АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 47 -р хэсэг

 


Юуны өмнө би та нартай ердийнхөөсөө өөр байдлаар ярилцмаар байна. Та нар зуу зуун асуулт тавьж, өч төчнөөн сэдвийг хөндөж байгаа болохоор би та нарын асуусан олон асуултанд шууд хариулахын тулд зарим сэдвүүдэд нь товч тайлбар хийхээр шийдлээ. 

‒ Бид яагаад гарагийн үйл хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй, бүгдийг нь аврахгүй байна вэ?

 ̶ Роуз, энэ нь юуг ч өөрчилж чадахгүй гэдгийг ойлгохгүй байна. Бид оролцсон ч Дэлхий гарагийн долоон тэрбум хүн энд амьдралаа үргэлжлүүлж чадахгүй. Танай нийгэм бүрэн хяналтгүй байснаас сүүлийн 150 жилийн хугацаанд энэ гарагийн боломжууд хэрээс хэтэрсэн. 580 сая хүн гэдэг бол танай гарагийн хувьд дээд тоо, 400 сая хүн нь дэлхийн нөөц баялагтай холбоотойгоор өсөх энэхүү анхны түвшний колони байгуулахад төгс байх болно. Энэ бүх илүүдэл хүн амыг бусад гараг руу шилжүүлэх боломжгүй, учир нь аль хэдийн тогтсон нийгэмлэгүүд оршин тогтнож байсан гарагууд нийгэм, соёл, биологийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр бүх шинэ оршин суугчдыг хүлээн авах боломжгүй байх болно. Та нарын өвчнүүд, хорт бичил организмууд, сайн ба хор хөнөөлтэй зуршлууд, бүгд л танай колониос удамшсан юм. Орчлон ертөнцийн бусад колониуд руу хүмүүсийг хуваарилах цорын ганц найдвартай бөгөөд оновчтой арга бол төрөл авалт юм. Орчлон ертөнцийн хуулиудад нийцдэггүй аливаа өөр оролдлого нь шилжсэн хүмүүсийн хөгжлийн үйл явцыг хойшлуулдаг. 6.4 тэрбум хүний хэт өсөлттэй, зөв үелзлээс гадуур байна гэж төсөөлөөд үз дээ. Бүгдийг аврах ямар ч боломж огт байхгүй. Хэрвээ хэн нэг нь иймэрхүү амлалтуудыг өгвөл энэ бол жүжиг гэдэгт итгэлтэй байгаарай. ‒



 Дэлхийнхний тухай чиний бодол? 

‒ Бид Дэлхийнхнийг гоё сайхан бөгөөд сонирхолтой гэж үздэг эсэхийг Адриан мэдэхийг хүсчээ. Та нар гадна талаасаа Плеядуудын зарим арьстнуудтай маш төстэй, түүнчлэн та нартай адилхан арьстнууд Орчлон ертөнцийн бусад мянга мянган колониудад амьдардаг. Орчлон ертөнцөд та нар өвөрмөц бөгөөд ганцаардмал гэдэг та нарын үзлийг заримдаа би гайхдаг юм. Та нар шиг хүмүүс олон, гоё нь ч байна, муухай нь ч байна. Та нарын “намхан” гэдэг метр хагас өндөртэй дэлхийн бүсгүйчүүдийг би харсан, маш аятайхан санагддаг. Энд бүх зүйл хувийн үнэлэмжээс хамаардаг. 

 ‒ Адриан, “Чи төгс бус зүйл төгс байдаг гэж чи хэлж чадах уу? Оддын доторх болон оддын хоорондох бүх зүйл төгс бус байдлаас болж оршин байх боломжтой юу?” гэсэн чиний эргэлзээний хувьд. Адриан, би үүнд хариулж чадах цорын ганц зүйл бол төгс бус зүйл гэдэг нь дуусашгүй төгс зүйл. Өөрөөр хэлбэл, ажлын болон төгс бусыг төгөлдөржүүлэхэд өөрийгөө зориулах төгс үр дүн юм. 

