АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 41 -р хэсэг

 



Асуулт: Синди асууж байна: Урьд өмнөх видеонууд дээр чи Дэлхийтэй адилхан хөгжлийнхөө үе шатуудыг туулахад бэлэн байгаа 2 гарагийн тухай ярьсан. Эдгээр гарагууд хаана байдаг вэ? Тэдгээр нь хөгжлийн ямар шатан дээр байгаа вэ? 

 – Синди, эдгээр гарагууд энд, танай Галактикт, эндээс 70 гэрлийн жилийн зайд оршдог. Энэ нь танай гарагтай маш төстэй гуманоидуудын гарагууд юм. Нэг нь танай нийгмийн 3000 жилийн өмнөх, нөгөө нь 500 жилийн өмнөх үеийг санагдуулдаг. Эдгээр гарагууд дээр суурьшсан угсаатны бүлэг хавьгүй цөөн ч танайхтай маш төстэй. Эдгээр гарагуудад хөгжиж байгаа хүн ам хэрэгтэй, тиймээс энд, дэлхий дээр үлдэхгүй хүмүүс хувийн үелзлээсээ хамаараад эдгээр гарагуудын аль нэг рүү очино.

 Асуулт: Тэйд асууж байна: Мити, танай арьстанд 1-р түвшинд хүрэхэд 8000 жил шаардлагатай байсан гэж чи хэлж байсан. Энэ тал дээр бидэнд хэдэн жил шаардлагатай бол? Бид бүгд 1-р түвшинд бэлэн болох хүртэл 1000 жил хүлээх нь дээр ч юм болов уу?

– Тэйд, чи намайг буруу ойлгосон гэж бодож байна. 2012 оны 12-р сараас хойш хүн амын 10 хувь нь л нэгдүгээр түвшинд байх болно. Дэлхий гараг 1-р түвшин рүү шилжинэ, тиймээс үүнээс хойш төрөх бүх хүмүүс 1-р түвшин дээр тохируулагдсан ауратай төрөх болно. Та нарын хувьд энэ үйл явдал 12000 жилийн хугацааг эзэлсэн, яагаад гэвэл энд бүс нутгийн хэмжээнд хөгжсөн угсаатны олон бүлэг, олон тооны соёл холилдсон, мөн нэг бүхэл болж нэгдэхэд саад тотгор болж байсан олон тооны хэл байсан юм. Энэ нь аурын тодорхой үелзлийн түвшинд хүрсэн Дэлхийнхний “ургац” хариуцсан зарим бүлгүүд өөрсдийн колониуд руу гаргасан, учир нь Дэлхий тэдэнд өөрсдийнхөө нийгмийг үргэлжлүүлэн хөгжүүлэхэд зориулсан нөхцлүүдийг дахин олгоогүй юм. Гэсэн ч Дэлхий дараагийн алхамынхаа төлөө Дэлхийн жинхэнэ 600 сая арьстанг олж авч чадсан. Та нарын хувьд бидэнд зориулснаас илүү хурдан, хялбар байх болно, учир нь бидэнд хэн ч та нарт тусалсан шиг туслаагүй юм. Дүү нарт үргэлж хялбархан байдаг, тийм биз дээ? 

Асуулт: Тэйд асууж байна: Чи нисч чаддаг, телепатаар харилцаж чаддаг арьстнуудын тухай ярьсан ч тэд объектуудыг хүслээрээ хөдөлгөж (телекинез) чаддаг эсэхийг хэн ч асуугаагүй, ийм байх боломжтой юу? 

