АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 42 -р хэсэг


 Асуулт: Пэймэн асууж байна: Ираны цөмийн эрдэмтэн Сансрын хөдөлгөгч хүч, гэрлийн бүтэц болон Кешийн Нейтроны Загварыг бүтээсэн. Нейтрон нь 3 үндсэн материас тогтдог (Матери, Хар Матери, Антиматери). Энэ үнэн үү?

– Пэймэн, эдгээр онолуудтай холбоотойгоор танай квантын шинжлэх ухаан хол хөгжсөн ч та нарын хувьд одоогийн шинжлэх ухааны үе шатанд эдгээр онолуудыг практикт ашиглахад шаардлагатай элементүүдийг нийлэгжүүлэх боломжгүй юм. Энэ бүх технологиуд нь сая сая жилийн туршид оршиж, ашиглагддаг. Та нар эдгээр технологиудыг хүлээн авахад бэлэн болох үедээ та нар Шинэ Эриний үед хөгжилд туслах харь гарагийн эрдэмтдээс тэдгээрийг шууд хүлээн авна.

 Асуулт: Тэйд асууж байна: Мити, Дэлхий дээрх том үйл явдлуудын дараа хөгжлөө үргэлжлүүлэх хүмүүсийн эдгээр 10%-ийг та нар хардаг уу? Хэрвээ та нар гудамжинд тэдний хажуугаар өнгөрвөл эсвэл танай баазуудын аль нэгнээс олж хардаг уу? Та нар тэдний байр суурийг болон Дэлхийгээр явж байгааг нь мөшгиж чадах уу? 

– Тэйд, бид хүний үелзлийн сайн мууг мэдэрдэг. Гэхдээ өгөгдлүүдийн баазад бидэнд бичиж авсан зүйл байхгүй. Танайд сайн ауратай угсаатны бүлгүүд ч, ачаалал ихтэй ауратай бусад бүлгүүд ч бий. Гэхдээ би чиний асуултын гол утгыг ойлгож байна, дундаж үелзэл нь дээгүүр байдаг нийгмүүдэд бид туслах болно. Эхлээд илүү их хүмүүсийг аврахын тулд хүчин чадлуудаа нэгтгэх хүмүүст туслах хэрэгтэй. Энэ нь аврах том хэмжээний ажиллагааны мөрдөх дүрэм юм. 

Асуулт: Викрам асууж байна: Залуус аа, та нар цөмийн зэвсэг ажиллуулахаас өмнөх тохиолдлуудад та нар бидэнд тусалж чадах уу, та нар түүнийг хэрхэн аюулгүй болгох вэ? Нисч явах үед нь тооцоолж, дэлбэрэхээс нь өмнө цөмийн хошууг аюулгүй болгож чадах уу гэх гэсэн юм л даа.

– Мэдээж, чадна, Викрам, Плеядчуудын зондууд пуужинг байндаа хүрэхээс нь өмнө жагсаалаас гаргаж чадна. Тийм зүйл болохгүй, яагаад гэвэл танай засгийн газрууд энэ тухай мэдэж байгаа. 

 Асуулт: Зэта асууж байна: Та нар өөрсдийнхөө бичлэгүүдийнхээ төлөө Интернетийг бүрэн хуулбарласан уу? Хэрвээ тийм бол хуулбараа хэр олон шинэчилдэг вэ? Би өөрийнхөө ирээдүйн төрөл авалтдаа зориулж тийш нь нэг мэдээлэл хиймээр байна. Та нар иймэрхүү туршилт хийдэг үү? Ирээдүйд байх өөртөө хайрын тоон илгээлт явуулж болох уу?