‒ Дэлхийнхэн тархины ажиллагааг чөлөөлөх урсгал үе шаттай нийцсэн оюуны дунд түвшинтэй гэж бид үздэг. Та нар философ, урлаг, хөгжмөөр хангалттай хөгжсөн, танайд гайхалтай зохиолчид ба яруу найрагчид байдаг ч оюуны эдгээр шинж чанаруудыг эзэмшигчид нь ердөө л хүн амын 5%-ийг эзэлж байна. Хүн амын ихэнх нь зөвхөн өдөр тутмын асуудлууд ба зугаа цэнгэлд л санаа тавьдаг. Ийм сэтгэцийн үхжирмэл байдал нь тархины дутуу идэвхжсэн шинж чанар юм. Танай нийгмийн сэтгэцийн хөгжил нь гарагийн шинэ үелзлийн түвшинд шилжихтэй хамт үлэмж ихээр дээшилнэ. Зарим хүмүүс танай эрдэмтэн Альберт Эйнштейны тухай асуудаг. Тэр Никола Тесла, Виктор Шаубергер зэрэг бусад олон хүмүүсийн адил нийгмийнхээ амьдралын тодорхой үе шатанд шаардлагатай хөгжлийн түвшинг авчрахаар энд ирсэн номлогч байсан юм. Тэдний уураг тархины идэвхижил нь жирийн Дэлхийн хүний тархины үйл ажиллагаанаас хол давсан нэг ба хоёрдугаар түвшнүүдийн хоорондох хязгаарт байсан. Дэлхий 1-р түвшин рүү шилжсэний дараа шинэ нийгмийн хөгжлийн үйл явцыг хурдасгахын төлөө бидэнд туршлага солилцох, гарагуудын хооронд шинжээчүүдээ солилцох, телепатын сургалтыг хөгжүүлэх болон бусад олон шинэ ажиллагаануудын боломж бий. Галактикийн Нийгэмлэг нь ижил төстэй угсаатны бүлгүүдтэй хамтран ажиллах бүх нөхцлийг бүрдүүлэх болно. Та нар Галактикийн Нийгэмлэгийн нэг хэсэг болцмогцоо л автоматаар Нийгэмлэгийн бүх гишүүдтэй, Орчлон ертөнц даяарх сая сая нийгмүүдтэй холбоо тогтоож чадна. Бид бүгд дөрөв дэх хэмжээсийн төгсгөлийн үе шатанд гарах үед бидний тархи бүрэн идэвхижиж, бид бүгд цэвэр энерги, амьдралаас зөвхөн таашаал ба баяр баясгаланг л мэдрэх газруудад амьдардаг гэрлийн оршнолууд болох болно. 

‒ Би өөрсдийнхөө тухай юу ярьж чадах вэ? 

‒ Бид гуманоидууд бөгөөд манай колониудад нийцдэг зуршлуудтай, бид угааж, хоол идэж, дасгал хийдэг, бидэнд зугаацахад зориулагдсан холографик интерактив тоглоомууд бий, бидэнд бас танай шатартай маш төстэй тоглоом бий, бид хөгжим сонсч, янз бүрийн жимсний дарс уудаг, их ярилцдаг. Бидний зарим нь гэрийн тэжээвэр амьтадтай байдаг бөгөөд бид байгалийг маш их биширдэг. Асуусан хүмүүст зориулж хэлэхэд, бид тулааны урлагаар хичээллэдэг, гэхдээ тулалдахад биш, зөвхөн бие махбодио дасгалжуулахад л зориулдаг. Зарим үндэстнүүд тусгай тулаан ба хүчний тэмцээнүүдэд зориулж дадлагаждаг, түүнчлэн багийн тоглолт маягийн зүйл байдаг. Зарим хүмүүс олон тооны нүдтэй, гартай гуманоидуудын тухай асуусан. Зөвхөн шавьжны арьстнуудаас гаралтай нь л иймэрхүү шинж чанартай байдаг. Орон зай хоорондын дайнуудын тухай асуулт байна. Байхгүй, ийм зүйл байдаггүй. Гэхдээ, гурав дахь хэмжээст өнөөдрийг хүртэл арьстан хоорондын дайн болсоор байгаа. Эндээс л тохиолдож байгаа бүх нөхцөл байдлыг дэнсэлж, дарлагсдыг дэмжихийн тулд л Галактикуудын Нийгэмлэгүүд оршин байх нь чухал байдаг юм.

 ‒ Манай бүс нутагт үйл явдлуудыг даван туулахад аюулгүй газар хаана байдаг вэ? 

‒ Энэ нь далайн эргээс хол өндөр газрууд, сүүдэртэй газрууд нь амьд үлдэх хамгийн аюулгүй газар гэдгийг би хэдийн тайлбарласан. Би зөнч биш; тектоник хөдөлгөөнд урьдчилан таашгүй хувилбарууд бий. Танай гараг дээр цаг агаар маш тогтворгүй байдаг; үүнээс болж сансрын хөлгүүдийг оролцуулаад олон гамшиг тохиолддог, тиймээс тектоник үйл явдлууд болон радиацийн өндөр түвшингээр өдөөгдсөн уур амьсгалын гамшигт сүйрлийг урьдчилан таах аргагүй юм. Бүх давуу болон сул талуудыг мэдсэнээр та нар өөрсдөө амьдарч байгаа газар орныхоо илүү аюулгүй бүс нутгуудыг тодорхойлж чадна. Бүс нутаг тус бүрийн хувьд тусгайлан газруудыг тодорхойлж нэрлэх нь миний хувьд хариуцлагагүй хэрэг болно.

 ‒ Дөрөв дэх хэмжээст байх, төрөл авалтууд ба гурав дахь хэмжээсийн хооронд байх цаг хугацааны хувьд?

