АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 37 -р хэсэг

 


Асуулт: Жуди, асууж байна: Мити, чиний нэрэнд ямар нэгэн утга бий юу? Миф гэдэг үг бидний хувьд тийм ч үнэн биш түүх гэсэн утгатай.

– Жуди, энэ нь танай хэл дээрх миний нэрний дуудлагад илүү ойролцоо авиануудын цуглуулга юм. Хэрвээ тэр нь араб, франц эсвэл хятадаар бас л өөрөөр бичигдэнэ. Үнэн хэрэгтээ, энэ нэр ердөө л онцгой утга агуулгагүй дуудлага юм. Англи хэл дээр миний бүтэн нэр Мити Сикфефикс, та нарын хувьд ямар ч утгагүй. 

Асуулт: Карло асууж байна: Орчлон ертөнцөд төгсгөл, том хил хязгаар маягийн зүйл гэж бий юу? Хэрвээ байдаг бол чи тэнд, тэр том хил хязгаарын гадна гарч үзсэн үү? 



 – Карло, орчлон ертөнц асар том, түүнд ямар ч хил хязгаар байхгүй. Чамд ойлгоход хялбар байхын тулд чи асар том, үл харагдах, үнэмлэхүй том бөмбөрцгийн дотор талд байна гэж төсөөл, харин чи өчүүхэн жаахан. Чи тэрбум тэрбум жилээр удаан явсан ч гарсан газартаа эргэж ирэх итгэл бий, эсвэл чи замаасаа жаахан л хазайвал чи эхлэлийнхээ цэгийг хэзээ ч олохгүй. Энэ нь чамд ойлгоход хэцүү гэдгийг би ойлгож байна. Үүнээс харахад, зөвхөн бөмбөрцгийн доторх гадаргуугаар хөдөлгөөнөө үргэлжлүүлээд доторх ер бусын том багтаамжийг хэмжих эсвэл судлах гэж оролдвол их наяд их наяд жил аялах болно, чи үүний дараа ч амжилт олохгүй. Чи ядаж бидний мэдэх “Галактикийн Нийгэмлэг” нь энэ төсөөллийн бөмбөрцгийн ерөнхий хэмжээний сая хуваасны нэгээс ч бага талбайг бүрхсэн газар нутагт байрладаг гэсэн бүрхэг төсөөлөлтэй болох хэрэгтэй. Би чамд жишээ болох төсөөлөл өгсөн гэж найдаж байна.

 Асуулт: Здримин асууж байна: Мити, хэрвээ манай улс орнуудын найруулсан жүжиг болох харь гарагийнхны хуурамч довтолгоо болвол бид яах ёстой вэ? Энэ нь бүгдийг айлгах засгийн газарт хүн амаа хянахыг зөвшөөрөх илчлэлийн дараа болно гэж сонссон юм. Баярлалаа.

– Здримин, хэрвээ энэ нь тохиолдвол үүнд Рептилоидуудын хөлгүүд оролцоно, бид энэ үйл явдалд гарцаагүй саад хийх болно, харин тэдний хөлгүүд танай гарагаас хөөгдөнө. Хэрвээ энэ нь танай засгийн газрын холограф үзүүлбэр бол та нар өөрсдөө заль мэхийг нь илрүүлэх ёстой, учир нь бид танай нийгмийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож чадахгүй. Танай нийгэм хүлээж буй түвшиндээ хүрэхийн тулд гадны оролцоогүйгээр төлөвших ёстой гэсэн дүрэм байдаг.

 


Асуулт: Роббин асууж байна: 1908 онд Сибирийн Тунгускт болсон дэлбэрэлт болох үед үнэн хэрэгтээ юу болсон хэрэг вэ? Байгалийн үзэгдэл үү? Галактикийн объектоор устгахаас Дэлхийг хамгаалах гэсэн харь гарагийнхны оролцоо байсан уу?

– Роббин, энэ бүс нутагт 1908 онд Галактикийн гаднах бүс нутгаас нисч ирсэн байгалийн антиматериас тогтсон жижигхэн солирын өдөөсөн тэсрэлт байсан юм. Иймэрхүү солирууд маш ховор байдаг, учир нь тэдгээр нь тэдний замд таарсан ямар ч материйг саармагжуулдаг. Энэ солир нь Европ дээгүүр шахагч шулуунаар өнгөрч танай агаар мандалд бараг бүрэн саармагжсан ба түүнээс үлдсэн хэсэг нь аз болоход яг тэр хүнгүй бүс нутагт газартсан юм.

