АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 44 -р хэсэг

 


Асуулт: Энтони асууж байна: Пума Пунку мегалитуудын тухай чамд ямар нэгэн мэдээлэл бий юу? Хэн энэ барилгуудыг барьсан бэ? Тэд хэрхэн чулууг тэгж төгс боловсруулсан, тэрхүү газрын зориулалт нь юу байсан, тэр хэрхэн устгагдсан бэ? 

– Энтони, ойролцоогоор 3500 жилийн өмнө Өмнөд Америкт Плеядуудаас ирсэн арьстантай холбоотой суурингууд байсан ба тэдний хувьд хэвэнд оруулсан бүх инфра бүтэц нь боссон байсан юм. Энэ хотыг бүхлээр нь энергийн урсгалыг ашиглаж хадархаг чулуулгаас сийлж хийсэн бөгөөд түүнийг энэ хэсэгт татах хүчний саармагжуулалтыг ашиглан сансрын хөлгүүдээр зөөж авчирсан. Урьд өмнө нь тэнд сүм хийд, гол горхи, хүн ам оршин суудаг районуудтай бүхэл бүтэн инфра бүтэц байрлаж байсан. Энэ өв соёлыг 2000 жилийн дараа өөр колони руу нүүлгэсэн. Хотыг орхигдсоны дараа нутгийн өв соёлууд болон цаг хугацаа түүний сүйрэлд хувь нэмрээ оруулсан юм.

 Асуулт: Синтия асууж байна: Мити, энэ видеог хар даа. Чи эдгээр галт бөмбөлгүүдийг таньж байна уу? Бид 5-р сарын эхнээс л ажиглаж байна. 

– Синтия, би хэлсэн шүү дээ, энэ үеэр сансрын хөлгүүдийн хөдөлгөөн хангалттай ачаалалтай байна гэж. Энэ бол танай агаар мандалд орж ирж байгаа, хэт халалтаас зайлсхийхийн тулд эрчимтэй журмаар ажиллаж байгаа хүчний талбайтай, үр дүнд нь тийм тод гэрэл цацруулдаг сансрын хөлгүүдийн гэрлүүд юм. Гарагт хангалттай олон удаа ирдэг хөлгүүд нь агаар мандал руу илүү болгоомжтой ордог бол мэдэхгүйчүүд нь эрсдэлд орохгүйн тулд хамаг чадлаар нь асаасан хүчний талбайтайгаар орж ирдэг юм.

 Асуулт: Гатика асууж байна: Би 7 настай байхдаа эцэг эхдээ энэ бол миний гэр бүл биш гэж хэлснээ санаж байна, би үргэлж гэр бүлийнхэн шигээ “тийм биш” гэж өөрийгөө мэдэрдэг байсан. Би бас өөр Эриний нэг гэрт болж байгаа зүүдийг санадаг. Чи юу гэж бодож байна, би урьд өмнө нь амьдарч байсан уу, харин энэ нь миний өмнөх амьдралын дурсамж уу? 






 – Гатика, чи энэ гэр бүлд анх удаа төрөл авсан бөгөөд Орчлонгийн өөр хэсгээс энэ гарагийн үелзэл дээр ирсэн байх бүрэн боломжтой. Чиний хэд хэдэн удаа дараалан төрөл авсан өөр ертөнцийн амьдрал ба эргэн тойрны тухай бүдэг бадаг дурсамжууд чамд үлдсэн байж болох юм. Энэ Шинэ Эринд Плеядууд болон Андромедагаас зарим сүнснүүд энд анх удаа төрж эхэлнэ, харин та нар бас нэгдүгээр түвшний бусад гарагуудад төрөл авч болно. Эдгээр ажиллагаанууд нь хангалттай уян хатан байдаг. Үелзлийн нэгдүгээр түвшинд хүрсэн хүмүүсийн 10 хувь нь бүгдээрээ Дэлхийд заавал дахин төрөл авна гэсэн үг биш. Хадгалагдан үлдэх зүйл нь энэ Шинэ Эриний турш дахь гарагийн демографик харьцаа юм. 

