АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 50-р хэсэг

 



Асуулт: Тэйд асууж байна. Мити, Миссури голын үерийн тухай мэдээлэл бий юу? Энэ нь элитүүдийн ажил уу, яах гэж үүнийг хийдэг вэ? 

‒ Тэйд, Хойд Америкад үндсэн эвдрэлүүд нь бий. Танай засгийн газрынхан үүнийг мэдэж байгаа, одоо энэ нь үйл явдлууд хэрхэн өрнөх нь цаг хугацааны л хэрэг. Тиймээс засгийн газрууд хүн амаа бууруулах төлөвлөгөөнийхөө эцсийн үйл явдлуудыг өдөөх арга хэмжээ төлөвлөж байгааг бүх зүйл харуулж байна. Яагаад биднийг оролцохгүй байгааг бүү асуугаарай. Бидэнд одоогоор зөвшөөрөл байхгүй байна. Та нар Орчлон ертөнцөд эсрэгээр нь бус амьдрах чадвартай гэдгээ нотлох ёстой. Тэнд ямар ч байсан бай чиний илгээсэн энэ бүс нутгийн газрын зургийг Ахмад Билл надад харуулсан. Энэхүү районд болох үйл явдлуудын үеэр зайлшгүй болох ёстой зүйл буюу Хойд хэсэг дэх усыг зориуд тогтоон барьж байгаад түүнийг чөлөөлж газар нутгийн нэг хэсгийг живүүлэх нь маш ойрхон байгаа бололтой. Бермудын Гурвалжин дахь Арктурчуудын Бааз бэлэн байдалтай байна, яагаад гэвэл Карибын тектоник хавтан Мексикийн Хойг дээр тэнцвэр алдагдсанаас идэвхиж болох юм.



 Асуулт: Пол асууж байна: Зэтүүд хэлэхдээ, бидний зарим нь гуманоидуудын биегүй болно гэдэг; тэд усан гараг дээрх шиг наймаалжтай төстэй биеийн тухай ярьдаг. Чи санал нийлж байна уу? Зэтүүдийн баталж байгаагаар, Дэлхийг генээр инженерчлэгдсэн хүмүүсээр, хүн ба Зэтүүдийн ДНХ-ийн холимогоор дүүргэх болно гэсэн. 

‒ Пол, тэд хэн болохыг би мэдэхгүй, гэхдээ чамайг тэдний тухай ярих тусам тэднийг оршин байдагт би улам эргэлзэж эхлэх юм. Гуманоидууд үүрд гуманоидууд хэвээр үлдэнэ. Энэхүү колонид генетикээр удирдах арга мэх маш эрт зогссон. Галактик хоорондын холбоосуудын Шинэ Эринд гараг дээр амьдралаа үргэлжлүүлэх нийгэм нь гарагийн шинэ үелзэлд нийцсэн тархины идэвхижилтэй байх болно. Та нарын хаа нэгтээ сонсож болох бүх зүйл нь хүүхэд айлгах үлгэрүүд юм. 

Асуулт: Динэнд асууж байна: Сүүлчийн видеонд Хүрэн Одойн одоогийн байрлалыг харуулсан байсан. Нар, дэлхий, Хүрэн Одой нэг нэгнийхээ эсрэг оршиж гурвалжин үүсгэж байна. Одоо тэнгэрт Хүрэн Одойг олж харахын тулд бүх нөхцөлүүд байгаа юу? (Нарны гэрэл Хүрэн Одойгоос тусдаг) ‒ Динэнд, Дэлхийгээс Нартай ижил зайд байх үед л Одой Одыг харах боломжтой. Одой Од гэрэл, энергийн талбай, түүний хөдөлгөөний өмнө үүссэн энергийн талбайг шингээж, гэрлийг гажуудуулдаг бөгөөд та түүнийг олж харж чадахгүй. 9-р сарын эхээр та түүний ойртохыг анзаарч эхэлнэ. 

Асуулт: Түүнчлэн, чи элитүүд Рептилоидуудтай хамтран амьдрах гэж Ангараг руу очихоор төлөвлөж байна гэж дурьдсан. Цаашид үүнээс болоод асуудал үүсэх бололтой. ‒ Динэнд, чиний харж байгаачлан, Орчлонгийн гуравдугаар хэмжээс нь төгс байдлаас маш хол юм. Тэнд ямар ч байсан, танай Нарны Системд гуманоидуудаар дүүрэн хоёр гараг байх болно. Рептилоидуудын хувьд санаа зовох хэрэггүй, тэдэнд Галактикийн Нийгэмлэгтэй асуудал гаргах хэрэг байхгүй. Элитүүд нь элитүүд байхаа болино, үүнд итгэлтэй байж болно, харин Дэлхий үргэлж Системийн үндсэн гараг хэвээр үлдэх болно. Та нарт Рептилоидуудын танай элитүүдэд өгсөн шиг технологийн дэвшил ирэх болно, тиймээс та нарт болгоомжлох зүйл байхгүй. 

Асуулт: Борис асууж байна: Хэмжээсүүдийн, сансрын, амьдралын “Бүтээгч” байдаг тухай чи мэдэх үү? Оюун ухаант оршнолын оролцоогүйгээр “Их Тэсрэлтийн” үр дүнд энэ бүх зүйл үүссэн байж болох уу? ‒ Борис, ямар нэгэн зүйл гэнэт гарч ирэх боломжгүй. Орчлон ертөнцийг тэлэх, бүтээгдэхэд хувь нэмэр оруулсан квантын энерги нь цэвэр энергийн соёл иргэншлийн зориудаар хийсэн үйлдлийн үр дүн байсан; тэд яг л цэцэрлэгчид жимсний мод суулгадаг шиг Орчлон ертөнцүүдийг “суулгаж”, гэрэл дор өсч өндийх боломж олгодог. Бид гэгээрэх тусам нэг л өдөр тэдэнтэй эн зэрэгцэх хүртлээ ойрхон байх болно. 

Асуулт: Долгер асууж байна: Мити, Алекс Кольерын тухай мэдээлэл чамд бий юу, түүний өгдөг мэдээллийг чи юу гэж боддог вэ гэдгийг л асуумаар байна. Чи цаг хугацааны аялал гэж байдаггүй гэсэн, тэр Андромедчүүд цаг хугацаанд аялдаг гэж мэдэгддэг. Алексын яриа надад үнэн мэт санагддаг, гэхдээ чи түүний мэдэгдлийн талаар юу хэлэх вэ? 

‒ Долгер, би урьд нь цаг хугацааны аялал байдаггүй гэж тайлбарласан. Үүнийг ойлгож чаддаггүй эсвэл ийм боломжийн тухай мөрөөддөг, бодит байдлыг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй хүмүүс байх боломжтой. Гэхдээ би та нарын хэн нэгэнд таашаал өгөхийн тулд түүх зохиох гээгүй. Цорын ганц “цаг хугацааны аялал” нь нэг цэгээс, орон зайд маш алслагдсан цэгээс нөгөө рүү агшин зуурын шилжилт. Нэг нэгнээсээ их зайд оршдог хоёр физик бодит байдлын тусгал бүхий алслагдсан хаалгануудын тусламжтайгаар цаг хугацаан дахь богиносгосон зайн нугарал юм. Ирээдүй болоогүй, харин өнгөрсөн байхгүй. Ийм л амархан. Холографийг ашиглаж ирээдүйд бүхэл бүтэн хотуудыг бүтээхэд ашиглагддаг ирээдүйн программчлалын техникүүдийг та нар харж чадна. Энэ нь хандлага болон нөөц баялагийн төгс таамаглал программчлагдсан байж болох маш сонирхолтой сургааль юм. Ойрын 20 жилд өөрийгөө, гэр бүлээ, хүүхдүүдээ холографаар программчлах боломжтой. Эсвэл бүхэл бүтэн нийгмийг 100 жил урагшлуулж, дөрвөн хэмжээст, чанарын хувьд, танай кинонуудаас илүү өндөр түвшинд программчлах юм, яагаад гэвэл бүх зүйлд хүрч болно, бүх зүйл бодит мэт санагддаг. Энэ бүхэн зөвхөн кибернетик, цэвэр технологийн шинжлэх ухаан юм. 

Асуулт: Пол асууж байна: Ахмад Билл, чи яагаад Орос дуудлагатай юм бэ? Чи Андромедаас ирээгүй гэж үү? 

‒ Пол, би түүний өмнөөс хариулъя. Таны тархинд байгаа хэлний орчуулагч таны төрөлх хэлнээс орчуулдаг. Би Ахмад Биллтэй харилцахдаа түүний тархины орчуулагчийг ашигладаг, харин бид Португал хэл дээр ярьдаг. Англи хэлийг төрөлх хэлээ гэж үздэг хүний хувьд гадаад дуудлага сонсогддог. Гэхдээ Орос ба Португал хэл хоорондоо огт адилгүй.

 Асуулт: Ролис асууж байна: Хүн амын үлдсэн тэдгээр 10% нь эрх мэдэл ба шунал тачаал зэрэг чанаруудыг эзэмших үү? 

‒ Үгүй, Ролис, танай удирдагчид цаг хугацааны туршид та нараар шигшигдсэн байх болно. Танай удирдагчид нийгмийн инженерүүд болох бөгөөд нийгэмд бүхэлдээ амьдралын чанарыг сайжруулах нь үндсэн зорилго нь байх болно. Гарагийн дээд үелзэлд удирдагчдын туйлын зорилго нь илүү өгөөмөр, хувийн шинж чанар багатай байх болно. 

Асуулт: Пэм асууж байна: Хэрвээ Рептилиодууд ба Дэлхий дээр дахин төрөл авсан хүмүүс өөр өөр үелзэлтэй, энэ нь тэднийг энд үлдэхийг зөвшөөрөхгүй гэсэн үг үү? Энд авилгалд идэгдсэн элитүүд үлдэхгүй. Ангараг гараг ойрхон байгаа ч давтамжийн зөрүүгээс болж харилцан үйлчлэл үүсэхгүй, тийм үү? 

‒ Буруу байна, Пэм. Үелзэл дэх ялгаа нь Дэлхий дээр төрөх сүнслэг оршнолуудын тархины хөгжлийн түвшнийг тодорхойлдог. Гэхдээ энэ нь үелзлийн дорд түвшинтэй оршнолуудад гараг дээр үргэлжлүүлэн амьдарч, ажиллахад нь саад болохгүй. Тэд үхээд наашаа дахиж ирэхгүй. Хөгжлийн шинэ үе шатанд танай нийгэм танай гараг дээр амьдрахыг хүссэн бүх цагаачдад дүн шинжилгээ хийж, нийгмийн хууль тогтоомжийн дагуу тэдэнд тодорхой дүрэм, хязгаарлалт тавих болно. Та бүрэн эрхт арьстан байх бөгөөд гараг дээрх цагаачдын урсгалыг зөвшөөрөх эсвэл үгүйсгэх эрхтэй болно. 

