АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 38 -р хэсэг

 



Асуулт: Дарэлл асууж байна: Чиний ярьсан 2 арьстан энд зочилдог, тэд Дэлхийнхэн биднийг хуурч мэхлээд зогсохгүй, та нарыг ч бас мэхэлдэг бололтой. Тэд Галактикийн Нийгэмлэгээс өөрсдийнхөө үйл хэргийг нууцалдаг болов уу? Тэд Галактикийн Нийгэмлэгээс Дэлхийг татгалзуулахын тулд харь гарагийнхны өмнө хүмүүсийн айдсыг ашиглаж эхлээд байна. Бүх олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд, янз бүрийн телевизийн шоунд, кинонуудад харь гарагийнхан зөвхөн муу муухайг авчирдаг мэтээр зарлаж байна. Та нарт болж байгаа бүх зүйлийг хүмүүст тайлбарлаж хэлж өгөх цаг нь болсон юм биш үү?

– Дарэлл, чиний асуултын нэг хэсэгт нь би хэдийн хариулсан. Галактикийн Нийгэмлэг тэдний энд юу хийж байгааг ойлгохгүй тийм гэнэн байгууллага биш, хууль ёсны ч одоогоор ямар нэгэн зүйл шийдэх хэмжээнд биш байна. Шинэ Эринд ороод та нар бидэнтэй танилцахдаа та нар өөрсдөө нийгмүүдийн тухай санал бодлоо хэлбэржүүлж, хэнийг найзаараа сонгохыг шийдэх болно. Би нэг зүйлийг баталгаатай хэлж чадна, та нар ч гэсэн үүнийг сайн ойлгодог: та нарт ОНМХ-ийн өгч байгаа бүхнийг танай улс орнууд хянадаг, түүнийг үнэн мэдээлэл гэж хүлээж авахаасаа өмнө шалгах, бас эргэлзэх ёстой. Та нар ч гэсэн хуурмаг мэдээлэл хийх зорилгоор зохиосон үлгэрүүдэд итгэхээр тийм гэнэн биш шүү дээ.



 Асуулт: Уэйн асууж байна: Би Нэгдсэн Вант Улсад амьдардаг. Би Англи далайн ёроолд орно, аймшигт цунами болно гэсэн өч төчнөөн яриа сонссон, энэ үнэн үү, ийм байж болох уу? Түүнчлэн, эдгээр амьд үлдэх 10 хувь нь засгийн газрын гишүүд тэдний хүмүүс үү, эсвэл энгийн иргэд үү? Би энэ тухай олон удаа бодсон ч яагаад ч ойлгож чадахгүй байна. 

– Уэйн, танай Арктикийн тойргийн галт уулын идэвхжилд ойрхон байгаагаас цунами болох бүрэн боломжтой. Өндөрлөг газарт байгаа нь бага хохирол амсах болно. Гараг дээр үлдсэн 10 хувь нь Дэлхий гарагийг өвлөж авна. Амьд үлдэж чадсан элитүүд өөрсдийн үхлээр үхэх хүртлээ энд үлдэх боловч үхсэнийхээ дараа дараагийн төрөл авалтаа авах хууль ёсны газар руугаа явах болно. Тэдэнд шинэ нийгэмд амьдрах газар байхгүй, тэдэнд шинэ байгууллагуудад санал өгөх эрх байхгүй. Тэд бидний дансанд орсон. 

Асуулт: Давинчи асууж байна: Мити, би хэдийн жилийн өмнө “Асурийн тусгалыг” дадлагажсан юм, хачин зүйлсийг хийж байснаа санаж байна, жишээ нь, “объектыг нэвт харах, нэвтэлж гарах” гэх мэт, гэхдээ би энэ туршлагын зорилгыг ойлгоогүй. Чи сүнслэг үелзлийг дээшлүүлэхийн тулд энэ туршилтуудыг үргэлжлүүлэхийг санал болгож чадах уу, эсвэл энэ нь үелзэлтэй ямар ч хамааралгүй юу? 