Асуулт: Чифай асууж байна: Оук Айлендийн Нууцын тухай чи ямар нэгэн зүйл мэдэх үү?

– Чифай, энэ хуучин бааз нь бараг 300 жилийн өмнө тухайн нутагт Арктурчуудын сансрын хөлгүүдийн хөдөлгөөний тухай хүний соёл иргэншил мэдэж авсан тэр үед хаагдсан юм. Арал дээр оршиж байгаа худаг бол яг арлын доорх хойгийн ёроолд байгаа том баазын хуучин агааржуулалтын систем юм. Одоо бол бааз живсэн, түүний усан доогуурх дамжин өнгөрүүлэх хаалганууд битүүмжлэгдсэн, харин арал дээрх салхивчны нүхнүүдээр дотогшоо нэвтрэх ямар ч боломжгүй. Тэр үед тэнд танай далайн дээрэмчдээс авхуулаад судлаачид хүртэл олон хүн байсан ч баазыг барих үед ашиглагдсан инженерчлэлийн хориглолтын төрлөөс болоод хэн ч дотогшоо орж чадаагүй юм. 





Асуулт: Филипс асууж байна: Хэрвээ бид харь гарагийнхны санаатайгаар нааш нь авчирсан колоничлогчид юм бол яагаад та нар бидэнд ийм зовлон туулахыг зөвшөөрсөн юм бэ? Яагаад та нар элитүүдэд бидэн дээр ийм жигшмээр үйлдлүүд хийхийг зөвшөөрсөн юм бэ? Яагаад та нар ирээд элитүүдийн хийж байгаа зүйлийн тухай олон нийтэд мэдэгдээгүй юм бэ? Яагаад та нар бууж ирээд сая сая хүнийг алагдахаас урьдчилан сэргийлж чадаагүй юм бэ? Ийм туршилт гэж байдаг юм уу? Та нар тэднийг зогсоож болох байсан, тийм биз дээ? Та нар биднийг хянаж чадахгүй байна. 

– Филипс, нийгэм өөрийн нотолгоог батлахын тулд доод тал нь ганцаараа амьд үлдэж сурах хэрэгтэй. Өөрсдийнхөө удирдагчдыг сонгож сурах нь боловсорч гүйцсэнээ харуулах аргуудын нэг юм. Хэрвээ та нар өөрсдийгөө устгачихвал Орчлон ертөнц нотолгоогүй нийгмээс зүгээр л сална биз дээ? Та нар элитүүддээ хэмжээлшгүй эрх мэдэл олгосон болохоор зөвхөн гарагийн хэмжээний өөрчлөлтөөр л дөнгөнөөсөө салж чадна. Хэрвээ бид хүчээр саад хийх юм бол Эрин солигдолтонд бэлэн болсон, өөрсдөө ингэх гавъяатай эдгээр 10 хувь нь цугларахгүй байх байсан юм. Та нарт үүнийг ойлгох амаргүй гэдгийг би мэднэ, гэхдээ та нар хамгийн сайн газрыг хожихын тулд эхлээд тухайн мөчид байгаа зүйлийг авах гавъяатай гэдгээ батлах ёстой. 

Асуулт: Богарэт асууж байна: Мити, хилийн чанадад ажиллаж байгаа хүмүүс бид нар юу хийх вэ? Гэртээ эргэж очоод болох үйл явдлуудад бэлтгэж эхлэх үү? Гэр рүүгээ, гэр бүлдээ очих уу? Тэр үед Одой Од тэнгэрт гарч ирэхэд бүгд сандралдаж бүх агаарын нислэгүүд цуцлагдах юм шиг санагдах юм. Бид яах вэ, чи бидэнд зөвлөж чадах уу? 

