Сансрын Илчлэл:
Анхны холбоо Кори Гудтай хийсэн ярилцлага
Season 1, Episode 2 2015-07-21
Д.У.: Кори, энэ нь ёстой зэрлэг адал явдал байсан шүү. Ерөнхийдөө бол бид тогтмол харьцаж эхэлсэн, 2014 оны 10 сарын сүүлчээр байсан санагдана.
К.Г.: Тийм ээ, 10 сарын орчим.
-Д.У.: Тийм л байх. Биднийг анх үүнийг хэлэлцэж эхлэхэд Та урагшаа алхсан зүгээр л нэг инсайдер байсан. Дараа нь зарим хүмүүс судалгааны аргаар Таныг тооцоолон гаргахыг оролдсон боловч Та нэрээ илчлэхээр шийдсэн. Таны үүнээс өмнө тийм ч олон удаа холбогдож байгаагүй Альянс руу Таныг татан оруулсан. Тийм байх аа. Энэ нь Таны нэрээ илчилж илүү олон мэдээлэл ил болгосноос хойшхи шинэ эхлэл байсан.
К.Г.: Энэ тийм байсан. Миний нэрийг Цэнхэр Авианыхан гэдэг бүлэг нэрлэсэн. Тэд миний нэрийг дурьдаад намайг бусад бүлгүүд болон тэдний хоорондын зуучлагч болгохыг хүссэн гэж хэлсэн. Ингэж намайг энэ байгууллага руу татан оруулсан.
Д.У.: Үүнээс өмнө Цэнхэр Авианыхан сансрын хөтөлбөрийн хүмүүстэй холбогдож байсан болов уу?
К.Г.: Тийм ээ, дэслэгч хурандаа Гонзалес гэж дууддаг, жинхэнэ нэрэндээ зохицсон хүнтэй тэд холбогдсон хэрэг.
Д.У.: Таны нэр биечлэн шаардлагатай болсон тэр үйл явдлуудын явц дунд ээлжит үйл явдал болохоос өмнө Та түүнтэй уулзаж байсан уу?
К.Г.: Үгүй. Бид шинээр танилцсан. Цэнхэр Авианыхантай миний холбоо тогтоосон хугацаатай ойролцоо хугацаанд тэр тэдэнтэй холбоотой тогтоосон.
Д.У.: Хэр удаж байгаа вэ?
К.Г.: 4 жил гаран болж байна. Тэр тэдэнтэй холбоо тогтоосон. Тэр Сансрын Нууц Хөтөлбөр(СНХ)-ийн Альянсын бусад гишүүдэд миний нэрийг хэлсэн.
Д.У.: Цэнхэр Авианыхан түүнд Таны нэрийг хэлсэн үү?
К.Г.: Тэд хэлсэн...
Д.У.: Тэд Таныг биечлэн шаардлагатай байгааг Альянсад дамжуулж өгөхийг Гонзалесаас гуйсан юм уу?
К.Г.: Тийм ээ.
Д.У.: Та тэнд удаан байгаагүй, тийм биз?
К.Г.: Тийм ээ. Хэсэг хугацаанд би тэр ертөнцийн хэсэг нь байгаагүй. Намайг судалж байсан. Альянс миний боловсролыг харсан ба миний алба хаасан жагсаалтаас нэлээн хэсгийг нь засварласан байсан. Тэдний санааг ямар нэгэн зүйл зовоосон бололтой. Тэд шинэ бүлгийн (Цэнхэр Авианыхан) төлөөлөгч юмуу зуучлагч нь өөрийнх нь хүн байгаасай гэж хүссэн хэрэг.
Д.У.: Хэн нэгний хамгаалалттай хувийн хэрэгт хадгалагдаж байгаа мэдээллийг хар ажиллагааны бүлэг засварлах боломжтой гэж үү?
К.Г.: Хувийн хэрэг нягт нямбай кодлогдсон байдаг. Тэд засварлах боломжгүй нь ойлгомжтой.
Д.У.: Альянс ямар нэгэн зүйлээс болгоомжилсон байж магадгүй.
К.Г.: Тийм ээ. Тийм зүйлийг боломжгүй гэж тооцдог. Албаны бүх мэдээлэл хатуу чанд кодлогдсон байдаг.
Д.У.: Альянсын системд хууль, дүрэм, хүлээн авч байгаа хэн нэгнээс урьдчилан сэргийлэх бүх төрлүүд байдаг гэж би бодож байна. Хэрвээ Та системд удаан хугацаагаар байгаагүй болохоор Таны оролцоонд тийм ч их баярлаагүй болов уу гэж би бодох байсан.
К.Г.: Үнэн, тэдний бүрэн итгэлтэй байж чадах, тэдний тушаал бүрийг үг дуугүй биелүүлнэ гэдэгт тэд итгэлтэй байж чадах хүн нь би байж чадаагүй. Тэд бүрэн хяналтандаа байлгаж болох хэн нэгнийг хүссэн хэрэг.
Д.У.: Таны нэр зүгээр л дээрээс унаад ирсэн гэсэн үг үү? Зөвхөн Таныг л шаардаж байгааг Та яаж мэдсэн бэ? Тантай Гонзалес эсвэл хэн нэг нь холбоо барьсан уу?
К.Г.: Гонзалес өөрөө. Намайг бяцхан онгоцнуудын нэг нь авч явсан. Альянс намайг Цэнхэр Авианыхан авч явсан гэж мэдээлсэн, харин Цэнхэр Авианыхан намайг болох гэж буй тэр зүйлдээ зориулсан.
Д.У.: Энэ бүхэн хэрхэн болдог вэ? Цэнхэр Авианыхантай яаж холбоо тогтоодог юм бэ?
К.Г. : Тэд ихэвчлэн миний гэрт ирдэг эсвэл намайг авч явдаг жижиг сферүүд болон багахан бөмбөлөгүүдээ миний хойноос явуулдаг.
Д.У.: Авианыхан 2,5 метрийн өндөртэй гэж Та хэлсэн. Тэд танай гэрт яаж багтдаг юм бэ?
