднаасаа анхаарал татахаар юу ч байхгүй. Хэрвээ тэд тэдгээрийг цонхоор гаргаад шидээд Та түүнийг хээрээс олж авлаа гэхэд тэр зүйл тийм чухал зүйл болохыг Та ойлгох ч үгүй. Энэ юу болохыг мэдэхийн тулд Та түүнийг гар дээрээ тавиад дараа нь шууд менталь бүрэлдэхүүнээ идэвхжүүлэх хэрэгтэй болно. Тэгвэл тэр Таны хэл дээр ярина. Ухамсрынхаа тусламжтайгаар Та мэдээллийн бааз руу нэвтрэх эрх авч төхөөрөмж Танд хүссэн бүхнийг тань харуулна. Бичлэг, зураг, видео, тэдгээр нь дэлгэцээс ялимгүй гадагш холографик байдлаар харагддаг. Ихэнх хүмүүсийн боддогоор холограф дэлгэцээс хэтэрхий ихээр хальж харагдахгүй байсан. Энэ бол зүгээр л 3 хэмжээст холографик байдал юм. 
Д.У.: Та шилээр гараа нэвт харсан уу? 
К.Г.: Үгүй.
 Д.У.: Эхлээд дэлгэц харанхуй байх ёстой юу? 
К.Г.: Тийм ээ, дүрс юмуу бичлэгийг харуулахаасаа өмнө дэлгэц бүүдгэр эсвэл харанхуй болж байсан. 
Д.У.: Таны тавьсан ямар нэгэн тодорхой асуултуудад Танд орох эрх байхгүй хэмээн хариулах үед ажиллах чимээ дарагч эсвэл хамгаалах систем тэдэнд байсан уу?
 К.Г.: Та орж болохгүй гэж дэлгэц маш ховорхон удаа цэнхэр юмуу өөр ямар нэгэн өнгөтэй болж байсан гэж би хэдийн хэлсэн шүү дээ. Бүх зүйл нээлттэй байсан. Тийм төхөөрөмжүүд манай мэдээллийн баазуудад нэвтрэх эрх олгож бас шинжилгээний хөлгүүд дээр байрлаж байсан.
Д.У.: Өөрөөр хэлбэл энэ нь сансрын хөтөлбөрт орох нийтлэг технологи гэсэн үг үү? 
К.Г.: Тийм ээ. Бас хурал болон жагсаал дээр ашигладаг том том дэлгэцүүд байсан.
Д.У.: Мэдээж Та тийм төхөөрөмжийн тусламжтайгаар мэдээллийн маш том массивтай тулгарсан байх л даа. Таны тэр үед их зүйлийг мэдэж авсныг эс тооцвол Та чухал ач холбогдолтой, цочроом мэдээлэлтэй таарч байв уу? 
К.Г.: Хэрвээ коллежтой жишиж үзвэл мэдээллүүдээрээ хоорондоо өрсөлдөж байгаа 22 курсын ажил мэт харагдаж байсан. Генетик туршилтын 22 хөтөлбөр тус бүр нь өөр өөрийнхөөрөө мэдээллийг өгч байсан. Зарим талаараа тэд нэг нэгэнтэйгээ өрсөлдөж байсан. Өөрөөр хэлбэл тэд хамтран ажилладаггүй. 
Д.У.: Жинхэнээсээ харь гаригийн хүмүүс өөрийнхөө ДНХ-г бидний ДНХ-тай нэгтгэж, эсвэл иймэрхүү төрлийн зүйл хийж байсан уу? 