 – Зэта, бид танай компьютерийн сүлжээ рүү шууд ордоггүй. Танай системд орох эрх авч байгаа манай системүүд бидэнд янз бүрийн сэдвээр эсвэл бусад тодорхой өгөгдлүүдээр мэдээллийг бидэнд өгдөг. Манай системүүд ямар ч системтэй холбогдож чадна. Бидэнд нөөц хуулбарууд хийх шаардлага байхгүй. Бид бодит цаг хугацааны аль ч системтэй зөвлөлддөг. Энэ колонитой тохиолдсон бүхэн зохих ёсоор Галактикийн Нийгэмлэгийн өгөгдлүүдийн бааз дээр хадгалагдсан байдаг. Хэрвээ чи өөрийнхөө төлөө мэдээллийг үлдээвэл дараагийн төрөл авалтандаа түүнийг хүлээн авах боломжгүй. Та нарын дурсамжууд зөвхөн тархины чөлөөлж буй үйл ажиллагааны хувьтай пропорц байдаг. Энэ нь аажмаар тохиолдох бөгөөд үелзлийн түвшингээс шууд хамаарах болно. Та нарын оршин байгаа гарагийн үелзэл хэдий их байх тусам түүн дээр төрж байгаа хүмүүсийн тархины үйл ажиллагааны чөлөөлөлт их байх болно. 3-р хэмжээсийн оршин суугчдын өөрийн түүхээ санадаг цорын ганц газар бол тэдний төрөл авахаар хүлээж байгаа 4-р хэмжээс юм. 

Асуулт: Уэйн асууж байна: Мити, чи бид дахин төрөхөөр бэлтгэж байхдаа 4-р хэмжээст хүссэнээрээ удаан байж болдог гэж чи хэлсэн. Бидний эргэн тойронд байгаа сүнснүүд 4-р хэмжээст оршдог уу? 

– Уэйн, та нар 4-р хэмжээст орох үедээ таны сүнсний нягтрал таныг 3-р хэмжээс дэх төрөл авах үйл явцдаа байгаад та нар яаралгүйгээр үнэ цэнтэй бүхнээ сайтар бодож үзэж болно гэсэн үг. Та нар хуучин танилууд эсвэл бүр бүхэл бүтэн нийгэмд туслахын тулд элч болох сонголт хийж үелзлийн доод түвшин руу бууж ирж болно. Та нар өөрсдийнхөө чичирхийллүүдийн мөчлөгийн колониудад төрснөөр өөрийн ангиллын дагуу явах болно, яагаад гэвэл зөвхөн эдгээр газруудад та нар хөгжлөө үргэлжлүүлэх боломж бий болно. Бүх зүйл биечлэн болдог, юу ч зууралддаггүй, сонголтын туйлын эрх чөлөө гэсэн үг. Сүнснүүд та нарыг дагахгүй, зөвхөн бодлууд 4-р хэмжээсээс 3-р хэмжээс рүү дамжигддаг. 

Асуулт: Пэймам асууж байна: Хятадын Сансрын Агентлагийн нийтлүүлсэн тайлан дээр үндэслэн Одон орны судалгааны захирал Сержио Тоскано хэлэхдээ, Еленины Сүүлт одны ард үл мэдэгдэх нисдэг объект байгаа бөгөөд тэр бас ойртож байна гэсэн. “Өнгөрсөн оны 12-р сард илрүүлсэн сүүлт одны ард, энэ үзэгдлийг Хятадын эрдэмтдийн бөөгнөрөл гэж нэрлэсэн, сферүүдийн бөөгнөрөл эсвэл харь гарагийн хөлөг байна” гэж Тоскано хэлсэн. Тийм байж болох уу? 

– Пэймам, би хэдийн тайлбарласан, Галактикийн Нийгэмлэгийн сансрын хөлгүүд Крулианчуудын хөлгийн хамт Одой Одыг хянаж байгаа гэдгийг танай эрдэмтэд хэдийн ойлгосон. Тэд эрдэмтэд ажиллагаагаа дуусгах хүртэл тэндээ үлдэнэ. Танай НАСА энэ тухай мэдэж байгаа, Хятадын эрдэмтэд энэ тухай сүүлд нь мэдсэн бололтой. 

Асуулт: Пэймам асууж байна: Хэрвээ бүх дорд үелзлийн амьдралын хэлбэрүүд тэдний үелзэлд тохирох систем рүү үхлийнхээ дараа шууд орсон бол энэ нь асуудлыг илүү тайвнаар шийдэж болох юм биш үү? Хэрвээ сансрын сүйрэл нь хөгжил дэвшлийн жам ёсны арга биш юм бол тэр нь амьдралын зорилгодоо хүрэх цорын ганц арга биш гэж би найдаж байна. Энэ нь нэг л цагт тохиолдож буй жам ёсны ба жам ёсны бус үйл явдлуудын давхцал уу? Сүйрэл нь бүхний үелзлийг дээшлүүлэх үү? 

