АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 43 -р хэсэг

 


Асуулт: Найз маань асууж байна: Хоупичууд (Америкийн Индианчуудын омог) ярихдаа, “цэнхэр качина”, “улаан качина” гэдэг байсан, хэрвээ чи энэ тухай мэддэг бол энэ нь тэнгэрийн ямар биет болохыг бидэнд хэлээд өгч болох уу? Би христийн шашинтан биш л дээ, гэвч Библид 3 өдрийн харанхуй, 3 өдрийн Нарны хиртэлт болон үүний дараа Нар тэнгэрийн эсрэг талаас гарна гэж дурьдсан байдаг. Энэ нь туйлуудын солигдол болон 9-р сард Дэлхий ба Нартай тэнцэж ирэх Одой Одтой холбоотой юу?

– Найз минь, 9-р сарын 25, 26, 27-аас эхлээд нар хиртэлт Дэлхий ба Нарны хооронд тэнгэрийн биет орсноос тохиолдож болно. Өнгөний хувьд 8-р сарын сүүлчээр Наранд ойртохоосоо өмнө цэнхэр болж болох юм. Нарны хажуугаар өнгөрсний дараа араас нь болох нарны тэсрэлтээр өдөөгдсөн энергийн ялгаруулалтын идэвхжил ихэсч улаавтар өнгөтэй болно. Магадгүй энэ нь чиний яриад байгаа зүйл байх. Гарагийн газар зүйн тэнхлэгийн өнцөг нь Одой Од ойртсонтой холбоотой өөрчлөгдөж болно, тиймээс Нар гарагийн эргэлтийн тэнхлэгийн энэ өөрчлөлтийг харуулснаар тэнгэрийн хаяаны нөгөө талд гарах мэт санагдана. Танай соронзон бөмбөлөгийн тэнхлэг солигдолт дараа жилийн турш тохиолдох ёстой. 

 Асуулт: Билл Т асууж байна: Мити, чи “стаз” гэдэг ойлголтын тухай сонссон уу? Энэ нь өөрчлөлтийн цаг хугацааг хүлээхийн тулд Дэлхий дээр (зөв аура ба батлагдсан карматай хүмүүс) үлдэх ёстой, урьдаас тодорхойлсон амьдралын хэлбэрүүдийг хөлдөөсөн байдалд оруулна гэсэн санаа юм. Бүх зүйл тайван болсны дараа амьдралын бүх хэлбэрүүд амь орох болов уу? 

– Үгүй, Билл Т, тийм зүйл болохгүй. Амьд үлдсэн нийгмүүд нь өөрсдийнхөө сүнслэг хөгжлийн хувьд эдгээр өөрчлөлтүүдийн туршлагыг туулах ёстой болно. Тэд өөрсдийн туршлагаа хойч үедээ дамжуулах үүрэгтэй бөгөөд хоёр Эринүүдийн хоорондын холбогч салаа мөчир нь болох болно. Энэ нь энэхүү түүхэн хариуцлагыг өөртөө хүлээхийн төлөө хангалттай сэрсэн хүмүүс байх болно. Та нарыг шинэ бөгөөд гайхалтай амьдралаа үргэлжлүүлэхийн төлөө үнснээс сэргэн нисэх Галт шувуутай зүйрлэж болно.

 Асуулт: Найз маань асууж байна: Яагаад Саарлууд болон бусад гуманоидууд зэрэг харь гарагийнхан хүмүүсийнхтэй маш төстэй, бүр шимпанзе сармагчинтай яг адилхан анатомийн бүтэцтэй байдаг юм бэ? Энэ ч, бас түүнчлэн болхи үг зүйн бүтцээс илүү хөгжингүй бүтэц хүртэлх манай биологийн тэрхүү баримт ч сонирхол татаж байна. Хэрхэн тэдний бүтэц манай шимпанзег санагдуулахаар болсон эсвэл яагаад шимпанзе харь гарагийнхан шиг анатомитой болсон юм бэ? 