К.Г.: Тийм ээ, бас бидний ДНХ-гаар өөр нэгэн нарийн зүйл хийдэг байсан. Бас сүнслэг бүрэлдэхүүн ч байсан. Харь гаригийнхан маш их эрчимтэйгээр туршилтын хэсэгт орж байсан. Тэд зөвхөн бидэн дээр туршилт хийж байгаагүй. Тэд өөрсдөө агуу их туршилтын нэг хэсэг болж байсан. 
Д.У.: Тэдэнд зорилго байсан уу? Яагаад тэд үүнийг хийж байгаа юм бэ? Тэд яагаад үүнд санаа зовоод байгаа юм бол?
К.Г.: Би үүнийг мэдэхгүй. Үүнийг ямар нэгэн дээд оршнол бүтээсэн, бүтээхийг оролдож байгаа болохоор тэд хийж байгаа эсэхийг мэдэхгүй юм. Тэд дараа нь биднийг хуурч мэхлэх, манай соёл иргэншлийн хөгжилд саад хийхийн тулд хамгийн сайн генетик ололтыг яах гэж хольж хутгахыг оролдоно гэж? 
Д.У.: Тухайн хөтөлбөрийн хэрэгжилт хэдэн жил үргэлжилсэн гэж Та бодож байна? К.Г.: 22 хөтөлбөр тус бүр янз бүрийн цаг хугацааны туршид хэрэгжсэн. Гэвч одоогийн бидэн дээр хийж байгаа генетикийн нарийн төвөгтэй үйл ажиллагаа нь хамгийн наад захдаа 250000 жил үргэлжилж байгаа. Тэдгээр хөтөлбөрүүдийн нэг нь лав 5000 орчим жил болж байгаа. Тэдгээр нь бүгд янз бүрийн настай. 
Д.У.: Тэд үүнийг хийгээсэй гэж манай дэлхийн нууц засгийн газар эсвэл сонгогдсон засгийн газар хүссэн зүйл огт биш. Бид тэдгээрийг зогсоож чадах уу? К.Г.: Би тэгж бодохгүй байна. Дөнгөж саяхан хэлэлцүүлгийн нэг хэсэг болохын тулд тэднээс ширээний ард суухыг арай ядан гуйж чадсан гэж хэлэх гэсэн юм л даа. 
Д.У.: Өөрөөр хэлбэл сөрөг баримжаатай эсвэл илүү төвийг сахьсан, ямар ч найрсаг биш харь гаригийнхны тухай бид ярьж байгаа байх нээ? 
К.Г.: Энэ Таны ямар өнцгөөс харахаас л шалтгаална. Бүх зүйл алсын хараанаас хамаарна. Бүх бүлгүүд хийж байгаа бүх зүйлээ эерэг гэж үздэг болохоор тэдгээрийг хараад: энэ бүлэг эерэг, энэ нь сөрөг гэж хэлэхийн аргагүй. 
Д.У.: Та манай сайт дээр Сарны Ажиллагааг Удирдах Газар гэж нэрлэгдсэн зүйлийн талаар дурьдсан. Та энэ юу болохыг хэлж болохсон болов уу? 
К.Г.: Энэ нь Сарны нөгөө тал дээрх объект, түүн рүү нэвтэрч болдог, янз бүрийн сансрын хөтөлбөрүүд ашиглагддаг төвийг сахьсан дипломат объект юм. Зарим хүмүүс тэнд байнга ажилладаг, гэхдээ ерөнхийдөө энэ нь үнэлгээ өгөх станц юм. Хүмүүс тийшээ байнга ирж очиж байдаг. Яг эндээс тэд Нарны систем рүү нисдэг, түүнчлэн тэдний алслагдсан онгоц руу очихын тулд бусад станц эсвэл бааз руу очдог. 

