АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 46 -р хэсэг

 



Асуулт: Найз маань асууж байна: Бид 4-р хэмжээстэд дурсамжуудаа санаж чадна гэж чи хэлсэн. Энэ нь бидний ой санамж тархины эдүүдэд хадгалагдаж байдаг гэсэн үг үү? Хэрвээ үгүй бол 4-р хэмжээстэд түүнд хүрэхийн тулд ой санамж хэрхэн хадгалагддаг вэ? Чи надад тайлбарлаад өгч болох уу?

– Найз минь, та нарын ой санамж та нарын тархинд 4-р хэмжээстэд хадгалагдаж байдаг, гэвч 3-р хэмжээсийн та нарын тархи энэхүү мэдээллийг хүлээн авахын тулд хангалттай идэвхижээгүй. Та нар физик хаалт байхгүй 4-р хэмжээстэд орох үед амьдарч өнгөрөөсөн бүхнээ эргэн санах болно. Утгыг нь ойлгов уу? 

Асуулт: Синтия асууж байна: Мити, танай удирдагчийг хэн гэдэг вэ? Тэр зөвхөн нэг байдаг уу, эсвэл та нарын дагадаг удирдагчдын бүлэг байдаг уу? Та нар тэднийг юу гэж нэрлэдэг вэ? Танай арьстны сайн сайхныг шууд хэд хэдэн хүн хариуцдаг уу? Та нарын энэхүү гайхамшигтай амьдралд та нарыг чиглүүлж байдаг конгресс эсвэл ахлагч нарын нийгэмлэгтэй төстэй ямар нэгэн зүйл байдаг биз дээ? 

– Синтия, бид гараг болон 3 колоний Олон нийтийн Зохицуулах Зөвлөлийн удирдлаган дор байдаг. Технологи судлал, хүнсний бүтээгдхүүний үйлдвэрлэл, байгаль орчны зохирол, объектын барилга үйлчилгээ, энергийн үйлдвэрлэл, хамтарсан үйлдвэрийн газрууд, гадаад бодлого, тээврийн флот, судалгааны ажлууд, батлан хамгаалах гэх мэтчилэн салбаруудтай холбоотой бүх асуултууд нэг бүрчлэн дүгнэлт ба шийдвэр гаргах хариуцлагатай департаменттай байдаг. Зөвлөлийн гишүүд жирийн хүмүүс байдаг ч тэд нэг бүр салбар бүртээ шинжээч, тэд нэг бүр нийгмийн сайн сайхны төлөө бүхэлд нь өөрийн цаг хугацаагаараа өргөл өргөдөг. Энгийн иргэний төгс гэж үзэж байгаа санаа бодол эсвэл зөвөлгөөг анхааралдаа авч Зөвлөлийн идэвхитэй гишүүдийн нэгнээс шийдвэр гаргавал Зөвлөлөөр авч хэлэлцдэг. Ямар ч иргэн өөрийн салбараа хамгийн сайнаар хөгжүүлэхийн төлөө мэргэжилтэн гэж тооцогддог ямар ч асуудлыг авч хэлэлцэж болно. Энгийн иргэдийн хувьд ямар ч хаалттай төсөл, ямар ч нууц идэвхи санаачлага байхгүй, ямар ч мэдээлэл хүн бүрт хүрч чаддаг. 

Асуулт: Найз маань асууж байна: Галактикийн Нийгэмлэг хэдэн жил оршиж байгаа тухай асуулт асуугаагүйг уучлаарай. Чи бидний орхисныг засч Галактикийн Нийгэмлэг 4000 жилийн настай гэж хэлсэн. Бидний таамаглаж байснаас энэ нь арай бага байна, бас сая сая жилийн турш оршсон тэдгээрийн түүхтэй зөрчилдөж байна. Галактикийн Нийгэмлэг хэдийн сая сая жил оршин байгаа ч тэр танай нийгэмд хэдхэн мянган жилийн өмнөөс тусалж эхэлсэн гэдгийг анзаарахгүй өнгөрч чадахгүй байна. Утгагүй зүйл байна. 