– Найз минь, шимпанзе, горилл, орангутанг зэрэг том сармагчингууд бол чөлөөт хөгжлийн үйл явцад бүрэлдэн тогтсон арьстнууд, мэдээж, хэрвээ тэднийг генетикээр удирдахгүй бол тэдэнд хэзээ ч хувийн ухамсар бий болохгүй. Бидний төрлийн гуманоидууд зуу зуун тэрбум жилийн туршид явуулж буй генетик туршилтаар бүтээгдсэн бөгөөд тархины генетикээр удирдагддаг идэвхжил оюун ухаант бодгалиудыг бий болгоход хүргэсэн. Генетик мутацитай иймэрхүү туршилтуудыг нилээд хэдэн төрлийн гуманоидууд дээр туршсан. Одоо бид янз бүрийн хүн болон хөгжсөн, тус бүрдээ хөгжсөн Галактикийн тусгай бүс нутагтаа дасан зохицсон юм. Саарлууд, дельфинүүд, гуманоидуудын бусад хэдэн арван хувилбаруудын дунд тэдгээрийн хөгжлийнх нь орчинд зохицсон шинж чанаруудыг агуулдаг. Рептилоидуудад хэд хэдэн төрлийн хувилбарууд байдаг. Та нар бидэн шиг оюун ухаантай шавьжнуудыг, түүнчлэн хоорондоо болон орчинтойгоо харилцдаг ургамлуудыг ч харна. 

Асуулт: Айпионик асууж байна: Мити, чи өөрийгөө жинхэнээсээ харь гарагийн хүн гэдгээ баталж чадах уу?

– Айпионик, чи Дэлхийн хүн гэдгээ баталж чадах уу? Миний оршин байгааг эсвэл миний гарал үүслийг батлах эсэх нь надад хамаагүй, би та нартай үзэл бодлоо л хуваалцаж байна. Та нарт хэдийн хангалттай байгаа тэр зөнч нь байхыг би хүсэхгүй байна. Намайг болж байгаа бүхнийг илүү сайн өнцгөөр харж байгаа зүгээр л нэг найзаа гэж үзээрэй, тухайн үед энэ нь та нарын хувьд чухал. Миний хувьд бол шинэ колоний оршин суугчтай мэдлэгээ хуваалцах нь маш сайн туршлага юм. Ийм боломж олдсонд би маш баяртай байгаа. Миний хэн болох тухайд бүү санаа зовоорой. Та нар хэн болохоо хангалттай мэддэг эсэхээ л бодсон дээр. 

Асуулт: Борис асууж байна: Оршнолын хөгжлийн хамгийн дээд түвшин ямар байдаг вэ? 10 уу? 20 уу? Хамгийн дээд хөгжилдөө хүрвэл юу болох бол? Чи “Бурхантай” нэгдсэн үү? Ямар нэгэн арьстан хамгийн дээд түвшинд хүрсэн үү эсвэл үгүй юу? Өнөөдөр танай арьстан ямар түвшинд байгаа вэ? 

– Борис, 3 хэмжээстэд дахин тогтоосон 10 түвшин байдаг. Та нар 10-р түвшний дараа дахин тогтоосон 10-аас илүү түвшинтэй 4-р хэмжээстэд орно. Манай арьстан 5-аас 6 руу шилжих түвшин дээр байдаг. Гэрлийн өндөр түвшинтэй олон тооны арьстан хэдийн 4 хэмжээстэд байгаа. Бид нэг цагт оршин байгаа бүхний төлөө хариуцлага хүлээх хүнтэйгээ уулзахын тулд хичнээн түвшин туулах шаардлагатайгаа мэдэхгүй ч бид замаа үргэлжлүүлсээр байгаа. Энэ нь энэхүү мөчид бидэнд үлдэж байгаа бүх зүйл; аажмаар, алхам алхмаар хүрсэн шат бүрдээ баярлан талархахыг хичээж байна. 

Асуулт: Роберт асууж байна: Хэрвээ Дэлхий энэхүү хөгжил ба цэвэрлэгээний үйл явцыг туулах юм бол бүх нарны системүүд бас л үүнийг, гэхдээ зөвхөн янз бүрийн цаг үед туулна гэсэн үг үү? Бүх Галактикүүд энэ үйл явцыг туулах уу? Энэ шалтгаанаар бүх гарагууд болон одод янз бүрийн хэмжээтэй байдаг уу? Орчлон ертөнц байнга тэлж байдаг уу? 

– Роберт, танай Нарны Систем нэг бүхэл болохын хувьд Шинэ Эрин рүү явах замд оршдог. Бүтэн мөчлөг бүрт Галактикийн Системүүд шинэчлэлийг туулан өнгөрүүлдэг. Бүх Галактикууд Орчлон ертөнц шиг бүхэлдээ тэлэгдэж байдаг. Энэ тэлэлт нь лугшилт адил Галактикуудийн хоорондын хүчтэй харилцан үйлчлэлцлийн үед хязгаартаа хүрсний дараа унаж эхэлдэг.