Д.У.: Та бидэнд хэрхэн гэрээсээ гарч манай Нарны системийн гадна байдаг судалгааны хөлөг дээр очдог бодит үйл явдлыг бидэнд ойлгуулж, энэ нь ямархуу зүйл байдгийг товчхон ярьж өгөхгүй юу? 
К.Г.: Шөнө дунд би Агаарын Цэргийн Хүчний Карсвеллын бааз руу энгийн аргаар очдог байсан.

Бааз гэдэг нь таныг хол доош нь аваачих лифт бүхий хориотой бүс юм. АНУ-ын доогуур өнгөрдөг нууц хонгилын системийг олон хүн мэддэг. Түүгээр вагонцор явдаг.




Д.У.: Зарим инсайдерууд тэдгээрийг бяцхан онгоцнууд гэж нэрлэдэг. 

К.Г.: Тэгвэл бяцхан онгоцнуудын систем болог. Энэ нь хоолойгоор, соронзон унжлагатай эсвэл ваакум хоолойгоор дамжих нэг замтай рельсийг санагдуулдаг. Эндээс намайг өөр газарт авчирдаг байсан, харин тэндээс Сарны Ажиллагааг Удирдах Газарт, зарим хүн “Оддын Хаалга” эсвэл порталуудын технологи гэж нэрлэдэг тэр газарт авчирдаг байсан. Тэнд би далайн чөтгөртэй(загас) адилхан хөлөгт суудаг байсан.


Д.У.: Яг тийм хэлбэртэй юм уу?

К.Г.: Тийм ээ. Бусад бүлгүүдийн хүмүүсийн хамт. Сарнаас цааш бид Нарны систем рүү явдаг байсан. 

Д.У.: Өөрөөр хэлбэл, Сарны Ажиллагааг Удирдах Газарт нисэх онгоцууд байрладаг газар шиг зүйл байдаг гэсэн үг үү? 

К.Г.: Тийм ээ, нисэх онгоцны байр өчнөөн төчнөөн бий. Тухайн тэр үеийнх том байсан.

Д.У.: Уламжлалт хэмжээгээр бол хэр том бэ? 

К.Г.: Түүгээр 600 орчим хүн нисч болно.

Д.У.: Пөөх, том юм гээч. 

К.Г.: Тэр хөлөг бидний очих газарт биднийг аваачдаг.

 Д.У.: Энэ хөлөгт суухаасаа өмнө Сарны Ажиллагааг Удирдах Газарт хэр их хугацааг өнгөрөөсөн бэ?

К.Г.: Маш бага. Хэдийгээр би хуулийн баримт бичигт сайн дураараа гарын үсэг зурахад хэтэрхий залуу байсан ч яг тэнд би цаасан даар гарын үсэг зурсан. Надад 20 жилийн гэрээ хийж байна гэж хэлсэн. Тэд үүнийгээ “20 ба буцах” гэж нэрлэж байсан. Д.У.: Таныг Удирдах Газарт байх үед дотоодод бүх зүйл яг л “Оддын Зам” дээрх зөгнөлт тохиргоо аятай байсан уу? Дараагийн удам? Яах юм? гээд л... 

К.Г.: Ерөнхийдөө бол нарийнхан танхимууд, ердийн хаалганууд, “Оддын Зам” кинон дээрх гүйдэг хаалгыг санагдуулах юу ч байхгүй. Дэвшилттэй зүйл юу ч байхгүй. 

Д.У.: Өөрөөр хэлбэл, хэрвээ Та тохижилтыг нь авчихвал Та хэн нэгнийг энэ бол энгийн л нэг барилга гэж ятгаж чадах болов уу?

К.Г.: Тийм ээ, тэгэх нь тодорхой. 

Д.У.: Нисэх онгоцны байр ямархуу харагдаж байсан бэ? Онцгой зүйл байсан уу? К.Г.: Тэнгисийн цэргийн бааз дээр байдаг, эсвэл усан доогуур явагч болон нисэх онгоцны байруудын хольц юм шиг. 

Д.У.: Та хөлөг дээр очихын тулд хэр удаан ниссэн бэ? 

К.Г.: 30-40 минут. 

Д.У.: Цаашаа юу болсон бэ? 

К.Г.: Би эхлээд надад оногдсон судалгааны хөлгийг харсан. 

Д.У.: Та энэ сансрын хөлгөөр хэр удаан ниссэн бэ?

К.Г.: Надад эхний 6 жил. 

Д.У.: Та 20 жил алба хаасан гэсэн шүү дээ? 

