АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 45 -р хэсэг

 



Асуулт: Майк асууж байна: Мити, чи Google Mars-ын зургаас олдсон байгууламжийг тодорхойлж чадах уу? 


– Майк, сайн уу, чамаас хавьд мэдээ байсангүй шүү, тийм биз? Чи ч намайг фото зургуудаараа гайхшруулж ханахгүй юм аа. Энэ төхөөрөмжийг эрдэс бодис олборлоход, түүнчлэн станцийн тулгуур болгон ашигладаг. Станц нь Сириусын нийгмийн удирдлаганд байдаг. Энэ нь нэг газраас нөгөө рүү шилжиж чаддаг орчин үеийн төхөөрөмжүүд бөгөөд сансрын хөлгийн шинж байдалтай юм. Бидний мэдэж байгаагаар, хэд хэдэн тийм станц янз бүрийн газарт эрдэс бодис олборлохоор байрласан байдаг. 

 Асуулт: Жэсинта асууж байна: Би бусад гарагууд руу шилжүүлэгдэх 10 хувийн нэг нь юм шиг надад санагддаг юм. Хэрвээ үгүй бол би эндээ дахин төрөл аваад Шинэ Эринд амьдралаа үргэлжлүүлнэ гэж ойлгодог. Хаана ч байсан би маш их баяртай байх болно. Цорын ганц асуудал нь хүүхдүүд байна. Тэдний аура минийх шиг байхгүй байж болох юм гэсэн бодол намайг айлгадаг. Чи хэлэхдээ, хэрвээ бид 4-р хэмжээст орвол өмнөх насныхаа хүүхдүүд, эцэг эхчүүд гэх мэтчилэн бүгдийг эргэн санана гэсэн. Энэ бүхэн гайхалтай! Гэхдээ би хүүхдүүдтэйгээ л хамт үлдмээр байна. Энэ үед 4-р хэмжээст сонгох эрх бидэнд бий юу?

– Жэсинта, танай хүүхдүүд яг та нар шиг нягтралгүй сүнснүүд байх болно. Тэд хүүхдийн биед байхгүй, “насанд хүрсэн хүмүүс” байх болно. Тэнд, 3-р хэмжээст байдаг шиг он дарааллын насжилт гэж байдаггүй тийм өөр бодит байдалтай та учрах болно. Би энэ тухай урьд өмнөх илгээлтүүддээ сануулахаа мартсан бололтой. Та тэднийг харж, тэднийг тэвэрч, тэдэнтэй ярилцаж чадна, гэхдээ тэд таны энд харсан хүүхдүүд биш байх болно. Зарим сүнснүүд их эсвэл бага мэдлэг туршлагатай байж болно, та үүнийг мэдэрч чадна. Ярилцаж байх үедээ эсвэл та зүгээр л сүнснүүдийн дэргэд байхдаа тэдний “хөгшин” эсвэл “эрт үеийн” сүнснүүд үү гэдгийг тодорхойлж чадна, харин гадна талаасаа тэд бүгд нэг л “насных” мэт харагдана, яагаад гэвэл 4-р хэмжээстэд насны тухай ойлголт байдаггүй. Түүнчлэн их сайхан эсвэл сайхнаараа арай бага сүнснүүд байдаг ч энэ сүнсний гоо сайхан нь тухайн үеийн аурын хөглөлт болон удамшлаас хамаардаг.

 Асуулт: Жэсинта асууж байна: Миний хоёр дахь асуулт бол энд болон Канадад улсаас хийдэг вакцинжуулалтын тухай юм, хэрвээ вакцин хийлгэхгүй бол сургуульд явахыг хориглосон. Чи вакцинуудын тухай ярихдаа, эдгээр вакжинжуулалтын тухай ярьсан уу эсвэл H1N1 ханиадны вакцинжуулалтыг ярьсан уу? 

– Жэсинта, вакцинуудын тухайд бол хүүхдүүддээ аливаа вакцинуудыг хийхээс зайлсхийх аргуудыг олохыг хичээгээрэй. Зарим вакцинжуулалт, жишээ нь гепатит, сүрьеэ, улаан бурхан, салхин цэцгийн вакцинжуулалт гарал үүслээсээ хамаарч хяналтанд байж болно. Аливаа төрлийн ханиадны эсрэг ямар ч вакцинжуулалтыг бүү хийлгээрэй.