Орчуулсан: Н. Хэнчбиш  

1-хэсгийг унших бол эндээс    https://michid-7.blogspot.com/2022/08/1.html


АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 49 -р хэсэг

 



Жонатан, Роуз хоёр асууж байна: Мити, чи тариан талбай дахь энэ тойргийг
тайлбарлаж чадахсан болов уу? Түүн дээр гадна талд нь янз бүрийн жижиг, шулуун
шугамууд янз бүрийн байрлалд дүрслэгдсэн байдаг.
‒ Сонирхолтой олдвор байна, Жонатан. Энэ бол нэмэгдэл деталиудтай эртний Атунианы
бэлгэ тэмдэг. Гадна талаасаа гэрлийн цацрагуудтай төстэй шулуунуудад «ЭНКИ ЭА» гэдэг
нэр кодлогдсон байна, Бурханлаг байдлын, Бүтээгчийн, Дэлхийн Эзний тэмдэг, хүмүүний
геном, Саксуудын, Атлантидын, Шумеруудын болон Египетийн Птахуудын цаг үед
ашиглагдаж байсан нэр юм. Тэр мэдлэгийн Бурхан, Дээд Бүтээгч. Европын олон соёлууд
«ЭНКИ ЭА» -г хүлээн авсан. Гадна талын од нь нэн чухал цэгүүд ба гарагийг, энэ
тохиолдолд Одой Одыг тэмдэглэж байна. Сансраас гарч ирдэг “Люцифер” эсвэл “Өглөөний
Од” гэж нэрлэдэг од нь зүүн өмнө зүгээс танай Нарны систем рүү орно. Мянга мянган
жилийн өмнө эртний Хоупи соёл иргэншил «ЭНКИ ЭА»-гийн тухай домгуудыг Хойд Евро
Азиас Америк руу авчирсан. Эдгээр домгуудыг “Бурханы” илгээсэн, Аугаа Бүтээгч
Бурханы таалсан өнгөнүүд болох Улаан ба Цэнхэр Качинууд ирэх үед хүн төрөлхтнийг
шүүх төгсгөлийн шүүлтийг дурьдсан орон нутгийн соёлууд танаж хялбаршуулсан юм.
Бурхан хуучин Дэлхийг цэвэрлэхийн тулд Качинуудыг илгээсэн гэсэн маш сонирхолтой
аман зохиол.




Асуулт: Тодор асууж байна: Мити, чи анх уулзаж байхад хүн амын 90 хувь нь дахин

төрөл авах хоёр гарагийн тухай, эдгээр гарагиуд хөгжлөөрөө нилээд хоцрогдсон

гарагууд байх болно гэж хэлсэн. Эдгээр хүмүүст одоо бидэнд байгаа технологиуд,

интернет, цахилгаан байхгүй байна гэсэн үг үү? Эдгээр хүмүүст нэгдүгээр түвшинд

хүрэхийн тулд хэр хугацаа орох бол?

‒ Тодор, эхний гараг дээр нийгэм нь технологиудаас маш хол эртний Дундад зууны үетэй

төстэй байх юм. Хоёрдох гараг нь яг 200 жилийн өмнөх Дэлхий шиг үйлдвэрлэлийн

хувьсгалын эхний фазад байх юм, бас л одоогийн технологиудаас хангалттай хол. Эдгээр

нийгмүүдэд нэгдүгээр түвшинд хүрэхэд та нарын туулсантай адил хөгжил хэрэгтэй; тэд

ямар үр дүнд хүрэхийг цаг хугацаа харуулна.





Асуулт: Тодор асууж байна: Манай гараг ийм муу, бидэнд зэвсэг, өлсгөлөн, дайн,

өвчин гэх мэт зүйлс байхад яагаад 7 тэрбум хүн энд л төрөл авахаар шийдсэн хэрэг вэ?

Дэлхий тэг түвшинд үлдсэн цорын ганц гараг гэж үү?

‒ Тодор, 7 тэрбум хүн бүгд ийм шийдвэр гаргаагүй. Эдгээр сүнснүүдийн ихэнх нь тэднийг

хүлээн авсан хосуудын бүтээсэн шинэ сүнснүүд юм. Сүүлийн үед та нар бүх хүлээлтээс

давсан хурдаар үржиж эхэлсэн. Энэ нь бүс нутгуудын байгалийн баялагийг эзэмшихийн

тулд хүмүүсийг бүрэн мунхаг байдалд байлгаж байсан танай улс орнуудын хайхрамжгүй

уирдлагаас болж тохиолдсон хэрэг. Энэхүү мунхаг байдал нь танай гарагийн хүн амын

дундах бүрэн эмх замбараагүй байдалд хүргэсэн. Энэхүү зуунд гарагийн тогтвортой

байдлыг алдагдуулсан ложистикийн буруу тооцоолол хийснээ эцэст нь тэд ухаарсан бөгөөд

хүн амаа эрс бууруулах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр шийдсэн.

Асуулт: Удаан хугацааны туршид дэлхийн үүлдэр биш гэж тооцдог муурнуудын тухай

өвөрмөц мэдээлэл авахыг зарим нөхөд маань хүсч байна.

‒ Том муурнуудыг ойролцоогоор 12000 жилийн өмнө Атунианчууд нааш нь авчирсан.

Арслан, ирвэс, барыг эртний газар доорх “хотуудын” орох хаалгануудыг манахад ашигладаг

байсан. Тэдгээрийг эртний соёлууд болох Лимурчууд, атлантчууд, Египетчүүд болон

Өмнөд Америкийн соёлууд хотуудын эргэн тойрондох траншейнуудад байрлуулж ашиглаж

байсан юм. Эдгээр амьтдыг Андромедийн ан хийдэг гарагуудаас авчирсан. Хожим нь

гэрийн муурнуудын жижиг үүлдрүүдийг Атунчуудын гарагаас Сакссын Хаадад, арай хожуу

Египтийн Фараонуудад хортой, сөрөг нөлөөнүүдээс орчныг цэвэрлэхээр “онцгой”

оршнолууд болгон бэлэглэсэн юм. Муурнууд бол маш мэдрэмтгий, бие даасан, бардам

амьтад. Тэд анхнаасаа өөр төрлийн гэрэлтүүлэгтэй гарагуудад хөгжсөн болохоор Дэлхий

дээр хөгжсөн амьтдын нүд барьж авч чаддаггүй үелзлүүдийг тэд ялгах чадвартай байдаг

юм. Муурнууд бидний үл үзэгдэх талбайг хардаг.

Асуулт: Дараагийн асуултуудыг над руу электрон шуудангаар илгээсэн олон арван

асуултаас сонгосон цөөн хэдэн асуултыг цуглуулсан Дин найзаас ирсэн юм.

1 ‒ Найзууд аа, би дөрөв дэх хэмжээсийн тухай мэдэхийг хүсч байна. Бид энд хийдэг:

идэх, унтах, секс хийх зэрэг физик үйлдлүүдийг тэнд хийж чадах уу?

‒ Яагаад чамд олон мянган жилийн дараа хувьсалдаа юу тохиолдохыг мэдэх хэрэгтэйг

байгааг би ойлгохгүй байна, гэхдээ яах вэ. Бидний мэдэхээр, энэ бүх биологийн үүргүүд

бусад хэмжээсүүдэд ч байдаг. Материт илүү их энерги байдгаас тэнд бүх зүйл өөр байдаг

тул гэрэл нь бие махбодийн хэлбэршилтийн нэг хэсэг болж, улмаар мэдрэмж болон физик

хэрэгцээнд оролцдог квант динамикийн бүтцийн өөрчлөлтөд хүргэдэг.

2 ‒ Шинэ Эрин Мөстлөгийн Үеэс эхлэх үү?

‒ Нарны радиац нэмэгдсэнээс хойш Одой Од дайран өнгөрөх болон хөрсийг ариутгахтай

холбоотойгоор араасаа галт уулын мянга мянган тонн үнсийг агаар мандалд дэгдээх дэгдээх

тектоник хөдөлгөөн болох болно. Энэ шалтгаанаар Дэлхийн Бөмбөрцөгөөр температур

үлэмж ихээр унах юм. Ийм мини мөстлөгийн үе нь бөмбөгдөлтийн дараахь байгаль орчны

радиацийг ариутгах маягийн зүйл болно. Танай засгийн газрынхан энэ тухай мэддэг; тэд

хөрсний дулааны боловсруулалтын дараа хүнсний үйлдвэрлэлд хяналт тавихын тулд

хүнсний ургамлын үрийг нөөцөлдөг. Үлдсэн нийгмийнхэн нь дасан зохицох энэ хүнд үе

шатанд буюу гараг дээрх агаар мандлын бүрэн тогтворжилт хүртэл харь гарагийн найз

нөхдөөс бүх төрлийн тусламж, дэмжлэг авах болно.

3 – Хэрвээ Дэлхий болон Галактикт дээд ба доод хагас бөмбөрцөг байдаг шиг тэдгээр

нь Орчлон ертөнцөд бас байдаг гэсэн үг үү?

‒ Үгүй, Орчлон ертөнц дэх Галактикуудын байрлалууд чөлөөтэй байдаг; тэнд дээрээс эсвэл

доороос гэсэн ойлголт байдаггүй. Галактик дахь Нарны Систем бүр нь тэдгээрийн эргэлдэх

хөдөлгөөнөөр нөхцөлдсөн дундаж цэгтэй байдаг бөгөөд таталцах хүчний энэхүү таталцлын

массын тэнцвэрийн цэг дээр тулгуурлан дээд ба доод хагас бөмбөрцөгийг хуваадаг экватор

тодорхойлогддог.

4 – Мити, чи өөрөө гурав дахь хэмжээсийн хэсэг нь болох үед дөрөв дэх хэмжээс дэх

заслуудын тухай ийм нарийн тоог чи хаанаас мэддэг юм бэ?

‒ Бид гурав дахь хэмжээсийн тав дахь түвшинд оршиж байна, энэ нь орчлон ертөнцийн

талаарх таны мэдлэгээс илүү суурь мэдлэг гэсэн үг, ойлгож байна уу?

5 – Шинэ Эринд, энд төрөл авч байгаа Плеядчууд гарагийн үелзэлтэй нийцэхийн тулд

анхны үелзэл дээрээ байх уу?

‒ Тийм ээ, Плеядчуудад нэгдүгээр түвшинд оршдог колониуд байдаг бөгөөд тэдгээрийн

зарим нь шинэ мэдлэг авчирдаг номлогчид болж энд төрөл авдаг.

6 – Өндөр чичирхийллийн нийгмүүдэд олон шинэ сүнс төрдөг үү?

‒ Тийм ээ, илүү хөгжсөн нийгмүүдэд бүтээгдсэн шинэ сүнснүүд нь илүү цэвэр бөгөөд

мэдлэгээр баяжигдсан үрсийн бүтээгдхүүн болдог. Тэнд дахин хэлбэржсэн сүнснүүд эцэг

эхээсээ удамшсан зан авиртай төрдөг.