– Найз минь, нарийн тайлбарлаж өгье. Галактикийн Нийгэмлэг хэдийн 11000 жил болж байгаа ч түүний нөлөөлөх хүрээ нь аажмаар, удаанаар тэлсэн. Манай өвөг дээдсийн бичвэрүүдэд өгүүлснээр бидний “1-р түвшний” зам 8000 жилийн настай. 5000 жилийн өмнө манай Нарны систем эхний үелзлийн түвшинд шилжсэнээс хэдэн жилийн дараа бидэн дээр Галактикийн Нийгэмлэгийн төлөөлөгчид ирсэн. Энэ үед тэд Нийгэмлэгийн нэг хэсэг болгохын тулд “1-р түвшний” гараг гэж бүртгэсэн, өнөөдөр ч тэд шууд Галактикийн Нийгэмлэгийн хэсэг нь болоход бэлэн гарагуудыг хайсаар байгаа. Одоо бид үелзлийн 5-р түвшинд ирсэн, үндсэндээ 13000 жил болж байна. Танайх шиг колониудад Нийгэмлэгийн гишүүд суудаг, эхний түвшингүүдэд ч Галактикийн Нийгэмлэгийн ажиглалтанд байдаг. Та нарт одоо ойлгомжтой болсон гэж найдаж байна. 

Асуулт: Эспиноза асууж байна: Миний асуулт Иллюминатуудын тухай юм, яагаад тэд ийм олон хүмүүсээр үргэлж өргөл барьдаг юм бэ? Тэд 2012 он бол “аугаа ургацын жил” гэж мэдэгдсэн бөгөөд өөрсдийгөө 6-р хэмжээсийн сахиусан тэнгэрүүд мэтээр ярьдаг. Мөн, яагаад Масончуудын олон зүйл Плеядууд болон Орионы бүлэг Ододтой холбоотой байдаг юм бэ? 

– Эспиноза, танай элитүүдийн төлөөлөгчдийн харъяалагддаг явцуу бүлэглэлүүд байдаг. Тэд эртний явцуу бүлэглэлүүдийн зан үйлийг хуулбарлаж, өөрсдийгөө “Бурхадтай” харьцуулдаг эртний бичвэрүүдийг дагадаг. Эдгээр зан үйлүүдэд тэд хүмүүсийн “цэвэр ариун сүнснүүдийг”, ихэнхдээ хүүхдүүдээр өргөл өргөдөг, одоог хүртэл эдгээр явцуу бүлгүүд болон зан үйлүүдэд оролцох нь эрх мэдлээ тогтоон барихад тус болдог гэж итгэсээр байдаг. Харь гарагийн холбоосийн тухайд бол Рептилоидуудын Зэта Орионоос колони нь NGC300 Галактикт (6,5 сая гэрлийн жил) оршдог тэдний төв засгийн газраасаа та нарт нилээд ойрхон (ойролцоогоор 800 гэрлийн жил) оршдог, тиймээс л тэд танай засгийн газруудтай холбоотой байгаа хэрэг. Ангараг дээрх Баазыг бас л тэд барьсан. Плеядуудын хувьд бол энэ нь зөвхөн зурвас төдий зүйл гэж бодож байна, тэд Плеядуудтай зөвшилцөл байгуулах гэж хэд хэдэн удаа оролдоод амжилтгүй болсон болохоор тэд мэдээж өөрсдийгөө “Плеядуудын найз нөхөд, бишрэгчид” гэж нэрлэхдээ баяртай байдаг байлгүй. Плеядчууд бол Рептилоидуудын төлөвлөгөө болон үйл хэргээ хэрэгжүүлэх зам дээрх хамгийн том саад байдгийг тэд мэддэг, яагаад гэвэл Плеядуудын флот ялагдашгүй юм. Плеядчууд танай засгийн газруудтай ямар ч холбоо тогтоохыг хүсдэггүй, тэд бүх цөмийн зэвсэгүүдийг унтрааж, ажиллаж байгаа бүх атомын станциудыг хаах хугацаа өгсөн. Галактикийн Нийгэмлэгийн тогтоосон хугацаанд энэ оны 9-р сар хүртэл бүхнийг унтраахгүй бол байнгын хугацаагаар саармагжуулах болно. Мэдээж Сансрын хэмжээний өөрчлөлт болохгүй, магадлал бага. 

Асуулт: Жон асууж байна: Мити, хэрвээ би чиний урьд өмнө хэлсэн үгийг зөв санаж байгаа бол, хэрвээ би буруу хэлвэл засаарай, танай хүмүүс Дэлхийн жилээр 350 насалдаг, эрхтнүүдийг нөхөн төлжүүлдэг технологи та нарт байдаг, явахад бэлэн болсон гэдгээ мэдэрмэгц л нас барж 4-р хэмжээс рүү явдаг гэсэн. Бид Галактикийн Нийгэмлэгийн гишүүд болмогц эдгээр технологиудад нэвтэрч чадах уу? Бид бие организмаа эсвэл эрхтнүүдээ нөхөн сэргээхийн тулд тэдгээрийг ашиглаж, илүү урт насалж чадах уу? Эсвэл эдгээр технологиудыг ашиглах гавъяатай байх ёстой юу? 