 Асуулт: Тайлер асууж байна: Төрөх үед “эрт үеийн” сүнсний эсрэг “хөгшин” гэх ойлголтын үүргийн хувьд? Эрт үеийн сүнснүүд төрөх үед хүн ам хэрхэн өсдөг вэ? Хэрвээ өөрийн оршнолоо дөнгөж эхэлсэн бол, бас ямар нэгэн өөр Системээс энд ирсэн бол энэ цоо шинэ сүнс ялимгүй ухаан муутай (тийм ч ухаалаг бус) байх ёсгүй биз дээ? Эсвэл дэлхийн бус бодит байдалд шинэ сүнснүүд тодорхой тоотой байдаг уу? 

– Тайлер, сүнс нь үелзлийнхээ тохиролоор энэ сүнсэнд таарч тохирох гэр бүлийн хүрээнд төрдөг гэж би урьд өмнө нь тайлбарласан. Энэ нь өмнөх төрөл авалтандаа үйлдсэн олон тооны алдаа мадагийнхаа улмаас үелзэл нь өөрчлөгдсөн эртний сүнс байж болно. Тэд урьд өмнө нь төлөвлөгдсөн бөгөөд биелэгдээгүй зорилгууддаа хүрэх гэж дахин оролдож үзэхийн тулд иймэрхүү онцлог бүхий шинж чанаруудтай өөрөөр хэлбэл, бага хөгжсөн сүнснүүдтэй гэр бүлд төрдөг. Зөвхөн үелзлийн тухайн спектрт дахин төрөл авах сүнснүүд хүрэлцэхгүй байх тохиолдлуудад гуманоидуудын колониудын алинд ч өөрсдийн эцэг эхийн нийтлэг хөгжлийн генүүдийг дуурайсан шинэ сүнс төрдөг. Эндээс л: “Сайн үрнээс чанартай жимс гардаг” гэсэн ойлголт бий болсон хэрэг. 

Асуулт: Дэйзи асууж байна: Бидний үелзлийг хэмжих боломжтой юу? 3-р хэмжээст байх үедээ бид өөрсдийн үелзлээ хэрэгтэй түвшинд нь хөгжүүлсэн эсэхээ, мөн бид дараагийн хөгжилдөө бэлэн эсэхээ яаж мэдэх вэ? 

– Үгүй, Дейзи, та нар өөрсдөө үелзлийнхээ статусыг хэмжиж чадахгүй. Олон тооны өнгөнүүдийн үелзэлтэй солонгыг төсөөлөөд үзээрэй. Өнгөний бүслүүр бүрт өөрийн гэсэн ялгаа байдаг, хаа нэгтээ өнгө нь илүү ханасан байхад харин хаа нэгтээ сул байдаг. Та нар өөрсдийн үелзлээс хамаарч эдгээр бүслүүрүүдийн нэгэнд, дээд эсвэл доод цар хэмжээнд байрладаг. Үелзэл нь цэвэр хувийн шинж чанартай байдаг, хэн ч юу ч түүнийг өөрчилж чадахгүй, зөвхөн та л өөрөө үүнийг чадна. Таны үелзэл таны хөгжлийн түвшин болон сэтгэлийн байдлаас хамаардаг. Хөгжлийн түвшинг өнгө, харин сэтгэлийн байдлыг өнгөний сүүдэр илэрхийлдэг. Энерги хүлээн авах суваг нээх болон бясалгалын тусламжтайгаар та нар өөрийнхөө сэтгэлийн байдлаа тодруулах, өнгөнийхөө сүүдрийг хамгийн ханасан байдал хүртэл сайжруулах, бүр дараагийн өнгөний бүслүүр рүү шилжиж болно.

 Асуулт: Панос асууж байна: Майягийн хуанли 2012 онд биш 2011 оны 12-р сарын 24- нд дуусна гэдэг үнэн үү? 