7 – Цагаан арьстнуудынхувьд ДНХ-ийн үндсэн донор нь ямар колони байсан бэ?

‒ Цагаан арьстнууд Плеядчуудын колониудаас үүссэн. Оросууд ба тэдний овог аймгууд

Атунчуудын колониудаас гаралтай. Азичууд Сүүн Зам дахь янз бүрийн Системүүдийн

хүмүүсээс, Латинчууд Арктурчууд ба Крагчуудын колониудаас, Ойрхи Дорнодын овог

аймгууд, түүнчлэн Африкийн хар арьстай оршин суугчид Сириусын янз бүрийн төрөл

зүйлсээс үүссэн.

8 – Хэрвээ хүн юу ч мэдэрдэггүй, эсвэл ямар нэг муу зүйл хийчихээд өөрийгөө сайнаар

мэдэрдэг бол энэ нь тэдний үелзлийг дээшлүүлдэг үү?

‒ Мэдээж, үгүй. Хэрвээ оршнолын зан авир зөвхөн түүнд л ашигтай бөгөөд эргэн тойрондоо

хор хөнөөлтэй бол тэр энэ нийгмийн хувьд гажилт гэж тооцогддог. Тэр өөрийн байрандаа

оршихгүй бөгөөд өөрийн хүрээлэлдээ эргэн очих ёстой. Зөвхөн оршнол эргэн

тойрныхонтойгоо зохиролд орших үедээ л үелзлийнхээ түвшинг сайжруулж, дээшлүүлж

болно.

9 – Шинэ Эринд хүмүүс бид бусад колониудын оршнолуудтай сексээр дамжин үржих

үү?

‒ Тийм ээ, энэ нь ихэнхдээ ураг төрлийн төстэй зүйл бүхий хоёр гуманоид арьстан л үр

удмаа үлдээдэг. Заримдаа энэ нь арьстнуудын хувьд давуу талтай байдаг, учир нь тэд шинэ

өвөрмөц шинж чанаруудыг олж авах, биеийнхээ тэсвэр хатуужлыг сайжруулах боломжийг

олж авдаг юм.

10 – Бид хэрвээ Рептилоидуудаас технологийн дэвшлийг аваагүй бол бид Галактикийн

Нийгэмлэгт нэгдэхэд бэлэн болох байсан уу?

‒ Нийгэм Галактикийн Нийгэмлэгт орохдоо технологиудаас хамаардаггүй, зөвхөн үелзлийн

түвшин л ач холбогдолтой. Албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн нийгмийн цаашдын

хөгжилд шаардлагатай технологиудыг Нийгэмлэг асуудалгүй олгодог.

11 – Дэлхий өнгөрсөнд хамгийн дээд үелзэлд байсан уу? Дэлхий дээр хэд хэдэн өндөр

хөгжсөн колониудыг бойжуулж байсан гэж үзвэл? Үелзэл хэлбэлздэг үү эсвэл зөвхөн

дээшилдэг юм уу? Энэ нь соёл иргэншлийн ухамсраас хамаардаг уу?

‒ Үгүй, Дэлхий зөвхөн Шинэ Эринээс эхлээд үелзлийн шинэ түвшнийг анх удаа туулж

байна. Өнгөрсөнд энд бүс нутгийн хэмжээнд хөгжсөн өөрчлөгдсөн ДНХ-тэй колониуд

зохион байгуулагдсан байсан. Энэ нь тусгай туршилтууд байсан тул тэдгээрийг таамаглаж

буй үелзлийн түвшинд хүргэж болох зохих нөхцөлүүдэд үргэлжлүүлэн хөгжүүлэхийн тулд

гарагаас зайлуулах шаардлагатай байсан юм.

12 – Хэрвээ миний хүүхэд нас хэцүү байсан бол энэ нь миний үелзлийн түвшинд

нөлөөлөх үү?

‒ Үгүй, ухамсарт байдлын түвшинд сонголт хийх эрх л зөвхөн тооцогддог юм. Цэцэг өтөг

бууцанд ургадаг. Хэрвээ хүн сайхан сэтгэлтэй байвал түүний юу туулсан, хичнээн их зовсон

нь чухал биш бөгөөд түүний хувь заяаны бүх өөрчлөлтийг үл тооцож хувийн шинж чанар

нь хадгалагдан үлддэг юм.

13 – Өнөөгийн бүтээлч шинжлэх ухаан батлахдаа “бидний” өөр хувилбарууд болох

паралель Орчлон ертөнцүүд оршин байдаг гэж баталдаг. Бид тэнд амьдрахдаа бусад

шийдвэрүүдийг гаргадаг бөгөөд бусад физик орон зайн хил хязгааруудтай байдаг. Энэ

үнэн үү, эсвэл бид адилхан хоёр цасан ширхэг байдаггүйтэй адилхан уу?

‒ Үгүй ээ, бидний квантын бодит байдлын “толин тусгал” гэж байдаггүй; Орчлон ертөнц

дэх хүн бүр амьдарч байгаа хэмжээсээсээ үл хамааран нандин байдаг юм. Эдгээр бүх

онолууд нь баялаг төсөөлөлтэй хүмүүсийн зүгээр л бодож олсон зүйл.

14 – Галактикийн Нийгэмлэгийг бүтээсэн, зохион байгуулсан түүх ямар вэ?

‒ Галактикийн Нийгэмлэгийг ойролцоогоор 11 000 жилийн өмнөөс хэд хэдэн том соёл

иргэншлүүдийн хоорондын гарагийн хэмжээний дайн дууссаны дараа гарагууд ба Нарны

Системүүдийг хянахын тулд байгуулж эхэлсэн. Үүнд өртсөн олон тооны Нарны Системээс

болж олон соёл иргэншлүүд оршин тогтнохоо больсон, бүхэл бүтэн гарагууд устгагдсан,

баялагийн худалдаа болон үйлдвэрлэлд эмх замбараагүй байдал эхэлсэн. Эвлэрлийн дараа

нийгмийн удирдагчдын хэд хэдэн уулзалт болсон бөгөөд үүний үр дүнд аливаа маргааныг

шийдвэрлэх, хөгжиж буй үндсэн түвшнүүдийн колониудыг хамгаалахын тулд анхны болон

түүнээс дээш түвшний бүх интерактив нийгэмлэгүүдийн төлөөлөгчдийг багтаасан бүс

нутгийн Галактикийн нийгэмлэгүүдийг байгуулахыг санал болгосон юм.

15 – Хэрвээ бусад гарагууд байгалийн гамшигуудаар дамжилгүй нэгдүгээр түвшин рүү

шилжиж, Галактикийн Нийгэмлэгийн бүрэлдхүүнд орвол холбоо тогтоож эхлэх тухай

шийдвэр хэрхэн гардаг вэ?

‒ Найз минь, нэгдүгээр түвшин рүү шилжихийн өмнө бүх колониуд сүйрлийг туулдаггүй.

Дэлхий гарагийн тохиолдолд зүгээр л давхацсан хэрэг. Манай колонид бусад түвшин рүү

шилжих үед хэзээ ч сүйрэл болж байгаагүй. Үелзлийн солигдол нь ухамсар ба нийгэмлэг

бүхэлдээ зохиролоор хэрэгждэг. Нийгмийн том ялгаанууд оршиж, байгалийн баялагийг

нөөцийн буруу хуваарилалтаас болж зовлон зүдгүүр өдөөгдөж буй үед гарагийн аура ийм

харьцаагаар тогтворгүй байдаг. Нэгдүгээр түвшний нийгэмд оршин суугчдын хоорондын

энэхүү ялгаа нь бараг байхгүй болж өөдрөг үзэл ба сайн сайхны уур амьсгалыг бий болгоно.

Хэрвээ танай гараг дээрх оршин суугчдын тоо төгс байсан бол болох үйл явдлуудаас хүн

амыг тусгаарлах боломжит хувилбар болох байсан юм. Гэхдээ та нар хэтэрхий олуулаа,

бидний физик байдлаар тусламж үзүүлж чадах хүмүүсийн тооноос 10 дахин их байна.

Танай колони нэгдүгээр түвшин гэж хүлээн зөвшөөрөгдвөл та нарыг бүс нутгийн хувьд

Орчлон ертөнц дэх танай байршилтай тохирдог Галактикийн Нийгэмлэгийн бүрэлдхүүнд

автоматаар орохыг урих болно.


                       50-хэсгийг унших бол эндээс

Галактикийн илгээлтүүд-9

 ГАЛАКТИКИЙН ИЛГЭЭЛТҮҮД

 Тайгета бол Плеядын оддын бөөгнөрөл дэх нэг од юм. Галактикийн илгээлтүүд нь тайгетчууд-плеядчуудын бүлэг ба дэлхийн холбогч Гоша Дужак нарын хоорондын бичгийн харилцаан дээр суурилсан юм. 



Бүлэг 9 

Үхлийн дараахь амьдрал 


Свару: Бүхний үндэс нь толины буюу таталцлын хууль. Та байна, та үелзлийнхээ хэлж өгч буй зүйлийг харж байна. Та бол таны үелзэл. 


Та үелзлийг эзэмшдэггүй. Та бол тэр юм. Таныг үхэхэд үлддэг бүх зүйл бол зөвхөн бидний бие махбодь гэж нэрлэдэг зүйлийн хатуу физик хэсэг байхгүй таны үелзэл юм. Тиймээс та үхэх үедээ харахыг хүссэн зүйлээ л хардаг, учир нь илүү өндөр түвшнүүдэд бүх зүйл хурдан илэрдэг; илэрлийн хурд улам нэмэгддэг. 

Амьдралын дараахь амьдралд буюу дээд астрал ертөнцөд сүнснүүд амрахаар явдаг, бүх зүйл агшин зуурт илэрдэг гэж ярьдаг, учир нь энэ бол Эх үүсвэр юм. Та Эх үүсвэртэй нэг болдог. Та бол Эх үүсвэр. 

Та Эх үүсвэрт оршдог. Эх үүсвэр рүү явдаг үзэл баримтлал бол шилжүүлэлт, хөдөлгөөн, нэг газраас нөгөө рүү шилжих шилжилт. Эх үүсвэр хаа сайгүй байдаг. Бүх зүйл Эх үүсвэр. Өмнө дурьдсанчлан, хүн бүр, ухамсар бүр, сүнс бүр зөвхөн өөрсдийн мэдэрч буй зүйлээ л хардаг. Ухамсарт байгаа зүйл нь өөрийн өвөрмөц давтамжаар тодорхойлогддог ойлголт бөгөөд энэ нь таны харсан зүйл, таны анхаарлаа чиглүүлсэн зүйл, туршлага, бусад хүмүүстэй харилцах харилцааны үр дүн юм. Сүүлчийнх нь дахиад л таны өөрийн тусгал юм. Өөрөөр хэлбэл, сүнс бүр Эх үүсвэр болох эрхтэй.