 Асуулт: Дэйв асууж байна: Чи Ахмад Биллтэй (АБ) яаж уулздаг вэ? АБ чамд яаж фото болон видеог үзүүлдэг вэ? Би бас чамтай уулзаж болох уу?

– Дэйв, би түүн рүү санамсаргүй дөхөж очсон. Би тэр бүс нутагтай танилцаж явсан юм, түүнийг тэнд байхад нь би боловсорсон бас төлөв томоотой хүн гэдгийг нь мэдэрсэн. Бид мэдээлэл солилцож болох юм байна гэж итгээд би эхлээд түүнтэй яриа өдөөсөн юм. Би зан байдлын асуудлуудын шинжээч болохоор миний сониуч зан танай нийгмийн хэн нэгэнтэй холбоо тогтооход хүргэсэн. Бусад ажиглалтын загваруудтай харьцуулахад тэр маш ухаантай хүн болохоор түүнтэй харилцахад амар байдаг. Тэр заримдаа надад гэрэл зураг, бас надаар дүгнэлт хийлгэхийн тулд та нарын жижигхэн зөөврийн процессорын нэгэн дээр бичигдсэн видеог надад үзүүлдэг. Энэхүү шатан дээр миний түүнд үлдээсэн хэрэгслийн тусламжтайгаар бид харьцдаг, түүнчлэн түүгээр дамжуулан зурагнуудыг бодлоороо дамжуулж болдог. Би өөрийнхөө тэмдэглэлдээ зориулж танай нийгмийн тухай тайлан гаргадаг; энэ нь ямар ч тохиолдолд манай хоёр арьстнуудын хувьд албан ёсны бус холбоо юм. Би ийм судалгааг хийх ёсгүй, гэхдээ манай хөлгийн багийн гишүүд миний эртний найзууд болохоор би энэхүү санаачлагыг өөртөө авсан юм. Надад өөр хэн нэгэнтэй холбогдох шалтгаан байхгүй, би үүнийг хийхгүй, яагаад гэвэл миний академик санаачлага зохих ёсоор зөвшөөрөгдөөгүйн улмаас би үүрэг хариуцлагаа ухамсарладаг. АБ-тэй тогтоосон холбоо нь бидний даалгаварын хувьд ямар ч эрсдэлгүй эсвэл үүрэг хариуцлага хүлээхгүй, тэгээд ч манай зориулалтад саад болох ямар ч зүйл би хийгээгүй. Гэвч хаана ч байсан, надаас хэрвээ асуувал би өөрийнхөө бүх үйл хөдлөлүүдийн төлөө хариуцлагаа үргэлж хүлээх болно. 

Асуулт: Бади асууж байна: Мити, амиа егүүтгэсэн хүмүүсийн сүнснүүдэд юу тохиолддог вэ? Тэд бас 4-р хэмжээст орох уу? Яагаад амиа егүүтгэхийг ихэнх шашнуудад хориглодог юм бэ? Яагаад хүмүүс хэд наслахаа өөрсдөө шийдэж чаддаггүй вэ?

– Бади, амиа егүүтгэх нь, хүний оршнолд угаасаа заяагаагүй шийдвэр. Энэ нь өөрийгөө хамгаалах байгалийн зөн совинг давж гардаг, аймшигтай санагдаж эхэлдэг тэдгээр асуудлуудаа шийдэх бүрэн чадваргүй мэт мэдрэмжийг төрүүлдэг хүчтэй стрессийн байдал өөрчлөгдсөний үр дүн юм. Энэ нь яг, хэтэрхий өндөр хүчдэл өгснөөс ачааллаа даахгүй шатдаг жижигхэн чийдэн л гэсэн үг. Элитийн ба хэрэглээний нийгэм зохих ёсны хүлээлтийн хэм хэмжээг гарган тавьдаг, үүнийг хэрэгжүүлэх чадваргүй гэдгээ ухаарах үед та нарын хажуу тийш нь хаяж орхисон тэр зүйлээс болж цөхрөх мэдрэмж та нарт төрдөг. Хайр болон үүрэг хариуцлагын хүлээлт нь урам хугарах үед цөхрөл болон маш их стресст хүргэдэг тийм төрлийн түгшүүр болон итгэл найдварыг төрүүлдэг. Tанай гэр бүлийн хосуудын дунд иймэрхүү зүйл болдог. Амиа хорлолтын байдал нь хүний түвшинг доош нь унагадаг, түүний үелзлийн хувийн зэрэглэлээс хавьгүй доор унагадаг, түүнийг бага хөгжсөн нийгэмд эсвэл нэг гишгүүрээр доор авчирдаг. Тэнцвэрийг сэргээх ба асуудлуудыг сөрж зогсоход амархан энэ буцах цэгээс амиа егүүтгэгч замаа шинээр эхэлнэ. 