– Богарэт, үйл явдлуудын өрнөлийг ажиглаарай. 8-р сарын сүүлчээр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хачирхалтай “сүүлт одны” тухай мэдээлэл гарч эхлэх үед төрөл төрөгсдөд рүүгээ буцаарай. Чиний мэдэлд систем нуран унах хүртэл ойролцоогоор 2 долоо хоног эсвэл 9-р сарын 10 хүртэл хугацаа байна. Хэрвээ намайг Одой Одны маршрутын өөрчлөлтийг мэдээлэхгүй бол ингэж хийгээрэй. 

Асуулт: Майкл асууж байна: Би 26-р видеоноос хойш ихэд ундууцаж байна. Бэлгэ тэмдгүүд гайхалтай адилхан. Би одоо чиний нэр хүндэд эргэлзэхэд хүрч байна, гэхдээ би үүнийг хиймээргүй байна. Чи энэ шрифтийг амархан харчихаж болох байсан. Энэ компани яаж эдгээр бэлгэ тэмдэгүүдийг олж авсан юм бэ? Яагаад үсгүүд нь танай үсгүүд шиг харагдаад байгаа юм бэ?

 – Манай соёл иргэншлийн Ригель Центаврын колониудтай бид үеэлүүд шиг байдаг. Манай үсгүүд тэднийхтэй маш төстэй, бидний бэлгэ тэмдэгүүд төстэй ч зарим нь янз бүрийн утгатай байдаг. Эдгээр бэлгэ тэмдэгүүд нь бусад баримтуудын хамт бидний ярьж байсан Хойд Америкт болсон тэдний сүүлчийн ослын дараа танай засгийн газруудын гарт орсон юм. Одоо танай засгийн газарт Рептилоидууд болон тэдний Саарлуудын тэдэнд бэлэглэсэн янз бүрийн арьстнуудын тухай олон уран зохиолууд байгаа.

Асуулт: Интер асууж байна: Миний ойлгож байгаагаар жингийн гарал үүсэл нь Боссоны Хигсийн талбайтай квантын жижиг хэсгүүдийн тодорхой харилцан үйлчлэлцлэлээс шууд хамаардаг, хаа сайгүй нэвтэрснээр оршин байгаа энергид “овоолго” үүсгэснээр үр дүнд нь бид тулах жинг амсаж туулдаг орон зайн бүх цэгүүдэд оршин байдаг жижиг хэсгүүд хэлбэрээр квантлагддаг. Оршнол эсвэл бидний биеийг удирддаг, бидний “сүнс” буюу “сүлд хийморь” гэж нэрлэдэг субстанци нь ижил тэнцүү физикийн эсвэл энергийн жижиг хэсэгтэй байдаг уу? Хэрвээ үгүй бол физикийн үзлийн үүднээс бол бидний “сүнс” юуг илэрхийлдэг болохыг нарийн тайлбарлаж өгч болох уу? 

– Интер, би хялбарчилсан байдлаар тайлбарлахыг оролдъё. Бидний гуравдугаар хэмжээсийн сүнс буюу хийморь нь жинтэй бөгөөд хэмжигддэг энерги юм. Тэр нь квантын жижиг хэсгүүдээс бүрэлддэг боловч энерги нь илүү нягт матери болдог 4-р хэмжээсийн материйн зан байдлын хуулиудад захирагддаг. Энэ энергийн хувьд 3-р хэмжээстэд оршихын тулд “дугтуй” шаардлагатай, энэ энерги нь 3-р хэмжээсийн биеийн квантын орон зайг эзэлж болно. 3-р хэмжээсийн сүнс нь 4-р хэмжээстэд байж болох материйн хамгийн нягт хэлбэр нь юм. 4-р хэмжээстэд амьдардаг оршнолуудад энергийн нягт нь биднийхээс хавьгүй бага байдаг. Материйн үзлээс харахад, бид нас барсныхаа дараа ч тэднээс хатуу байдаг. 

