Видео 39
Асуулт: Мити, Грекүүдэд тэдний гарал үүслийн тухай чиний тайлбарууд хангалтгүй байлаа. Чамд Гректэй хамааралтай ямар нэгэн мэдээлэл байгаа юу?
– Хэрвээ би Крагчуудыг дурсахгүйгээр тусгай арьстны хувьд Плеядчууд тэдний соёлыг эхлүүлсэн гэж хэлсэн бол тэдэнд таалагдах байсан болов уу? Грекүүд хүссэн ч хүсээгүй ч Крагчууд тэдний ДНХ-ийн донорууд байсан гэдэгтэй эвлэрэх ёстой, тэд маш аятайхан хүмүүс. Арьстны нэр нь англи хэл дээр “Крагууд”, “Каргууд” биш. Тэдний гараг зүгээр л урлагийн бүтээлүүд; Грекүүд тэнд очвол эртний Олимпод очсон мэт мэдрэх болно. Тэд өөрсдийн өвөг дээдсээрээ бахархах ёстой. Грекийн өв соёл маш гайхамшигтай байсан, тэр үеийн Барууны соёл иргэншилд том нөлөө үзүүлсэн. Тэдний соёл урлаг болон шинжлэх ухаан тэр түүхэн үеийн хөгжилтэй зохицож байсан. Тэд өөрсдийгөө одон орон судлалтай холбоотой үлгэр домгуудаар хүрээлүүлсэн, бусад угсаатны бүлгүүдийн хүлээн аваагүй Зодиакийг тайлбарлах онцгой нэг арга Грект он цагуудад улиран алга болсон. Энэ нь бүх суулгасан бүс нутгийн үндсэн бүлгүүдэд тохиолдсон шиг эдгээр бүлгүүдийн шинжлэх ухаан болон өв соёлын төлөөлөгчид өөрийнхөө гарал үүслийн гараг руу, төрсөн арьстан руугаа хөгжлөө үргэлжлүүлэхээр буцаад явсан. Яг үүн шиг энэ нь Атлантчууд, Шумерууд, Саксачууд, Египтчүүд, Маяа, Грекүүд, Ацтекүүд, Инка болон Азийн хэд хэдэн бусад соёл иргэншлүүдэд тохиолдсон. Өнгөрсний аугаа соёл иргэншлүүдээс энд үлдсэн элементүүд нь гарал үүслийн гараг руу явахын тулд шаардлагатай үелзэлд тохироогүй гибридүүд юм. Үлдсэн хүмүүс нь жирийн элементүүд мэт гараг дээрх бүх нийтийн хөгжлийн нэг хэсэг нь болсон. Тодорхой мөчөөс ойролцоогоор 1000 жилийн өмнө туршилтын бүлгүүд оршин байхаа больсон. Одоо угсаатны бүлгүүд гараг дээрх янз бүрийн төрлийн болон албан ёсны нийгмийг байгуулахын төлөө дараагийн оны 12-р сараас эхлэх Галактикийн мөчлөгийн төгсгөл хүртэл гадны оролцоогүйгээр өөрийн хөгжлийг хянаж байна.
Асуулт: Айпионик асууж байна: Чи сансрын хөлгийн “Далавчит бөмбөлөг”, “Нарны Тэнгэр Элч”, “Гэрэлтэгч цох” зэргийн тухай ярьж, тэдгээр нь эртний Египтийн болон Шумерын болон ертөнцийн бусад хэсгүүдийн урлагийн бүтээлүүдийн далавчтай бөмбөлгүүдтэй холбоотой эсэхийг тайлбарлаж өгч чадах уу? Энэ нь Ануннакчуудтай холбоотой юу?