– Панос, Плеядчуудын Галактикийн Нийгэмлэгийг өгөгдлүүдийн баазаас гаргаж авсан танай Нарны Систем дэх урьдчилан таамагласан бүх хөдөлгөөнүүдийн тухай бүрэн тайлан Майяд байсан юм. Тайланд бүх гарагийн үйл явдлуудын тухай тодорхой мэдээлэл агуулагдсан байдаг. Ацтекүүд, Майячууд, Инкүүд нь “Бурхадын” тэдэнд авчирсан ижил өгөгдлүүдтэй байсан. Харамсалтай нь, танай эрдэмтдэд эртний бичвэрүүдийг тайлах боломж гарахаас өмнө танай Католик сүм эдгээр иргэншлүүдийн номын сангуудыг устгасан юм. 12-р сарын 24-ны урьдчилсан таамаглал нь бүх дэлхийн бөмбөрцгийн үлэмж их тектоник хөдөлгөөнтэй хамааралтай байсан. Шалтгаанууд нь: ойртож байгаа сансрын үйл явдлын улмаас үүссэн тогтворгүй байдалтай холбоотой энергийн бөмбөгдөлтөөр өдөөгдсөн Дэлхийн цөмийн хэсэгчилсэн хайлалт юм. Тиймээс аймшигт гинжин урвалыг өдөөж болох цөм бүрэн хайлахаас зайлсхийж гараг дээр 2 зонд, нэгийг нь Сибирьт, харин нөгөөг нь Өмнөд Атлантикт суурилуулсан. 2012 оны 12 сар нь нэг Эриний төгсгөл, Галактикийг тойрох нэг бүтэн тойрог, хагас бөмбөрцөгийн түвшин дээр гарагийн өнгөрөлт ба Галактикийн төвтэй тэгшрэх тэгшрэлт юм. Энэ нь Эринүүдийн гарагийн гео соронзон талбайн төгсгөлийн тэгшрэлт бүхий эхлэл ба төгсгөлийн билэг тэмдэг бүхий огноо. Би энэ асуултанд хариулсан гэдэгт итгэж байна. 

Асуулт: Пэйман асууж байна: Хэрхэн, ямар шалтгаануудаар сэтгэцийн эмгэг илэрдэг вэ? 5 жилийн өмнө миний найз шизофрениэр өвдсөн, тэр үүгээр удаан зовсон. Мити, чи бидэнд тайлбарлаж өгч болох уу? Үүнийг хэрхэн эмчилж, урьдчилан сэргийлэх вэ? 

— Пэймэн, тархины эмгэгүүдэд олон шалтгаан байж болно, буруу хэлбэржилт, орчны сөрөг нөлөөнүүд. Зарим хүмүүс танай төрлийн хэрэглэгчийн нийгмийн стресст зүгээр л бэлэн бус байдаг. Мэдрэлийн ачаалал нь тархины тодорхой ажиллагаануудын тэнцвэрт байдалд үлэмж үүрэг гүйцэтгэдэг зарим булчирхайнуудын ажлыг зогсоох байдалд оруулдаг. Хэрвээ энэ нь буруу хэлбэржилтийн тохиолдол биш бол иймэрхүү тэнцвэргүй байдлыг орчлон ертөнцийн бясалгал болон тайвшруулах техникүүдийн тусламжтайгаар эмчилж болно, учир нь тэдгээр нь өөрсдөө үйл явцын шалтгааныг арилгадаг. Энэ нь маш нарийн төвөгтэй зүйл, яагаад гэвэл танай нийгэмд нийгмийн статусаар өдөр бүр тохиолдож байдаг тэмцээнүүд нь асуудлын шалтгаануудыг бүрэн устгахаас сэргийлдэг. Нийгмийн өрсөлдөөний тийм төрөл нь аажмаар Шинэ эриний туршид байхгүй болох бөгөөд тэгэхэд хүн бүрт гарагийн нийгмийн үйл ажиллагаанд өөрийн гавъяатай газраа олох боломжтой болно.

 Асуулт: Найзууд маань асууж байна: Тохиолдох бүх үйл явдлууд тохиолдож хүн амын 10% нь амьд гарч, үүний дараа Галактикийн Нийгэмлэгээ харь гарагийнхан ирж бидэнд тусламж үзүүлсэн гэж бодъё. Цаашаа яахав? Өдөр бүрийн наймаа, худалдах болон худалдан авалт, тэдгээрийн үйлдвэрлэлтэд ямар ч таашаал үлдэхгүй. Зүгээр л амьдарч аурын дараагийн түвшинд шилжих үү? Энэ бүхэн зүгээр л утгагүй, урамгүй санагдаж байна. 