К.Г. : Манай байшин өндөр таазтай. Тэд багтах хангалттай зай тэнд бий. Ихэвчлэн тэд манай гэрт л гарч ирдэг байсан.
Д.У.: Тэд жинтэй болов уу? Тэдний хөлөн доорх шал хотойдог уу?
К.Г. : Үгүй, шал хотойдоггүй.
Д.У.: Тэд хөвж байдаг уу эсвэл шалан дээр зогсдог уу?
К.Г. : Тэд жирийн хүнтэй л адил шалан дээр зогсдог.
Д.У.: Тэд нягт, бодит харагддаг уу? Эсвэл хий үзэгдэл шиг үү?
К.Г. : Огт үгүй. Та дөхөж очоод биенд нь хүрч болно.
Д.У.: Ийм зүйл болох үед анх удаа Та юу мэдэрсэн бэ? Цочирдсон уу?
К.Г. : Би тэдэнтэй хэдийн уулздаг байсан, гэхдээ бидний харилцаа хувийн шинж чанартай байсан.
Д.У.: Тийм ээ, Та тэдэнтэй 4 жил харилцсан гэсэн. Өөрөөр хэлбэл, тэд зүгээр л Танай гэрт 4 жилийн турш ирж байсан уу?
К.Г. : Тийм ээ, гэхдээ тогтмол байгаагүй л дээ.
Д.У.: Тэгэхээр, Гонзалес Таныг Альянс авахаар, тийш нь аваачихаар зэхэж байгаа тухай мэдээг Танд дамжуулсан, харин дараа нь Таны ярьснаар бяцхан онгоц гарч ирсэн. Та бяцхан онгоц ямархуу харагдаж байсныг товчхон дүрслээд өгч болохсон болов уу? Энэ бүхэн хэрхэн тохиолдсон бэ?
К.Г. : Энэ нь 5 хүний багтаамжтай багахан онгоц. Урдаа 2 нисгэгчийн, ардаа 3 зорчигчийн суудалтай. Пирамидтай төстэй, гурвалжин хэлбэртэй. Пирамидын нэг тал нь онгойдог. Та орж болно. Онгоц манай гэрийн ард ирэхэд би очоод түүнд суудаг. Таныг суух үед онгоц жаахан доошилно, тэгээд л явна даа.
Д.У.: Ямар ч дугуй байхгүй юу?
К.Г. : Байхгүй.
Д.У.: Онгоц ямар өнгөтэй вэ?
К.Г. : Хар саарал өнгөтэй. Олон хүн тийм өнгийг тэдний мэддэг Стеллс бөмбөгдөгч онгоцны өнгөтэй жишдэг. Ердөө л хэдхэн минутын дотор онгоц таныг САУГ-т хүргэнэ.
Д.У.: Ахиад л, САУГ гэдэг нь юу вэ?
К.Г. : Сарны Ажиллагааг Удирдах Газар.
Д.У.: Тийм зүйлийг Та урьд нь харж байсан уу?
К.Г. : Үгүй. Тухайн тэр онгоц миний хувьд шинэ зүйл байсан. Энэ нь миний урьд өмнө харж байгаагүй шинэ технологи байх л даа.
Д.У.: Дараа нь юу болсныг бидэнд дамжуулж өгөөч. Түүн дотор нисч явах үедээ харж болох цонх байсан уу, эсвэл Таныг дотогшоо оронгуут хаагдчихсан уу?
К.Г. : Үе үе экипаж хавтанг тунгалаг болгодог, тэр үед нь та эргэн тойрноо харж болно, гэхдээ энэ нь ихэвчлэн богинохон аялал болохоор танд тийм боломж гарахгүй л болов уу.
Д.У.: Сар хүртэл хэр удаан нисдэг вэ?
К.Г. : 3-4 минут.
Д.У. : Хөөх! Тэгвэл эндээс эхэлье. Юу болдог вэ? Таныг Цэнхэр Авианы төлөөлөгч болгохоор урьсан. Онгоц Таныг саран дээр авчирсан. Таны толгойд юу бодогдсон бэ? Цаашаа юу болсон бэ?
К.Г. : Юу болохыг үнэндээ би мэдээгүй. Надад урьдчилан хэзээ ч мэдээллийг танилцуулж байгаагүй. Маш хурдан хувцаслах хэрэгтэй болсон. Би өлгүүрээс гартаа тааралдсан малгайг шүүрэн авсан нь бид Хьюстон руу гэр бүлээрээ аялахдаа олж авсан саравчтай малгай байсан.
Д.У. : Таныг авч явахаас өмнө бүх зүйл Таныг гэртээ байхад болсон уу? Тэгэхээр Та хувцасласан.
К.Г. : Бид НАСА руу аялахаар явсан юм. НАСА Техасын Хьюстонд байдаг. Тэндээс бид аялагчдын хувиар майк болон НАСА-ийн логотой малгай худалдаж авсан. Би малгайг нь өмнө нь өмсдөг байсан. Би өчигдөр ч энэ тухай бодоогүй юм байна. Миний охинд нүүрэн дээр зурах таалагддаг. Тэр нүүрэнд будаг хийх их дуртай. Тэгээд тэр миний нүүрийг будъя гэсэн. Би өглөө нь САУГ-т уулзалттай гэдгээ мэдэж байсан болохоор түүнд “үгүй” гэсэн. Тэгсэн тэр миний гар дээр ямар нэгэн юм зурах зөвшөөрөл гуйсан. Би ч зөвшөөрч, тэр ногоон динозавр, триннозавр зурсан. Тэр 11 настай л даа. Би зургийг арилгаагүй, тэр чигээрээ хоночихсон. Зураг хатчихсан байсан. Тэр гар дээр байсаар л байсан. Холбоо тогтоох үед би гоё, цэвэрхэн байж чадаагүй. Намайг онгоцноос гарах үед хажууд өөр нэг хөлөг байж байсан. Намайг онгоцонд ороход тэнд хэдийн гайхсанаасаа дугираг нүдтэй болсон нэг хүн сууж байсан. Тэр эмэгтэй хүн байсан, түүнийг дөнгөж сая орноос нь татаж босгосон мэт харагдаж байв. Нүүр нь дээр нь: “Энэ сэтгэл хөдлөм биш гэж үү? Энэ гайхамшигтай биш гэж үү?” гэж бичээстэй байсан. Түүний онгод орчихсон байсан. Нислэгийн үед бид ар талын суудал дээр суусан. Дараа нь...