 Асуулт: Фотисан асууж байна: Манай нарнаас ч том сансрын хөлгүүд байдаг гэж чи хэлсэн. Ийм том хөлөг бүтээхэд хэр их цаг ордог вэ? Та нар түүнийг барихын тулд хаанаас баялагийг олж авдаг вэ?

– Та нар бүр танай нарнаас 100 дахин том хөлгүүдийг ч мэдэхгүй байна. Нарнуудыг тойроод эргэж байдаг, танай болон манай гарагаас мянга мянга дахин том хөлгүүд байдаг. Тэнд асар том хөлгүүдийг харьцангуй богино хугацаанд, танай цагийн хэмжээсээр ойролцоогоор 1-2 жилд барих чадвартай барилгын талбайнууд байдаг. Зарим арьстнууд Крулианчуудын тохиолдолтой адилхан хөлгүүдийг шууд сансарт барихад илүү их цаг орсон. Тэд хөлгөө танай цагаар 10 жил барьсан, яагаад гэвэл тэдний гарагт тогтвортой байх хугацаа 12 жил үлдсэн байсан. 2 Галактик нэгдсэний улмаас тэдний гараг өөрийнхөө тойрог замаас гарах ёстой байсан юм. 

Асуулт: Патаал асууж байна: Сүүлийн үед, ер нь Дэлхий дээр Плеядчууд эсвэл харь гарагийнхны албан ёсны уулзалт болоогүй гэж чиний ярьж байгаа нь жаахан хачин сонсогдож байна. Ингэж хэрвээ чи хамгийн сүүлд хүмүүстэй холбоо тогтоосон, ер нь цорын ганц холбоо тогтоосон нь уу гэдгийг мэдэхийг би хүссэн юм. 1970-аад онуудад Билли Майер Плеядчуудтай олонтоо уулзсан байдаг. Мөн Барбара Марциньяк, Барбара Ханд Клоу болон янз бүрийн арьстнуудын бусад хүмүүс, жишээ нь Кассиопеягаас ирсэн Лаура Найт Жазик зэрэг хүмүүс байна. Эдгээр бүх хүмүүс жинхэнээсээ Плеядчуудтай холбоо тогтоосон эсэхийг хэлээд өгөөч. Эсвэл энэ бүхэн бүрэн заль мэх байсан уу? 

– Паатал, Плеядчууд Дэлхий дээр хүмүүстэй хэд хэдэн удаа холбоо тогтоосон. Би ийм явдал хэзээ ч болоогүй гэж яриагүй. Би хэлсэн, дахиад хэлье, одоогоор удаан хугацаанд ямар ч холбоо тогтоогоогүй байна. Өнөөдрийг хүртэл тэдний идэвхитэй төлөөлөгчид гараг дээр байхгүй байна. Шинэ Эринд тэд холбоо барьж эхэлнэ. Кассиопеягийн арьстнуудтай холбоо тогтоосон тухай надад ямар ч мэдээлэл алга байна, гэхдээ үүнийг батлахын тулд мэдэхийг оролдъё. Хааяа танай гарагт зочилдог Андромедагаас ирсэн арьстнуудын тухайд бол зөвхөн миний мэргэжлийн сониуч зангийн улмаас надтай хийж буй огт албан ёсны бус уулзалт л байна. Сүүлийн жилүүдэд олон арьстан танай гаригт зочилсон, тэд юу хийдгийг бид мэдэхгүй, учир нь бид бие даасан арьстнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцдоггүй. Одоо холбоо тогтоолт хамгийн доод хэмжээнд байна, яагаад гэвэл энэ нь шилжилтийн маш ээдрээтэй үе болохоор нэг ч арьстан энэ шилжилтийн үйл явдлуудын явцад хөндлөнгөөс оролцох болон өөрчлөхөд буруутан болохыг хүсэхгүй байгаа. Рептилоидууд болон тэдний Саарлууд хөндлөнгөөс оролцоход буруутан болохгүйн тулд үйл хэргийг ийм байдлаар эргүүлэхийг оролдож байна, учир нь Рептилоидуудад танай гараг дээр зочин бөгөөд зөвлөхөөр байхыг зөвшөөрсөн танай эх баригч элитүүдтэй бичгээр хийсэн хэлэлцээр тэдэнд байгаа. Бид тэдний үйл хэргийг анхааралтай ажиглаж байна.