— Найзууд минь, энэ нь та нарын бодож байгаагаас илүү сонирхолтой бөгөөд сэтгэл татам байх болно. Худалдаа үргэлжилнэ, гэхдээ гарагийн түвшний оронд галактик хоорондын түвшинд. Шинэ технологиуд, зуун зуун шинэ ажлууд бий болно, танай аж үйлдвэр таталцлын эсрэг тээврийн хэрэгслүүд үйлдвэрлэж эхэлнэ, та нарт бусад гарагуудыг судлах боломж, өөрийнхөө гарагийн нөөц баялагийг зүй зохистой ашиглалт, асар их тариалангийн газар, цэвэрхэн зөв төлөвлөсөн хотууд бий болно. Та нарт хийх ажил бий болж, нэг минут ч уйдахгүй. Энэ бүхэн хүн бүрийн оролцоог үнэлдэг, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн тав тухтай амьдрал, бүх хүнд шинэ боломжууд байдаг илүү шударга нийгмийн төлөв байдалд тохиолдох болно. Хамгийн эгэл жирийн хүнээс хамгийн ухаантай хүн хүртэлх хүн бүрийн хөдөлмөр зохих ёсоор хүндлэгдэх болно, хүн бүр өөрийнхөө хил хязгаартаа өөрийн гэсэн үүрэгтэй, хүн бүр аз жаргалтай байх болно. Бүгд тэгш боломжоор хангагдах нь сонголт хийх эрх чөлөөг хүндлэх гэсэн үг юм. Хэн нэгэн коллеж дэх машины үйлдвэрлэлийг сонирхохгүй ч фермер болсондоо аз жаргалтай байх болно. Зорилгодоо хүрэх зам бүгдэд өөр өөр, гэвч хүн бүрийн сонголтыг хүндлэх нь шударга нийгмийн зорилго нь байх ёстой юм.

 Асуулт: Эрик асууж байна: Олон хүн өөрсдийн хөгжилдөө ижил төстэй мөчлөгүүдийг туулдаг, соёл иргэншил бүр бие даан шийдвэрээ гаргадаг, Дэлхийнхэн бид бусад соёл иргэншлүүдийг хөгжлийг түргэтгэж оновчтой болгохын төлөө бүтээлч шийдвэрүүдээ солилцож бусдад тусламж үзүүлж чадах уу? 

— Эрик, өмнөх асуултанд нэмэлт болгож хэлэхэд, та нар бусад гарагуудад зочилж эхлэх үедээ та нар тэдний хувьд харь гарагийнхан байх болно. Та нар хөгжлийнхөө шатуудад хоцорч яваа, энэхүү тусламжийн нийгмийн үр дагаваруудын урьдчилсан судалгаа явагдсан нөхцөлд дэмжлэг хэрэгтэй байгаа олон төрлийн иргэншлүүдтэй тааралдана. Аливаа хөндлөнгийн оролцоо нь цаашдаа нийгэмд бусдын тогтвортой байдлыг алдагдуулсанд бутуутгагдахгүйн тулд эхлээд зөвлөлийн дүгнэлтээр орох ёстой. Цаг хугацаа ихээхэн үнэ цэнтэй болж та нарыг энэ Шинэ Эринд шагнана гэдэгт би итгэлтэй байна. 

Асуулт: Янах асууж байна: Дээд хэмжээсийн оршнолууд энэ шатанд яваа гарагийн хэрэгт хувиараа оролцдог гэдгийг Галактикийн Нийгэмлэг мэдэх үү? Эсвэл өндөр үелзэл бүхий оршнолууд Галактикийн Нийгэмлэгээр зохицуулагддаггүй юм уу? 

– Янах, үнэндээ би Дэлхийнхний хэрэгт татагдан орсон дээд хэмжээсийн оршнолуудын тухай ярихад чинь юун тухай яриад байгааг ойлгохгүй байна. Тийм ээ, тэд өөрсдийнхөө амьдралд, өөрсдийн хэмжээст санаа тавьдаг. Тэд 3-р хэмжээстэй холбогдохыг сонирхдоггүй, санаа зовдоггүй. Чи ийм дүгнэлтэнд хэрхэн хүрснийг би ойлгохгүй юм. 3-р хэмжээст байгаа Галактикийн Нийгэмлэгийн Бүх Зөвлөлүүд 3-р хэмжээсийн иргэншлүүдээс бүрэлддэг. 3 ба 4-р хэмжээсүүдийн хооронд бараг холбоо байхгүй. 9 ба 10- р үелзлийн 3-р хэмжээсийн оршнолууд болж байгаа бүхнийг хялбархан харж чадна, тэд 4- р хэмжээсийн эффектүүдийг харж мэдрэх чадвартай ч үүнд 3-р хэмжээсийн амьдралын хувьд ямар ч практик ашиг байхгүй. Энэ нь та загас байлаа гэхэд усны гадна, хуурай газарт амьдардагсдын амьдралын тухай, тэд юу хийдэг тухай мэдэхийг хүсэхтэй адил юм. Таны мэдлэг таны амьдралд ямар ч практик үр нөлөө авчрахгүй.

46-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2024/01/46.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...