Д.У. : Урд суудал дээр 2 нисгэгч байсан уу? Онгоцыг 2 нисгэгч жолоодсон уу?
К.Г. : Тийм ээ. Урд талд 2 нисгэгч, харин ар талд нь 3 суудал хоосон байсан. Би ихэвчлэн ганцаараа нисдэг байсан. Тиймээс би тэр удаад хэн нэгэн байхыг хараад гайхсан юм. Онгоцны байранд газардсаны дараа бид тэндээс гарсан. Бусад оноцнуудаас жирийн хүмүүс шиг харагдах олон хүмүүс бууж байлаа. Тэд бүгдээрээ хуралд ирсэн байж. Тэд САУГ-ын VIP бүс рүү орох гэж дугаарлан зогсоод бүртгүүлж эхлэв. Намайг Гонзалес тосч авсан ба бид тэдний хажуугаар өнгөрөөд явав. Хажууханд хурлын танхим байсан. Тэр намайг хүнээр дүүрсэн танхимд дагуулан ороод тэндээ зогсохыг тушаав. Тэр: “Энд зогс” гэж хэлсэн. Тэгэхэд би хурлын танхимын өмнө зогссон байж. Би жинсэн өмднийхөө бүсэнд эрхий хуруунуудаа хийчихээд зогсож байсан ба бүх хүмүүсийн нүд над дээр тусаад байсан болохоор надад их эвгүй байсан л даа. Би дараа нь эргэн тойрноо харж эхлэв. Сүмтэй төстэй маш өндөр таазтай хурлын танхимд эргэдэг сандал дээр сууж буй хүмүүсийг олж харсан. Танхимд 300 орчим хүн байсан. Эдгээр нь ертөнцийн энд тэндээс ирсэн хүмүүс байсан. Онцгой загварын захтай хувцастай энэтхэгийн улс төрчидтэй адилхан хүмүүс.
Д.У. : Удирдагчийн пиджак шиг үү?
К.Г. : Тиймэрхүү. Хүмүүс ертөнцийн нөгөө талаас ирсэн мэт харагдаж байлаа. Цэргийн янз бүрийн дүрэмт хувцастай, нисгэгчийн комбинезонтой олон хүмүүс байсан. Ерөнхийдөө маш олон янзын хүмүүс байсан. Зарим нь нэг нэгнээ мэддэг, нэг нэгэнтэйгээ ярьж, бас шивнэлдэж харагдсан. Би яг тэдний өмнө зогсож байсан бөгөөд тэдний өмнө зогсчихоод ингэх боломжгүй ч би тэдэнд анзаарагдахгүй байхыг хичээж байлаа. Би юу хийж байгаагаа, яах гэж энд байгаагаа мэдэхгүй байлаа. Мэдээж би ойр орчмынхоо хүмүүсийн анхаарлыг татаж байсан. Цэргийн бололтой бүдүүлэг хүмүүс надаас: “Чөтгөр гэж, чи хэн бэ?” гэж асууж гарав. Энэ ч зөөлхөн хэлсэн хэрэг. “Чи хэн юм бэ, чөтгөр ав гэж? Чи энд юу хийж байгаа юм?” гэцгээв. Намайг энд зогсож бай гэсэн гэж би хариулсан. Тэдний нэг нь миний малгайг хараад: “Чи яагаад ийм гутамшигийн малгай өмсдөг юм?” гэж асуув. Тэгээд тэр: “Тайл” гэлээ. Би малгайгаа тайлаад шидчихсэн чинь шалан дээр уначихав. Өөр нэг нь яагаад миний гар дээр мөлхөгч зурсаныг асуув. Би гараа хараад арилгах гэж оролдов. Гэвч зураг хэтэрхий хатчихаж. Тэгээд ялимгүй бүдгэрэв. Тэр үед би ихэд догдолж эхэлсэн. Дараа нь юу болохыг би ойлгохгүй байлаа.
Д.У. : Таныг асуултаар булсан уу?
К.Г. : Тийм ээ, асуултаар булж эхэлсэн.
Д.У. : Та тайзан дээр ганцаараа зогсож байсан уу?
К.Г. : Тийм ээ, ямар ч бэлтгэлгүй. Намайг тийш нь аваачаад зогсохыг тушаасан. Дараа нь гэнэт бүгд тайвширч, суудал суудалдаа суугаад миний ар талд ямар нэгэн зүйл рүү харж эхэлсэн. Би эргэж харав. Тэнд Ра-Тир-Эйр гэдгээр нь би таньдаг Цэнхэр Авианыхны нэг нь зогсож байлаа. Би бас урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүй, сферийн оршнолуудын нэгийг би олж харлаа. Бидэнд ямар ч нэр санал болгоогүй болохоор одоо харин түүнийг Алтан Гурвалжин Толгойт гэж нэрлэе. Тэдний хувьд нэр тийм чухал биш.
Д.У. : Биеийн дээд талд нь зүгээр л алтан гурвалжин байсан юм уу?
К.Г. : Толгой нь эргүүлээд тавьчихсан алтан гурвалжин хэлбэртэй, том цэнхэр нүдтэй. Толгой шигээ өргөнтэй нарийнхан мөртэй байсан. Өндөр нь 3 метр, Цэнхэр Авианыхнаас 50 см-ээр өндөр. Маш нарийхан урт гартай. Бас тийм хөлтэй. Ямар ч хувцасгүй. Билэг эрхтэн гэхээр юу ч байхгүй. Алтан туяатай хүрэн өнгийн арьстай. Гартаа 3 хуруутай. Тэр 3 хөл дээр зогсож байгаа мэт хөлийнхөө 3 хуруун дээр зогсож байсан. Оршнол зүгээр л зогсож байсан ба хэнтэй ч харьцаагүй. Зүгээр л зогсож байсан. Түүний биенд ямар ч яс байхгүй мэт санагдаж байлаа. Тэр яг л хий үзэгдэл шиг харагдаж байсан. Дараа нь Тир-Эйр гараа өргөөд надтай телепатаар ярьж эхлэв.