 ‒ Зарим найзууд маань дөрөв дэх хэмжээсийн тухай асуултууд илгээсээр л байна, би урьд нь тайлбарласан санагдах юм, гэсэн ч товчхон тайлбарлая. Та нас бараад дөрөв дэх хэмжээст очиход таныг тэнд Цэнхэр Оршнолууд хүлээн авч цааш нь чиглүүлнэ. Тэнд та өмнөх төрөл авалтуудаа эргэж санана, түүнчлэн дөрөв дэх хэмжээсээр өнгөрч байгаа олон хүмүүсийг санах болно. Тэнд танд бие махбодидоо эргэн очиж болох таны үелзлийн түвшний колониудын тухай мэдээллүүдийг дамжуулах болно. Таны олон найз нөхөд үлдсэн тэр газар руу буцаж очихыг сонгох боломж танд бий. Та тэндээс энд байгаа төрөл төрөгсөдтэйгөө харилцаж чадахгүй ч хэрвээ маш их хэрэгтэй бол далд ухамсрын мэдээ илгээж болно. Гурав дахь хэмжээст нягт биегүй хүмүүсийн дунд та хүүхдүүдийг олж харахгүй, тэнд байгаа бүх хүмүүс “насанд хүрсэн хүмүүс” байдаг, учир нь дөрөв дэх хэмжээст насжилтын тухай ойлголт байдаггүй. Тэнд зөвхөн билиг ухаантнаас авхуулаад хамгийн мунхаг харанхуй хүмүүс хүртэлх их бага хэмжээний туршлагатай хүмүүс байдаг; тэд нэг бүрчлэн нийгмийн түвшинд нийцсэн, дөрөв дэх хэмжээст асар олон тоогоороо хүн бүрт угаас байдаг үелзлээс хамаардаг өөрийн гэсэн бүлэгтээ оршдог. Онолоор бол удаан хугацаагаар дөрөв дэх хэмжээстээ үлдэж чадах ч таны мэддэг найз нөхөд, төрөл төрөгсдийн бүлгүүдээс өөрийгөө тусгаарлахгүйн тулд гурав дахь хэмжээс рүү буцахыг хүсч болно. Та тэндээ үлдээд дөрөв дэх хэмжээст дахин нэгдэхийн төлөө хамгийн хайртай хүнээ нас барах хүртэл нь хүлээж болно. Энэ тохиолдолд та Цэнхэр Оршнолуудад бусад гуманоидуудыг чиглүүлэхэд нь тусалснаар сайн дурынхны үүргийг гүйцэтгэж болно. Түүнчлэн та гурав дахь хэмжээс рүү эргэн очих, өөрийн гэсэн үелзлийн хөгжилдөө үлдсэн найз нөхдийнхөө бүлэгт туслахаар шийдэж болно. Тэгэхээр танд асар их боломж, хувилбар байна. Та дөрөв дэх хэмжээст орох үедээ энэ нь “таны байх ёстой газар” биш гэж шууд мэдэрч, өөрийгөө гуманоид гэдгээ санаж аль болох хурдан 5 дахь хэмжээс рүү явахыг хүсч болно. Би энэ асуудлаар таны эргэлзээг тайлсан гэж найдаж байна.

 ‒ Үргэлжлүүлэн асуусаар байгаа бас нэгэн сэдэв бол орон зай хоорондын харилцан үйлчлэл юм. Бусад хэмжээсийн оршнолууд та нарыг огт сонирхдоггүй. Иймэрхүү үзэл санаанууд нь гурав дахь хэмжээсийн амьдрал дахь бодит байдалд нийцдэггүй. Энэ нь ердөө яриа төдий. Та нутгийн уугуул хүний нүүрэнд толь тавиад хэрвээ омгийнхоо бүх алтыг авчирч өгөхгүй бол сүнсийг нь үүрд олзлох болно гэж хэлэхтэй л ижил зүйл. Зүгээр л үлгэр! Дээд хэмжээсүүдийн оршнолууд илүү өндөр хөгжилтэй болохоор гурав дахь хэмжээсээс юу ч хэрэггүй. Тэд өөрсдийнхөө сайн сайхны төлөө л санаа тавих бөгөөд энэ хэмжээстэй харилцан үйлчлэлцэх ямар ч санаа эсвэл шалтгаан байхгүй. Нисэх, үл харагдах, менталь голограф заль мэх зэрэг технологиудыг ихэнхдээ “бусад хэмжээсүүдийн” үйл явдлуудтай андуурдаг ч эдгээр технологиудын төрлүүд бидний гурав дахь хэмжээст угаас байдаг. 

 Эв найрамдал ба технологийн хөгжлийн хүрээнд та нартай хамтарч чадах арьстныг та нар өөрсдөө сонгоно. Би тайлбаруудаараа та нарыг зуу зуун асуултууд дахь олон тооны эргэлзээнээс ангижруулсан гэдэгт найдаж байна.

48-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2024/09/48.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...