– Давинчи, өөрийнхөө үелзэл болон аураг хөгжүүлэх болон төгөлдөржүүлэх хамгийн сайн арга бол Сансрын цэвэр энергийг хүлээн авах чадвараа дээшлүүлэх юм. Би хэдийн тайлбарласан, ялангуяа ойр дотныхоо хүний сайн сайханд зориулан хийж байгаа бол энерги хүлээн авах хэд хэдэн арга бий. Эртний соёл иргэншлүүдийн хөгжүүлсэн рейки мэтийн Дорнын дадлууд байдаг, энэ нь та нарын тархины идэвхжлийн одоогийн шатанд энергийг хүлээн авах сувгийг хөгжүүлэх хамгийн сайн арга юм. 

 Асуулт: Юфорэс асууж байна: Миний хавсаргасан видеон дээрх шиг Португал, Бразил, Америк зэрэг янз бүрийн газарт дэлбэрсэн трансформаторууд нь юу вэ, үнэн хэрэгтээ тэнд юу болоод байгаа юм бэ? Энэ зондууд тэнгэрт анивчаад байгаа хэрэг үү?

– Юфорэс, танай хуваарилалтын систем дэх хүчдэлийг багасгадаг блокууд дахь дэлбэрэлт нь Сансрын энергийн ихэссэн уналттай хамт танай Нарны радиацийн ачаалал ихэссэний үр дүн. Танай улсын үелзлээр бөмбөгдсөнөөс үүссэн “цоорхойнуудтай” хамт танай гео соронзон талбай суларч байгаа хэрэг, энэ нь зарим бүс нутгуудад харанхуй болоход ч хүргэж болох юм. Танай зарим хиймэл дагуулууд ч асуудалтай байгааг та нар мэдэх болно. Магадгүй удахгүй бид та нартай компьютерээр ч харилцаж чадахгүй болж болох юм. 

Асуулт: Бэтти асууж байна: Би үргэлж энэ нийгэмд “дарамттай байгаагаа” мэдэрдэг байсан. Энэ мэдрэмжийг яаж зөөлрүүлэх вэ? Ямар нэгэн их, ямар нэгэн сайн, ямар нэгэн мэдэгдэхүйц, гэхдээ баригдашгүй зүйл, миний ойлголтын физик/ухааны чадвараас үргэлж ангид байдаг гэх гэсэн юм...

 – Бэтти, гарагтай харилцан үйлчлэлцдэг болон үелзлийн долгионууд дахь өөрчлөлтүүдийг өдөөдөг хүчнүүдийн радикал өөрчлөлтийн энэ үеийн турш та нараас олон хүн таагүй байдал болон түгшүүрийг мэдэрч эхэлдэг. Ямар нэгэн зүйл байрандаа байхгүй байгаа мэт мэдрэмж, яг юу нь үл ойлгогдох ямар нэгэн зүйл алдагдсан мэт мэдрэмж төрдөг. Энэ хэвийн үзэгдэл, эдгээр өөрчлөлтүүдэд дасан зохицох цорын ганц арга бол аажмаар биеэ суллах, үүнд дасахад илүү төвөгтэй байгаа хүмүүст туслахыг хичээгээрэй, өөрийгөө үүнээс дээгүүр түвшинд тавихыг оролдоорой, болж байгаа бүх зүйлийг зүгээр л хажуугаас нь ажиглаарай. Тэгвэл та эдгээр үйл явдлуудад өөрийнхөө зориулалтыг олж харах болно. 

Асуулт: Фотисан асууж байна: Хэрвээ харь гарагийнхан сая гаруй жил бидэн дээр зочилж байгаа юм бол яагаад бид Галактикийн Нийгэмлэгт орохгүй байгаа юм бэ? Яагаад энэ нь ийм их цаг хугацаа аваад байгаа юм бэ? Яагаад харь гарагийнхан өдий хүртэл өөрсдийгөө харуулахгүй байгаа юм бэ? Яагаад одоо гэж? Сая жил гэдэг удаан хугацаа гэж санагдаж байна. Энэ хугацаанд хүмүүс болон харь гарагийнхан харилцан үйлчлэлцэж, бусад соёл иргэншлүүдтэй мэдлэгүүдээ хуваалцах болсон баймаар юм. 