Д.У. : Та түүн рүү харж байв уу, эсвэл үзэгч сонсогчид руу харж байв уу?
К.Г. : Би түүн рүү харж байсан. Тэр миний анхаарлыг татсан шигээ үзэгчид сонсогчдын анхаарлыг бас татаж байв.
Д.У. : Тэд түүнийг урьд өмнө нь харж байсан болов уу?
К.Г. : Гонзалес болон хэсэг хүмүүсээс бусад нь Цэнхэр Авианыхныг харж байгаагүй. Үлдсэн бүх хүмүүсийн хувьд Цэнхэр Авианыхантай анх холбоо тогтоосон нь энэ. Ирсэн бүх хүмүүс тэнд юу болох ёстойг мэдэж байлаа. Бүгд л яах гэж ирсэнээ мэдэж байсан. Юу ч мэдээгүй цорын ганц хүн нь би байлаа. Ямар нэгэн шалтгаанаар тэд яг ингэж ажилладаг. Тэд намайг ихэнх хугацаанд нь юу болж байгааг мэдэхгүй байхаар тийм байдалд оруулдаг. Гайхалтай нь би үүнийг давж гарахад суралцсан.
Д.У. : Тэднийг гарч ирэнгүүт Таныг асуултаар булахаа больсон гэж би бодож байна.
К.Г. : Тийм ээ. Дараа нь Тир-Эйр надаас эргэж хараад өөрийгөө танилцуулан түүний хэлсэн бүхнийг үг бүрчлэн давтахыг гуйв. Үг бүрчлэн юуг ч өөрчлөхгүйгээр шүү. Бүхнийг үг бүрчлэн дамжуулах ёстой байлаа. Ингээд би эргээд үзэгч сонсогчид руу харлаа... Гэхдээ би одоо түүний ярьсан бүхнийг үнэндээ бол яг таг санахгүй байна. Дараа нь тэр асуулт асууж болно гэсэн. 22 асуулт асуусан. Ихэнх нь техникийн чанартай байсан. Миний утгыг нь ойлгохгүй асуулт ч байсан. Харин Тир-Эйр ойлгож байсан. Би хэрхэн хариулсныг нь ойлгоогүй. Гэхдээ хэд хэдэн асуултыг би тогтоож авсан, гэртээ ирээд мартахгүйн тулд шууд л бичиж авсан. Хэрвээ Таныг хүсвэл надад бүтэн жагсаалт байгаа шүү.
Д.У. : Хэрвээ Танд уншиж өгөхөөр зүйл байгаа бол бид дуртайяа сонсоно.
К.Г. : Нэг дүрэмт хувцастай хүн Авианыхан Нэгийн Хууль цувралд өгүүлдэг Ра мөн эсэхийг асуусан. Иймэрхүү асуултыг цэргийн хүн асуусан нь сонин шүү. Тир-Эйр ганцхан өгүүлбэрээр: “Би Ра-Тир-Эйр мөн” гэж хариулсан. Ингээд л болоо.
Д.У. : Нэгийн Хуульд асуулт болгоны хариулт бүр: “Би Ра мөн” гэдэг үгнээс эхэлдэг гэдгийг Та мэднэ. Энэ ч нилээд ойлгомжтой.
К.Г. : Тэр эрэгтэй асуултын хариултанд урам нь хугарсан ч тэд дараагийн асуултандаа орсон юм. Дэлхийн хүн шиг харагдаж байсан ч маш чухал, буурь суурьтай нэг хүн тэдэнд яагаад ийм олон сфер хэрэгтэй болсныг асуусан. Нарны системд яах гэж 100 сфер байрлуулсан бэ? Яагаад эдгээр оршнолуудад ийм том хөлгүүд хэрэгтэй байдаг юм бэ? гэж асуусан юм. Миний зүгээс л Тир-Эйр гэж нэрлээд байгаа Ра-Тир-Эйр надад: “Бидэнд тээврийн хэрэгсэл хэрэггүй. Нарны системийн орчимд ижил зайнд 100 гаран сфер байрлуулсан. Тэдгээрийг төхөөрөмж мэтээр дүрслэвэл илүү дээр. Тэдгээр нь манай Нарны систем, Галактикийн энэ хэсэг рүү орж байгаа тул манай Нарны систем рүү орж ирээд байгаа өндөр цэнэглэгдсэн чичиргээний энергийн цунами болон шуурга нь манай од гариг болон хэвийн амьдралд сөрөгөөр нөлөөлүүлэхгүйн тулд тэдгээрийг зөөлрүүлэхээр энд байгаа юм гэдгийг хэлэхийг тушаасан. Дахиад нэг асуулт байсан нь: “Хэрвээ та бүхэн сферт амьдардаггүй юм бол матери задарсны дараа хаашаа явдаг вэ?” гэсэн асуулт байсан. Хариулт ийм байсан: “Биднээс олонхи нь бидний бодит байдалд шинээр дасан зохицож байгаа, харин бусад нь өнгөлөн далдалсан байдалд байж Дэлхий дээр, танай бусад колони (харийнхны суурин) болон байгууламжуудад орчныхондоо мэдэгдэхгүйгээр үлдээд болж байгаа үйл явцыг ажиглаж байгаа” гэсэн. Өөрөөр хэлбэл нэг хэсэг нь фазаараа ялгагдаж эсвэл өнгөлөн далдалт хийдэг. Бусад нь өөрийнхөө бодит байдалд эргэн ирдэг, гэхдээ сфертээ үлддэг. Бас нэгэн сонсогч: “Мэдээлэл нь юмсын үйл явцад хүчтэй нөлөөлж, тэдэнд маш их ялалт авчирч болох байсан шуурхай мэдээлэл бүхий Сансрын Хөтөлбөрүүдийн бусад бүлгүүд бүтэлгүйтсний дараа яагаад саяхнаас оролцох болов?” гэж асуусан. Үүнд хариу болгож СНХ-ийн төлөөлөгчид л ойлгосон тийм мэдээллийг танилцуулсан, харин би ойлгоогүй. Дараа нь энэ нь юутай холбоотой байсныг олж мэдсэн. Хариулт нь: “Бүтэлгүйдлийн дараа 2 ноцтой эмгэнэлд хүргэсэн тактикийн өөрчлөлт болсон. Ангараг болон Дэлхий дээрх гэм зэмгүй хүмүүсийн амь нас ихээр хохироход хүргэсэн хөнөөлтэй мөргөлдөөнүүд нь ийм хэмжээний дагалдсан хохиролыг зөвшөөрч болохуйц хэмээн тооцогдох чиглэлд шинэ тактикийг Альянс баталсан нь санааг зовоох тэмдэг болсон юм.”