 Хүмүүс нас барахдаа харахыг хүсдэг зүйлээ л харж, туулах болно. Тэд үүнийг л олох болно. 

Өмнө дурьдсанчлан, өөр бусад газруудад хэдийн мэдэгдэж байгаачлан хэрвээ хэн нэг нь Исуст итгэдэг бол тэр Иисусийг олж харна. 


Хэрвээ хэн нэг нь Аллахад итгэдэг бол тэр Аллахыг олно. 



Хэрвээ нас барсан хүн Вишнуд итгэдэг бол Вишнуг олно. Тэгвэл тэнгэр эсвэл там нь хүн баттай итгэдэг зүйлийн эсвэл гэм буруугийнх нь үр дүн байдаг, тэр түүнийгээ л хүртдэг. Ерөнхийдөө бол сүнс бүрт байдаг сэтгэл санааны хяналт эсвэл ойлголтынх нь ачаар бүх зүйл тохиолддог юм. Та хууль ёсны дагуу явах ёстой газраа очих гэж байгаагаа мэдсэнээр үүнийг хялбархан даван туулж чадна. Гэм буруугийн, кармын үзэл санаа нь сүнсийг буцаж ирэхийг албаддаг шашины итгэл үнэмшлээс өөр юу ч биш юм. Та Эх үүсвэрээс салангид байж чадахгүй, учир нь та Эх үүсвэр, харин Эх үүсвэр хаа сайгүй байдаг. Үүнтэй адил танаас гадуурх бүх ертөнц бол хуурмаг байдал юм. Бүх зүйл таны дотор байдаг. Таны харахыг хүсдэг бүхэн, туршлага, таны бодит байдал, бүх нийтийн хуулиуд зэрэг нь аугаа том хуурмаг байдал юм. Та хайж буй зүйлээ олдог. Иймээс хэний Бурхан бодитой, тэр оршдог эсэх, тэр нь ямар болох, аль хэсэг нь хамгийн чухал, анхдагч нь болохын төлөөх тэмцэл зэрэг нь утгагүй зүйл. Бүх зүйл ойлголт юм. Тиймээс өөрийгөө ажиглаж байгаа нэгнийг, таны сүнсийг эс тооцвол бүх зүйл үнэн эсвэл бүх зүйл худал. Энэ бол болзолгүй цорын ганц бодит зүйл юм. Оюун ухаанаа чөлөөлөөрэй, тэгвэл та бүх матрицаас чөлөөлөгдөнө.

 Гоша: Бид нас барсныхаа дараа Эх үүсвэр рүүгээ явна гэж Та хэлсэн, дээд астрал гэдэг нь бас юу вэ? Энэ нь юу вэ? Эсвэл энэ нь нэг л зүйл үү? 

Учир нь астрал нь дөрөв дэх нягтралтай төстэй байх ёстой, гэтэл Эх үүсвэр бол Эх үүсвэр. Тэр бүхнийг өөрчилдөг, тийм биз дээ? 

Свару: Би зөвхөн тодорхой үгсийг ашиглаж байна, гэхдээ энэ бол миний тодруулах зүйл юм. Тэр газар нь тодорхой үелзэл биш. Эх үүсвэр бол бүх зүйл. Энэ нь бүгд нийлээд үелзлүүд бөгөөд бүгдийг нь та ашиглах боломжтой. Та бүх зүйл болох, бүх зүйл байх үедээ оршин байгаа бүхнийг, үргэлж оршиж байсан зүйлийг ухаарч, ухамсарлаж чадна. Бүх зүйл танд адилхан хялбар байдаг, өнгөрсөн, одоо, ирээдүй холилдож, нэг л зүйл болж нэгддэг. Энэ нь анхдагч Эх үүсвэр бөгөөд таны үхэхдээ очдог газар юм. Бусад хүмүүсээс ялгаатай нь надад энэ газрын тухай бүх ой санамж хадгалагдаж байдаг. Энэ нь бүх зүйл юм. Таны хүссэн бүх зүйл танд байдаг. Таны бодож байгаа бүхэн агшин зуурт илэрдэг. Та бол бүх зүйл. Бүх зүйл таны гарын хуруунд байгаа. Та нар үнэндээ бүхнийг чадагч оршнол. Та л байгаа, зөвхөн та л бүхнийг бүтээсэн гэж та тэнд очоод ойлгодог. Бүтээл дэх хязгааргүйг, орон зай дахь хязгааргүйг, цаг хугацаан дахь хязгааргүйг би хэлж байна. Та тэндээс хэзээ ч явахыг хүсдэггүй, хүсч ч байгаагүй бөгөөд энэ ч бас хэрэгждэг, учир нь та хэзээ ч явж байгаагүй. 



Амьдрал ба төрөл авалт нь хөдөлгөөнт үйл явдлуудын шугаман байдалд ээлжлэн байдаг мэт санагдах багахан хэсгийг нь та нэг л удаа туулж үзэхээр сонгодог. Учир нь Эх үүсвэрээс бүх зүйл цаг хугацаагүй нэгэн зэрэг тохиолддог юм. Бүр цаг хугацаагүй байдал хүртэл шугаман байдалд бас орсон байх хэрэгтэй болдог. Өвөл таныг дулаан хөнжлөөр хучсан мэт хайрын, хязгааргүй байдлын, таны энэ бүхнийг хийснээ бүрэн ухамсарласан байдал нь та бол интеграц ба хайр болох бүхнийг хийсэн зүйлийн бүрэн ухаарал юм. Сайн сайхан ч биш, муу муухай ч биш, та бол бүх зүйл. Үүнийг эндээс та ойлгож, даван туулж, давамгайлж, илүү ихийг эрэлхийлдэг зөвхөн тодорхой туршлагууд хүртэл хязгаарласан үзэл бодлын үүднээс л хамаатай, ач холбогдолгүй ялгаатай байдлууд л юм. Та үргэлж ихийг хайдаг. Яг тэр мөчид та өөрийгөө бүх зүйл гэдгийг, мөн тодорхойлолтоор бол та бүтээлийн эх үүсвэртэй холбоотойгоор бүх зүйл хэвийн, тиймээс эвдэршгүй гэдгийг та ойлгох болно. Бид бүгд Эх үүсвэр мөн. Бид бүгд нэгэн зэрэг бөгөөд цаг хугацаанаас гадуур олон тооны төрөл авалтуудыг туулдаг нэг л хүн юм. Төрөл авалтын дотроос бүх зүйл хачирхалтай шугаман байдаг. Өнгөрсөн ч биш, ирээдүй ч биш. Бүх зүйл байдаг эсвэл бүх зүйл таны үзэл бодлууд юм. Та үлэг гүрвэл эсвэл ирээдүйн харь гарагийн саарал болж төрөл авдаг бөгөөд та үүнийг хийсэн, та хийж байна, та улам их, хязгааргүй ихээр үүн шиг ийм төрөл авч байсан. 



Бүх зүйл нэгэн зэрэг тоо томшгүй их ухамсар, өөрөөр хэлбэл та юм. Та асуудлыг хүсдэг. Тиймээс л та төрөл авдаг. Анхны эх сурвалж байх гэдэг нь максимум, шууд утгаараа, хязгааргүй максимум юм. Энэ нь өөрөө Бурханы үзэл баримтлал; гэвч та туршилтыг хүсч байна, тиймээс байхыг хүссэн газартаа буцаж очдог. Та өөрийн төлөвлөгөөг боловсруулдаг. Амьдралыг туулах нь сайн гэж бодож эхэлдэг. Энэ нь видео тоглоомын программчлал шиг зүйл юм. 



Та амьдралынхаа, гол дүрүүдийнхээ зургийг зурна, тохиолдох зүйл нь үр дүн, ингээд болоо. Тэндээс та бүхнийг үелзлээр шийднэ, шийдээд л мартчихна. Бүхнийг мартахаас эхлээд олон зүйлийг санадаг ч бас л мартдаг тайгетчууд шиг бага зэргийг мартах хүртэл. Дараа нь та тоглоомондоо, төрөл авалтдаа ороод программчлагдсан зүйлийг туулж амсдаг. Гэхдээ энэ бүхнийг та хийсэн. Тэр үзлийн үүднээс Архонтуудын эсвэл рептилоидуудын, эсвэл сансрын лагийн зүгээс сэтгэл зүйн хяналт байхгүй, учир нь тэдгээрийг та л илэрхийлсэн. Ингээд сүнс бүр өөрөө Анхдагч эх сурвалж болохоор ороод бүх зүйл анхдагч эх үүсвэрээс бүтээгддэг гэдгийг мэддэг. Өөрөөр хэлбэл, энэ нь тоглоомын нэг хэсэг юм. Хүмүүс үндсэндээ рептилиодуудыг, плеядчуудыг, чөтгөрүүдийг, дагинасуудыг, бүхнийг илэрхийлдэг. Тиймээс л дээрээс харвал хохирогчид байхгүй. 

Гэхдээ доороос нь харвал хохирогчид бий. Бүгд багтсан. Бүх зүйл бодит, үүний хамт таниас өөр юу ч байхгүй. Та үхэхдээ харахыг хүсдэг зүйлээ л олж харна. Тиймээс л таны аурад наалдсан хий үзэгдлүүд, хүйсгүй оршнолууд, цус сорогчид, бүгд байдаг. Хэн нэг нь биедээ ердийнхөөсөө олон хоргодох зүйлтэй байдаг, хүч хэрэглэсэн үхлээр нас барсан тохиолдолд тэр нас барснаа мэддэггүй. Учир нь бүх зүйл анхдагч Эх үүсвэрээс илэрдэг болохоор бие махбодь амьдарч байхдаа ямар байсан түүгээрээ илэрдэг. Зөвхөн одоо л бие махбодь нь астрал бие гэж нэрлэгдэж байна. Бие махбодь, жишээ нь амьдарч байсан хотынхоо гудамжаар явдаг бөгөөд үхсэн гэдгээ тэр мэддэггүй. Тэр өөрийгөө хувцастай, гуталтай гэж ойлгодог. Учир нь тэр хэт уяатай бодолд автдаг учраас тэр ижил нөхцөл байдлыг дахин дахин мэдэрдэг. Тиймээс л тэд үхсэнээ ухаармагц холбоо байгуулж, бүхэл бүтэн астрал дэд ертөнцийг бий болгож эхэлдэг юм.


 

Тэд нэг ижил гэмтээдэг нөхцөл байдлыг амсч туулдаг тул бүхнийг нөгөө түвшнээс илэрхийлдэг. Үр дүнд нь физик ертөнц оршдог доод астралын ертөнц бараг төгс хуулагддаг, тэдгээрийг харуулж байгаа нас барсан хүний ой санамжаар нөхцөлдсөн хачирхалтай өөрчлөлттэй эсвэл деформацитайгаар зөвхөн илэрдэг. Жишээ нь, тэд орох гэхэд угаалгын өрөөний хаалга хэтэрхий жижиг байдаг. 


