АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 34 -р хэсэг


 


Асуулт: Скайфокс асууж байна: Мити, Дэлхийг тойрсон сансрын хөлгүүдийн сүүлийн үеийн идэвхжлийн талаар яриад өгөөч. Дэлхийн ойр орчимд сүүлийн 2 өдөр харь гарагийн хөлгүүдийн тоо өссөнийг би олж мэдсэн. Юу болоод байна вэ? Яагаад сансрын хөлгүүд ихээр ирээд байна? Тэнгэрт ҮМНБ ажиглагдах нь сүүлчийн 2 өдөр улам их болоод байна. Итали, Канад, Австрали, Англи, Америк, Нидерланд, Шведэд. Бүгд нэг өдөр. Удахгүй болох харь гарагийнхны өөрсдийнх нь эсвэл манай засгийн газрын илрүүлэлтэнд бид бэлтгэх хэрэгтэй юу? Та нар бидэнд харагдахад бүгд бэлэн үү?

– Скайфокс, энэ колони дээр төвлөрсөн Галактикийн Нийгэмлэгийн явуулж буй ажиллагааны дараа сайн дурын эсвэл сониуч зантай олон арьстнууд наашаа ирж, олон хөлөг болон тэдгээрийн багууд Нийгэмлэгт туслахын тулд энд үлдэж байна. Хэд хэдэн хөлөг сүүлт одыг дагалдаж байна, учир нь хэрвээ тэдний тусламж хэрэгтэй тохиолдолд Плеядчуудын ажиллагаанд оролцохыг хичээж тэр хэдийн ойрхон байгаа. Сарны тээврийн гарцууд хэзээ ч байгаагүйгээр дүүрсэн. Энд манай 16 хөлөг; Плеядуудын 37 хөлөг; Арктурчуудын 8 том хөлөг: Альдебараны 20 хөлөг; Хойд Америкад байрлаж байгаа Рептилоидуудын 18 хөлөг; Антарктид дахь Баазаа хамгаалж байгаа 12 хөлөг; Санчир дээрх Камелопардалис Баазаас 17 хөлөг, дээр нь бас танай Нарнаас холгүй орших Сириусын хэд хэдэн том хөлөг байгаа. Бусад Нарны Системүүдээс ирсэн нь энд танай Галактикт байгаа. Энэ 7 хоногт 600 гаруй харь гаригийн хөлөг танай Нарны системд байрлаж байна. Гэхдээ сүүлт од танай Системийн тойрог зам руу орох үед идэвхжил ихэснэ. Хэрвээ ямар нэгэн сүйрэл болбол энд наад зах нь 800 сансрын хөлөг байрлаж амьд үлдэгсдэд тусламж үзүүлнэ. Танай хиймэл дагуулуудад асуудал, зарим тусгаарлах үйл явдлууд үүсч болно. Энд жижигхэн гарагийн хувьд хэтэрхий хөл хөдөлгөөнтэй байна. Би та бүхэнд үйл явдлыг мэдээлэх болно.



Асуулт: Гоустаринг асууж байна: Би өдөр бүр 33, 44, 55, 22, 11 гэсэн тоонуудын хослол, заримдаа бүр 3 тоо бүхий 444, 333, 555, 666 гэх мэтчилэн тоонуудыг анзаардаг. Яагаад? Иймэрхүү туршлагын үр дагаварууд нь юу вэ? Нэг удаа багш хэлэхдээ, зарим хүмүүс далд ухамсрынхаа мэдээлэлд илүү мэдрэмтгий байдаг гэсэн. Надад сонин байна л даа, иймэрхүү төрлийн мэдээллүүд онцгой төрлийн хүмүүст дамжигддаг уу? Ямар нэгэн утгатай юу?

