ҮМНБ-2

 

Вашингтонд нисдэг таваг олноор үзэгдсэнээс хойш 2 сарын дараа америкийн нийгмийг "нисдэг тавгийг гэрчлэх" шатнаас "харь гаригийн хүнтэй харьцах" шатанд дэвшүүлсэн үйл явдал тохиов. 1952 оны 9 сарын 12-ны орой Вест Виржиниа мужын Флатвүүдс хотын ойролцоо өсвөр насны хөвгүүд ойролцоох нугад гэрэлтэх биет унахыг ажиглажээ. Хүүгийн яриаг сонссон эх Мэй 6 хөвгүүний хамт нисдэг биет унасан газарт очтол ойр орчинд нь манан татаж, нүд, хамар цочроох хурц үнэр бүхий хий үнэртэж байв. Гэтэл манан дундаас "3м өндөр нуруутай, цус мэт улаан нүүртэй, улбар шар өнгөөр гэрэлтэх 2 нүдтэй, мангас мэт амьтан газраас хөндийрэн хөвөх мэт ойртон иржээ". Айсан ээж болон хөвгүүд зугтаж амжсан боловч хэд хоногийн туршид огиудас хүрэх зэргээр бие нь тавгүйтсэн гэжээ. 1955 онд Кентакки мужид бууны сумыг ч үл тоон алхах харийн хүн, 1973 онд Алабама мужид хөнгөн цагаан мэт мөнгөлөг өнгийн хувцастай, Мисисипи мужид бүх бие нь үрчлээсээр дүүрсэн харийн хүмүүс тус тус үзэгдэв. Гэхдээ харийн хүн, тэдний хөлөглөх нисдэг тавагны биет нотлогоо нэгийг ч үлдээсэнгүй. 1950-аад оны үзэгдсэн харийхан харьцангуй цөөн тоотой, мангас мэт дүр төрхөөрөө онцлог байсан нь кино зохиолын нөлөө мэт.
Харин өмнө нь зөвхөн үзэгдэж байсан харийхан 1960-аад оноос хүмүүсийг олзолж, биед нь туршилт хийх болов. Онцлог жишээ нь эхнэр нөхөр Хилл харийханд олзлогдож, бие махбодоо шинжлүүлсний эцэст тухайн үеийн ой дурсамжаа арилгуулан дэлхийд буцаагдсан явдал байв. Харийханд олзлогдсон хүмүүсийн устгагдсан ой дурсамжийг ховсын тусламжтайгаар сэргээж, мартуулсан үйл явдлыг сэргээсэн гэх мэдээлэл ч дуулдах болов. Мөн "үхэр зэрэмдэглэсэн" үйл явдал шуугиан тарив. Харийхан туршилтын журмаар малын биеийн зарим хэсгийг авч явсан хэмээгдэж байсан ч бодит байдалд зэрлэг амьтадын довтолгоонд өртсөн малын үлдэгдэл байсан тодорхой болжээ.
1977 онд америкийн харийнхны домог ярианд заавал дурдагдах болсон Холливудын кино (Close Encounters of the Third Kind) дэлгэцэнд гарав. Кинонд хүн болон харийхан анх удаа уулзах хүртэл үйл явдлыг дүрсэлж, засгийн газар ард түмнээс үнэнг нуусан тухай өгүүлжээ. 2 жилийн дараа нэгэн баримтат цуврал нэвтрүүлэг шуугиан тарьж, засгийн газар нисдэг тавагний тухай үнэнг ард түмнээс нууж байгааг нотлох гэрч гарч ирэв. Хуучин армийн нисэх хүчинд алба хаасан Жэси Марсэл 1947 онд сүйрсэн нисдэг тавагны үлдэгдлийг цуглуулах ажилд оролцсон хэмээн нотложээ. Үлдэгдэл биет түүний хувьд юу гэдгийг нь тааварлахын аргагүй, үл эвдрэх, үл шатах бат бэх зүйл байсан гэжээ. Хэрэв үнэн бол америкийн засаг захиргаа нисдэг тавагны бодит баталгааг 30 жилийн турш нууж байсан хэрэг болно. Энэ бол харийнхны түүхэн дэх хамгийн учир битүүлэг Розвелийн хэргийн эхлэл байв.

3-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2022/10/3_2.html

No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 48 -р хэсэг

 Найзууд аа, бид Антарктик бааз дээр завгүй байлаа. Гараг бүрт байгалийн баялагийн өөрийн гэсэн хязгаарлалт байдаг. Рептилоидууд та бүхнийг...