АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 40 -р хэсэг

 



Асуулт: Мити, зарим найзууд маань яагаад ФИМА лагерьт ийм идэвхитэй хөдөлгөөн илэрч байгаа юм бэ, яагаад Шаттл хөтөлбөр зогссон юм бэ? гэж сонирхоод байна. Ямар нэгэн заналхийлсэн зүйл болсон уу?

– Найзууд минь, танай засгийн газар өөрсдийнхөө төлөвлөгөөнд бэлтгэж байна. Үйл явдлуудыг ажиглаарай. Хуурамч мэдээллийн занганд орохгүй байхыг хичээгээрэй. Танай Сансрын Хөтөлбөрийг тодорхой шалтгаанаар зогсоосон. Сансарт байгаа бүхнээ алдах болно, тэд үүнийг мэдэж байгаа, тиймээс хөрөнгө оруулах нь ашиггүй, ингэх нь утгагүй. Сүүлчийн даалгаварыг радиац мэдрэгч суурилуулахын тулд, зөвхөн сүүлчийн минут хүртэл үйл явдлуудыг мөрдөхийн тулд гүйцэтгэсэн. Танай хиймэл дагуулуудын систем унтарсан, холбоо барих цорын ганц арга нь “сонирхогчийн радио” гэж та нарын нэрлэдэг зүйл л үлдэнэ. Танай агаар мандлыг дохио дамжуулахын тулд ашигладаг энэ хуучин төхөөрөмжүүд холбоо барих цорын ганц ажиллагаатай хэлбэр байх болно. Хэрвээ та нар ингэж зохион байгуулвал бүрэн тусгаарлагдан үлдэхгүй байх, мөн засгийн газрын хийж байгаа хуурмаг мэдээлэлд автахгүй байх сайн эхлэл байх болно. 

Асуулт: Мити, миний олон найз Еленины тухай асуух юм, энэ нь үнэн хэрэгтээ юу юм бэ? Энэ нь мөсөн сүүлт од уу? Тэр ямар хэмжээтэй вэ? Сүүлчийн хэдэн өдөр түүний маршрут яагаад өөрчлөгдөв? Яагаад тэр өнөөг хүртэл харагдахгүй байна вэ? 

– За, тайлбарлахыг зөвшөөрнө үү? Юуны өмнө, ойртож байгаа Нибиру нь сүүлт од биш, энэ нь дотоод цөмийн идэвхжилтэй жижигхэн нар шиг энергийн жижиг хэсгийг ялгаруулдаг гараг, гэхдээ түүний гадаргуу нь хүйтэн, ойролцоогоор -40 градус. Энэ нь ерөнхийдөө одой од. Тэр нь мөсөн сүүлт од биш, хэзээ ч тийм байгаагүй, харин миний дурьдсанчлан та нарын Хонда (Редакторын тайлбар: Энэ бол Еленин) гэж нэрлэж байсан Бархасбадийн хуучин сарны төмөр цөм юм. Үүнээс болоод та нарт сүүлт одны талаарх буруу ойлголт бий болсон. Та нар нэг л биетэд хэд хэдэн нэр өгснөөс төөрөгдөл үүсгэдэг. Одой од болох Нибиругийн хэмжээ нь хийн агаар мандлыг оруулаад 78000 километр. Түүний маршрутыг түүний боломжит зам дээр танай Нарны Системийн гарагуудад нөлөөлөх нөлөөг зөөлрүүлэхийг хичээж Галактикийн Бүлгэм хянаж байгаа. Үүний тулд тэд юу хийж байгааг бид мэдэхгүй. Тэр одоогоор харагдахгүй, яагаад гэвэл тэр дулааныг ч, гэрлийг ч ялгаруулдаггүй, түүнийг оптик дурангаар харахад хэцүү, бүр хэт ягаан туяаны дурангаар ч харах боломжгүй. Ойролцоогоор 3 сарын дараа танай Нар түүнийг гэрэлтүүлэх үед тэр сайн харагдах болно. 