Д.У. : Ямар хэмжээний?
К.Г. : Дэлгэрэнгүй рүү хожуу оръё, гэхдээ Ангараг дээрх байгууламжийн нэгэнд 250000 хүний амь нас хохирсон.
Д.У. : Альянсын шинэ дүрвэгсдийн өдөөсөн цэргийн мөргөлдөөний үед үү?
К.Г. : Тийм ээ, Зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр. Тэд өөрсдийн айдас, эрсдэлээрээ үүнийг хийсэн.
Д.У. : Тэдэнд шуурхай мэдээлэл байсан гэж Та хэлсэн биз дээ?
К.Г. : Тэр үнэн, бусад СНХ-ийн дүрвэгсэдээс авсан мэдээлэл.
Д.У. : Өөр хэлбэл, тэд ямар ч үед өөрсдийн хүслээр иймэрхүү төрлийн мөргөлдөөнд хүрээгүй биз?
К.Г. : Үгүй. Энэ нь ажиллагааг явуулахад зориулсан түр зуурын цонх гэж ойлгогдохоор шуурхай мэдээлэл байсан. Тэд өөрийнхөөрөө хийхээр сонгосон шүү дээ.
Д.У. : Харь гаригийнхан болон тэдний холбоотнууд маш их сэтгэл дундуур байсан байх даа?
К.Г. : Тийм ээ. СНХ-ийн 2 бүлэгт гадаад хориг тавьсаны дараа тэднийг Нарны систем рүү орох замыг нь блоклосон. Зарим хүмүүс эсэргүүцэж, тэдний заримыг нь эргэж ирүүлэхийг оролдсон. Тэдгээр хүмүүсийн нэг нь Галактикийн Үндэстнүүдийн Лигийн нэрийн өмнөөс буцаж ирэх тухай асуудал тавьсан. Тиймэрхүү хүмүүсийг би хувьдаа НАТО маягийн СНХ-ийн бүлэгт хамааруулдаг, гэхдээ тэдэнд Галактикийн Үндэстүүдийн Лигт хандахын адил ханддагийг би анх удаа сонсож байна. Сферүүдийн Альянсын санал болгосон ямар ч нөхцөлд бүлэг эргэж ирэхэд бэлэн байна гэж тэд мэдэгдсэн.
Д.У. : Хориг тавьсаны дараа манай Нарны системийн гадна Галактикийн Үндэстүүдийн Лигийн хичнээн бүлэг үлдсэн гэж та бодож байна?
К.Г. : Бараг бүгд.
Д.У. : Тэд чинь хүмүүс биз дээ?
К.Г. : Тэд хүмүүс.
Д.У. : Хаанаас ирсэн юм бэ?
К.Г. : Тэд бараг бүгдээрээ бааз дээр, Нарны системийн гадна амьдарч байсан. Тэд Нарны системийн гадна үлдсэн бөгөөд буцаж ирж чадахгүй байгаа юм. Хариулт нь ийм байсан: хүсэлтийг хэрэгсэхгүй болгов. Нүдний хараа хүрэх ирээдүйд Нарны системийн дотоод дахь болон түүний гадна тал дахь бүх шилжилтүүд зогсоно гэж мэдээлсэн. Энэ нь олон хүмүүст таалагдаагүй, учир нь ирсэн хүмүүсийн ихэнх нь тухайн бүлгийг буцаж ирэхийг нь зөвшөөрөөсэй гэж маш их хүссэн. Тэд бүлгээ төвийг сахьсан гэж үзэж байсан.
Д.У. : СНХ-ийн хүмүүсийн орох эрхтэй оюун ухаант бүх соёл иргэншлүүд ийм зүйл хийгдсэнийг, Нарны системд хориг тавигдсан байж болохыг мэдээгүй гэж Та бодож байна уу? Энэ ч тэдэнд сюрприз болно доо.
К.Г. : Бүгдэд л сюрприз болно.
Д.У. : Энэ нь ердийн зүйл биш гэсэн үг үү?
К.Г. : Би тэгж бодохгүй байна. Цэргийн нэг хүн армийн хүнээс сонсоход хачирхмаар хэд хэдэн эзотерик асуулт асуусан. Асуулт нь ... Тэгээд ч одоо үүнийг хэдийн бүгд сонссон, магадгүй, тэд Интернетэд иймэрхүү мэдээлэлд нэвтрэх эрхтэй байсан байх. “Үхлийн дараа биднийг сүнсний занга хүлээж байгаа юу?” гэсэн асуулт байсан.
Д.У. : Сүнсний занга аа?
К.Г. : Тийм ээ, сүнсний занга. Үхлийн туршлагыг туулсан хүмүүсийн ярьдаг цагаан гэрлийн тухай цэргийн хүн хэлж байна гэж Гонзалес тайлбарласан. Хэрвээ та цагаан гэрэлд орчихвол та ямар нэгэн хувирлын занганд эсвэл үүнтэй төстэй зүйлд гацаж орхино.
Д.У. : Арт Белл энэ тухай 1990-ээд оны үед ярьж байсан. Гэрэл рүү битгий яваарай. Энэ бол занга шүү гэж.