К.Г.: Тийм ээ. 

Д.У.: Тэдэнд Таныг судалгааны хөлөг дээр 6 жил байлгах ямар шалтгаан байсан бэ? 

К.Г.: Зөн совинтой эмпатын чадвар бусад хөтөлбөрүүдэд шаардлагатай байсан, тиймээс үлдсэн 14 жилийг олон хөтөлбөрөөр туулж өнгөрүүлсэн.

Д.У.: Та эдгээр хөтөлбөрүүдээс нэгийг нь жишээ татахсан болов уу?

К.Г.: Жишээ нь, Урилгагүй Зочдыг Замаас барих болон Байцаалт Хөтлөх Хөтөлбөр. Д.У.: “Урилгагүй зочин” гэж юу вэ? 

К.Г.: Нарны систем эсвэл Дэлхийн агаар мандалд урилгагүй юмуу зөвшөөрөлгүй орж ирэх хэн нэгэн. 

Д.У.: Та жинхэнээсээ тийм хүмүүсийг саатуулж, асуулт асууж байв уу? 

К.Г.: Хөтөлбөрийн хэсэг нь болох команд үүнийг хийдэг байсан. Би зөн совинтой эмпатын хувьд байцаалтанд оролцож байсан. 

Д.У.: Та урьд нь заль мэхийг илрүүлэхийг оролдож байсан гэж ярьж байсан. 

К.Г.: Тийм ээ, тодорхой хэмжээгээр. Та бусад оршнолуудтай харилцах үед заримдаа үүнийг холбоо тогтоох гэдэг. Ихэнхдээ надаас холбоо тогтоохыг шаарддаг байсан, заримдаа “уншлага” хийнэ, хүний царайгаар худлыг илрүүлдэгтэй адил тэд үнэн, эсвэл худлаа эсэхэд дүгнэлт хийх гэж тэдний сэтгэл хөдлөлийг уншдаг байсан. 

Д.У.: Ухамсар хаа сайгүй ижилхан ажилладаг гэдэг. Та харь гаригийнхныг уншдаг шиг хүмүүсийг ч бас унших уу? 

К.Г.: Мэдээж. 

Д.У.: Тэгэхээр Та 20 жил алба хаасны эцэст хөтөлбөрийг орхисон уу? 

К.Г.: Ийм ажил хийдэг байсан хүмүүсээс ялгаатай нь би албаа дуусгасан. 

Д.У.: Та манай сайт дээр Сансрын Нууц Хөтөлбөр (СНХ)-т 5 бүлэглэл ордог гэж дурьдсан байсан. Та эдгээр 5 бүлэглэл гэж юу болох, тэд бие биенээсээ юугаараа ялгагддаг болохыг товчхон дүрсэлж болохсон болов уу?

К.Г.: Мэдээж. Хамгийн хуучнаас нь эхлэе. 


Энэ бол Нарны Хамгаалагчид. Стратегийн Батлах Хамгаалах Санаачлага (СБХС) бий болох үеэр 1970-1980 онуудад тэд ийшээ ирсэн. 
Тэдгээрийн улмаас, бас Рейганаас өмнө ба хойш тэр байгуулагдсан гэж бодож байна.

Дараа нь Гариг Хоорондын Корпорациуудын Конгломерат. Энэ бол СНХ-ийн сансрын инфра бүтцийг хянаж байдаг суперкорпорацийн захирлуудын Зөвлөлд төлөөлөлтэй бүх ертөнцөөр тархсан корпорацууд юм. Энэ бол асар том. Дараа нь Нарны системийн чанадад ихэнхдээ ажилладаг маш их нууцлагдсан Харанхуй Флот ордог. “Хар ажиллагаанууд” явуулдаг сансрын цэргийн янз бүрийн нууц хөтөлбөрүүд байдаг. Бид тэдгээрийг нэг бүлэг болгон авч үздэг. Эцэст нь Үндэстнүүдийн Гаригийн Галактикийн Лиг, сансрын хөтөлбөрийн үйлчилгээг санал болгож, тодорхой аюул заналхийлэл юмуу боломжит довтолгооны талаар мэдээлэхийг амласнаар бусад бүх ард түмнүүдийг гадаад сансарт болж байгаа зүйлийн нууцлалын хөшгийг чандлан сахихыг ятгахын тулд тэдний хамрын өмнө өлгөөтэй лууван л гэсэн үг. Тэд: “Бид нэгдэж, хамтдаа ажиллах ёстой” гэдэг.


