Матриксаас зугтаа 2 -р хэсэг Товчлол



Мари Сваруу :
Дахин мэндчилье. Намайг Мари Сваруу гэдэг.
Матрицаас хэрхэн зугтах талаар та бүхэнтэй хэдэн зүйл нэмж хуваалцахыг хүсч байна.
Матриксаас зугтахын тулд та 1999 оны "Матрикс" кинонд хэлсэнчлэн оюун ухаанаа чөлөөлөх ёстой. Та юуг ч үл тоомсорлож болохгүй, та хатуу үнэн гэж сурсан бүх зүйлээ мартаж, ямар ч үнэн байхгүй гэдгийг ойлгох ёстой! Та юу ч бодит биш гэдгийг ойлгож, ухамсарлаж, яг энэ цэгээс эхлэх ёстой. Зөвхөн та л үүнийг мэдэрч байгаа.
Тийм ч учраас худал мэдээлэл үргэлж таныг бөмбөгдөх болно, учир нь түүний жинхэнэ зорилго нь таныг айдаст автуулж, хэрхэн амьд үлдэх талаар үргэлж бодуулах явдал юм. Энэ нь зүгээр л худал хуурмаг зүйл байдаг! Тайван байж, бодож, шинжилж, шүүмжлэлтэй хандаж, хүсээгүй зүйлээ хая. Нийгэмд албан ёсны гэх бүх зүйл төдий чинээгээр худал байдаг, энэ нь мэдээж Матриксын нэг хэсэг юм.

Та цаг үргэлж шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх ёстой. Та бүх зүйлд эргэлзэж, юу бодитой, юу нь бодит биш болохыг өөрөө шийд. Гэхдээ бусадтай бүү маргалд. Зүгээр л дотроо бод. Таныг хэвийн байдалд оруулахыг оролдох хүмүүс мундахгүй их бий.
Таны бие хязгаарлагдмал, таны эргэн тойрон байгаа бүх зүйл хязгаарлагдмал байдалд бгаа. Гэхдээ таныг хязгаарлаж чадахгүй, та өөрөө бүх зүйл бөгөөд таны оюун ухаан, ухамсар-ойлголт үүрд өргөжин тэлж чадна.
Тиймээс үхэл гэж байдаггүй. Та зөвхөн өмнө нь хэн байсан бэ гэдэг рүүгээ буцаж очдог. Энэ бүхнийг санаж, өмнөхөөсөө хамаагүй илүү туршлагатай болж, илүү их мэдлэгтэй болж буцаж очдог.

Та энэ биед байхдаа хоёр бодит байдалд нэгэн зэрэг амьдрах чадварыг хөгжүүлж байгаа гэдгээ ойлгох ёстой. Та Дэлхийн матриксын дүрмийн дагуу амьдарч, ажиллаж сурах ёстой бөгөөд үүний зэрэгцээ та сэрсэн л бол өөрийн итгэл үнэмшлийн системдээ үнэнч, нийцтэй байх ёстой.

Та мэддэг бүхнээ бусадтай хуваалцахыг хүсч байгаагаа би мэдэж байна, гэхдээ энэ матрикс хүн бүрт зориулагдаагүй тул Матриксаас зугтахад ганцаардмал байдлыг мэдэрч болох юм. Гэхдээ тантай адил сэтгэдэг олон хүн байгаа. Та ганцаараа биш, үүнийг санаарай. Ижил төстэй найз нөхөдтэй болж, тэднийгээ хайрла, гэхдээ хэнийг ч битгий дагаарай, өөрийнхөө хамгийн агуу баатар нь байгаарай!

Эдгээр үгсийг бичиж байхад нулимс минь цийлэгнэж байна, би чамд маш их хайр илгээж байна!

Үзэсгэлэнтэй, ухаалаг, хүчирхэг оддын үрс ээ, болгоомжтой байгаарай!
Мари Сваруу
3-р хэсгийг энд дараад уншаарай. https://michid-7.blogspot.com/2026/06/3.html

No comments:

Post a Comment

Таягетын Дор Каалелтэй хийсэн ярианы товчлол 2-р хэсэг

  Плейяд, Таягетын Дор Каалелтэй хийсэн ярианы товчлол 2-р хэсэг Госиа: Хол зай руу нисэхдээ дээд зэргийн гэрэлийн хурдын нислэгийн горимд ...