К.Г. : Зөв, яг энэ тухай л асуулт байсан. Тухайн үед тэд юуны тухай яриад байгааг би ойлгоогүй. Тир-Эйр ингэж хариулсан: “Бидний амьдралд болон түүний дараа тулгардаг цорын ганц занга бол бидний өөрсдөдөө зориулан бүтээдэг занга юм. Амьдралын төгсгөлд биднийг цагаан гэрэл хэлбэртэй занга хүлээж байдаг гэдэг үзэл нь сэтгэл зүйн ажиллагаа бөгөөд бидний ухамсрын бүтээлч хүчээр бүтээж болдог гажуудал юм. Энэ нь ийм гажуудлыг бүтээх санаа юм.” Тэд тэгж ярьсныг хар даа. Энэ нь маш их сонор болгож байгаа юм.
Д.У. : Яагаад ингэж ярих болсноо тэд хэзээ нэгэн цагт тайлбарласан уу?
К.Г. : Үгүй. Хэрвээ хүмүүс...
Д.У. : Таныг илүү тодорхой зүйл авахыг хүсэх үед тэд юу ярьсан бэ?
К.Г. : Тэд зүгээр л ярих гэж төлөвлөсөн зүйлийнхээ тухай л ярьсаар байдаг. Би заримдаа асуулт тавьдаг, хэрвээ тэр нь сэдэвтэй хамааралгүй байвал тэд зогсдог ч үгүй, зүгээр л яриагаа үргэлжлүүлсээр байдаг. Асуулт асуусан хүнд тэдний хариулт хангалттай санагдаагүй мэт л байдаг. Энд хүрээд дуусч байна, би гэртээ ирсэн хойноо бичиж авсан асуултын жагсаалт дуусч байна гэх гэсэн юм л даа. Ихэнх асуулт техникийн болон тактикийн чанартай байсан гэж би хэдийн хэлсэн. Тэд юу асууж, тэдэнд юу гэж хариулдагийг би ойлгоогүй. Би зүгээр л давтдаг байсан.
Д.У. : Таныхаар бол (дэлхийн) Альянс эдгээр сферийн оршнолуудаас юу хүлээж байсан бэ? Тэд бүх нууцлалыг бүрэн ил болгох эсвэл устгах тал дээр цэргийн дэмжлэг хүсч байсан уу? Тэд юу хүсч байсан бэ?
К.Г. : Эхлээд тэд ихэнх хүмүүсийн хүсдэг зүйлийг л хүсч байсан гэж би бодож байна. Сферийн оршнолууд ирж хэн нэгний бөгс рүү өшиглөж, хэн нэгнийг анхааралдаа авна гэж хүлээж байсан. Тэд ирээд бүгдийг аварна, Альянсд технологио, дайснаа устгахын тулд давших технологио өгнө, тэд харь хүмүүст гав гинж зүүж, элитээс салгаж өгнө гэж тэднийг хүлээж байсан. Тиймээс л Альянсын гишүүд маш их сэтгэл дундуур байсан. Тэд цэвэр цэргийн дэмжлэг хүлээж байсан, тэд өөрсдөө цэргийн ухаантай цэргийн хүмүүс гэдэг нь гайхаад байх зүйл байхгүй болохоор тэд нам тавиулсан хэрэг. Харин тэд хариуд нь хиппи маягийн хайр, уучлал, ухамсараа дээшлүүлэх илгээлт авсан. Тэдний толгойд ийм зүйл багтаагүй юм. Олон хүн тайвширч, бас олон хүн эсэргүүцсэн.
Д.У. : Таны ойлгоогүй техникийн асуулт олон байсан гэж Та хэлэхдээ Дэлхийн Альянс өөрийн дайны байдлаа сайжруулах, тактикийн стратеги олж авахыг оролдож байсан ерөнхий сэтгэл зүйн байдал тийм байсан юм шиг санагдаагүй юу?
К.Г. : Тийм ээ, давших чадвартай тэр тактикийн стратеги олж авах. Түүнчлэн тэд сферийн оршнолуудын чадварыг ирээдүйн үйл явдлыг урьдчилан харахын тулд ашиглахыг хүсч байсан. Тиймээс олон асуулт ирээдүй цагийн тухай байсан. Тийм асуулт хариулт миний ойлголтын боломжоос их хол давсан байсан. Би хөшигний ард юу болдог тухай юу ч мэдэхгүй шүү дээ. Яагаад Альянсын төлөөлөгч ийм асуултууд асуугаад байгаа тухайд надад түшиглэх зүйл ч байхгүй байсан.
Д.У. : Тир-Эйр манай Нарны систем рүү энергийн цунами орж ирж байгаа тухай ярьсан байна.
К.Г. : Хожим тэр энергийн давалгаа нь таталт, түлхэлт хэлбэрээр ирдэг гэж тодруулсан юм. Манай Нарны систем, манай бүс нутгийн оддын бөөгнөрөл Галактикийн торсион талбайд ирж байгаа болохоор тэдгээр нь давалгаа болон ирдэг ба бид Галактикийн өндөр энергийн бүс нутагт орж ирж байна.
Д.У. : Түр зуурын эффект ямар байдаг тухай, цунами ирэх үед бидэнтэй юу тохиолдох тухай ярьсан уу? Бид тэдгээрийг яаж солих вэ?
К.Г. : Хэрвээ сферийн оршнолууд энэ энергийг сулруулахгүй бол хүн болон амьтны хачин зан байдал, түүнчлэн цаг агаар муудах, газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт гэх мэтийг өдөөх нарны олон аюулт идэвхжил тохиолдох байсан. Сферүүд ийм зүйлүүдийг сулруулна. Сферүүд таны төлөө энэ энергийг сулруулна.
Д.У. : Ямар хачин зан байдал гэж? Бид юуг анзаарах бол?
К.Г. : Цаг хугацааны төгсгөл мэтийн солиорол. Хүмүүсийн хүч хүрэхгүй, энергийн өөрчлөлтийг хүмүүс давж гарч чадахгүй байх байсан.
Д.У. : Өөрөөр хэлбэл, цунами хүний ухаанд ямар байдлаар нөлөөлдөг вэ?
К.Г. : Хүний ухамсарт. Та шөнө сэртэл нэг л буун дуу сонсохын оронд байнгын буудалцаан, үймээн, янз бүрийн солиорлыг сонсож болох юм. Хүмүүс ямар ч илэрхий шалтгаангүйгээр хачин байдлаар биеэ авч явах байх.