– Найз минь, бусад арьстнууд танай гарагт хэдийн 2 сая гаруй жилийн тэртээгээс зочилсон. Энэ колони өөрийнхөө оршихуйг 6000 жилийн өмнөөс эхэлсэн. Үүнээс өмнө бид бүс нутгийн түвшингүүд дэх янз бүрийн соёл иргэншлүүдийг хөгжүүлж байсан, харин хожим нь тэднийг төгөлдөржүүлэх ажлыг хийсэн арьстнууд тэднийг шинэ колониуд руу зөөсөн. Та нар 6000 жилээс илүүгүй настай удам угсаанаас үүссэн, гэхдээ та нарт амьдралын тусгаарлагдсан, овог аймгийн хэв маягаар амьдарч байсан гибридүүдийн ул мөр үлдсэн байж болох юм, тэдний нас 12000 жил юм. Та нар зөвхөн одоо л Эринийг солиход бэлэн байгаа юм. Та нар Дэлхий хэмээх гарагийн арьстнуудын хувьд та бүхнийг хүлээн зөвшөөрөхөд зайлшгүй шаардлагатай түвшинд хүрэхийн төлөө энэ бүх хугацааг зарцуулсан. Яг одоо, яагаад гэвэл Дэлхий зөвхөн 200 сая жилийн дараа л дараагийн Эринээ солино. 

Асуулт: Мэг асууж байна: Засгийн газрын гишүүдийн дунд Рептилоидууд байдаг, бас тэгээд тэд хүн-чоно шиг гадна төрхөө өөрчилж чаддаг гэдэг нь үнэн үү? Тэдний цусан зан үйл бас үнэн үү? 

– Мэг, тэд гадна төрхөө өөрчилж чадахгүй. Тэд зөвхөн хөшигний ард л ажилладаг. Рептилоидууд та нарын ихэнх хүмүүс шиг махан идэштнүүд. Тусгай өдрүүдээр танай элитүүдийн явцуу хүрээнийхэн хүнээр тахил өргөдөг, Рептилоидууд ирэх ирэхгүй нь чухал биш. Танай Хаад, Хатад, Ханхүү, Ерөнхийлөгч, мөн олон бизнесмен, банкны эзэд энэ тухай сайн мэддэг бөгөөд сектүүдэд болон тэдгээрийн зан үйлүүдэд идэвхитэй оролцдог. 

Асуулт: Сил асууж байна: Онцгой Байдлын Холбооны Агентлагийн (ОБХА) тухай цуурхал их байдаг, хоосон авснууд хэдэн мянгаараа хадгалагдаж байдаг олон тооны лагерь барьж байгаа гэсэн баримтууд бас байдаг. Бас бүх иргэд улаан, хөх, шар жагсаалтуудад байдаг, улаан, хөх жагсаалтны хүмүүс устгагдана гэсэн яриа байдаг. Чи энэ тухай юу хэлж чадах вэ, энэ үнэн үү эсвэл зөвхөн цуурхал уу?

– Танай засгийн газар төлөвлөгөөнийхөө сүүлчийн хуудаснууд дээр байна. Тэдний хэлэлцэх асуудал нь: энгийн хүн амыг аль болох олон тоогоор нь устгахын тулд байгалийн гамшгийг хүчтэй болгох. Зөвшөөрөл авмагц хоригдлуудаас чөлөөлөгдөнө. Тэд амьд үлдэгсдийг өлсгөлөн рүү түлхэж, өөрсдийн лагерууд руу хоргодох байр хайж ирэхээс аргагүйд хүргэхээр зэхэж байна. Өөрөөр хэлбэл, эхний шатанд тэд амьд үлдэгсдийн араас ангуучлах шаардлагагүй болно. Энэ нь тэдний төлөвлөгөө, бид ерөнхийд нь л харж байна. Гэхдээ хэрвээ танай элитүүд өөрийн үйл ажиллагаагаа илээр хийгээд эхэлвэл амьд үлдэгсдийг хамгаалахын төлөө ажиллах тушаал бид авна гэдэгт би итгэлтэй байна. Тэр үед л колоний бүрэн бүтэн байдлыг хангадаг Галактикийн Нийгэмлэгийн хүч чадлыг мэдрэх болно.