 Асуулт: Нейл асууж байна: Мити, найз минь, Кассиопея Оддын Системийн тухай асуулт байна. Энэ Системд амьдрал бий юу? Тэдний арьстнууд Галактикийн Бүлгэмд багтдаг уу?

– Тийм ээ, Кассиопеяд гуманоидуудын олон нийгэм байдаг. Бүх албан ёсны арьстнууд Галактикийн Нийгэмлэгт багтдаг. Түүнчлэн тэнд Рептилоидуудын нийгмүүд, шавьжнуудын удам угсаа амьдардаг. Бидэн шиг гуманоидуудын олон арьстан, бас Саарлуудын төрөл бүрийн арьстнууд, мөн танай Хүй Нэгдлийн үеийн Индианчуудын нийгмүүд, цаашилбал, танай болон манай Галактикууд дээрх шиг төрлийн нийгмүүд байдаг.

 Асуулт: Обжект45 асууж байна: Би энэ гарагийн болон Дэлхийгээс үелзлээрээ өндөр гарагууд дахь амьтан болон ургамлын аймгуудын тухай мэдмээр байна. Гараг одоо энд байхгүй байгаа амьдралын шинэ хэлбэрийг авах уу? Хэрвээ тийм бол ямар нь хүмүүсийн хувьд хамгийн ер бусын байх бол? Мөн түүнчлэн, энд хэзээ ч байгаагүй, манай ертөнцийн хувьд хачирхалтай санагдах 2 төрөл зүйлийн тухай чи тайлбарлаад өгч чадах уу? 

– Обжект, танай гараг дээр асар олон төрлийн ургамал ба амьтны аймгууд байсан, харамсалтай нь та нарын “дэвшил” гэж нэрлэдэг үйл ажиллагаагаар аажмаар устгагдсаныг чи мэднэ. Сүүлчийн 500 жилд танай гарагийн хувьд энэ салбарт бүрэн эргэлт болсон. Та нар өөрийнхөө гарагт халдан довтолсон болохоор тэр одоо үхлийн шарх авсан байгаа. Зөвхөн радикал өөрчлөлтүүд л үржил шимтэй гуманоидуудын энэ гараг дээр тэнцвэрт байдлыг сэргээж чадна. Танай одоогийн нийгэм цэнхэр гарагийн хувьд өвчин болоод байна. Илүү дэвшилтэд ухамсартай, зохирол дээр тохируулагдсан хүмүүсийн 10 хувьтай нийгэм л цэнхэр гарагийн жинхэнэ залгамжлагчид болж чадна. Энэ мөчөөс эхлээд гараг баян бүрд болон хувирч дараагийн тэрбум тэрбум оршин суугчдын хувьд ийм тэнцвэржсэн гараг хэний ч атаархлыг төрүүлнэ. Өндөр үелзэлтэй гараг та нарын төсөөлж чадахааргүй тийм олон төрөл зүйл бүхий маш гоё ургамал болон амьтдын аймгуудийг бий болгоно. Түүнийг хайрлах та нарын хайранд хариу урьвал өгч чадах тийм цэцгийг та нар төсөөлж чадах уу? Тэдгээр нь оршин байдаг. Та нар олон зүйлийг харна, гэхдээ жаахан хүлээх хэрэгтэй, хөгжил хэрэгтэй.

38-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2023/12/38.html


No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...