Нас барагсад үүнийг хийхийг дахин дахин оролдсоор л байдаг. Ер нь тэр ертөнц бол физик гурван хэмжээстийн шог зураг юм. Гэхдээ үнэн хэрэгтээ, бидний ярьж байсанчлан, тэр ертөнц нягтралын градиентгүй байдаг. Бүх зүйл нэг л янзын, зөвхөн анхдагч Эх үүсвэрийн эсвэл сүнсний хэлтэрхий бүрийн ойлголтоор нөхцөлдсөн байдаг. Тиймээс л 3D, 4D, 5D эсвэл 6D-д градиентууд тохирдоггүй. Тэнд градиентууд байхгүй. Бүх зүйл бүхэл. Бүх зүйл Эх үүсвэр. Зөвхөн сүнс бүрийн ухамсрын ойлгох цэгүүд л гэж байдаг. Оршуулгын газраар, хий үзэгдэлтэй байшингуудаар тэнүүчилдэг хий үзэгдэлтэй доод астрал ертөнцүүд хэрхэн бүтээгдэх нь сүнс тус бүрээс л хамаардаг. Диваажин, Валгалла, Волтавор зэрэг аз жаргалтай ертөнцүүд бүтээгддэг. Тэдгээрийг яаж ч нэрлэсэн тэд бас л бүтээгддэг. Гоша: Тийшээ явахын тулд өндөр үелзэлтэй байх гэсэн нөхцөл хүчинтэй хэвээр үү? Эсвэл тэнд очсон нь таны өндөр үелзэлтэй байгааг илтгэж байна уу? Свару: Энэ нь та хүсээгүй бүхнээ ардаа орхиод хүсч байгаа зүйл дээрээ төвлөрөхөд танд тусалдаг зүйлийн нэг хэсэг юм. Энд таны санаа, таны төвлөрөл чухал. Ямар үелзэл нь нөгөөхөөсөө өндөр тухай бүү бодоорой. 



Гоша: Үелзэл нь таны анхаарал хаашаа чиглэсний үр дүн гэж Та хэлсэн. Гэхдээ таны анхааралд байгаа зүйл та нарын үелзлээс хамаардаггүй гэж үү? Энэ нь тахиа анхдагч уу өндөг анхдагч уу гэдэгтэй адил уу?

 Свару: Та бол бүх зүйл, үелзэл, анхаарлын цэг, ажиглагдаж байгаа зүйл, ажиглаж байгаа хүн юм. Та нэгэн зэрэг тахиа, бас өндөг. Танаас өөр юу ч биш. Ямар ч хуваагдал байхгүй. Зөвхөн та л байна. Та өөртөө хор хүргэхгүйгээр хэн нэгэнд хор хүргэж чадахгүй. Тэр тусмаа тоглоомын хэсэг эсвэл анхаарлын цэг доод талд нь байгаа болохоор та өөрийгөө хамгаалахаас өөр аргагүй.

 Гоша: Өөрөөр хэлбэл, эхлээд яригдсан шиг ямар нэгэн зүйлд ямар нэгэн зүйлийг тулган хүлээлгэдэг зүйл биш юм. Таны ойлголт бол үр дүн; тэр л дараагийн бүх зүйлийг цаашдаа ч хэлж өгдөг юм. Бүх зүйл нэгэн зэрэг болдог тийм биз дээ?

 Свару: Яг тийм. Тиймээс дээрээс, интеграцийн зүгээс оюун ухааны хяналт байхгүй. Энэ нь зөвхөн туршлагын нэг хэсэг төдий юм. 

Гоша: Ойлгомжтой, баярлалаа. Хэн нэг нь ямар нэгэн юманд итгэвэл нас барах үедээ үүнийгээ хардаг гэж Та хэлсэн. Энэ хэр удаан үргэлжлэх вэ? Та өмнө нь хэлэхдээ, бид үхэх үедээ нэг хэсэг итгэл үнэмшлээ харуулдаг, тэгээд дараа нь тэдгээр нь алга болдог гэсэн. 

Свару: Энэ нь цаг хугацааны асуудал биш, учир нь цаг хугацаа ач холбогдолгүй. Та нарын цаг хугацаа гэж нэрлэдэг шугаман үйл явдлуудын хөдөлгөөний ойлголт нь астралд огт өөр байдаг. Тэр нь та нарын сүнс гэж нэрлэдэг өөрийнхөө хэлтэрхий бүрийн хүлээснээс хамаардаг. Та Исуст итгэж амьдралд орох бөгөөд үхээд таныг ажиллаж кармагаа төлөхийн тулд доошоо явах ёстой гэж хэлдэг Исусыг харах үед заримдаа хэд хэдэн дэлхийн төрөл авалт шаардлагатай болно. Та л зөвхөн бүхнийг бүтээдэг гэдгээ та өөрөө, таны сүнс, хэлтэрхий ойлгох хүртлээ хэдэн зуу эсвэл бүр мянга мянган удаа орж магадгүй юм. 

Гоша: Үхлийн дараа сүнсийг Есүсийг харах үзэгдлээс чөлөөлөх ямар нэг зүйл бий юу? Эсвэл сүнс Исустай мөнх үлддэг үү? Сүнс эцэст нь энэхүү үзэл баримтлалын хүлээснээс татгалзахын тулд ямар хүчин зүйлийг хувь нэмэртээ оруулах вэ? Сүнс үүнийг бие дааж хийдэг үү? Амьдралын дараахь амьдралд сүнс бас л эрэгцүүлэн бодох горимд байснаар сүнслэг тэлэлтээ үргэлжлүүлсээр байдаг уу? Сүнс ийм дүгнэлтэнд төрөл авахгүйгээр хүрч чадах уу? Эсвэл дахин шинээр төрөл авах хэрэгтэй болдог уу? 

Свару: Хамгийн өргөн өнцгөөс харвал, аливаа нэг шашины итгэл үнэмшилд сүнс түгжигдсэн гэсэн үзэл баримтлалыг дэмжсэн мөчөөс л ийм үзэл баримтлал мөнх байх болно. Ийм илүү өргөн өнцгөөс сүнс түүнд үүр мөнх түгжигдэх болно. Гоша: Энэ нь намайг бас нэг асуулт руу хүргэж байна. Энд католикчууд үхсэн хүний сүнснүүдийн хойноос залбирдаг. Энэ нь ямар нэгэн байдлаар сүнснүүдийг чөлөөлөхийн тулд ажилладаг уу? Бидэнд ямар санаа байдаг вэ? 

Свару: Үхэгсэд байгаа газартаа л байдаг. Тэдний ярьж байгаа зүйл үнэн. Тэд өөрсдийнхөө оршуулганд ирдэг. Яагаад гэвэл төрөл арилжсан ухамсрын хувьд хамгийн онцгой анхаарлын цэг байдаг. Тиймээс л тэд гэр бүлийнхнийхээ залбиралууд болон гашуудлыг сонсдог юм. Гэхдээ саяхан биеэсээ салсан эсвэл амьгүй болсон хүний ойлголтын үзлээр бол ойр дотныхны болон тахилч нарын залбирал нь тэднийг нас барах үед нь тэдний явсан тухай ойлголтыг улам бэхжүүлж, тэдэнд, жишээ нь Иисусийг харах эсвэл хайхыг ятгахад үйлчилдэг. Тиймээс хэрвээ нас барсан хүн эргэлзээд байвал залбирагсад залбирлаараа тэдэнд замыг нь заадаг юм. Энэ нь сүм хийдүүд, сүнснүүдийг хянахыг хүсэгчдэд тохирдог зам юм. Гэхдээ хэрэв хүн сүнслэгээр өндөр, өөрийгөө хэн бэ гэдгээ мэддэг, юунд итгэж байгаагаа хатуу хянадаг, энэ нь эрх чөлөөтэй байх гэсэн үг, тэр залбирлуудыг нь сонсч, гэр бүлтэйгээ байх боловч чөлөөтэй явах ёстой газар руугаа явна. Тэр залбирлыг үл тоомсорлож харах гэсэн юмаа харах болно. Тиймээс л залбирлууд нь оршуулган дээр мантра шиг давтагддаг, учир нь энэ нь нас барсан хүнд байхгүй санаануудыг нас барсан хүний толгой руу санаа хийж өгдөг зүйл. Залбирал нь мантра юм. Тэр төрөл төрөгсдийнхөө залбиралд итгэдэг ч хүний чөлөөт ухамсар дархлаатай байдаг. Хэрвээ ихэвчлэн ийм байдаг, нас барсан хүн юу ч мэдэхгүй байхад тэр залбирлуудыг сонсдог болохоор тэдгээр нь замаа олоход нь туслах болно. Амьд хүмүүсийн үүрэг бол түүнд хаашаа очихыг хүсч байгаа эсвэл юу харахыг хүсч байгаад нь туслах юм. Тиймээс л аюултай байдаг. Хөтлөгдөөгүй нь юу хийхээ мэдэхгүйгээс тэдгээр эцэс төгсгөлгүй гогцоонуудад гацаж, анхаарлыг нь татсан зүйлд татагдаж үлдэх болно. 

Гоша: Гэр бүлийн гишүүд нь ямар нэгэн зүйл хийж чадах бол залбирахын оронд юу хийх ёстой вэ? 

Свару: Үхэгсэдтэй ярилцах. Тэд одоо чөлөөтэй гэдгийг нь хэлэх, тэдний хийсэн бүхнийг, амьдралд гаргасан алдааных нь төлөө уучилж өршөөх. Энэ нь кармыг чөлөөлдөг. Гоша: Өөрөөр хэлбэл, шашинлагаар бус, харин сүнслэгээр гэрлийн эх үүсвэрээс дээш, шашины дүрүүдийн чанадад хүссэн газар руу нь, тэднийг явахыг хүсдэг газар руу нь чиглүүлж болно гэсэн үг үү? 

Свару: Мэдээж. Энэ бол сайхан санаа. Ерөнхийдөө бол нас барагсадтай ярилцаарай, учир нь тэд сонсдог. Жинхэнээсээ та нарыг төрөл арилжигсад үргэлж хүрээлж байдаг юм. Тэд гудамжаар явдаг. Нэг хэсэг нь нас барснаа мэддэг, нөгөө хэсэг нь үгүй. Гоша: Амьтдад ч ийм зүйл тохиолддог гэж төсөөлж байна. 

Свару: Амьтад ч бай биш ч бай нэг л оршнол, нохой, муур эсвэл бөөс г.м. Энэ нь туршлагын нэг хэсэг, эрэгтэй эсвэл эмэгтэй ч бай. Энэ нь бүгд нэг дор байдаг. Гоша: Бид оршуулгын газар руу явж тэдэнтэй чангаар ярих хэрэгтэй юу?