Д.У. : Хүмүүсийн ихэнх нь тэдний бодол болон үйл нь тэдний хүслээр болдог, тэдний бодож, мэдэрч байгаа зүйлд тэдний толгойд байгаа зүйлээс гадна өөр нөлөөлөх зүйл байхгүй гэж үздэг.
К.Г. : Бид бүгд холбоотой. Бид бүгдээрээ нийтийн ухамсартай. Яг түүнд сансрын энергийн суурь чимээ, үндсэн энерги нөлөөлдөг.
Д.У. : Хэрвээ энергийн өсөлт үргэлжилсээр байх юм бол удаан хугацааны нөлөө нь ямар байх бол? Хэрвээ сферийн оршнолууд хүмүүсийг солиорлоос хамгаалвал энергийн өөрчлөлтийн үргэлжлэх хэмжээгээр бид юу олж авах вэ?
К.Г. : Яг одоо бидний ухамсараа дээшлүүлэхэд зориулсан цаг хугацааг бид олж авч байна. Илгээсэн мэдээний утга нь илүү хайрлаж, өөрийгөө болон бусдыг илүү уучилдаг болоход оршино. Сферүүдийн оршнолууд энэ нь кармын хүрдийг зогсоодог гэж ярьдаг. Түүнчлэн тэд өөртөө болон өөрийнхөө хувийн хэрэгцээ, шаардлагад үйлчлэх биш өдөр бүр бусдад үйлчлэхэд төвлөрөхийг санал болгож байна. Тэд бусдад туслахад төвлөрөх, бусдын дэр болохгүй байх, илүү их нигүүлсэнгүй байхыг оролдох, бусдад туслах, ухамсраа болон чичирхийллээ дээшлүүлэхийг санал болгодог.
Д.У. : Ингэхдээ тэд өөрсдийгөө шинэ бурхан хэмээн өргөмжлөхийг оролдохгүй байгаа?
К.Г. : Огт үгүй. Сферийн миний толгойд “суулгаж” өгсөн нэг зүйл бол би өөрийгөө хэзээ ч Гүру гэж тооцохгүй, би даруухан байж энэ бүхнийг ямар ч тохиолдолд тахин шүтлэг юмуу шашин болгохгүй байх явдал юм. Би бүх түүхийг мэдэхгүй, гэхдээ өнгөрсөнд тэд 3 удаа үүнийг хийх гэж оролдсон гэсэн. Гэвч удаа бүр тэдний илгээлт гажуудаж, хүмүүс түүнийг хянахад ашиглаж, түүнийг тахин шүтлэг, шашин болгон хувиргасан гэсэн.
Д.У. : Та тэдний дүрмийг зөрчиж шийтгүүлсэн жишээнээс дурьдаж болохсон болов уу?
К.Г. : Үзэн ядагчидтай тулгарах үедээ би биеэ барьж чадахгүй үе надад байдаг байсан. Сферийн оршнолууд тайлбарлахдаа, өндөр энергийн түлхэлт болох үед карма асар хурдан гүйцэж ирдэг гэсэн. Сэтгэлээр унах үед би дайралтуудад өөрийгөө нээн өгч гүйцэн ирж буй кармагаас болж зовдог. Тэд надтай харилцах үедээ номлохдоо үгээ сонгож аваад тэр үгээ үйл болгох хэрэгтэй гэж тэд надад хэлсэн. Хайрлах, уучлах гэдэг хичнээн амархан сонсогдож байвч үнэндээ бол маш хэцүү зам. Маш хүнд.
Д.У. : Энэ нь элитүүдийн итгэдэг зүйлийн эсрэг байна.
К.Г. : Энэ үнэн. Ийм замаар явах гэж оролдож байгаа хүн ихэвчлэн бүдэрдэг. Таныг үзэн яддаг хүмүүсийг хайрлах маш хэцүү. Таны нүүр рүү нулимж байгаа хүмүүсийг уучлах хэцүү. Тийм ээ, энэ бол амаргүй зам. Гэвч хэрвээ та ухамсраа өргөхийг, чичиргээгээ дээшлүүлэхийг хүсч байгаа бол энэ таны зам юм.
Д.У. : Танд сферийн оршнолууд ухамсар болон физик бодит байдал хоёрын хоорондын холбоосын талаар ярьсан уу?
К.Г. : Мэдээж.
Д.У. : Энэ нь Танд тэд биечлэн ярьсны дагуу хэрхэн ажилладаг юм бэ?
К.Г. : Энэ нөгөө бидний боолчлолд зориулж ашигладаг байсан нөгөө л үзэл баримтлал юм.
Д.У. : Ойлгохгүй байна.
К.Г. : Бидний нийтийн ухамсар биднийг боолчлоход зориулж ашиглагдаж байсан. Засаглал бидний ухамсарт тодорхой үр суулгах, дараа нь Олон Нийтийн Мэдээллийн Хэрэгслэлээр (ОНМХ) дамжуулан хуурамч тугийн доорх ажиллагаагаар үлгэрчлэх жишээ бий болгох, сэтгэл хөдлөлөөр түүнд энерги дамжуулахыг ятгахын тулд ОНМХ-ийг ашигладаг. Цаашид олон нийтийн энерги нь үлгэрчилсэн жишиг байр суурьтай болох нөхцөл байдлыг бий болгож байна.
Д.У. : Загварчлах маягийн юу?
К.Г. : Тийм.
Д.У. : Элитүүд тэдний төлөө хүссэн үр дүнг илэрхийлэхийн тулд бидний сүр хүчийг чиглүүлэхийг оролддог.
