1947 оны 7 сарын 2, Арнольдийн хэрэг явдлаас хойш 8 хоногийн дараа, америк даяар нисдэг тавагний халуурал ид явагдаж байсан үе байв. Нью Мексико мужийн цөлд байх Розвел хотын ойролцоо оройн 9 цаг 50 минутын үед салхилж явсан хос хоёр тавгийг амсраар нь нийлүүлсэн мэт хэлбэртэй ҮТНБ баруун өмнөөс зүүн хойш чиглэн нисч явахыг харжээ. Дараагийн өдөр Розвелээс баруун хойш 160 км зайд фермер Макс Брэзэл бэлчээрт нууцлаг зүйлс унасан байгааг илрүүлэв. Гялалзах метал мэт биет 30 м өргөн 1 км-ын зурваст тархсан байв. 7 сарын 6-нд нууцлаг үлдэгдлийг цуглуулан цэргийн нисах буудалд авч ирэх тушаал авсан багийн нэг гишүүн нь Жэси Марсел байв.
2 хоногийн дараа Розвелийн радио америкийг цочирдуулсан мэдээлэл хийв. Хэдийгээр радио нисдэг тавагны үлдэглийг цэргүүд цуглуулж авсан хэмээн мэдээлсэн боловч армийн хэвлэлийн төлөөлөгчид олдсон зүйлсийг цаг агаарын ажиглалтын бөмбөлгийн үлдэгдэл байсан хэмээн нотлосноор дуулиан намдсан байна.
Гэтэл 32 жилийн хийсэн Марселийн мэдэгдлийн дараа шинэ шинэ гэрчүүд олноор гарч ирэх болов. Ойн инженер Барни Барнет хэрэг явдлын газарт байсан, эвдэрсэн нисдэг тавагны дотор болон ойролцоо нүд нь хоорондоо хэт хол зайтай, халзан толгойтой, саарал арьстай харийнхны цогцос хэвтэж байсан хэмээн нотлов. Розвелийн оршин суугч Глен Дэнис цэргийн эмнэлгийн Наоми хэмээх сувилагчаас эмнэлэгт харь гаригийн 3 хүний цогцос хүргэгдэн ирсэн, нэг нь амь голтой байсан боловч удалгүй үхсэн тухай сонссон гэжээ. Дурдаж буй гэрчүүдийн нотлогоог нэгтгэн дүгнэж үзвэл цаг хугацаа, үйл явдлын дараалал болон газар нутгийн байрлалын хувьд давxцаж байв. Ийнхүү Розвелийн хэрэг явдал 80-аад оноос сэтгүүл, телевизийн дэлгэцнээ олон удаа дурдагдан харийнхантай холбоо бүхий хамгийн нууцлаг хэрэгт тооцогдох болжээ.
Харин Розвелийн хэргийн үнэн учир юунд байв гэдгийг тодорхойлох хэлэлцүүлэг хэрэг явдлаас хойш 50 жилийн дараа өрнөж, 1994 онд арми албан ёсны судалгаа хийжээ. Судалгааны дүнг нэгтгэсэн "Розвелийн илтгэл"-д дурдсанаар 1947 онд Розвелд унасан зүйл "Могул бөмбөлөг" байсан гэжээ.
Тухайн үед хүйтэн дайны эхлэл үеийн цэргийн нууц төхөөрөмжийн талаар олон нийтэд дэлгэх боложгүйгээс цаг уурын ажиглалтын төхөөрөмж хэмээн зарласан явдал эргэлзээ төрүүлэх шалтгаан болжээ. Розвелийн хэргийг армиас гадна Америкийн аудитын зөвлөл судлаж, батлан хамгаалах яамны тухайн үеийн удирдлагын захирамж, дотоод холбооны мэдээлэл зэрэг төрөл бүрийн баримтыг шалгасан боловч нисдэг тавагний үлдэгдэл болон харийнхны талаархи ямар нэгэн баримт нотлогоо олоогүй ажээ. Тус байгууллага нь парламент болон түүний гишүүдийн хүсэлтээр засгийн газрын бүхий л байгууллагын дотоод баримт бичигт нэвтэрч, төсвийн зарцуулалтын талаархи бүхий л мэдээллийг шалгах өндөр эрх мэдэл бүхий байгууллага юм.
Гэвч шинэ зуун эхэлснээс хойш америкт сансрын нисгэгчид, чөлөөнд гарсан армийн төлөөлөгчид, улс төрчид зэрэг нийгмийн янз бүрийн төлөөлөл Розвелийн хэргээс авахуулаад харь гаригийн оюун ухаант амьтны тухай мэдэж буй бүхий л мэдээллээ ил болгохыг засгийн газраас шаардсаар байна.
Хэрэг явдлаас хойш 70 жил өнгөрсөн ч засгийн газартаа эргэлзэх байдал үргэлжилсээр байна. Нисдэг тавагний судалгаагаар мэргэшсэн профессор Голдберг энэ байдлыг "америкийн засаг захиргаа ард түмнээс үнэнг нууж, хуурч, зөвхөн цөөн хэдэн бүлэг хүмүүсийн төлөө ажиллаж байна гэсэн эргэлзээ оршсоор байгaa, ард түмэн төр засагтаа илтгэл алдарсны илрэл" хэмээн дүгнэжээ.
Эцэст нь хэлэхэд засгийн газрууд биднээс өөр соёлт иргэншил байдаг эсэх мэдээлэл дээр хатуу хяналт тавьж ард иргэдээсээ чадах чинээгээрээ нууж байгаа талаарх бодит түүхээс сэдэвлэн уран сайхны аргаар хийсэн ЦЭНХЭР НОМ ТӨСӨЛ хэмээх цуврал киног үзээд та ойлгох болно.
ХАРИЙН ХҮНД ОЛЗОГДСОН ХҮНИЙ ЯРИА унших бол эндээс
No comments:
Post a Comment