Асуулт: Жио21 болон бас нэг найз маань асууж байна: Мити, Нибируг дайран өнгөрөх үед Дэлхийн аль хэсэгт илүү ноцтой асуудлууд үүсэхийг чи мэдэж байна уу? Жишээ нь, Европ, Америк, Ази эсвэл гарагийн бусад газар нутгуудад гарах үр дагаваруудын тухай чи юу мэдэх вэ? 

– Жио, Галактикийн Бүлгэм бидэнд ямар арга хэмжээ авах тухай мэдээлээгүй үед тивүүдэд юу тохиолдохыг нарийн хэлэхэд хэцүү. Бидний урьдчилан таамаглаж байгаагаар, хэрвээ Нибиру өөрийнхөө замаас гарахгүй бол энд өндөр нь зарим газарт 300 метрт хүрч болох өндөр долгионууд ирэх болно. Далайн түвшинтэй харьцуулсан өндрөөс хамаарч зарим бүлгүүд аюулд орж ч болно. Далайн түвшингээс дээш өндөрлөг газруудын өндөр нь хамгийн багадаа долгионы өндрөөс 2 дахин их байх ёстой, өөрөөр хэлбэл, 600 метр гэсэн үг. Энэ үеэр өндөрлөг газрууд нь арал хэлбэрээр үлдэнэ. Түүнчлэн маш хүчтэй салхи салхилна, тиймээс цагт 250 км хүртэл үе үе салхилахыг дааж чадах хоргодох байр хэрэг болно. 

Асуулт: Рон асууж байна: Галактикийн Нийгэмлэг Дэлхийнхэнтэй холбоо тогтоохыг сайшаавал бид чамтай уулзах болов уу? Би Дэлхий дээр болон түүний эргэн тойронд болж байгаа зүйлийг ойлгоход тусалж байгаад чамд талархахыг хүссэн юм. 

– Рон, бид зөвхөн баяртай байх болно. Бүх зүйл болж өнгөрсний дараа танай улс орнуудад бид хэд хэдэн уулзалт зохион байгуулж болох юм. Бид эцэст нь ах дүүгийн ёсоор найз нөхөдтэйгөө нэгдэж чадна.

Асуулт: Мити, танай гараг хэрхэн нэрлэгддэг, мөн түүнийг та нар юу гэж нэрлэдэг вэ? 

– Манай гараг 7-р тойрог зам дээр оршдог, түүнийг Мантук гэж нэрлэдэг. Бидэнд 3 колони байдаг: нэгийг нь Мантика гэдэг, 5-р тойрог зам дээр, нөгөөг нь Ситка гэдэг, 6-р тойрог зам дээр, гурав дахийг нь Хатмон гэдэг, 8-р тойрог зам дээр тус тус байрладаг. Тэд бүгдээрээ гайхалтай сайхан. Манай гараг Мантук бол үндсэн бүх судалгааны лабораториуд байдаг соёлын төв бөгөөд тэр үндсэндээ амьдрахад зориулагдсан гараг. Мантика үржил шимтэй хөрстэй бөгөөд гараг дээр элбэг дэлбэг байдаг хүнсний бүтээгдэхүүн ургуулахад зориулагдсан байдаг. Ситка дээр манай ихэнх завод байдаг, бидэнд шаардлагатай бүх зүйлийг энэ гараг дээр үйлдвэрлэдэг. Хатмон бараг бүтэн далай, нуур, ой модоор бүрхэгдсэн, загас үржүүлэхэд тохиромжтой газар. Энэ нь онгон байгалийн сайхнаар баясч цэнгэн амарч зугаалахад зориулагдсан сайхан газар.

Асуулт: Катима асууж байна: Засгийн газар хүн амын ихэнхийг устгахын тулд байгалийн гамшгийг ашигладаг гэж чи хэлсэн. Хэрвээ устгах нэрсийн жагсаалт байдаг бол тэдгээрт өндөр настай, эрүүл мэндийн асуудалтай, оюуны доод итгэлцүүртэй хүмүүс байх ёстой юу? Би зөв ойлгож байна уу? 