Асуулт: Мити, тохиолдох үйл явдлуудаас Дэлхийн хүн амын зөвхөн 10% нь тэдний үелзлээс хамаарч амьд гарна гэж чи хэлсэн. Эдгээр зайлшгүй үелзэл бүхий 10 хувь нь хэрхэн шилэгдэх вэ? Тэд тохиолдох үйл явдлуудаас амьд гарахаа хэрхэн мэдэж чадах вэ? Тэд аюулгүй газрууд хаана байхыг хэрхэн олж мэдэх вэ? Дэлхий дээр дорд үелзэлтэй амьд үлдэгсэд байх болов уу? “Элитүүдийн” төлөөлөгчдийн бункер бүрт зөв үелзэл байна гэж би бодохгүй байгаа ч тэнд тэднээс олон хүн амьд гарна гэж бодож байна. Шалгарлын үйл явц ямар байх бол? 

– Эд, эдгээр 10 хувийн элементүүд нь шилэгдэхгүй, тэд байгаа газраа байх гавъяатай юм. Тэдний үйл явдлуудаас амьд үлдэх үгүй нь чухал биш, тэд үелзлийн зөв диапазонд хэдийн оршиж байгаа. Амьд гарсан, энд амьдралаа үргэлжлүүлэх хүмүүс Шинэ Эринд амьдрахаар эргэж ирэгсдийг хүлээж авна. Тэд хүн амын эдгээр 10 хувийнхны эцэг эх бус зүгээр л амьд үлдсэн хүмүүс байх гэр бүлд төрж болно. Гарагийн шаардлагатай үелзлийн бүсэд байхгүй хүмүүс үхлийн дараа өөрсдийнхөө үелзэлд тохирсон газруудад очих болно, гэхдээ өөрсдийн зөв үелзэлтэй хүүхдүүдээ энд үлдээх боломжтой. Гараг дээр зөвхөн энэхүү Шинэ Эриний үелзэл дээр тохируулагдсан сүнснүүд л төрөх болно. 

Асуулт: Тэри асууж байна: 6-р сард Гэгээрлийн Фестивалд “оддын” хүүхдүүдийн сэргэн мандалт төлөвлөгдөж байгаа юу? Энэ нь тодорхой үйл ажиллагааны ивээл дор хүмүүсийг цуглуулдаг, эх хөлгүүд хүүхдүүдийг авч явах зэрэг нууц төлөвлөгөөний нэг мөн үү? 

– Үгүй, Тэри, хэн ч хүүхдүүдийг сансрын хөлгүүдээр авч явахгүй. Гараг сайтар хянагдах болно, энэ үед нэг ч арьстан танай нийгэмд харшлах ямар зүйл хийж зүрхлэхгүй. Заримыг нь танай хачирхалтай явцуу бүлэглэлүүдийн зарим нэг оролцогчид хуурамч мэдээллийг турхирахын тулд хулгайлах болно. 

Асуулт: Катима асууж байна: Тариан талбай дахь хамгийн сүүлчийн тойргийн дүрс юуг илэрхийлж байгаа вэ? 

– Катима, тариан талбай дахь зарим тойргууд бол зүгээр л энд бэлэг болгон үлдээж байгаа урлагийн бүтээлүүд юм. Энэ тойрог нь төвд нь байгаа Дэлхий, баруун талд нь байгаа Нар, доод талд нь байгаа Сарны хоорондын харилцааг харуулж байна. Сарны Дэлхий рүү харсан тал нь гэрэлтэж байгаа бөгөөд түүний долгионы болон тэнцвэрийн таталцлын үр нөлөөг дүрсэлсэн байна. Одой Од Дэлхий хүртэл ирж байгаа цохилтын долгионуудын хамт зүүн талаас ойртож байна. Энэ нь танай Нарны Систем дэх урсгал үйл явдлуудын хийсвэр, бүтцийн ажил юм. 