– Айпионик, зарим хөлгүүд бумеранг хэлбэртэй эсвэл янз бүрийн хэлбэрийн тэнцвэржүүлэх далавчтай байдаг. Бусад хөлгүүд нь өөрөө гарч ирдэг эсвэл суурин далавчтай байдаг. Энэ видеон дээрх Сириусын хөлөг шиг бүх хавтангууд нь нээгдэх үед олон тооны оройтой одтой адилхан хөлгүүд байдаг. Бүргэдийнх шиг далавчтай хөлөг нь танай Галактикийн Нарны Систем дэх Горлак нэртэй гуманоидуудын нийгэмд харьяалагддаг, иймэрхүү хөлгүүд танайд 1000 жилийн дараа бий болно. Эдгээр хөлгүүд антиматерийн цилиндр дээр бус, харин нарнуудын ойролцоо цэнэглэгддэг энергийн концентраторууд дээр үндэслэгдсэн энергийн системийг ашигладаг. Ийм төрлийн хөлгүүдийг технологиудын гадны эх үүсвэрээс хамаарахыг үл хүсдэг нийгмүүд ашигладаг. Эдгээр хөлгүүд Ануннакуудтай холбоогүй.
Асуулт: Рон асууж байна: АНУ-ын засгийн газар Нью Мехико дахь газар доорх баазуудад хүмүүс дээр туршилт явуулахыг Рептилоидуудад зөвшөөрч байгаа болов уу, чи мэдэж байгаа юу? Түүнчлэн эдгээр баазуудад амьдардаг Рептилоидууд хүмүүсээр хооллодог гэдгийг баталж чадах уу?
– Рон, би хэдийн хэлсэн шүү дээ, газар доогуурх лабораториудад хүмүүс дээр гибриджүүлэх янз бүрийн туршилт хийдэг. Тэд гуманоидуудын арьстан гэж тооцогдох гибрид арьстанг бүтээхийг хүсдэг. Тэд хүмүүсээр хооллодоггүй. Тэд хонины мах, гэрийн шувууны мах, загас, түүнчлэн дахин боловсруулсан үхрийн мах иддэг. Хэрвээ тэдэнд идэх зүйл байхгүй бол тэд өлсөж үхэхгүйн тулд хүмүүсийг идэж эхлэх байсан байх, та нар ч гэсэн иймэрхүү нөхцөлд гүрвэлүүдийг идэж эхэлнэ биз дээ?
Асуулт: Жеймс асууж байна: Мити, манай Зурхайд жаахан ч гэсэн үнэн бий юу? Гарагууд болон бидний төрсөн огноо, цагийн хооронд холбоос бий юу? Янз бүрийн амьтдаар төлөөлүүлдэг Азийн хуанлийн хувьд?
– Жеймс, та нарын тоймлодог Зодиак Бүлэг Оддын тоглоомыг ашиглах нь та нарын төрсөн огноонд тэнгэрийн эртхэсүүдийн байрлалуудын нөлөөг тайлбарлахыг оролдсон эртний дадал. Үнэн хэрэгтээ одод өсч бойжиж буй ургийн энергит ямар нэгэн байдлаар үйлчлэхэд хэтэрхий хол байдаг. Танай Сар хамгийн ойрхон тэнгэрийн эрхэс, тэгээд өөрийн татах хүчээрээ бүтэн сарны үед төрсөн огноонд нөлөөлж болно, учир нь энэ үед үйл явдлыг хурдасгаж бие дэх шингэний даралтанд нөлөөлдөг татах хүчний даралтыг нэмэгдүүлдэг нь ажиглагддаг. Хятад хуанли нь амьтан бүрийн шинж чанаруудтай, зарим үйл явдлуудын хувьд боломжит чиг хандлагыг урьдчилан хэлдэг Нарны үечлэлийн чиг хандлагуудын жагсаалт юм. Түүнчлэн тодорхой жилд төрсөн хүмүүсийн үндсэн шинж чанарыг урьдчилан тайлбарлах арга юм. Төрсөн огноо нь хүний зан араншин эсвэл хүний хувийн шинж чанарт ямар ч нөлөө үзүүлж чадахгүй.
Асуулт: Эд асууж байна: Би Оросууд харь гарагийнхны хэн нэгэнтэй холбоо тогтоосон тухай видео үзсэн. Энэ үнэн үү эсвэл хуурамч зүйл үү? Энэ нь Рэтикулум Оддын ордны Зэта юу?