– Катима, би засгийн газар гэж танай зонхилох элитүүдтэй шууд хамаарал бүхий улс орнуудыг хэлсэн юм. Мэдээж, эхлээд ядуучуудаас ангижирна. Өвчтэй хүмүүс одоо тэднийг дэмжиж байгаа нөөцийн дутагдлаас болж амархан үхнэ. Бидний ойлгож байгаагаар танай засгийн газрууд гараг дээрх хэдэн зуун угсаатны бүлгүүдийн хагасаас илүү хувийг устгах, тэдний тоог ойролцоогоор 20 хувьд хүргэх бодолтой байна. Танай засгийн газрын сонгож авсан бүлгүүд нь тэдний дээд гэж үздэг угсаатнууд юм. Энэ нь танай элитүүдийн төлөвлөж байгаа зүйл, гэхдээ энэ нь тэдний төлөвлөгөө биелэгдэнэ гэсэн үг биш, яагаад гэвэл бид тэднийг сайтар ажиглаж байгаа.

Асуулт: Катима асууж байна: Хэрвээ ойрын хугацаанд Х гараг ойртож, туйлууд солигдох гэж байгааг тэд мэдэж байгаа юм бол засгийн газруудад үй олноор нь хөнөөхөөр төлөвлөх нь ямар хэрэгтэй гэж? Тэдэнд ойролцоогоор хүн амын 10 орчим хувь нь амьд үлдэнэ гэдэг нь мэдэгдэж байх ёстой биз дээ, зөв үү?

– Катима, үйл явдлуудын жинхэнэ явцыг урьдчилан хэлэх боломжгүй юм. Тэд гарагийн үлдсэн хэсэг нь тэдний төлөвлөснөөр байна гэдэгт итэлтэй байх ёстой. Тэд гарагт цэвэрлэгээ хийж байгальд “туслахыг” оролдож байна. Тэдний амьдралыг дэмжихийн тулд бүтээсэн бий болгосон томоохон хонин сүргүүд нь энэхүү шатанд тэдэнд хэрэггүй болсон. Энэ мөчөөс эхлээд Галактиктай холбоо тогтоох эхэн үед ямар ч саадгүйгээр бүрэн захирагдах ертөнцтэй болохыг хүсч байна. Энэ нь тэдний л хүсэл, гэхдээ тэдний авах зүйл биш. Үүнд эргэлзэхгүй байж болно. 

Асуулт: Мити, Онтариогийн Тимминсээс Дэйв асууж байна. Хүний арьстны энэхүү үе шатанд бид одоо юу хийх хэрэгтэй вэ, бүхнээс илүү юу чухал вэ? Бидэнд мөнгөний үнэт зүйлсийн эсрэг босох, манай авилгажсан засгийн газруудыг өөрчлөхийг оролдох хэрэг бий юу? Би ажлаа орхиод өндөрлөг газарт нүүж очих хэрэгтэй юу? Би мухардсан ажил дээрээ өчүүхэн мөнгөний төлөө өдөр бүр ажилласнаас газар шороонд илүү ойр ойд байхад гэртээ байгаа юм шиг үргэлж мэдэрдэг. Сонголтыг би хийх ёстойг ойлгож байна, гэхдээ л чиний санааг сонсмоор байна. 