Миний хэд хэдэн удаа очсон байгууламжуудын нэг нь “Оддын Хаалга” телевизийн шоунд гардаг хиймэл орчинтой, янз бүрийн орнуудын таних тэмдэг бичигтэй комбинезонтой хүмүүс явж байдаг, Атлантидатай маш адилхан харагддаг. Тэд бас Нарны системийн гадна талд оршдог. 

Д.У.: Та олон удаа “альянс” гэдэг нэр томъёог дурьдсан байдаг. Үүнтэй холбоотой жаахан төөрөгдөл гарч болох юм л даа.

К.Г.: Энэ бол Дэлхийн Альянс юм. Тэр огт өөр хөтөлбөртэй. Түүний үндсэн зорилго нь шинэ санхүүгийн системийг бий болгох бөгөөд Кабалыг устгах явдал юм. Бас Нарны Хамгаалагчийн бүлэглэл шиг эхэлсэн СНХ-ийн бусад дүрвэгсдээс бүрдсэн Сансрын Альянс гэж байдаг. Бусад СНХ-үүдийн дүрвэгсэд Сансрын хөлөг дээрх өөрийн хөтөлбөрүүдээ орхиж, тагнуулын мэдээллээ аваад СНХ-ийн Альянс руу нэгдсэн. 

Д.У.: Таныг илчлэгч болоход хүргэсэн үйл явдлуудын дэс дараалал ямар байв, Та одоо Илчлэлд идэвхитэй хувь нэмрээ оруулж байгаа юу? 

К.Г.: Одоо Цэнхэр Авианыхан гэдэг нэрээр мэдэгдэж байгаа, илүү өндөр нягтралтай харь гаригийн бүлэг надтай холбоо тогтоосон. 


Д.У.: Авиан (латинаар avis) гэдэг нь “шувуу” гэсэн үг биз дээ? 

К.Г.: Шувуу. 

Д.У.: Эдгээр оршнолууд ямархуу харагддаг вэ? 

К.Г.: Тэд 2,5 метрийн өндөртэй. Арьсны өнгө нь цэнхэрээс эхлээд индиго өнгөтэй, өдтэй.

Д.У.: Тэд шувуутай маш адилхан юм байна. Өөрөөр хэлбэл, энэ далавчтай шувуу юу? 

К.Г.: Үгүй, тэд далавчгүй. Тэд хүний хэлбэртэй цээжтэй, гартай... 

Д.У.: Тэд гуманоидууд юм байна. 

К.Г.: ... хөлтэй. 

Д.У.: Хүний биен дээр шувууны толгой байгаа юм уу? 

К.Г.: Тийм ээ, гэхдээ тэдэнд урт хушуу байхгүй, олон хүмүүс Интернетэд дүрслэх гэж оролдож байна. Энэ нь зөөлөн, уян хушуу, тэд дохио зангааны хэл рүү ойртож байгаа, нэг гараараа тодорхой дохио өгч байгаа. Дараа нь тэд амаа хөдөлгөх болсон, гэхдээ ихэнхдээ телепатаар харилцаж байгаа.

Д.У.: Тэгэхээр, Цэнхэр Авианыхан гэж хэн бэ? Тэд хаанаас ирсэн бэ? Тэд хөтөлбөртэй болов уу? 

К.Г.: Цэнхэр Авианыхан надад хэлэхдээ, тэд болон тэдэнтэй хамтран ажилладаг бусад оршнолууд 6-7 –р нягтрал (хэмжээстээс) аас ирсэн гэж хэлсэн.