– Жон, мэдээж та нар гараг дээрээ өвчнүүдээсээ ангижирч, хоолныхоо чанарыг сайжруулж, биологийн төгс эрхтнүүдийг эмчлэх болон хөгжүүлэх дэвшилтэд эрүүл аргуудыг ашиглаж чадсан үедээ л насаа доод тал нь 200 жилээр уртасгаж чадна. 4-р хэмжээсийн та нарын сүнснүүдийг 3 хэмжээстэд төрөл авхуулдаг лимитүүд байдаг ч үелзлийн эхний түвшинд 200 жил гэдэг бол хүлээн зөвшөөрөгдсөн хугацаа юм.

 Асуулт: Жасинта асууж байна: Би нэг зүйлийг мэдэх гэсэн юм, хэрвээ миний аура өөр гараг дээр хөгжихөд бэлэн бол миний хүүхдүүд бас намайг дагах уу? Би тэднийгээ өсгөж, тэдний хөгжлийг ажиглаж чадах уу? 

– Жасинта, би хэдийн тайлбарласан. Чиний хүүхдүүд 4-р хэмжээстэд хүүхдүүд биш байх болно, тэд яг л чам шиг “насанд хүрсэн хүмүүс” байх болно. Тэд цаашдаа яахаа чамд өөрсдөө хэлнэ гэдэгт би итгэлтэй байна. 

Асуулт: Найз маань асууж байна: 4-р хэмжээс нь ердөө л асар том тасалгаа юу? Эсвэл тэр зүгээр л Дэлхийгээс ч том гарагтай төстэй зүйл үү? Бид гэр бүлийнхээ гишүүдийг яаж олох юм бэ? Тэд бидэнтэй ойрхон байх болов уу? 

– Найз минь, эргэн тойронд Дэлхий дээр байгаатай адилхан байх болно. Нийгэм тэнд сайхан, та нар хэнтэй уулзахыг хүснэ түүний байгаа газрыг мэдэж чадна. Энэ үед олон хүн төрөл авна, гэхдээ тухайн үеийн өгөгдлүүдийн баазыг ашиглаж асуудалгүй олох болно. Тэндхийн технологиуд эндхийнхээс хавьгүй илүү хөгжилтэй. Тэнд удаан байхгүй байсан ч амьдрах нь та нарт таалагдана гэдэгт итгэлтэй байх болно. 

Асуулт: Найз маань асууж байна: Хэрвээ та нар манай засгийн газруудын хууль ёсны байдлыг хүлээн зөвшөөрдөггүй юм бол яагаад Рептилоидууд болон Саарлуудад энд зочлохыг зөвшөөрдөг юм бэ? Түүнчлэн яагаад Дэлхийн хүмүүст өөрсдийнхөө хувь заяаг шийдэж, он сар өдрөө сонгож, шууд эфирээр бүх ертөнцөд зарлахыг зөвшөөрч болохгүй гэж? 

– Найз минь, бид Галактикийн Нийгэмлэгт танай гарагийн ашиг сонирхлыг төлөөлөхийн тулд танай засгийн газруудын хууль ёсны байдлыг хүлээн зөвшөөрдөггүй юм. Бид тэдгээрийн хууль ёсны байдлыг гараг анхны түвшингээс үелзлийн 1-р түвшин рүү шилжсэний дараа л хүлээн зөвшөөрдөг. Колоний одоогийн үндсэн түвшинг харцгаа, та нарт өөр өөрийн удирдагчид байна, бид танай Нийгмийг баталгаажуулахад шууд оролцож чадахгүй, яагаад гэвэл энэ нь та нарыг хөгжсөн төрөл зүйл гэж үзэхийн тулд шударга ёсыг сахих та нарын сайн талуудын бодит байдлыг өөрчилж болох юм. Хэрвээ та нар өөрсдийнхөө хүчээр нийгмээ байгуулсан гэдгээ баталж чадахгүй бол та нарыг хөгжилдөө амжилтанд хүрээгүй гэж үзэх болно. Та нарын аз болоход, бид хүн амын хамгийн багадаа 10 хувь нь “1-р түвшний” иргэдийн шинэ зэрэглэлд шилжихэд бэлэн болсныг бид мэднэ. Магадгүй танай Нийгэм бүрэлдсэн гэж бид урьдаас мэдэж байгаа болохоор энэ нь хэдийн гайхамшигтай мэдээ юм. Бид удаан хугацааны туршид танай үндсэн түвшний колонид итгэж байсан. 