  Асуулт: Василики асууж байна: Чи гараг дээрх янз бүрийн соёл иргэншлүүдийг нэрлэсэн, Майя, Саксчууд, Египетийн гэх мэт. Грекийн соёл иргэншлийг нэрлээгүй нь надад хачин санагдсан. Тухайн цаг хугацааны үе шатанд соёлын хөгжлийн тэр шатанд хүрэхийн тулд ямар арьстан Грекийн хөгжилд оролцож, хувь нэмрээ оруулсныг хэлээд өгөхгүй юу?

– Василики, бичвэрүүдийн дагуу, Грекийн колониудыг төрүүлсэн, “үрийг нь суулгасан” арьстан бол Крагчууд, энэ нь тэдний ойролцоогоор 4000 жилийн настай Плеядууд дахь өв соёл юм. Тэд янз бүрийн соёл урлагийн авъяас чадвартай, хожим нь Грекийн соёл иргэншлийг бий болгосон гуманоидуудын хэд хэдэн овог аймгуудын эхлэлийг тавьсан юм. Андромедагийн Атунианчууд энэ үед Египтийн өв соёлыг дэлгэрүүлж дууссан байсан. Крагчууд нягт нөхөрсөг холбоотой байсан Атунианчуудын шаардсанаар өөрийн бас нэгэн үрийг “суулгахын” тулд наашаа ирсэн.

 – Би та нартай бүгдтэй нь ярилцахыг хүсч байна. – Найзууд минь, та нар ийм асуултуудад болох үйл явдлын он сар өдөр, цаг, нарийн зүйлс, гараг дээрх байрлал гэх мэт яг таг хариулт авахыг хүсч байгааг, заримынх нь урам хугарч байгааг ойлгож байна. Гэхдээ үүнийг хэн ч урьдчилан хэлж чадахгүй, миний хэдийн тайлбарласан шиг нэг газарт очих, нэр нь мэдэгдэх сүүлт одны маршрутыг мөрдөх нь тийм амар биш, үйл хөдлөлийн явцад маш олон зүйл өөрчлөгддөг. Хэрвээ Плеядчууд хөдлөх зөвшөөрөл аваад сүүлт одны маршрутыг өөрчилвөл бүх үйл явдлууд өөрчлөгдөнө. Би өөрийгөө болох үйл явдлуудын урьдчилсан дүгнэлт гаргагч гэж үзэхгүй байна, би албан ёсны төлөөлөгч биш. Байгаль дахь бүх зүйл: тектоник хөдөлгөөн, гадны зүйлд үзүүлэх гарагийн хариу урвал радиаци эсвэл татах хүчнүүд ч байсан, ихэнхдээ олон тооны нөхцөл байдлуудаас хамаардаг. Өнөөгийн нөхцөлд огноог яг таг урьдчилан хэлэх нь миний талаас шударга бус байх болно. Би шинэ мэдээлэл авмагц та нар тухай бүрт нь авах болно. Ямар ч байсан, мэддэг, мэддэггүй нь ямар нэгэн зүйлийг өөрчилж чадна гэж би бодохгүй байна. Ялгаа нь та нар энд, Шинэ Эрин дэх шинэ оршин суугчдыг “угтан авахад” бэлэн байгаа гарагийн шинэ шатанд ирснээр ёс суртахуунаар болон сүнслэгээр бэлэн байгаад л оршино. Та нар надад болон миний үгэнд итгэхгүй байж болно, гэхдээ өөртөө итгээрэй, өөрийн дотоод ертөнцтэй зохиролд ороорой, мөн аливаа сансрын үйл явдлыг танай гарагийг цэвэрлэхээр төлөвлөгдсөн гэж хүлээн аваарай. Дэлхийг залгамжлах тэдгээр 10 хувьтай нэгдэхэд бэлтгээрэй. Амьдрал удаан, амар амгалан байх, шинэ нийгэм бүгдийн хувьд эн тэнцүү боломжтойгоор хөгжиж эхлэх Шинэ Эрин ирж байна. Магадгүй, ойрын хугацаанд манай хүүхдүүд хамтдаа нэг багт нисч бусад колониудад шилжилт хийхэд нь туслах ч юм билүү, хэн мэдлээ? Өчүүхэн цөөн хүмүүстэй хийж байгаа эдгээр ярилцлагууд найрамдал болон манай арьстнуудын хоорондын уулзварын эхлэл гэж би найдаж байна.

39-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2023/12/39.html 

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...