Д.У.: Нягтрал гэж юу вэ?

К.Г.: Бидний эргэн тойрон байгаа бүхэн матери болон энергээс тогтдог. Бодол чичирхийллээс тогтдог. Бодол чичирхийлэл болж давтамжийн янз бүрийн түвшинд үүсдэг. 

Д.У.: Өөрөөр хэлбэл, оршихуйн өөр төлөвлөгөө шиг үү? 

К.Г.: Зөв. 

Д.У.: Тэр нь хаа нэгтээ Галактикт эсвэл Орчлон Ертөнцөд, эсвэл бидний эргэн тойронд байдаг уу?

К.Г.: Тэр Галактикийн төвтэй ойрхон, алслагдсан гариг дээр эсвэл хаа нэгтээ оршдоггүй. Тэр бидний эргэн тойронд байдаг. Нэгэн зэрэг ойрхон бас хол байдаг.

Д.У.: Тэдний хөтөлбөр юу вэ? Тэд яагаад энд байгаа юм бэ?

К.Г.: Тэд хэсэг хугацаанд энд байсан. Тэднийг ажиглаж байсан. Тэнд энд ... Учир нь бид галактикийн хэсэг рүү, манай Нарны системийн нягтрал болон бидний тухайн газрын оддын бөөгнөрлийн нягтралыг өөрчлөхөөр зэхэж байгаа Галактикийн маш өндөр энергийн хэсэг рүү явж байна. 

Д.У.: Яг үүнийг тэд ярьсан уу, эсвэл Таны сансрын хөтөлбөрт илрүүлсэн зүйлийн биет нотолгоо юу?

К.Г.: Сансрын хөтөлбөрт бидэнд биет нотолгоо байгаа. Түүнийг хэсэг хугацаанд судалсан. Гэхдээ энэ тухай ч Цэнхэр Авианыхан ярьж байсан. 

Д.У.: Цэнхэр Авианыханы үзэж байгаагаар хэрвээ бид өөр нягтралд орвол одоогийн бидний мэддэг хүн төрөлхтний амьдрал юу болох бол? 

К.Г.: Биднийг үндсэндээ ухамсрын түвшинд өөрчлөх шилжилтийн үеийн туршлагыг бид туулахаар зэхэж байна. 

Д.У.: Энэ нь ямархуу байх бол? Бид илүү зөн билэгтэй, илүү телепаттай болох уу?

К.Г.: Тийм ээ. Олон тооны онол бий. Бид үүнийг нь ч, түүнийг нь ч хийж чадна гэж надад хэлээгүй. Би янз бүрийн олон онол сонссон. Тийм зүйл бүх хүмүүстэй нэгэн зэрэг болох уу, эсвэл сүнслэг байдлаа илүү хөгжүүлсэн хүмүүст тийм шинж тэмдэг илрэх үү гэдгийг би мэдэхгүй. Би Гүрү биш, надад бүх хариулт байхгүй. 

Д.У.: Цэнхэр Авианыхан бидний сайн сайхны төлөө ажилладаг уу, эсвэл тэдэнд нууцалсан хөтөлбөр байгаа юу? Бид тэдэнд итгэж болох эсэхээ яаж мэдэх вэ?