– Пэймам, амьдралын оюун ухаангүй хэлбэрүүд нь бараг шууд л өөр бусад ижил төстэй хүрээлэл рүү шилждэг. Үелзлийн ямар ч түвшний оюун ухаант амьдралын хэлбэрүүд 4-р түвшинд ухамсар болон олж авсан туршлагуудаа дахин боловсруулалтаар дамжин туулдаг. Ийм л дүрэмтэй. Үелзлийн суурь түвшингээс нэгдүгээр түвшинд шилжих нь үргэлж гэмтээдэг биш юм. Танай гараг дээр болох зүйл нилээд хэдэн шалтгаанаар тохиолдох болно, тэдгээрийн нэг нь танай хүн амын тэсрэлт; гараг энгийн дэглэмд ажиллахад колоний хүн амын өтгөрөл хэтэрхий их байна. Гарагийн туулах физик өөрчлөлтүүдийн ачаар энэ харш байдал засагдах болно. Орчлон ертөнцийг удирдаж байгаа хуулиудын зорилго нь хэтэрхий нарийн төвөгтэй, бүх зүйл синхрон байдалд ажилладаг. Зохиролгүй байдал ажиглагдсан бүхэн та нарт таалагдсан таалагдаагүй тохируулагдах болно. Гараг өөр үелзэлд тохируулагдаж байна, тэр хурдан тохируулагдах тусам танай колони гарагтай хамтарсан зохиролт үелзлийн түвшинд хурдан хүрнэ. Эцсийн эцэст Дэлхий Галактикийн Нийгэмлэгт шинээр элсэн орохыг бүгд хүлээж байна. 

Асуулт: Эйнжэл асууж байна: Би зүүдлэх шаардлагагүй Дэлхийн зуучлагч. Эдгээр гарагууд нь “сэтгэл догдлуулсан тэнгэрийн үйл явдалд” хүргэнэ гэдгийг би мэднэ, мөн Еленин бол Сүүлт од биш харин манай ертөнцийг бүтээхэд тусалсан Бурхадын асар том эх хөлөг. Манай ертөнцийн өгсөн бүх зовлон зүдүүрүүдийг туулж ухамсрын дээд түвшинд бэлтгэж байгаа хүмүүсийн сүнснүүдийг цуглуулахын тулд тэд армийнхаа хамт Ах дүү хоёр цэрэг шиг манай Ертөнцтэй солбилцож байгаа юм. Манай Дэлхийн үелзэл болон аураас хамаарч биднийг авах болно. Наашаа туйлууд солигдохоос өмнө олон хөлгүүд ирнэ. Энэ үнэн үү?

 ̶Эйнжэл, гадны ажиглагч байх нь маш ашигтай. Үнэн хэрэгтээ, та энэ колоний бүх оршин суугчдын хувь заяаг дахин зохион байгуулахад туслах эх хөлөг гэж Одой Одны тухай бодож болно. Энэ колоний үрийг тарихад туслагсад түүний хөгжлийг дэмжихээ хэзээ ч зогсоож байгаагүй бөгөөд та нараас 3600 жилийн зайтай ойролцоо үргэлж байсаар байсан. Янз бүрийн ауратай бүх гарагууд хүмүүсийг тусгай үелзлийн хэлбэлзлүүд болон хувийн аураар нь шилж авдаг. Бусад оршин суугчидтай уулзахын тулд наашаа олон хөлөг ирнэ, гэхдээ хэн ч гарагаас нийгмүүдийг авахгүй, ердөө л тэдэнд тусламж, дэмжлэг үзүүлэх болно. Чиний авъяас чамд зүгээр нэг олдоогүй бэлэг гэж найдаж байна. Энэ нь энэ гарагийн чамайг асуудлуудаар бүрхэж авсан талбайн гаднах үүргээ таньж мэдсэн чиний сүнслэг ухамсрын шууд үр дүн. Амьд үлдэх нь бүхнээс илүү зүйл гэж бүр минут ч төсөөлөх гэж оролдох хэрэггүй, яагаад гэвэл үхэл нь та нарын төрсөн мөчөөс эхэлсэн ямар ч эргэлзээ байхгүй цорын ганц үйл явдал юм. Байдалтайгаа эвлэрээрэй, сүнсээ болон ухамсраа хөгжүүлээрэй. Бүхнээс чухал зүйл та нар өөрсдөө юм шүү. Та нарын хамаатай зүйл бус, та нарт хамаарах мэдрэмж л чухал юм шүү. Тийм биш гэж үү 

43-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2024/01/43.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...