– Дэйв, тухайн үед танай засгийн газруудтай нөхцөл байдал ийм байна, тэдний эсрэг босох нь юуг ч шийдэж чадахгүй. Хүртээсэн хор хөнөөлийг засах цаг байхгүй. Та нар энгийн амьдралаа үргэлжлүүлэх хэрэгтэй. Үйл явдлууд нэгэнт эргэж эхэлснийг та нар ойлгох үед та нарын ажлын орон тоо байхаа болино, яагаад гэвэл гараг дээр арилжааны үйл ажиллагаа зогсох болно. Эдийн засаг, холбоо, энерги, банкны систем зэрэг нь байхгүйн улмаас зогсох болно. Та нар эдгээр шинж тэмдэгүүдийг мэдэрвэл гэр бүлээ аваад их хүн амтай том хотуудаас хол газар руу авч явах хэрэгтэй, бас илүү аюулгүй газруудад өөрийгөө тусгаарлахыг хичээгээрэй. Өөртөө амьд үлдэх боломж бий болгохыг оролдоод үзээрэй, төлөвлөгөө бэлтгээрэй, үйл ажиллагааны тодорхой төлөвлөгөө боловсруулаарай, бас урьдчилан аюулгүй газар сонгоорой. Одоохондоо юу ч тохиолдоогүй байгаа үед энгийн амьдралаа үргэлжлүүлээрэй, бусдын амьдралд бүү оролцоорой, таны эргэн тойронд байгаа хүмүүсээ бүү сандаргаарай. Хэнд ч таныг төөрөгдүүлэхийг бүү зөвшөөрөөрэй, зөвхөн зөн совингоо дагаарай.

 Асуулт: Робин асууж байна: Мити, чи агаар мандалд нисэх чадвартай гуманоидуудын ямар нэгэн арьстныг мэдэх үү? Эсвэл супер хүний хүчтэй юм болов уу? 

– Роббин, 6-р үелзлийн түвшнээс дээш асуудалгүй хөөрөн нисэх чадвартай гэгээрсэн хүний оршнолууд байдаг. Хэрвээ тэд хүсэхгүй бол явах шаардлага байхгүй. Аурынхаа талбайн саармагжуулагчаар гарагийн соронзон талбайг эсэргүүцэх чадвартай оюун ухааны чадварууд нь хөгжсөн байдаг. Энэ талбай нь төрсөн цагаасаа ердийн мэдрэмж мэт оюун ухааны тушаалуудаар удирдагддаг. Тэд шууд утгаараа нисч чаддаг. Бид өөрсдийн 5-р түвшинд телепатаар объектуудтай харилцан үйлчлэлцэх чадвартай ч өөрсдийн био талбайгаа бүрэн хянах шинж чанаруудтай төрдөггүй. 

Асуулт: Гүдмэн асууж байна: Та нар загасыг уураг болгон дахин боловсруулдаг гэж чи дурьдаж байсан. Биднээс хөгжлөөрөө хол явсан соёл иргэншил амьтдыг хүнсэндээ хэрэглэсэн хэвээр байгаа нь миний гайхшралыг төрүүлсэн. Чи үүнийгээ тайлбарлаж чадах уу?

– Гүдмэн, бүх гуманоидуудад хүнсэнд ордог элементүүд зайлшгүй шаардлагатай. Загас нь эдгээр зорилгоор боловсруулж, бүтээсэн амьтны хэлбэр. Энэ төрлийн загаснуудын хүрээлэн буй орчинтой байгалийн тэнцвэрт байдал хадгалагдаж байгаа үед иймэрхүү төрлийн хүнсийг хэрэглэх нь ямар ч асуудалгүй. Хэрвээ зарим төрөл зүйлийг хянаж байхгүй бол хэт өсөх, оршихуйн орчныхоо тэнцвэрийг алдагдуулж болшгүй байдаг. Бидний загасны хэрэглээ нь эко системтэй үргэлж тэнцвэрт байдалд оршдог. 3-р хэмжээсийн гуманоидуудын хувьд энэ ажиллагаанд буруу зүйл гэж юу ч байхгүй. Орчлон ертөнц дэх оюун ухаант нийгэмлэгүүдийн хөгжилд теософ бялангачлалд орон зай байхгүй. Бид ариун ёсноос хол байсаар байна, бидний мэдэлд өгөгдсөн байгальтай тэнцвэрт байдлыг бий болгох, түүнд ухаалагаар хандахын тулд бид өөрсдийн арьстныхаа төлөө зайлшгүй шаардлагатай элементүүдийг нь өгөх үүрэгтэй. 