– Эд, энэ бол Рептилоидуудтай холбоотой ажилладаг Саарал юм. Тэд танай засгийн газруудын бүх элитүүдэд нэвтэрсэн. Тэд энд, Сүүн замд, бүр Андромедад ч оршин суудаг. Түүнийг гаднаас нь хараад түүний ямар колонийхыг нь тодорхойлох боломжгүй.
Асуулт: Борис асууж байна: Дахин төрөл авахын тулд Дэлхийн үрэгдсэн хүмүүсийн төлөө биологийн бусад 600 сая биеийг хаанаас авах юм бэ? Зарим нь хангалттай биетэй болох хүртэл төрөл авалтаа хүлээх ёстой юу? Хэр удаан хүлээх вэ, мөн дахин төрөл авахаа хүлээх зуур “сүнснүүд” 4-р хэмжээст юу хийх вэ?
– Борис, үрэгдсэн хүмүүсийн үлдсэн 10%-ийг аажмаар олж авахын тулд олон сая хүн гараг дээр амьд үлдэнэ. Тэр үед 4-р хэмжээст байх хүмүүс болж буй үйл явдлуудыг ажиглаж, өөрийнхөө зорилго болон даалгавруудаа дахин авч үзээд хүлээх болно. Тэд Дэлхий дээр байсан тэр л үелзэлтэйгээ өөр бусад гараг дээр төрөл авч, харин өөрөө хүсвэл дараагийн төрөл авалтаар наашаа ирж болно. 3-р хэмжээсээс, хөгжлөө үргэлжлүүлэхийн тулд тохиромжтой газраасаа хол удаан байхыг хүсэхгүй байгаа хүмүүст зориулж ийм л уян хатан систем оршин байдаг юм.
Асуулт: Жуди асууж байна: Чи аурын тухай бас хувийн аураас хүний Дэлхий рүү эргэж ирэх, 10%-ын тоонд багтах нь хамаатай тухай хэлсэн. Энэ нь ямар нэгэн байдлаар бидний хэрэглэж байгаа хоол хүнс, цагаан хоолтон уу эсвэл махан хоолтон уу гэдгээс хамаарах уу, тодорхой хоол хүнсээр аураг өөрчилж болох уу? Махан хоолтонг Дэлхийн гадна сайшааж үздэггүй юу? Та нар үүнийг болхи зан байдал гэж үздэг үү?
– Жуди, өвс иддэг хирс махаар хооллодог арслангаас ч догшин байж болно. Бух ирвэснээс юугаараа ч илүү биш, ердөө л хоол тэжээл нь л өөр. Ан хийж, загас барьж амь зуудаг индиан хүн танай нийгмийн цагаан хоолтноос ч аура нь цэвэр, тод байж болно. Бүх зүйл та нар хоолоо хэрхэн хэрэглэдэгээс, та нарын организмд тухайн амьдралын шатанд юу чухал болохыг мэддэг эсэхээс л шалтгаалдаг. Хэтэрхий их хэрэглээ, хоол хүнсний хаягдал нь бүх нийгмийн аураг гутаана. Та нарын хөршүүдийн нэг нь ч өлсөхгүй байхаар та нар гарагийн нөөц баялагийг хувиарлах ёстой. Эрх тэгш хүмүүс өлсөж байхад, өлсөж үхэхгүйн тулд эрх тэгш хүнд шаардлагатай байгаа хоол хүнснээс хавьгүй илүү ихийг нийгмээрээ илүү гарган хог руу хаяж байна, энэ нийгэмд ямар нэгэн зүйл буруу байна, гараг дээр тэнцвэргүй байна. Дэлхий гарагийн аура энэ Эриний төгсгөлд сул байна. Жинхэнээсээ, бидний яриад байгаа 10% нь эдгээр юмсын байдал санааг нь зовоодог, гарагтайгаа зовдог, байдлыг ухаарч мэдсэн хүмүүс юм. Та нар юугаар хооллодог нь чухал бус, юу ч идэхгүй байгаа хүмүүст хандах хандлагаа мэдрэх нь л чухал. Та нарын аура болон үелзэл нь та нарын ухамсрын шууд бүтээгдэхүүн байдаг. Та нарын биеийг босоо байдалд юу дэмждэг нь чухал биш.
40-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2023/12/40.html
No comments:
Post a Comment