HAARP гэж юу вэ?

 

 

High Frequency Active Auroral Research Program (HAARP) буюу

Өндөр давтамжийн идэвхтэй аврора судалгааны хөтөлбөр гэсэн үг.

 (HAARP) нь ионосферийг судлах дэлхийн хамгийн өндөр хүчин чадалтай, өндөр давтамжийн дамжуулагч юм. 180ш өндөр давтамжийн хөндлөн антеннуудыг Ионосферийн судалгааны хэрэгсэл нэрийн дор агаар мандлын дээд давхарга болон ионосфер руу 3.6 мегаватт цахилгаан цацах чадвартай. Дамжуулах давтамжаа цацраг болон олон хэлбэртэй байлгаж, өргөн өнцгийн газар нутгийг сканнердаж, нөлөөлдөг.

         Юунд ашигладаг бэ?

HAARP-ийн зорилго нь термосфер ба ионосфер гэж нэрлэгддэг манай агаар мандлын хамгийн өндөр хэсгээс ажиллагаа хийдэг

Ионосфер нь 60-80 км-ийн өндрөөс эхэлж, 500 км-ээс дээш өндөрт үргэлжилдэг. Ионосферт радио долгион харилцан үйлчлэх чөлөөт электрон ба ионууд байдаг. HAARP радио долгион нь электронуудыг халааж, байгальд тохиолддог үзэгдэл дээр нэмж цочролыг үүсгэдэг. Байгалийн үзэгдлүүд санамсаргүй мэт явагддаг ч замбараагүй санаандгүй зүйл нэг ч байхгүй. HAARP-ийн эрдэмтэд цаг уурын цочир үзэгдэл хэзээ, хаана гарч байгааг хянаж даалгаврын дагуу нөлөөлж байдаг газар юм.

          Яаж хөгжсөн бэ?

1990-2014 оны хооронд HAARP нь АНУ-ын Агаарын цэргийн хүчин (USF) болон АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хамтарсан хөтөлбөр юм. Зорилго нь цэргийн болон иргэний харилцаа холбоо, навигацийн системд ионосферийн физик болон цахилгаанаар нөлөөлөх.



Хэн эзэмшдэг бэ?

25 гаруй жилийн турш Нью Мексикийн Көртландын Агаарын цэргийн бааз дахь Агаарын цэргийн хүчний судалгааны лаборатори (AFRL) Сансрын тээврийн хэрэгслийн алба, Аляскийн Фэйрбанксын их сургуультай (UAF) хамтран ажилладаг гэсэн нэрийн дор үйл ажиллагаагаа явуулдаг.

2015 оны 8-р сард Боловсролын түншлэлийн гэрээний дагуу судалгааны төхөөрөмжийг UAF-д шилжүүлсэн. UAF-д эрх мэдэл, удирдлагын хяналтыг хангахын тулд Хамтын ажиллагааны судалгаа, хөгжлийн гэрээ (CRADA) байгуулсан.  2015 оны 8-р сарын 11-ний өдөр цэргийн ангиас UAF-д албан ёсоор HAARP байгууламж, тоног төхөөрөмжийг шилжүүлсэн гэдэг ч одоо хүртэл хяналт нь хэвээрээ байгаа.

Яагаад зөвхөн Аляскд байдаг бэ?

HAARP-ийн баригдсан газрыг анх USAF тэнгэрийн хаяанд тархах аврораг радараар барих зорилгоор барьсан гэдэг ч дэлхийн дээрээс бусад улсад нөлөөлөхөд байдаг.

Түүхийг эргэн харахад.

ЗАД БАРИХ БУЮУ БУУЛГАХ.

Монголчууд аль эртнээс хур бороо, зуд шуурга гаргах увдистай байсан бөгөөд энэхүү увдисаа байгаль дэлхийд хор хохиролгүй хийдэг байжээ.

Тэнгэр задраах арга буюу зад буулгаж ган ганчиг тайлах болон олон хоног үргэлжлэх хур бороог зогсоох зэрэг эрдэм чадалтай хүмүүсийг "Задчин" хэмээн хүндлэдэг.

Чингис хаан, ван хан Тоорил нар Жамуха тэргүүтэй жадаран, тайчууд, найман, ойрд, мэргид, татар зэрэг аймгуудтай Хүйтэн хэмээх газар тулалдах үед найманы Буйраг хан, ойрдын Худага бэхи нар Чингис хаан, Тоорил нарын цэргийн эсрэг зад хийсэн байдаг. Гэвч Чингис, Тоорил нарын цэрэг дээр биш, харин өөрсөдийнх нь цэрэг дээр цас бороо орсон гэдэг.

Манай оронд үүл буудаж тэнгэрт химийн урвалаар үүл задлан бороо оруулах арга өндөр амжилт үзүүлж байгаа гэж буруу мэдээлэл тараадаг.

1932 тухайн үеийн Орос Улс цаг агаарыг хянах туршилт хийж байсан нууц мэдээ байдаг.