– Мэдээж, тийм, бид объектуудыг хөдөлгөж чадна. Үелзлийн тавдугаар түвшинд физик болон оюун ухааны түвшинд зохирол бий болдог. Гэвч бид физик байдлаар хөдөлгөх чадвартай зүйлсээс хүнд зүйлийг бодлынхоо хүчээр хөдөлгөж чадахгүй. Хэрвээ чи хүч муутай бол хэдхэн килограммыг л байрнаас нь хөдөлгөж чадна; хэрвээ хэд хэдэн хүч чадал муутай хүмүүсийг цуглуулвал тонныг хөдөлгөх боломжтой. Та нар 6-р түвшингээ дуусгавар болгож, 3-р хэмжээс дэх үелзлийн 7-р түвшний туршид л зөвхөн физик байдлын чанадад боломжуудаа тэлэх шинж чанаруудыг эзэмшиж чадна.

 Асуулт: Дэйнэн асууж байна: Хиймэл дагуулын холбооны сүйрэл бидэнд тохиолдох уу? Энэ нь аажмаар тохиолдох уу эсвэл нэг хурдан мөчид л тохиолдох болов уу? 

– Дэйнэн, танай хиймэл дагуулууд танай соронзон талбайн тэнцвэр төвөөс зугатаах хүчний тэнцвэрийг сулруулах үед тойрог замаасаа гарч Сансарт алдагдаж эхэлнэ. Гарагийн дэргэд байгаа тэнгэрийн аливаа биетүүд нь таталцлын шүргэлцэх өөрийн шугаман дээрх хиймэл дагуулуудын бүх тойрог замуудыг булаан авч болно. НАСА зарим хиймэл дагуулууд өөрийн тойрог замаас гарсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүйн тулд тэд тэдгээрийг унтраасан гэж зарлана. Хэрвээ тэд тойрог замуудаас доогуур шинэ хиймэл дагуулуудыг гаргахгүй бол мэдээж, 2012 оны дундуур нэг ч хиймэл дагуул ажиллаж чадахгүй. Гэхдээ танай сансрын хөтөлбөрүүд хаагдсан болохоор ийм зүйл болохгүй. 

Асуулт: Нэйл асууж байна: Интернет дахь салангид хүмүүсийн бүлгүүд “Энки” гэдэг нэртэй оршнолтой холбоо тогтоосон гэж баталдаг. Чи лав мэдэх байх, зуны цагт түүнд Шумерууд мөргөдөг байсан, түүнийг усны, билэг ухааны, ид шидийн Бурхан гэж үздэг байсан. Эдгээр хүмүүсийн бүлгүүд одоо Энки бол харь гарагийн эрдэмтэн; Дэлхийнхэнтэй холбоо тогтоосон, биднийг хайрласан, он цагийн туршид Дэлхий дээрх барууны соёл иргэншлийг хөгжүүлэхэд идэвхтэй оролцож байгаа аугаа сэтгэлтэй оршнол гэж мэдэгдэж байна. Энки нь үнэн хэрэгтээ жинхэнэ оршнол мөн үү? 

– Нэйл, та нар надад нэр хэлэхээр би тэдгээр нэрсийн дуудлагыг хөрвүүлдэг, бас тэдгээр нь миний хувьд ямар ч ач холбогдолгүй юм. Чиний асуултанд хариулахын тулд тэр аль гарагийнх болохыг би мэдэх шаардлагатай. Түүний хэн болохыг би мэдэхгүй ч чиний дүрсэлснээр тэр сайн хүн байж таарна. Нэг зүйл буруу байна: Усны Бурхан гэж байдаггүй. Ямар ч Бурхад байхгүй, зөвхөн ах дүү нар гэж л байдаг.

 Асуулт: Антонио асууж байна: Чи манай Нарнаас 100 дахин том гарагууд байдаг гэж хэлсэн. Эдгээр гарагуудын оршин суугчид таталцлын хүч болон өөрийн хувийн жингээ хэрхэн барьж байдаг вэ?