 Свару: Тийм ээ, яагаад гэвэл тэд хаана ч байсан та нарыг сонсдог. Оршуулгын газарт тэд өөрсдийн гэсэн шалтгаанаар улам их байдаг. Тэд өөрсдийгөө тэнд илэрхийлдэг. Маш ойр дотны хүн хайртай хүмүүсийнхээ дэргэд үргэлж байдаг. Тиймээс тэдэнтэй, ялангуяа саяхан өнгөрсөн хүмүүстэй ярилцахад хаа сайгүй хангалттай байх болно. Гоша: Тэд энд байгаа үгүйг хаанаас мэдэх вэ? Тэдэнтэй ярилцах хэрэг бий юу? 



Свару: Ингэх хэрэгтэй гэдгээ та мэдэрдэг. Та үүнийг зөвхөн нас барагсдын төлөө бус өөрийнхөө төлөө хийдэг. Та өөртэйгөө холбоотой бөгөөд энэхүү холбоос нь нас барагсдад хүрдэг. 

Гоша: Үхэгсэд төрөл авсан хүмүүстэй телепатаар харилцдаг болов уу? 

Свару: Зарим нь тийм, зарим нь үгүй. Үүнд л асуудал байгаа юм. Тэд телепатгүйдээ биш, учир нь түүнийг бид бүгд эзэмшдэг. Хүмүүс түүнийг эзэмшдэггүй гэдэгт итгэдэг болохоор л телепатгүй байдаг юм. Тиймээс л үхэгсэдтэй чангаар ярих шаардлагатай болдог. Гоша: Хэрвээ тэд тэнд байхгүй бол, ямар ч тохиолдолд тэд сонсохгүй биз дээ? Хэрвээ би үхвэл өөрийн цаг хугацаагаа булшинд байхад эсвэл хүмүүсийг сонсч өнгөрөөмөөргүй байна шүү дээ.

 Свару: Тийм шүү. Гэхдээ тэнд цаг хугацаа байхгүй болохоор таны нэг хэсэг эсвэл цуурай гурав дахь нягтралд үлдэнэ, яагаад гэвэл үргэлж байсан бүхэн Эх үүсвэрийн эфирийн үзлээр бол оршихоор ирэх болно. Гэхдээ танд анхаарлын тэр цэг байхаа болино. Оршин байгаа бүхэн бидний цуурай байх болно.

 Гоша: Гайхалтай. Свару, надад нэг асуулт байна. Эцсийн эцэст үхсэн гэдгээ мэдэхгүйчүүд сүнс шиг чөлөөлөгдөх үү? Тэд ингэж дахин төрөл авах уу? Тэд тэндээ үлддэг үү?

 Свару: Тэд физик бие махбодьтой ч үгүй ч хөгждөг. Үүний хамт тэд тэндээ ч үлддэг. Бүх зүйл оршдог... юу ч оршихоо больдоггүй. Юу ч эвдэрдэггүй. Юу ч бүтээгддэггүй. Бүх зүйл байдаг. Энэ нь зүгээр л таны ямар дарааллаар харахыг хүсдэг тэр зүйл л юм. Бидний цаг хугацаа гэж нэрлэдэг алгуур шугаман үйл явдлуудын туршлагыг өөрийн санаагаар хүлээн авч хянаж байгаа цагт хувьсал хаа сайгүй байдаг. Хий үзэгдлийн хувьд дахин дахин орой болгон араасаа гинж чирч, нөгөө л хуучин хаягдсан байшингийнхаа хонгилоор дамжин өнгөрөх нь үүрд үргэлжлэх болно. Гэсэн хэдий ч түүний үзэл бодлоор бол ямар нэг зүйл өөрчлөгдөж, ийм улигт үзэл санааг дахин харуулахгүй байх ёстой. Хувьсал бүр ямар нэг зүйл оршиж, ихэвчлэн мэдлэг ба ухамсрын хуримтлалаар дамжин ямар нэгэн том, ямар нэг өргөтгөсөн зүйл рүү чиглэн явж байдаг гэсэн үзэл баримтлалыг баталдаг. Тиймээс л хөгжил нь цаг хугацааны дэвшилтэй холбоотой байдаг юм. Гэхдээ ийм цаг хугацаа нь бидний ярьж байгаа хүний эсвэл сүнсний үзлээс л оршин байдаг. 

Гоша: Энэхүү үзэл баримтлал ба энэхүү туршлагыг эзэмшдэггүй үхэгсэд хаана байдаг вэ? Тэд хөгждөггүй юм уу? Энэхүү үзэл баримтлал тэдэнд хүрэлцдэггүй юу? Яагаад тэд тэндээсээ чөлөөлөгдөж чаддаггүй вэ?

 Свару: Тэд өөрсдийнхөө төлөө юу хүсч байгаагаа илэрхийлдэг газарт оршдог юм. Хамгийн өргөн үзлээс бол олон сүнс түгжигдсэн байдаг. Сүнснүүдийн үзэл баримтлалуудаас харахад тэд зөвхөн өөрсдийн хувьсал эсвэл дэвшлийг л туулдаг. Ийм үзлийн үүднээс бол хэн ч гээгдээгүй, хэн ч гацаагүй. 

Гоша: Ойлгомжтой. Тэднийг эсвэл биднийг чөлөөлөхийн тулд бид оршуулгын газар руу явж, нас барагсадтай бүлгээрээ ярилцаж болно гэсэн үг үү?

 Свару: Тийм ээ. Гэхдээ нас барсан гэдэг нь та нарт мэдрэмжтэй болно гэсэн үг биш гэдгийг санаарай. Энэ нь: “Би хотын төв рүү, төв талбай руу гартаа мегафон бариад хайрцаган дээр гараад хажуугаар өнгөрч буй хүмүүстэй эрх чөлөөний тухай ярилцахаар явлаа” гэсэнтэй адил. Нас барагсад амьд хүмүүс шиг л хаалттай, учир нь тэд бас л хүмүүсийн адил хүмүүс. 

Гоша: Нас барагсад астралд аз жаргалтай байдаг болов уу? Тэнд байхдаа дасдаг юм болов уу? Свару: Тийм ээ. Нэг хэсэг нь тэндээ амьдардаг. Тэд тэнд байхыг сонгосон. Бусад нь туйлын аз жаргалгүй байдаг. Тэд амьд хүмүүс шиг овог, бүлэг, холбоо, гэр бүл байгуулдаг. Тийм ээ, та нар нас барагсдад зориулж YouTube суваг бий болгож болно шүү дээ. Тийм суваг нь нас барагсдад мегафон бариад талбай дээр хайрцаган дээр гарахаас илүү илүү хүрэх болно. 

Гоша: Ингээд тэд паралель бодит байдлуудад амьдарч байгаагаа яаж мэдэх вэ? 

Свару: Хязгааргүй олон тооны паралель бодит байдал оршдог бөгөөд хамгийн хүчтэй нэг нь материаллаг эсвэл гурван хэмжээст бодит ертөнц гэж ойлгодог тэр зүйлтэй холбоотой байдаг юм. 



Гоша: Нас барагсад нэг нэгнээ хардаг уу? Хоол иддэг үү? Өөрийгөө мэдэрдэг үү? Свару: Тийм ээ. Дээр хэлсэнчлэн, тэд холбоо, овог аймаг зэргийг хэлбэржүүлдэг. Гэхдээ бусад бүх зүйлийн адил тэд зөвхөн ойлгох үелзлийнхээ хүрээнд байгаа зүйлийг л харж чаддаг. 

Гоша: Тэд иддэг үү? 

Свару: Тэдний ойлголтын хүрээнд бол нэг хэсэг нь тийм, зарим нь үгүй. Гоша: Тэд сугаран гарч чадах уу? Тэд харь гарагийнхантай харилцдаг болов уу? Свару: Тэд бүхнийг, бодож чадах бүхнээ илэрхийлдэг. Гоша: Та хэн нэгнийг татаж гаргаж байсан уу? Свару: Миний мэдэхээр үгүй. Гоша: Би тийшээ, тэр ертөнц рүү явмааргүй байна. Свару: Тэгвэл та тийшээ явахгүй ээ. Асуудал юунд байна вэ? Мэдлэг таныг чөлөөлдөг, учир нь та юу хийх ёсгүйг хэдийн мэддэг болсон. Гоша: Хэрвээ дахин төрөл авалтанд итгэдэггүй мөртлөө диваажинд итгэдэг бол хэзээ ч дахин төрөл авахгүй юу? 



Свару: Танд таарах диваажингаа та олно. Тийм ээ, та дахин төрөх болно, учир нь ухаарах илүү их боломжууд диваажингаас нээгддэг. Энэ нь католик шашины хамтын илрэлийн нэг хэсэг юм. Тэд өөрийн замаар, харин та өөрийн замаар явах ёстой. Орчуулсан: Н. Хэнчбиш 

Эх сурвалж: Galactic Messages | Gaia

1-р хэсгийг унших бол эндээс

 https://michid-7.blogspot.com/2023/08/blog-post_23.html

Мягмар Лувсандамба

 

Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц


Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч, эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа өгсөн гэрлийн дайчин, аура буюу гэрлэн бие, далдыг харагч, сүнсэн биений аялагч: - Мягмар Лувсандамба гэж хэн байсан бэ?

1956 онд Британийн Secker & Warburg фирм "Гурав дахь нүд: номыг анх удаа хэвлүүлжээ. Энэ нь ном нь буддизмын тухай хамгийн их борлуулалттай ном болсон бөгөөд өнөөг хүртэл дахин дахин хэвлэгдсэн хэвээр байна.

Билгийн мэлмий ном нь 1950-60-аад онд Европ, Америкийн олон зуун мянган уншигчдад Төвдийн буддизмыг танилцуулсан.

Төвдүүдийн амьдрал, зан үйлийн талаарх маш олон буруу ташаа мэдээлэл байдаг бөгөөд энэ нь барууны хүмүүсд сэтгэл зүйгээр нь тоглож байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг.

Сүүлийн жаран жилийн хугацаанд дэлхийн өнцөг булан бүрийн уншигчид энэ номыг уншаад ямар ч нэмэлт хачиргүй жинхэнэ үнэнг олж мэдсэн байдаг. Коммунистуудад эзлэн түрэмгийлүүлсэн Түвдийн зовлон зүдгүүрийг нимгэлэх сэтгэлийг төрүүлж, заримыг нь Төвд судлаач, заримыг нь сүнслэг хайгуулч болоход хүртэл урамшуулсан бүтээл юм. Номнуудыг зохиогч нь XIII Далай ламын үед амьдарч байсан засгийн газрын тэргүүлэгч гишүүдийн нэгийн хүү Лувсан Дамба байв.

Лувсан Дамба нь хүүхэл ахуй цагтаа Лхас хотод шавьлан сууж хүүхэд насаа өнгөрөөсөн. Тэрээр төвд, хятад хэл, блокоор хэвлэх, модоор сийлбэрлэх урлагт суралцсан байдаг.