 Асуулт: Мейхен асууж байна: Чамд энгийн иргэдийг өөрсдийн түүхээрээ айлгах нь ямар ашигтай бэ? Энэ чиний хобби юм уу? Чи үүгээр мөнгө олдог уу? Анхаарал татах гэсэн юм уу? Чи хэлсэн үгэндээ хариуцлага хүлээж, гарах үр дагаварын тухай бодох ёстой. 

– Мэйхен, би чиний байдлыг сайн ойлгож байна, яагаад гэвэл танай нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөнөөр хэрвээ үүнээс ямар ч ашиг гарахгүй бол хэн ч ямар ч үйлдэл хийхгүй. Энэ нь тухайн мөчид та нарын байгаа түвшний логик үндэслэл юм. Ер нь бол би таашаал авахын тулд л үүнийг хийдэг, би үелзлийн шинэ түвшин рүү шилжиж байгаа шинэ колониудыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлдэг шуурхай бүлгийн бүрэлдэхүүнд ажилладаг. Бид үйлчилснийхээ төлөө төлбөр авдаггүй; амьдралдаа ханамжтай байгаагаа мэдрэхийн тулд бидэнд шаардлагатай бүхэн бий. Би асуултанд хариулсныхаа төлөө хариуцлага хүлээхгүй, яагаад гэвэл асуулт асуусан хүн өөрөө мэдэхийг хүссэн зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой. Баримт баримтаараа л үлдэнэ. Зарим хариултууд та нарын хувьд муу мэдээ байж болох ч баримтаас зугатах боломжгүй. Хэрвээ та урьдчилан мэдээлэл авсан бол асуудлуудтай учрахад бэлтгэх боломж бий болно. Мэдлэгийн үр нөлөө нь өөрийнхөө мэдлэгийг хөршүүдийнхээ сайн сайхны төлөө ашиглаж чадах мэдлэгтэй хүнд анхнаасаа байсан билиг ухаантай ажиллах боломжийг та нарт байлгахын төлөө үргэлж та нарын дотоод амар амгалан, ухамсрын хөгжилд тохируулагдах болно. 

Асуулт: Тью асууж байна: Чи Орчлон ертөнц бидний тодорхойлсноос илүү өтгөн, бас бид 2012 онд галактикийн хавтгайгаар дайран өнгөрнө гэж мэдэгдэж байна, гэхдээ өөрийнхөө үгийг батлах ямар ч баталгаа эсвэл заалт харуулсангүй. Чи эдгээр мэдэгдлүүдээ өөрийнхөө дүгнэлт болон судалгаанууд дээрээ үндэслэн бодож олсон уу? Би чиний мэдээллийг шүүгээгүй, түүнийг үнэн эсвэл худлаа гэж үзээгүй, би ердөө л аль болох илүү мэдээ олж авахыг л хичээж байна. 

– Тью, та ажигласан өнцгөөсөө зөвхөн таамаглал дэвшүүлж болно. Галактик нь өөрийнхөө нягтралдаа симметр биш, бас нэг зүйл бол Сүүн Замын Хар Нүх нь өөрийн тэнхлэгийн эргэлтэндээ ялимгүй өнцгийн хөдөлгөөнтэй байдаг. Үүний улмаас Галактикийн хагас бөмбөрцөгийн түвшин нь лугшилтанд нэрвэгддэг. Танай эрдэмтэд хүссэн хүсээгүй хамаагүй, та нар Галактикийн Экваторыг 2012 оны 12 сард хөндлөн гарна. Хэрвээ та нар Майягийн номын сангийн 95 хувийг устгаагүй байсан бол танай эрдэмтдэд галактикийн хөдөлгөөнийг илүү сайн ойлгоход туслах астрономийн бүх өгөгдлүүд та нарт байх байсан юм. 

Асуулт: Энтони асууж байна: Чамд Өмнөд Америк, Европ болон Орост олддог сунасан том гавалтай хүмүүсийн хувь заяа болон манай нийгэмд нөлөөлөх нөлөөний тухай ямар нэгэн мэдээлэл эсвэл түүхэн баримтууд байна уу? 