К.Г.: Тэд тодорхой эерэг туйлшралтай. 6-р болон түүнээс дээш нягтралтай оршнолуудтай хийсэн ярилцлагаас ойлгосон зүйлээсээ харахад түүнийг нь бид проекцолчихоор чиглэгдсэн хөтөлбөр тэдэнд байхгүй. Бидний 3 ба 4 хэмжээст сэтгэхүйн хувьд бидний хийж байгаа бүх зүйл нь чиглэгдсэн хөтөлбөрүүд байдаг. Мөнгө хийх хөтөлбөр байна. Энэ нь бидэн шиг хийхийг эсвэл бодохыг хүссэн хүмүүсийг мэхлэх гэсэн хөтөлбөр юм. Бид үүнийг илүү өндөр нягтралтай оршнол дээр проекцолж, тэд ингэж хийхээр эсвэл ийм байдлаар бодохоор зэхэж байгаа гэж хэлж болохгүй юм. Тэд өөрсдийн аварга том сферээр манай Нарны систем рүү орж ирж байгаа асар их хэмжээний энергийн цунамийн давалгааг саармагжуулахад туслахын тулд л энд байгаа юм. Тэд биднийг энэ энергийг нэгэн зэрэг их хэмжээгээр авах вий гэж, бидэнд үүнд бэлтгэх хугацааг илүү ихээр өгөхийн тулд энэ энергийг сарниаж байдаг. 

Д.У.: Тэднийхээр бол, хэрвээ сферүүдийг ашиглахгүй бол юу болох вэ? 

К.Г.: Олон хүн солиорч, маш их замбараагүй байдал үүснэ.

 Д.У.: Та сферийн тухай дурьдах үед бид юуг харж болох вэ? Хүмүүс телескопоор сферийг харахгүй байна. 

К.Г.: Мэдээж, үгүй. Сферүүд өөр нягтралд харъяалагддаг, харин олон хүн энэ нь зүгээр л аварга том сансрын хөлөг гэж боддог.


Эдгээр сферээр олон удаа аялсны дараа тэд аварга том макро түвшин дэх сфер гэдэгт би бараг итгэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл жижигхэн эргэлдэж буй оршнолууд нэгэн зэрэг аварга том сфер болдог.

Д.У.: Энэ юун эргэлдэгч оршнол вэ? К.Г.: Тэдгээр нь илүү өндөр нягтралд оршдог Сферүүдийн Алъянсын 5 оршнолуудын нэг юм. (Тайлбар, орч. сфер бүр өөрийн гэсэн хамтын ухамсартай байдаг.) 

Д.У.: Тэгэхээр Та үнэхээр биечлэн Цэнхэр Авианыхантай уулзсан байх нь ээ? 

К.Г.: Тийм ээ. Миний нэрийг сонголт хийлгэхээр дурьдсан, намайг СНХ-ийн Алъянсын Зөвлөлийн харилцааны хэсэг болгохын тулд төлөөлөгчөөр сонгосон бөгөөд тэнд би өсвөр насны хүү зөн совинт эмпатын хувиар сууж тэдний нэрийн өмнөөс Супер Холбооны Зөвлөл дээр үг хэлж байсан. Би өөрийнхөөрөө ярихыг хичээдэг байсан. Би олон нийтийн илтгэгч биш. Би сулхан дуутай. Би яагаад төлөөлөгч болж чадахгүй байгаа бүх шалтгаануудаа гаргаж тавьдаг байсан. Намайг сансарт орших асар том сферүүдийн нэг рүү авч явахад би эдгээр шалтгаануудаа гаргаж тавьсан. Би тэнд Ра-Тир-Эр нэртэй Цэнхэр Авиантай учирсан юм. Намайг яагаад төлөөлөгч болж чадахгүй байгаагаа тайлбарлахаар оролдож байхад тэр над руу дөхөж ирээд миний мөрөн дээр гараа тавиад телепатаар надтай харилцаж эхэлсэн. Тэр надад сөрөг сэтгэхүйгээ явуулж, сөрөг зүйлийн тухай бодохоо зогсоо гэж хэлж байсан. Түүний гар миний арьсыг зөөлхөн шүргэж байсан юм. Энэ бол надад физик байдлаар хүрсэн цорын ганц тохиолдол байсан. Дараа нь тэр хамгийн чухал нь илгээх мэдээ шүү гэж хэлсэн.

Д.У.: Тэдний илгээх мэдээ юу байсан бэ? 