Асуулт: Зэтарэтикюли асууж байна: Чи Библийн Кодуудын талаар юу мэдэх вэ? Хэрвээ цаг хугацаанд аялах нь боломжгүй юм бол ямар байдлаар өнөөдрийн үйл явдлуудын тухай мэдээлэл болон ирээдүйн үйл явдлууд 3000 гаруй жилийн настай холографийн өгөгдлүүдийг хадгалдаг номонд математик байдлаар коджуулагдсан юм бол? 

– Зэта, гараг дээр мэдлэг авчрахын төлөө төрөл авдаг дөрөвдүгээр хэмжээсийн номлогчдыг би дурьдаж байсан. Дөрөвдүгээр хэмжээсээс харах нь хавьгүй өргөн цар хүрээтэй. Гэхдээ та нар өөрсдөө харах боломжтой болно. Нэр, огноо, онцгой үйл явдлууд математикийн нарийвчлалтай тодорхойлогдсон байдаг. Тусдаа угсаатны бүлгийн чиг хандлагаас хамаарч хөгжлийн үйл явцад болох ёстой бүхнийг нарийвчилсан дүрслэл байдаг. Энэ нь зан байдлын судалгааны маш дэвшилтэд техник юм. Би үүнийг тайлбарлаж чадахгүй, яагаад гэвэл би хүртэл нарийн зүйлсийг боловсруулах энэ системийг мэдэхгүй. Ямар нэгэн чухал үйл явдал болох ёстой юу эсвэл ямар ч ноцтой зүйл болохгүйг, ямар ч колоний хөгжилд юу болох ёстой,тэд бараг бүхнийг мянга мянган жилээр түрүүлж мэдэж байдаг. Хэрвээ ямар нэгэн тодорхой цаг хугацаанд тодорхой мэдлэгүүд өгөгдсөн бол энэ нь хөгжлийн контекст болон энэ колоний ирээдүйг бүрмөсөн өөрчилж болно. Аливаа нэмэгдсэн нарийн зүйл нь араасаа гинжин урвалыг хамгийн сайн зүйл рүү эсвэл хамгийн муу зүйл рүү татаж болно, тиймээс л Цэнхэр Оршнолуудын зохицуулалт 3-р хэмжээсийн манай колоний хувьд маш чухал байдаг. Миний сайн санааг эс тооцвол, та нарын өнөөгийн энэ ойлголт болон хөгжлийн үе шатанд та нарт хүргэх боломжгүй иймэрхүү төрлийн мэдээлэл байдаг. Гэхдээ би ойлгоно гэж найдаж байна. Бидэнд 1-р түвшинд хүрэхэд 800 жил, үүний дараа 3-р хэмжээсийн 5-р түвшинд хүрэхэд 12000 жил шаардагдсан. Та нар бидэнтэй хамтарсан шиг бид угсаатны бүлгүүдтэй тэр үед байсан соёл болон мэдлэгүүдээ солилцож эхэлж байсан. Ялгаа нь юунд байсан бэ гэвэл биднийг 1–р түвшинд шилжих үед бидэнд туслах Галактикийн Нийгэмлэг байгаагүй, гараг бүр өөрөөрөө байсан. Та нар одоо 3 хэмжээст үндсэн тэг түвшнээс 1-р түвшин рүү багахан тусламжтайгаар дэвшиж байна. Удахгүй та нар бусад Галактикуудаас гуманоидуудын бусад нийгмүүдтэй нийгэмшихэд оролцох болно.


41-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2023/12/41.html

No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 48 -р хэсэг

 Найзууд аа, бид Антарктик бааз дээр завгүй байлаа. Гараг бүрт байгалийн баялагийн өөрийн гэсэн хязгаарлалт байдаг. Рептилоидууд та бүхнийг...