 – Антонио, аварга том гарагууд байдаг ч энэ нь тэдгээрт асар их татах хүч байдаг гэсэн үг биш. Таталцлын хүч нь гарагийн массаас шууд хамааралтай. Эдгээр аварга том гарагуудын бүтэц нь цул багатай байдаг. Тэдгээрт жижиг цөм ба хязгаар хүртлээ тэлсэн, бараг төв хүртлээ хөрсөн магма байдаг. Та нар галт уулын чулуу хичнээн хөнгөн байдгийг анзаарсан уу? Дэлхий бүрэн хөрвөл тэр одоогийнхоосоо 3 дахин том болох бөгөөд масс нь энэ хэвээрээ, татах хүч нь энэ хэвээрээ үлдэх болно.

 Асуулт: Жуди асууж байна: Сүйрлийн дараа амьд үлдэж чадсан хүмүүст засгийн газрууд юу хийж өгөх төлөвлөгөөтэй байгаа вэ? Биднийг хэн нэгэн аврах уу? Араасаа дагахыг гуйж байгаа хүмүүст бид итгэж болох уу? Оддын оршнолууд амьд үлдсэн хүмүүсийг олж бидэнд туслах уу? Бид амьд үлдсэн, нийгмийг сэргээн босгохыг хүсэх шинэ удирдагчдын элитүүдэд итгэж болох уу? Бид маш их уяа холбоостой шүү дээ, ялангуяа жижиг хүүхдүүдтэй хүмүүс бид яах юм бэ? 

– Жуди, бүх үйл явдлуудын дараа шууд туслахын тулд бид болон бидний хамтрагчид энд байх болно. Танай амьд үлдсэн элитүүд нөхцөл байдалд хяналт тавьж чадахгүй. Бид ч бас гуманоидуудын ямар ч арьстанд шинэ колони сэргээн босгоход нь саад болохыг зөвшөөрөхгүй. Бид эцэст нь, та нарт өөрсдийгөө нээлттэй танилцуулах зөвшөөрөл авах болно. Дэлхийн гадна талд ах дүүс байдагт хэзээ ч итгэж байгаагүй хүмүүсийн хувьд эхлээд энэ нь цочирдуулах боловч тэд Орчлонгийн үйл явдлуудын үнэнийг хүлээж авахын тулд энэ үйл явдалд хурдан дасч, өөрсдийн үзэл бодлуудаа хялбархан залруулах болно. Амьд үлдсэн танай одоогийн засгийн газрын төлөөлөгчидтэй тэмцэх хэрэггүй. Зүгээр л бидний тусламжтайгаар бүх зүйлийг байрандаа ортол тэднээс өөрсдийгөө хамгаалахыг л хичээгээрэй. 

Асуулт: Хатари асууж байна: Надад сонирхолтой байна л даа, манай гараг шиг ийм үеийг туулж байгаа, “улирагсад” шиг гараг байдаг болов уу? Улс орнуудаас дарамт шахалт, хяналт, ҮМНБ-ийн уулзалт, тектоник хөдөлгөөн, иймэрхүү аюул заналхийлэл зэрэг үйл явдлууд давтагдаж байдаг гараг байдаг уу?

– Тийм ээ, ижил төстэй мөчлөгүүд байдаг. Эдгээр гарагууд дээр дампуурсан нийгмүүд дэх түрэмгийллийн эсрэг тэмцэл болдог, эдгээр нийгмүүд та нарын туулсан бүхнийг туулах болно. “Улирагсдын” хувьд 4-р хэмжээсийн тухай мэдэх үед нөгөө л үе шатаа дахин туулах нь амаргүй байх болно. Тэд нэг алхам урагшлахын тулд өөрсдийн ааш зангаа өөрчилж чадаагүй, харин ч эсрэгээрээ нэг гишгүүр доошилсондоо гашуудан харамсах болно. Энэ нь Дэлхийнхний хувьд Эрин солигдож байгаа энэ үед, хол явах тодорхойлолттой, эргэж харах хүмүүст туйлын чухал боломж юм. Энэ үйл явдлын чухал зүйл дээр төвлөрөхийг хичээгээрэй.

42-р хэсгийг эндээс

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...