1946 онд Америкийн хэсэг эрдэмтэд болох General Electric компанийн судлаачид цаг агаарт санаатайгаар нөлөөлөх талаар судалгаа хийж мөнгөний тоос нь үүл бүрэлдэх явцыг хурдасгадаг болохыг олж мэдсэн байдаг. Үүл нь усны уур, бичил усан дуслуудаас бүрддэг бөгөөд борооны дусал болж газарт буухын тулд хэжээний хувьд томрох ёстой. Йодот мөнгөн нь усан дусал бий болох конденсаци явагдах цөм нь болдог.

Цэрэг дайны зорилгоор Вьетнамын дайны үед Попайя хэмээх нууц ажиллагааны хүрээнд анх ашиглаж байсан ч 1977 оноос байгалийн жам ёсны үзэгдэлд санаатайгаар нөлөөлж түүнийгээ дайны зэвсэг болгон ашиглахыг хориглох тухай саналыг НҮБ-д нөлөөлж баталуулсан. Нэг ёсондоо давуу байдлаа ашиглан өөрсдөө дуртай үедээ хэрэглэх гэж НҮБ-д хууль дүрэм болгон оруулсан нь тодорхой болсон.

Үүнийгээ хуулийн дагуу хэрэгжүүлж байнаа гээд баяр наадмын үеэр цэлмэг тэнгэртэй байхын тулд үүл тараах, ган гачиг ойн түймэрт нөлөөлж байгаа гэдэгч Амазоны ойг шатахад Сибирийн ойн гэх мэт олон онцгой гамшигт ашиглаагүйг бид мэднэ.

Тиймээс Хаарпыг бол Дэлхийг хяндаг кабалууд болох (Чөлөөт масон+иллюминати) нарын хийсэн асар их хөрөнгө мөнгөөр санхүүжүүлсэн цаг агаарын зэвсэг гэдэг нь ойлгомжтой. Хэрхэн бидэнд нөлөөлдгийг дор товчхон сийрүүлье.

Саран дээр байдаг технологиороо энэ хөрс шороог сулалж агаарт татдаг. ХААРП нь хуй салхи дэгдээгээд суларсан хөрсний бүтцийг эвдэж байдаг юм байна.

Тоосонцор яагаад чухал бэ?

Хөрсний чулуурхаг байдал усны бүтэцийг барьж байдаг.

Нарийн ширхэгтэй тоосонцорыг агаар мандалд цацснаар хөрсний бүтэц өөрчлөгддөг.

Хөрс нь эвдэгдснээр 3-4 хэмжээст эвдэгдэж байгаль устана. Мөн цахилгаан соронзон цацрагаар хотоос хол алсад байгаа хүмүүсийн сэтгэл санааны байдалд нөлөөлж сэтгэл гутрал үүсгэж хот руу шахдаг. Байгальд хүн амьдрах боломжгүй болж хот руу нүүх нөхцлийг санаатайгаар бий болгож дараад нь хүмүүсийг хүссэнээрээ хянах юм.

Цаг уурын өөрчлөлт нэрээр тархи угаалт хийж, хүлэмжийн хий болон байгаль орчноо та нар устгаж байна гэсэн мэдээлэл цацаж хүмүүсийг гэмтэй мэт болгон харагдуулж чадаж байгаа. Тиймээ, хүмүүсээс шалтгаалж байгаа зүйл бий гэхдээ уул уурхай болон байгальд санаатайгаар нөлөөлж байгаа Хаарп-ын хаана нь ч хүрэхгүй. Энэ үр дүнг энгийн хүмүүст тохож, хууль дүрэм, татвараар дэлхийн шинэ дүрэм журмыг (NWO) хэрэгжүүлэх зорилготой юм.

 Матриксийн хакерийн хамгийн том, чухал үе нь технологоор болон шашинаар хийгддэг. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох радио, ТВ- гээр үүнийгээ дамжуулдаг. 

Тэдгээр хэрэгслүүдээр биднийг бодож байгаа маягаар хүмүүсийг итгүүлэхэд байдаг.

Ватикан шашинаар хүмүүсийг хянах төв.

 Вашингтон цэргийн хяналтын төв,

Лондон санхүүгийн хяналтын төв .

Энэ цаг үед амьд үлдэхийн тулд ажиллах хэрэгтэй гэх ойлголт бий болгосноор бидэнд өөрийгөө судлах, хөгжүүлэх цаг гардаггүй. Биднийг амьд үлдэх горим дээр хүчээр тохируулж байгааг хүмүүс ойлгох болсон. Хүмүүсийг улирлын, жилийн шилдэг ажилтан гэдэг цаасан малгай өмсгөж ирэх жилд өөрийгөө хөгжүүлэх цагаа хасаж бидний төлөө улам их цаг гаргаарай гэсэнтэй агаар нэг юм. Сайн ажилтан бол хянахад амар сайн боол гэдэг.

 Уул нь бид мөнгө хийхийн тулд биш, хэн нэгэнд хянагдаж шудрага бус нийхэмд боол мэт амьдрах бус ухамсарт сүнстэйгээ холбогдож дуртай зүйлдээ цаг гаргаж сүнсээ хөгжүүлж, туулалтаа зөв хийхэд байдаг.




  

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...