– Гоустаринг, дугаарлалтын систем бүх арьстнуудын далд ухамсарын түвшинд байдаг. Шавьжны үр удмыг оруулаад, гуманоид уу эсвэл үгүй юу гэдэг гарал үүслээс огт хамаарахгүй. Бүх оддын хаалга нь ажиллагааны бүс нутгуудаар ижил цифрийн цуврал дээр үндэслэгдсэн байдаг. 33:33 гэж дугаарлагдсан холын маршрутын портал ямар ч Галактикт 33:33 гэсэн ямар ч порталтай мэдээлэгддэг. Нарны системүүдийн бүс нутгийн порталууд 333 эсвэл 444 гэх мэтээр дугаарлагдсан байдаг. Нарны системийн портал 333 нь тэдгээрийн өвөрмөц Галактикт тогтоосон бүх 333 порталуудад тохируулагдсан байдаг. Олон зуун гарагтай том Нарны Системүүдэд хөлгүүдийн хөдөлгөөнөөс болоод 4-6 порталын суваг тогтоогдсон байж болно. Танай Системд бүс нутгийн портал байхгүй, учир нь түүнийг ашиглах шаардлагатай нийгэм байхгүй юм. Танай Нарны Системд гуманоидуудын энэ шинэ колонийг бий болгоход туслахын тулд бусад Галактикуудын соёл иргэншлүүдэд аливаа дэмжлэгийг үзүүлэх зорилгоор Галактикийн Нийгэмлэгийн байгуулсан галактик хоорондын гарц танай Саран дээр бий. Хэзээ нэг цагт Дэлхий Нарны систем рүү орох бүс нутгийн порталыг захиалах болно. Энэ нь та бүхэн гарагийн чанадад үйл ажиллагаа явуулж эхлэх үед болох болно. 11:11 нь 4-р хэмжээст орох тусгай портал, Ертөнцийн хаа сайгүй оршдог ба бусдаасаа огт ялгаатай сүнсэнд зориулсан портал. Тэр нь 2 тал руу 2 хэмжээсүүдийн дунд шилжих үүргийг гүйцэтгэдэг. Чи эдгээр цифрүүдийн дарааллын давхцлыг олж хардаг бол тухайн газрын порталуудын ажиллагааны үелзлүүдийг мэдэрдэг гэж би бодож байна. Богино хугацааны ажиллагаатай тухайн газрын порталуудыг бүс нутгийн ажиллагаа явуулахад зориулж эх хөлгүүд бий болгодог, маш мэдрэмтгий хүмүүс тэдгээрийг мэдрэх чадвартай байдаг. Олон тооны тухайн газрын порталууд танай гараг дээр өдөр бүр богино хугацаагаар нээгдэж байдаг. Периметрт орж ирдэг сансрын хөлгүүд тэдгээрийн туслах хөлгүүдийн хөдөлгөөнд зориулсан Антарктид дахь баазын порталууд дээр өдөр бүр тохируулагдсан байдаг. Орон нутгийн тээврийн 10 суваг байнга нээлттэй байдаг ба гаригт ирсэн хэн бүхэн нэвтэрч болдог.

 Асуулт: Рико асууж байна: Дэлхий дээр харсан зүйл болон дежа-вю нь биелэгдсэн хүмүүс байдаг уу? Зарим хүмүүс ДНХ-ийн 12 утастай байдаг ба тэдгээр нь идэвхжлийг хүлээж тэдний биед идэвхгүй байдалд байж байдаг гэж ярьдаг. 

– Рико, та бүхний ДНХ-ийн хэсгүүдийн идэвхжил нь таны амьдарч байгаа орчноос хамаардаг. Гарагийн одоогийн байгаа үелзэл дээр тархины стимуляцийн үлэмж их идэвхжил байх, илүү ажиллагаатай ДНХ-тэй шинэ оршнолын дараагийнх нь боловсрогдох боломжгүй юм. Энэ нь танай арьстны 1-р түвшний хөгжлийн үед шинэ шатанд туулах хувьсал юм. Гараг дээр гибриджүүлэлтийн үр дүн болсон бусдаасаа илүү гярхай хүмүүс “тархаж” байна. Плеядчууд тэдний дараачийн үе шатны хөгжлийн үр дүнг үнэлэхийн тулд ийм төрлийн туршилтуудыг хэдийн урт хугацааны туршид явуулж байна. Тэд хүүтэй болохыг мөрөөддөг хосуудын тухай мэдээллийг урьдаас олоод амьдрах газрыг нь (байр, сууц) сонгодог. Эх нь хүүгээ тээж байгаа байрыг бүрхсэн, гарагийн үелзлийг дуурайлгасан үелзлийн талбайг тэд байгуулдаг. Ийм хүүхдүүд өөрийнхөө бүтцэд ДНХ-ийн илүү бүрэн идэвхжилтэй төрдөг. Гараг шинэ үелзэлтэй болох үед та нарт маш онцгой шинэ үе бий болно. 

Асуулт: Смаэль асууж байна: Чи олсны ургамлын үр нөлөө, ашгийн тухай ямар нэгэн зүйл мэддэг эсэхийг асуух гэсэн юм?