К.Г. : Зөв. Засаглал бидний ухамсарын сүр хүчийг сайн ойлгодог. Бидний эргэн тойронд байгаа бидний бодол, гэрэл, энерги, матери нь чичирхийллийн байдалд оршдог гэдгийг ойлгодог. Бидний ухамсар, бас чичирхийллийн байдал юм. Бидний нийтийн ухамсар бол бидний эргэн тойрны бусад чичирхийллийн байдалд нөлөөлж байдаг маш хүчирхэг бүтээгч механизм юм. Бид удирдаж сурвал, ялангуяа хэрвээ бид маш өндөр түвшинд чичирхийлж байгаа Галактикийн бүс нутаг руу явж байгаа гэдгийг анхааралдаа авбал бид бодит байдлаа өөрчилж чадна. Бидний ухамсар өөрчлөгддөг, илүү өндөр түвшинд чичирхийлдэг. Элитүүдийн эсвэл биднийг хайрцаганд барих гэсэн дурын өөр бүлгийн ажиллах тийм хүч нь бид байх болно.
Д.У. : Одоо янз бүрийн 22 генетик хөтөлбөр боловсруулагдаж байгаа гэж Та хэлсэн. Өөрөөр хэлбэл, бидний ДНХ бусад оюун ухаант соёл иргэншлүүдийн ДНХ-тай холилдож байгаа. Бид өөрчлөлтийг туулан өнгөрүүлбэл ДНХ-ын ийм зэрлэг хольцтой юу тохиолдох бол?
К.Г. : Холиход юу болно гэж? Бидэнд бусад ихэнх оршнолуудаас илүү сэтгэл хөдлөлийн өргөн спектр бий болсон. Тэд ч бас бидэн шиг сэтгэл хөдлөлтэй. Гэвч бидний гэрлийн бие, бидний генд оролцсоноор бид илүү өргөн сэтгэл хөдлөлийн спектр олж авсан. Энэ нь адислал, хараал болно. Бид одоо шууд эдгээр сэтгэл хөдлөлүүдийг хянаж чаддаггүй шүү дээ. Ухамсрын түвшинд хяналт байдаггүй. Одоогоор бүрэн эмх замбараагүй байдал ноёлж байна.
Д.У. : Өөрөөр хэлбэл, хэрвээ хэн нэг нь биднийг буруушаан харж байгаа бол генетик холимог болон сэтгэл хөдлөлийн өргөн спектрийн ачаар бидний хариу үйлдэл бусад оюун ухаант иргэншлийнхний төлөөллүүдээс ч хүчтэй болох уу?
К.Г. : Тийм ээ, бид бүх зүйлд бусад бүлгүүдээс ч илүү сэтгэл хөдлөлийн хүчтэй хариу үйлдэл үзүүлэх болно.
Д.У. : Тэгвэл энэ нь асар том сул тал болох биш үү?
К.Г. : Гэхдээ бид зөвхөн ухамсраа хянахад суралцвал агуу их хүч болно, сэтгэл хөдлөл бол бидний ухамсрыг идэвхжүүлэгч юм. Тэдгээр нь гар гараасаа барин ажилладаг. Сэтгэл хөдлөл л бидний ухамсрыг идэвхжүүлэхэд тусалдаг. Биднийг мэхлэхээ больж, бид зөвхөн өөрсдийнхөө сэтгэл хөдлөл, ухамсраа удирдаад сурчихвал бид маш хүчирхэг хамтран бүтээгчид болж гайхамшигтай шинэ ертөнцийг бүтээж чадна.
Д.У. : Хэрвээ бидний сайн залуус гэж нэрлээд байгаа Сферийн Альянсын оршнолууд СНХ-ийн Альянсад зэвсэгт мөргөлдөөн үүсгэчихвэл бид ямар нэгэн зүйлийг хэрхэн өөрчилж чадах вэ? Сферийн Альянсын үзэл бодол нь өөрчлөлт хийхийн тулд одоо ч энд байгаа харь гаригийн сөрөг бүлгүүд рүү довтлоход оршдог гэж үү?
К.Г. : Тийм ээ, Дэлхийн Альянс дайны замаар явах зорилготой байсан, гэхдээ сөрөг зүйл сөрөг зүйлээ төрүүлдэг. Та сөрөг зүйлээс эерэг зүйлийг гарган авч чадахгүй. Тэдэнд энгийн бус технологи дамжуулж өгсөн, гэвч тэд давшихаасаа илүү хамгаалж байна.
Д.У. : Тухайн тохиолдолд, тэдгээр нь Сансрын Альянс биз дээ?
К.Г. : СНХ-ийн Альянсад хамгаалах технологи дамжуулж өгсөн, гэвч амь нас хохироох, илчлэлийн дараахь соёл иргэншил болон ашиглагдах, Оддын замын төрлийн соёл иргэншлийг бүтээхэд зориулсан суурь нь болох инфра бүтцийг сүйтгэхэд хүргэж болох цэргийн давших ажиллагаа явуулахыг тэдэнд хориглосон юм.
Д.У. : Энд Илчлэл гэсэн түлхүүр үг байна.
К.Г. : Тийм ээ, ямар ч хязгаарлалт байхгүй бүрэн илчлэл.
Д.У. : Сферийн оршнолууд бидэнд илчлэлийг ойртуулахад туслах болов уу?
К.Г. : Тэдний зорилго нь ийм юм. Хүн төрөлхтөн өөрийгөө илчлэлийн замаар чөлөөлөгдөж, биднийг дээшээ дэвшиж, чөлөөлөгдөөсэй гэж тэд хүсч байгаа. Бид найдах болно... Мэдээж олон хүн уурлах болохоор энэ хэцүү байна байх. Биднийг эмх замбараагүй байдал хүлээж байна. Гэвч Сферийн оршнолууд биднийг хүн төрөлхтний хувьд шинэ эриний суурийг тавихын төлөө бүхнийг хийгээсэй гэж хүсч байна.
Д.У. : Энэ ярилцах гайхамшигтай сэдэв, бид зөвхөн эхэллээ. Мэдээж хэлэлцэхийг шаардсан олон асуулт байна, бид зөвхөн дээврийг нь авлаа. Хэтийн төлөв сэтгэл татаж байна, Кори. Би Таны эрэлхэг зоригийг сайшааж байна. Таныг баатар гэж бодож байна. Бид Танд маш их талархаж байна. Таныг энд байсанд баярлалаа, Кори.
К.Г. : Баярлалаа Танд. (Гар барив.)
Д.У. : За.
Орчуулсан: Н. Хэнчбиш
No comments:
Post a Comment