Матриксаас зугтаа 3 -р хэсэг (товчлол)

 


Мари Сваруу :
Сайн байна уу. Намайг Мари Сваруу гэдэг. Өнөөдөр надтай хамт байгаад баярлалаа.
Таны бие махбодь болон таны албан ёсны дэлхийн мөн чанар бол таны жинхэнэ мөн чанар биш юм.
Шинжлэх ухаан хэдхэн зуун жилийн өмнө гарч ирсэн, захиалгат буюу далд төрийн дэмжлэгтэй "эрдэмтэд" нь сүнстэй холбоотой бүх зүйлийг үгүйсгэж, үүнийгээ шашин шүтлэгтэй шууд холбож материалист, детерминист хандлагыг өөгшүүлсэн.
Бие махбодь нь цэвэр ой санамжийн талст илэрхийлэл болох ДНХ-ийн хэвлэмэлийг дагадаг.

Тиймээс ДНХ нь мөн сүнсний талд бидний хэн болохыг материаллаг ертөнцөд маш нягтруулсан, кодлогдсон илэрхийлэл бөгөөд эсүүд бидний бие махбодийг илэрхийлж эхэлдэг, бидний үнэхээр юу мэдэрч байгааг сайн тусгадаг.


Бид зөвхөн багахан хэсгийг харж, мэдрэхийг сонгосон эфирийн ертөнц л байдаг, хэр ихийг харж чадах нь бидний оюун санааны хөгжлийн түвшингээс хамаарна.

Бид өөрсдийгөө бүх зүйлийн нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрөх тусам хүрээлж буй бүх зүйлийг илүү сайн ойлгож чадна. Тиймээс бид улам олон өгөгдлийг боловсруулах чадварыг эзэмших юм бол "оршихуйн өндөр нягтрал" гэж нэрлэгддэг зүйлийг хүлээн авах чадвартай болно.
Хайр гэдэг бол бидний хайрладаг бүх зүйлийн мөн чанарын нэг хэсэг болгон хүлээн зөвшөөрөх, нэгтгэх явдал юм. Хайрлах чадвар чинь их байх тусам өндөр нягтралыг та мэдрэх болно. Бүх зүйл Эх сурвалжийн ухамсарын нэг хэсэг бөгөөд сайн ба муу, бидний хүсэхгүй байгаа зүйл, бидний хүсч буй зүйл юм.
Бид үнэхээр хэн бэ, хэн байснаа санахын тулд оюун ухаанаа үргэлж тэлдэг. Үхэл гэж байдаггүй, зөвхөн мөнх байх таны тухай, та үргэлж байсаар ирсэн, бид өмнө нь олон удаа амьдарч, үхэж байсан, учир нь энэ бол бидний туулсан цорын ганц материаллаг амьдрал биш юм. Таны өмнө нас барсан бүх хайртай хүмүүс чинь ч бас устаж үгүй ​​болоогүй бөгөөд та тэднийг дахин харах болно, тэд алга болоогүй, учир нь тэд бол та, та тэднийг хайрладаг.
Тиймээс үүнийг үл тоомсорлож болохгүй. Хайрлаж, хүндэл.


Биеийнхээ эрүүл мэндийг шууд таашаал, допамин дээр суурилсан түр зуурын шагналаар сольж болохгүй. Биеэ арчлах нь амин хувиа хичээсэн хэрэг биш. Учир нь та бусдын хэрэгцээг харж чадахгүй бөгөөд өөрийнхөө бүхий л тал дээр эрүүл мэнд, сайн сайхан сэтгэлтэй биш бол бусдад тусалж чадахгүй.

Бие махбодоо болон өөрийгөө арчилж эхлэхэд хэзээ ч оройтдоггүй. Бүх бие үзэсгэлэнтэй бөгөөд таны хүндэтгэл, халамжийг хүртэх ёстой.
Матрикс дотор хууралт хаа сайгүй бий. Хамгийн чухал хэсэгт хүрэх тэр мөчид анхаарлыг чинь саринуулж буруу замаар оруулах улаан даашинзтай бүсгүй хаа сайгүй бий. Цагаан чандагийг дагах уу, улаан даашинзтайг дагах уу, сайн анзаарах юм бол зөв хариулт дотор чинь байгаа.

Үзэсгэлэнтэй сүнсүүд ээ, өөрсдийгөө арчлаарай халамжлаарай!
Дараагийн удаа уулзацгаая,
Мари Сваруу.
1-р хэсгийг эндээс уншаарай. 

No comments:

Post a Comment

Таягетын Дор Каалелтэй хийсэн ярианы товчлол 2-р хэсэг

  Плейяд, Таягетын Дор Каалелтэй хийсэн ярианы товчлол 2-р хэсэг Госиа: Хол зай руу нисэхдээ дээд зэргийн гэрэлийн хурдын нислэгийн горимд ...