− Смаэль, чи юуны тухай яриад байгааг би ойлгох шиг боллоо. Шүлт агуулсан ургамлуудыг манай колониудад ч тайвшруулахад ашигладаг. Бид тэдгээрийг цай болгон хэрэглэдэг. Энд та нар ихэвчлэн хатаасан ургамлыг нь тамхи болгон татдаг, гэхдээ цай ч бас ийм үр дүн үзүүлдэг. Ямар ч химийн элемент нь байгалийнх байсан ч хэтрүүлэн хэрэглэвэл асуудал үүсгэж болно. Тайвшруулах шүлтийг замбараагүй хэрэглэх нь төвлөрөл алдагдах шалтгаан болж золгүй байдалд хүргэж болох юм. Алкалиодуудтай цэцэг ба өвсийг ухаалгаар хэрэглэвэл стресс, түгшүүртэй тэмцэхэд маш их тустай байдаг.

 Асуулт: Катима асууж байна: 11 оны 10 сарын 5-нд мэдээлсэн өөр нэг хачин дуу авианы талаар би мэдмээр байна. Гэрчүүдийн дүрсэлсэн дуу нь цохилтын долгионыг санагдуулж байна. Энэ дуу чимээ Виржиний асар том уудам газар нутагт сонсогдсон. Нэг эрэгтэй түүний ванн нь байсан газраасаа хэдэн см зайд хөдөлсөн гэж хэлсэн. Эрдэмтэд энэ чимээний гарал үүслийг тодорхойлж чадахгүй байна. Үүнийг НАСА солир байж магадгүй гэсэн. (Би НАСА-ийн мэдэгдэлд итгэдэггүй) Энэ нь Арктурианчууд эсвэл өөр харь гаригийн бүлэг байсан эсэхийг чи хэлж чадах уу? Харь гаригийнхан бас нэг судалгааны бааз байрлуулсан юм уу? Хэрвээ тийм бол тэдэнд “судалгааны” хэдэн бааз хэрэгтэй юм бэ? Харь гаригийнхны ажиллах өөр өас нэг шалтгаан байгаа юм уу? Иймэрхүү дуу чимээ байнга болох уу? 


– Катима, тэр бүс нутагт усан доорх бааз бас агаарт хөдөлгөөнгүй зогсохдоо, бас агаар мандлын хязгаараас гарахдаа жаахан чимээ гаргадаг Арктурианы “хоолой (тамхи) хэлбэрийн сансрын хөлөг” байрласан гэж би хэдийн хэлсэн шүү дээ.
Атлантикийн дундах бааз дээр асуудал байхгүй, гэхдээ хүн ам оршин суудаг газруудын ойролцоо тэд шөнийн ажиллагааныхаа үед бүх оршин суугчдыг сэрээсэн байж болох юм. Энэ бааз тэнд удаан байхгүй, удалгүй бүс нутаг тогтворгүй болно. Арктурын арьстны тухай Ахмад Биллийн тайлбар: Энэ нүдэнд дулаахан оршнол Арктур оршнолын гадна төрхийг дүрслэх хамгийн ойрын жишээ. 


Колониудын төрөл зүйлээс хамаараад хамрын хэмжээ нь олон төрөл байдаг. Гэхдээ энэ зураг нь үнэндээ тэдний нэгтэй маш төстэй юм. Тэдний гаднах төрх нь арьстны эртний өвөг дээдсийн төрхийг хэсэгчилэн ашигласан байна. Тэд гартай, хөлтэй. Тэдний араг яс нь манай дельфинүүдийн эртний төрөл зүйлээс хөгжсөн. 

Дэлхийн дельфинүүд хэзээ ч усаа орхиж байгаагүй болохоор тэдний хөгжил огт өөр. Тэд ерөнхийдөө, телепатаар харилцдаг, түүнчлэн ярих чадвартай байдаг. Тэд хошин шогийн сайн мэдрэмжтэй. Тэд хөгжлийнхөө олон сая жилийн дараа бидэн шиг сүүн тэжээлтэй, бүлээн цустай гуманоидууд болсон юм (гэхдээ мэдээж, хөгжилдөө илүү төгс). 
Ахмад Билли: Анхаарлаа хандуулаарай: эртний эх арьстан 4 мөч, мөч бүртээ 5 хуруутай байсан.

35-р хэсгийг эндээс

https://michid-7.blogspot.com/2023/11/35.html


No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...