Мөн залуу Лувсанг Төвдийн Анагаах Ухаан, математик болон Буддын судрын гүнзгийрүүлсэн сургалтанд тусгайлан бэлтгэжээ. Тэрээр онц хичээнгүй сурагч байсан тул түүнийг дааж авсан лам багш Мингяр Дондовын удирдлаган дор лам хүний бүх амьдралынхаа туршид сурдаг зүйлийг хэдхэн жилийн дотор олох зорилготой эрчимжүүлсэн сургалтыг тусгайлан заалгасан байна.



Мягмар Лувсандамба болон түүний гайхалтай багш Мингяр Дондов нар
13-р далай ламтай хамт авахуулсан ганц зураг.

Мингяр Дондов ховсын аргуудыг ашиглан далд ертөнцийн талаар, билгийн мэлмийг илүү хурдан нээхийн тулд хүүгийн найман насны төрсөн өдрөөр хагалгаа хийсэн байна. Түүний дараа хүний аураг илүү сайн харах боломжтой болжээ. Хагалгааны дараа түүнийг Потала руу дуудаж, XIII Далай ламтай ганцаарчлан уулзаж Лувсанг Түвдийн мэргэн ухааныг дэлхий дахинд тараах нэр хүндтэй их итгэл тэвчээр шаардсан ажлыг даалгасан байна.

Арван хоёр насныхаа төрсөн өдрийн дараахан Лувсан сорил шалгалтанд тэнцэж, анагаах эмнэлгийн санваартны батламжийг авсан.

Арван зургаан насныхаа төрсөн өдрөөр дахин хэд хэдэн нарийн шалгалт өгсний эцэст ламын өндөр зэрэгтэй болов. Түүнийг хамба ламын авшиг хүртэх үед Далай лам дахин дуудаж , одоо түүнийг Түвдээс даруй гарч, Хятад руу явахыг захижээ:

“Гадаадынхны арга барил хачин, хэнийг ч хэт тоож болохгүй. Өмнө нь хэлсэнчлэн, тэд зөвхөн өөрсдийн хийж чадах зүйлдээ л итгэдэг, шинжлэх ухааныхан нь лаборторынхоо өрөөндөө туршиж болох зүйлд л итгэдэг. Гэсэн хэдий ч хамгийн агуу шинжлэх ухаан болох "Өөрийгөө судлах тухай шинжлэх ухаан"-ыг тэд үлдээдэг. Энэ бол чиний зам, энэ дутууг дүүргэхээр энэ амьдралд ирэхээсээ өмнө зам чинь сонгогдсон байсан."

Саяхан Мичиганы их сургуулийн оюутнуудад зориулсан семинарт Билгийн мэлмийг ахуйд ашиглах туршилт хийжээ. Оюутнууд 3дахь нүдний чадвар үнэхээр боломжтой тухай дуу нэгтэй магтаж байв. Мөн хэд хэдэн нэрт эрдэмтэд "Гурав дахь мэлмий" номыг уншсанаар насан туршийнхаа мөрөөдлийн ажлын санааг анх авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Кирил Хоскинс

Төвдийн анагаахын хамба ламтан хэрхэн Англи хүн болсон тухай?

Нийтлэгч Фредрик Ж. Варбург, зохиолчтой анх Лондон дахь хэвлэлийн газарт уулзаж байж. Төвдөд хэзээ ч очиж үзээгүй хүн хачин жигтэй түүхийн тухай нээлттэй ярьж байсан нь хачирхалтай санагдажээ. Ингээд хувийн мөрдөгч хөлсөлсөн гэдэг.

Түвдийн лам Лобсанг Рампаг нэг сарын турш мөрдөн хайсны эцэст Девоншир мужийн Плимптон хотын уугуул, тосгоны сантехникчийн хүү, ахлах сургуулиас завсардсан Кирил Хенри Хоскин болохыг тогтоосон.

Ийнхүү хувийн эрх чөлөөнд халдаж мушгин гуйвуулсан сэтгүүлч нараас зугтаж олон газар нүүсэн байдаг.

Кирил Хоскин (1910-1981)


Гэтэл Кирил Хенри Хоскин 1949 оны 6-р сард шувууны зургийг авах гэж байгаад модноос унаж сэрэхдээ урьдчилан 1 жилийн өмнөөс тохирсноороо сүнс нь солигдож Лувсан Дамбын сүнс Англи хүний биенд нь орсон. Ингээд Англи хүний ​​амьдралын тухай дурсамжууд ор мөргүй арилж, оронд нь Түвд хүний ​​амьдралын бүх дурсамжаар солигдов.

Энэ талаар “Дамбын түүх” номноос дэлгэрүүлж уншиж болно.

Коммунистууд баривчлагдаж, тамлагдаж, сууж явсан машин нь онхолдож тэднээс зугтсан ч ослоор хүнд шархадсан.

Ингээд осолд орсон физик бие нь дараагийн даалгавраа биелүүлж чадахгүй болсон тул үүнд урьдчилан бэлдсэн физик биерүү орсон байна.

Шинэ биений эзэн болох Крил Хоскинтой астралиар олон удаа харилцаж байжээ. Түүнийг модноос унаж ухаан алдахыг зохих ёсоор зааварласан нь төлөвлөгөөний дагуу байж. Ийнхүү түүний сүнс европи биетэй болон ажилдаа ханцуй шамлан орсон.

"Гурав дахь нүд буюу билгийн мэлмий" номоор түүний цуврал номны ажил эхэлсэн байдаг.

Ламтай хамт амьдархуй- (1964) 

Др.Рампагийн олон муурнуудын нэг Фифи Грейвискерсийн түүнд телепатиар хэлж бичүүлсэн ном. Олон хүний боддогчлон амьтад ухаангүй бус. Хүмүүс бид л өөрсдийгөө бусад амьтадтай харьцуулахад хэлгий дүлий авай. Бүхий л амьтад телепатиар харилцаж чаддаг бол хүмүүс ийм чадвараа алдсан. Фифи Др.Рампатай уулзахаас өмнөх амьдралаа ярих агаад тэдний аялал нь тэднийг нэгэн сонирхолтой гэр бүл болгоно.

Дөлийг Тэтгэх нь - (1971) 

"Харанхуйг зүхсэнээс ганц ширхэг лаа асаасан нь дээр" гэдэг. Др.Рампа эхний арван номондоо "лаа асаасан". Энэ нь түүний арван нэгдэх ном. Одоо "дөлийг тэтгэх" буюу амьдралын спиритуал дөлийг тэтгэх цаг. Түүхэн дэх жишээг иш татан дахин төрөлт байдаг болохыг баталсан бөгөөд ийм үйл явцыг илүү дэлгэрэнгүй тайлбарласан. Уншигчдын асуултад ч мөн хариулсан.

Рампа аура, астрал аялал, болор бөмбөлгүүдийн ач холбогдолыг тайлбарлаж ном болгосон нь Түвдийн Буддизм ба Шинэ эриний хоорондох эргэлзээтэй холбоог нэг болгон тайлaхад тус болгоход их зүйлийг хийсэн гайхалтай хүн байсан юм.



Дээрх номнуудыг авах бол 94900088 дугаарлуу залгах юм уу мсж бичээд аваарай. 

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 48 -р хэсэг



 Найзууд аа, бид Антарктик бааз дээр завгүй байлаа. Гараг бүрт байгалийн баялагийн өөрийн гэсэн хязгаарлалт байдаг. Рептилоидууд та бүхнийг байгалийн баялагийн нэг хэсэг гэж үздэг. Рептилоидууд генетик судалгаагаагаа үргэлжлүүлэхийн тулд өөрсдийн колониуддаа та бүхнээс хүлээн авсаар байх болно. Хэн ч тэднийг тэндээс авахгүй ч мэдээж, үелзлээ сольсны дараа тэд Дэлхий гараг дээр дахин төрөл авахгүй. Бидэнд Рептилоидууд Ангараг гараг дээр Рептилиан-Дэлхийн холимог колонийг суулгахын тулд Дэлхийнхнийг хүлээн зөвшөөрөхийг хүлээж байгаа тухай байцаасан албан ёсны байцаалтын тухай бид мэдэж байсан. Хэрвээ Дэлхий гарагийн хувьд танай элитүүдийн төлөвлөгөө нуран унавал тэд өөрсдөдөө зориулж Ангараг гарагийг урьдаас бэлтгэхийг оролдох болно. Хэрвээ Рептилоидуудын колонитой эвсэл найдвартай байвал энэ нь муугүй төлөвлөгөө байж болох юм. Энэ нь хүсэмжгүй хөршүүд байх магадлалтай ч та нар Нарны Системд тэдний байгаатай эвлэрэх хэрэгтэй болж болох юм. Харин одоо тусгайлсан асуултууд руу хандая. 



Айпионик асууж байна: Чи Фукусимын тухай бидэнд юу хэлж чадах вэ? Дөрөв дэх реактор дахь плутони алдагдсан нь аймшигтай юм. Галактикийн Нийгэмлэгийн үйлдлүүд ямар байх бол? 

‒ Айпионик, танай нийгэм тооцоон дээрээ алдсан алдааны үр дүн нь болсон асуудлууд нь арьстны хувьд зөвхөн танай л хариуцлага юм. Та нарыг арьстан гэж хүлээж авахын тулд та нар өөрсдийгөө насанд хүрэгчдийн хамгаалалт, удирдлагагүй нялх хүүхдүүд шиг авч явдаг бус, харин өөрсдийн үйлдлүүддээ хариуцлага хүлээдэг гэдгээ батлах шаардлагатай. Одоо хэн гэдгээ буюу “насанд хүрэгчид” үү эсвэл “хүүхдүүд” үү гэдгээ өөртөө тооцоолж, шийдэж сурах ёстой бодит байдал юм. Та нарын сонгосон эрх баригчид хэт элит болсон болохоор Галактикийн Нийгэмлэг үелзлийн нэг дэх түвшинд бэлэн байх хүн амын арван хувийн амьдралыг хөнгөвчлөхийн тулд шинэ колоний оршин суугчдыг өмгөөлөх болно. Плеядчууд танай шинэ хотууд баригдах үлдсэн бүс нутгууд дахь үр дагаваруудыг саармагжуулахын тулд хэдийн зааварчилгаа авсан. Тектоник хөдөлгөөнүүдийн үйл явцад булагдсан атомын станциудын бүх радиацийг гарагийн магма шингээх болно. 

Хозэ асууж байна: Паранормаль илрэл гэж юу вэ? Энэ Рептилоидуудын ажил мөн үү?