– Энтони, өв соёлын хөгжилд идэвхитэй оролцож байсан Андромедийн Атунианчуудын арьстан Плеядчуудтай хамтран танай гараг дээр ажиллаж байсан. Тэд өндөр, сунасан толгойтой, мөн өөрсдийнхөө хувцасанд гоо зүйн ач холбогдол өгдөг хүмүүс юм. Энэ нь маш ухаантай, өндөр хөгжилтэй нийгэм. Мянга мянга жилийн туршид тэд энд байгаа бөгөөд гибриджүүлэх эсвэл зүгээр л боолчлохыг оролдож заримдаа бүхэл бүтэн тосгоноор нь гуманоидуудыг хулгайлж гарагууд руугаа зөөж аваачдаг байсан Рептилоидуудын довтолгооноос өөрсдийн суурьшлаа хамгаалж байсан. Олонх нь амь үрэгдэж энд оршуулагдсан. Та нар эдгээр гавлуудад хүндэтгэлтэй хандвал зохино. Эцсийн эцэст одоогийн хөгжлийнхөө том хэсэг нь болсон та нар тэдэнд ингэх үүрэгтэй юм. 

Асуулт: Ёрик асууж байна: Мити, Бүлгэмийн бүх оролцогчдын мэдлэг, санаа, бодол болон бодлын төсөөллүүдээ оруулдаг төхөөрөмж, түүнд бас илүү их хөгжилтэй соёл иргэншлүүдээс ирсэн мэдээлэл байдаг уу? Та нар энэ мэдээлэлд нэвтрэх эрхтэй юу эсвэл та нарын аурын үелзлийн хувьд хүрэх боломжгүй юу? Энэ төхөөрөмж дүгнэлт хийж чадах уу, өөрөөр хэлбэл, таамаглалд хариулт өгөх эсвэл өөрийн гэсэн таамаглал давшүүлдэг үү? 

– Ёрик, бид 5 болон түүнээс доош түвшний өгөгдлүүдийн баазад л нэвтэрч чадна. Бид өөрсдийнхөөсөө дээш түвшнүүдээс мэдээлэл гаргаж чадахгүй, яагаад гэвэл энэ мэдээлэл нь тэдний системийн хувьд нууц түлхүүртэй байдаг. Бидэнд байхгүй технологийн тусламжтайгаар асуудлыг шийдэх шаардлагатай үед илүү хөгжсөн нийгмүүдэд бидэнд дэмжлэг үзүүлэхийг зөвшөөрдөг тусгайлан оршин байдаг сувгуудыг бид ашигладаг. Иймэрхүү сувгуудыг ашигласнаар бид Шинэ Эриний эхэнд Дэлхий дээр та нарт туслах болно.

 Асуулт: Притхэм асууж байна: би ойлгож байна, би аюулгүй газруудын тухай асуух ёсгүй ч туйлууд солигдох үед Энэтхэгийн Эх газар бүхлээрээ усан доогуур орно, бас хавтангууд живж бүхлээрээ Гималаин уулсын доогуур орно гэж ярих юм, биднийг хэн ч аврахгүй юм уу? 1,2 тэрбум хүн амтай улс урьдаас сануулгагүйгээр зүгээр л живэх юм уу? Энэ бүх мэдээллийг нэнси Лидерийн удирддаг Зэта бүлгийн ярианаас авсан юм. Энэ эх сурвалжид итгэж болох уу?

 – Притхэм, энэ асуулт зовоогоод байгаа цорын ганц хүн бол чи. Хэрвээ чи амьд үлдэх ёстой бол зөгнөсөн ч амьд үлдэнэ. Олон хүн бэлтгэгдсэн бол аврагдана. 1,2 тэрбум хүнийг аюулгүй гэж тооцогддог газарт багтаах боломжгүй, тийм биз дээ? Цорын ганц шийдвэр бол баримтуудтай нүүр тулах, чадалтай байгаа дээрээ дуустлаа амьд үлдэхийн төлөө тэмцэх юм. Энэ нь та нарын физик байдлаар хүрч болох газар юм. Тиймээс сэтгэл санаагаар бэлэн байх, хэрвээ энэ нь зайлшгүй болвол гарагийн ауратай болон ертөнцтэй ухамсартайгаар нэгдэхдээ бэлтгээрэй.

44-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2024/01/44.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...