Асуулт: Эдриан асууж байна: Чи бидэнд гарагийнхаа эсвэл ямар нэгэн гарагийн ядаж нэг зургийг үзүүлж болохгүй юм уу? Энгийн хүний хэзээ ч харж чадахгүй холын гарагийн зургийг? 

– Эдриан, Ахмад Билл надаас энэ тухай асуусан, гэхдээ тэр бидний биеэ авч явах зарчмуудыг ойлгож хүлээн авч байгаа. Би та нартай хууль ёсны үндсэн дээр харилцдаггүй. Танай гараг хөгжлийнхөө эхлэлийн түвшинд байгаа болохоор би ямар ч хэлбэрийн мэдээллийг солилцох эрхгүй юм. Би ямар нэгэн зүйл ярьсан ч зөвхөн энэ мэдээлэл нь та нарын хэсэгчлэн мэдэж байсан зүйл гэдгийг мэдэж байсан хэрэг.  Та нарыг эхлэлийн түвшин рүү шилжих үед бид та нарт бусад гарагууд болон колониуд, Галактикуудын болон бусад олон сонирхолтой зүйлсийн холограф зургуудыг харуулж болох юм. 

Асуулт: Найз минь, асууж байна: Хүмүүсийн ухамсрын хүрээг тэлэх тухай дүрсэлж байгаа Майягийн хуанлийн тухай чи юу мэдэх вэ? Түүнд зааснаар, 2011 оны 10-р сарын 28-наас “өргөмжлөлийн” үйл явц эсвэл хэлбэлзлийн өндөр үелзэл дуусгавар болж байгаа тухай өгүүлдэгийг бид мэднэ. Майя энэ оны 3-р сарын 9-өөс сүүлчийн “долгион” эхэлсэн Дэлхийтэй холбоотой Х тэсрэлт болсон огноо гэдгийг баталж байна.

– Найз минь, Орчлон ертөнц өөрийн хуулиудтай зохицон оршиж, өөрийн багаж хэрэгслүүдээ ашигладаг. Танай Нар маш олонтоо өөрчлөгддөг, энэ нь Нар танай Нарны Систем дэх үелзлийн өөрчлөлтийг хариуцдаг гэсэн үг. Үелзэл энэ онд өөрчлөгдөж эхэлсэн, оны сүүлчээр зайлшгүй түвшин ба тогтвортой байдалдаа хүрнэ. Бүхнийг шууд яг нарийн он сар өдөртэй холбох хэрэггүй. 2012 он бол Нарны тусламжтайгаар Шинэ Эринд шилжих Дэлхийн шилжилтийн сүүлчийн үе шат байх болно. Гарагийн шинэ байдал үелзлээ тохируулсан хүмүүс түүнийгээ дээшлүүлнэ. Тиймээс би та нараас сүүлчийн өөрчлөлтүүдийн энэ хугацааны туршид өөрсдийнхөө үелзлийг дээшлүүлэхийг хичээгээрэй гэж гуйх гэсэн юм. Зөвхөн энэ л тохиолдолд бидний уулзалт удахгүй болох болно. 

Асуулт: Жонатан асууж байна: Чи биднээс, бараг 5000 жилээр илүү хөгжилтэй болохоор бясалгал, нэгдмэл байдал руугаа буцах, үелзлийн хэлбэлзлээ ихэсгэх, болзолгүй хайр зэрэг нь Шинэ Дэлхий дээр үлдэх тэдгээр 10 хувийн амьдралынх нь салшгүй хэсэг нь болно гэдгийг баталж чадах уу? 

– Жонатан, илүү сайн болох, өөрөө өөртөө сэтгэл ханахыг мэдрэхийн тулд хийх аливаа оролдлого нь үнэ цэнтэй. Хэрвээ та нар тэдгээр 10 хувьд багтахгүй бол та нар хөгжлийн эхлэлийн шатан дахь колонид, гэхдээ одоо байгаагаасаа хавьгүй илүү сайн нөхцлүүдтэй 1- р түвшин рүү их гэмтэлгүй, амар амгалан, тайван байдалтайгаар шилжихэд бэлэн колонид төрөхөд ойрхон байх болно. Энэ нь гэртээ байгаа мэт мэдрэх, хавьгүй аз жаргалтай, ирээдүйдээ илүү итгэлтэй байх газар байх болно.

Орчуулсан Н. Хэнчбиш

47-р хэсгийг эндээс 

https://michid-7.blogspot.com/2024/08/47.html



No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...