К.Г.: Олон шашинд байдаг: бид илүү их хайрлагч байх хэрэгтэй гэсэн хүн төрөлхтөнд илгээсэн мэдээ байсан. Бид өөрийгөө болон бусдыг уучлах хэрэгтэй, энэ нь кармын хүрдийг зогсоодог. Өдөр бүр бусдад үйлчлэхэд бид төвлөрөх хэрэгтэй. Мөн чичирхийллээ болон ухамсраа дээшлүүлэхэд төвлөрөх хэрэгтэй гэсэн. 

Д.У.: Элитүүд бидэнд дэлхийн нэг шашинг тулган хүлээлгэж байна хэмээсэн нийтлэлүүдэд дайрч давшлан сэтгэгдлээ бичиж буй олон хүнийг Та харж байгаа. Энэ нь зүгээр л биднийг бусад хянагчидтай зэрэгцэн алхуулахыг оролдож байгаа бас нэгэн сэтгэл зүйн ажиллагаа биш гэдгийг хаанаас бид мэдэж чадах вэ?

К.Г.: Яг энэ тухай тэд ярьж байсан ба энэ тухай би Интернетэд өөрийн хуудсандаа: та шашинаа өөрчлөх хэрэггүй гэж бичсэн. Та үндсэн бүх шашинуудад заасан сахилуудаа дагаж болно. Энэ тийм шинэ зүйл биш.


Цаг хугацаа бараг үлдээгүй. Үүнийг хийх хэрэгтэй. Та христийн шашинтай байсан ч, мусульман шашинтан эсвэл буддын шашинтан байсан ч та өөрийн итгэл бишрэлээ хадгалж болно. Бид хайр дээр л төвлөрөх хэрэгтэй. 

Д.У.: Өөрөөр хэлбэл тэд өөрсдийгөө шинэ бурхан мэтээр харуулахыг хичээхгүй байгаа юм уу?

К.Г.: Мэдээж, үгүй. Тэдний миний толгойд бат бөх “суулгаж” өгсөн нэг зүйл бол: тэдний үг тахин шүтлэг эсвэл шашин болохгүй гэдэгт бат итгэх ёстой. Би бүх түүхийг мэдэхгүй, гэвч харж байгаачлан, өнгөрсөнд тэд 3 удаа энэ мэдээг хүргэхийг оролдсон. Удаа бүр мэдээ гажуудаж байсан. Гажуудсан мэдээг хүмүүс хяналт олж авах, тэдгээрийг тахин шүтлэг эсвэл шашин болгох зорилгоор ашиглаж байсан. 

Д.У.: Үүнээс л эхлэх хэрэгтэй. Энэ нь жинхэнээсээ гайхамшигтай мэдээлэл байаа. Энэ нь миний олон жил судалсан, энэ бүхний ард шинжлэх ухааны нотолгоог харуулахын тулд бүх хүчээ дайчилсан олон үнэнийг нотолно гэж би хувийн зүгээс хэлмээр байна. Тиймээс бидэнд хэлэх зүйл олон байна. Бид зөвхөн эхэллээ, Та үүнийг хийхийг хүсч ил гарсанд би жинхэнээсээ баяртай байна. Би таны эр зоригийг биширч байна. Би таныг хоёр хүүхэдтэй гэдгийг мэднэ. Тэднийхээ төлөө Та олон зүйлээс татгалзсан. Таны хувьд хамгийн гол зүйл бол ил гарч мэдээллээ хуваалцах. Би үүнийг тань маш их үнэлж байна. Баярлалаа, Кори.

К.Г.: Баярлалаа, Танд. (Гар барив.) 

Д.У.: Гайхалтай байлаа. 

Орчуулсан: Н. Хэнчбиш

1-р бүлэг 2-р хэсгийг эндээс 

https://michid-7.blogspot.com/2023/12/1-2.html

No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 48 -р хэсэг

 Найзууд аа, бид Антарктик бааз дээр завгүй байлаа. Гараг бүрт байгалийн баялагийн өөрийн гэсэн хязгаарлалт байдаг. Рептилоидууд та бүхнийг...