Асуулт: Борг асууж байна: “Оддын Хүүхэд” гавлын тухай чи юу мэдэх вэ? Энэ нь харь гарагийн хүүхэд мөн үү? 


– Борг, энэ гавал Сириусийн бяцхан Саарлуудын арьстны нэгнийх нь төлөөлөгчийнх юм. Тэд хүнсний ногооны дээж хайж цуглуулахын тулд Дэлхий рүү олонтоо ирдэг. Тэдний өндөр нь ойролцоогоор 90 см. Энэ нь тэдний нэг байсан гэдгийг 99%-ийн итгэлтэйгээр би хэлж чадна. Хаа нэгтээ ойд дээж цуглуулж явахад нь зэрлэг араатан тэдний нэг рүү дайрч түүнийг багаас нь холдуулж ичээ юмуу агуй руу авч орсон байх. 

Асуулт: Карло асууж байна: Бид үхлийн дараа 4-р хэмжээс рүү очих үедээ тэнд биеийн хэлбэрт байх уу гэдгийг би мэдмээр байна. 

– Карло, та нарыг 4-р хэмжээс рүү явах үед та нарын хийморь сүлд та нарын сүүлчийн “Би”- ийн ерөнхий төлөв байдлыг тээсээр байдаг. Та нар тэнд байхдаа өөрсдийнхөө дүрсийг толинд таньж дассан шигээ анхны төрх байдлаа хадгалах болно. Та нарыг таньдаг байсан бүх хүн та нарыг бас л таних болно. Хэрвээ та нар өвдсөн эсвэл гэмтсэн ауратай бол тэнд ч өвчтэй байна, хэрвээ та нар эрүүл бол тэнд эрүүл, өөрийнхөөрөө байх болно. 4-р хэмжээст өвчтэй хүмүүсийг эмчилдэг. Заримд нь 3-р хэмжээст дахин төрөл авахад бэлэн болох хүртлээ эмнэлэгт удаан эмчлүүлэх шаардлагатай байдаг. Та нар үргэлж ертөнцөд өөрөө өөртэйгөө үлдэх нь маш чухал юм шүү. 

Асуулт: Энжэло асууж байна: Мити, био боловсруулалт (био хий) ба түүний био бордооноос (үлдэгдэл) гаргаж авдаг энерги нь Гайя (Дэлхий) болон Дэлхийнхний хувьд 98, 99 хувь цэвэр байдаг гэж би ойлгодог. Энэ нь Галактикийн Нийгэмлэгт цэвэр энергит тооцогддог уу? Энэ нь бидний хувьд, хууль ёсны залгамжлагчдын 10 хувь, ойрын ирээдүй дэх Шинэ Эриний Гайягийн шинэ үелзлийн хувьд цэвэр энерги үйлдвэрлэх арга болж чадах уу? 

– Энжэло, энергийн аливаа хаягдалгүй хэлбэр нь бүрэн зөвшөөрөгддөг. Байгалийн хийг шатаах нь энерги олборлох цэвэр арга юм. Зөвхөн нэг л төхөөрөмж ашиглахад танай том том хотуудын нэгийг зардалгүй, байгаль орчинд хаягдалгүй энергиэр хангаж чадах гайхалтай химийн үйл явцууд байдаг. Усны нөөц баялагууд ч бас сайхан хувилбар, учир нь тэдгээр нь хувиарлалтын тэг хүртэл зардлыг багасгах боломжтой ялгаруулдаг нэгжүүдийг дамжуулахаар тохируулагдсан байдаг. Сайн аргууд зөндөө бий. Та нарын өргөн хэрэглэдэг нефть болон атомын энерги нь бүх боломжит хувилбаруудын хамгийн муу нь юм. Гэхдээ тун удахгүй энэ нь өнгөрсөнд тооцогдох болно.

45-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2024/01/45.html


No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...