 ‒ Жозеф, паранормаль илрэлүүд гэдэг нь гурав дэх хэмжээст тохиолддог абнормаль үзэгдэл. Сансрын хөлөг харагддаг болох, хиймэл объект хана нэвт проекцлогдож био холографийн аргаар объектуудтай харилцан үйлчлэлцэж эсвэл нисэх зэрэг нь гурван хэмжээст ертөнцийн дэвшилтэд шинжлэх ухааны бүтээлүүд. Тархины илүү хөгжсөн идэвхижилтэй, генийн гаж үзэгдлээс болоод хачирхалтай үзэгдлүүдийг харах, параллель Орчлон ертөнцийн дүр зургийн гэрч болох чадвартай эсвэл холын ажиглагчид болдог ч үүнийгээ хянаж чаддаггүй бөгөөд хэрхэн ойлгох эсвэл иймэрхүү төрлийн мэдрэмтгий байдалтай хэрхэн харилцан үйлчлэлцэхээ мэддэггүй хүмүүс байдаг. Бүх тохиолдлуудад тийм хүмүүс юу харж байгаагаа, яагаад үүнийг харж байгаагаа, эдгээр үйл явдлууд нь хаана болж байгааг ойлгодоггүй юм. 

Нэг найз маань асууж байна: Би гэр бүлээ аюулгүй гэж үзсэн газартаа аваачихаар төлөвлөж байгаа. Хэрвээ танай флотод бидэнд туслах тушаал өгвөл таныг гэж бид яаж мэдэх вэ? Рептилоидууд ба тэдний Саарлууд ч тэнд байна шүү дээ. 

 ‒ Найз минь, КБ та нарт хэдийн тайлбарласан гэж бодсон юм. Гэхдээ тэнд юу ч байсан, амьд үлдсэн хүмүүсийг аврахыг оролдох ямар ч хөлөг Рептилоидуудынх биш гэдгийг та нар мэдэх ёстой. Тэд гуманоидуудын колонид хөндлөнгөөс шууд оролцох эрхгүй гэдгээ тэд мэднэ, энэ талаар санаа зовох хэрэггүй. Галактикийн Нийгэмлэгийн заавраар энд Плеядууд, Андромеда, Альдебаран, Сириус, Камелопардалис, Алкаидын хөлгүүд, Крулианчууд болон бусад нь байрладаг бөгөөд ажлаа үргэлжлүүлэх болно. Рептилоидууд энэхүү ажиллагаанд оролцохгүй, яагаад гэвэл тэднийг хүндрэлгүйгээр барих болно.

 Йорик асууж байна: Чи хүмүүний үр хөврөлд сүнс ордог нарийн цаг эсвэл үеийг тайлбарлаж өгч чадахсан болов уу? Одоо хүмүүст байгаа төрөлтийг хянах ба ашиглах аргуудын тухай ярихад, аборт зөвшөөрөгдөх болов уу? Биднийг бүхний төлөө дахин өршөөгөөрэй, гэхдээ аборт нь хүмүүст үргэлж байдаг дадал болчихоод байгаа юм. 

‒ Йорик, ураг хэлбэржиж эхлэх үед л түүнд төрөл авах боломжийг хүлээж байдаг сүнс байж болно. Гэхдээ, үнэн хэрэгтээ, сүнс Дэлхийн хүний үр хөврөл рүү 90-120 хоногт шилжин ордог, яагаад гэвэл энэ хугацаанд тархи өдөөгдөхөд бэлэн болно. Ямар ч тохиолдолд, аборт зөвхөн аргагүйдсэн тохиолдолд л авч үзэх ёстой зүйл. Хариуцлагагүй байдал эсвэл зөв бус төлөвлөлтөөс болж жирэмсэлтээс ангижрахыг оролдох хэрэггүй. Чамд одоо эргэлзээ үлдээгүй гэж би найдаж байна. Өнөөдөр би эрт явах ёстой, яагаад гэвэл Антарктик дэх бааз дээр их завсарлагатай тусламжийг би төлөвлөсөн. Тэнд одоо зуугаас илүү сансрын хөлөг байгаа. Хэд хоногоос уулзъя. Найзууд аа, болох үйл явдлуудын тухайд бүү санаа зовоорой, Орчлон ертөнцөд бүх зүйл мөчлөгтэй. Хэрвээ та нар Нарны эргэн тойронд хэдэн эргэлт хийж эхэлбэл энэ нь зөвхөн та нарын хөгжлийг ухраах болно. Та нар төрөл авсан ч бай үгүй ч бай өөрийнхөөрөө, хөгжлийн ерөнхий гинжин хэлхээний хэсэг болдог ухаалаг бодгалиуд болж үлддэг. Мод гэрэл гаргаж эхлэхийн тулд түүнийг шатаах хэрэгтэй; ухаалаг оршнолууд гэрлийг аяндаа л гаргадаг. Био-гэрэл танай гараг дээр гэрэлт цох хэлбэрээр оршдог, түүнчлэн гэрэлтдэг далайн олон оршин суугчид байдаг. Энэ нь органик гэрэл ялгаруулагч эсүүд, бүх амьд оршнолуудад биологиор ирдэг ч аурад оршдог. Гурав дахь хэмжээст оршдог гэрлийн долгионуудын урт нь дөрөв дэх хэмжээсийн гэрлээс ялгагддаг. Та нар гурав дахь хэмжээст гэрэл ялгаруулах чадвартай оршнолуудтай тааралддаг; тэдгээр нь зүгээр л гэрэлт цохнууд шиг гэрэлтдэг. Бүх зүйл геномд бичигдсэн байдаг. Шууд утгаараа бол хөгжсөн генетикийн тусламжтайгаар та нарын замыг гэрэлтүүлэх цэцэгнүүдийг та нар бүтээж чадна. Та нар олон сонирхолтой зүйл олж харна; та нар зөвхөн Орчлон ертөнцийг таньж мэдэх анхны алхмыг хийж байгаа нь тэр юм.

49-хэсгийг унших бол эндээс   https://michid-7.blogspot.com/2024/12/49.html

Галактикийн илгээлтүүд-8

 


ГАЛАКТИКИЙН ИЛГЭЭЛТҮҮД



 Тайгета бол Плеядын оддын бөөгнөрөл дэх нэг од юм. Галактикийн илгээлтүүд нь тайгетчууд-плеядчуудын бүлэг ба дэлхийн холбогч Гошиа Дужак нарын хоорондын бичгийн харилцаан дээр суурилсан юм. 

Бүлэг 8 

Харь гарагийн арьстнууд 

Гошиа: Сайн байна уу, Свару. Өнөөдөр маш сонирхолтой сэдвийг эхэлцгээе. Энэ бол харь гарагийн арьстнууд. Ерөнхий асуултаас эхэлье. Тэд хичнээн байдаг вэ? 


Гуманоид хэлбэртэй нь хэд вэ? 

Свару: Сайн уу, Гошиа. Өмнө ярьсан зүйлээ үндсээс нь эхэлье. Амьдрал бол Дэлхийгээс ч өөр газар байдаг зүйл. Амьдрал хамааралгүй зүйл биш. Орчлон ертөнц дэх амьдрал бол хэвийн л зүйл. Бүх зүйл амьдрал. Бүх зүйл ухамсар. Хэн харж, ажиглаж байгаагаас хамаарч өөр өөр байдаг зохиомол шинж чанарын тогтолцооны дагуу зөвхөн тодорхой өнцгөөс түүнийг амьдрал гэж тайлбарладаг. Хайрга чулуу амьд. Ус амьд. Амьдрал хэрхэн тодорхойлогддог дээр тулгуурлаж хогийн саванд хэвтэх хагарсан шилний хэлтэрхий ч амьд. Энэ нь биологи биш энэ бол ухамсар юм. Шилний хэлтэрхий нь ухамсрыг шил бүхэл байсан гэдгээс ч бага татдаг. Хэлтэрхий ашиггүй болохоор анхаарал алддаг. Үүний нэгэн адил анхаарал алдсан бүх зүйл устаж, объектоос дахин потенциал энерги болж хувирдаг. Бүх зүйл ухамсар бөгөөд ухамсраас ялгардаг. Орчлон ертөнцөд хаа сайгүй амьдрал бий, учир нь амьдрал бол орчлон ертөнц юм. Шөнийн тэнгэрт гэрэлтдэг тэдгээр бүх одод дээр амьдрал байдаг эсэхийг бүү асуугаарай. Одод дээр амьдрал байдаг болохоор өөрсдөө л оршин байдаг юм. Гуманоид арьстнууд нь норм байдаг, тэд хамгийн тархмал нь. Хүмүүсийг үндэс нь гэж хүлээн авснаар галактикийн энэхүү квадрантад доод тал нь хүмүүстэй төстэй янз бүрийн арьстнуудын төлөөлөгчидтэй 400 000 соёл иргэншил байдаг. 


 Бүгд, эдгээр 400 000 соёл иргэншил нэг бүр нь багахан физик онцлогууд ба авъяас чадвар эсвэл ДНХ-ээрээ нэг нэгнээсээ ялгардаг. Гэхдээ зарчмаараа бол тэд бүгд хүмүүс шиг харагддаг. Эдгээр 400 000 соёл иргэншлээс эхлээд бас л хүмүүс шиг харагддаг тоо томшгүй олон өөр бусад руу шилжинэ, гэхдээ тэдгээр нь хүмүүстэй адил байхыг зөвшөөрдөггүй ямар нэг зүйлээрээ хэдийн тодорхой ялгагддаг. 

 Жишээ нь: Диеслиентиплекс-арктурчууд 


Андромедчууд 


Сасани

 Сороидс

Бас тоо томшгүй олон бусад арьстнууд байдаг. 


Мууран төрхтэй, Нохойн төрхтэй


 Шавьжны төрхтэй Зааны төрхтэй

 Тэдний нэг бүр нь шинжлэх ухаан ба нийгмийн хөгжлийн янз бүрийн түвшинд оршдог. Плеядууд дээр аж үйлдвэрийн өмнөх үе шат дээр оршдог олон тооны соёл иргэншил бий. Нэг хэсэг нь дөнгөж сая хүрдийг нээсэн. Эсвэл галыг. Бусад нь чулуун, хүрэл зэвсгийн үеийн зуунуудад эсвэл дундад зууны үед оршдог. Та оршин байдаг соёл, зан заншил, гол дүрүүдийн асар олон төрлүүдийг судалж, ажиглахаа хэзээ ч дуусгаж чадахгүй. Би тэрбум тэрбум, их наяд их наяд соёл иргэншлүүдийн тухай ярьж байна. Дэлхий чулуун зэвсгийн үед байхдаа нэг үзлээр бол тав дахь нягтралд, нөгөө үзлээр бол хоёр дох нягтралд оршдог байсан. Дэлхий дээрх энэ сэдвийг судлаачдын итгэдэг шиг бүх зүйлийг хялбархан каталогжуулах боломжгүй. Олон арьстан зүгээр л мэдэгдэхийг хүсдэггүй. Тэд аюул заналхийллийг олж хардаг. Тэдэнд нууц байх нь таалагддаг. Тэднийг оруулахыг тэд хүсдэггүй. 

Жишээ нь, Та Солатчуудын тухай сонсч байсан уу? Бас нэг асуудал байна. Холливуд уран зөгнөл, зохиомол зүйлийн үзэл баримтлалаа тулгаснаар тэдний хэдийн сүйрүүлсэн бусад арьстнууд байдаг. Соёл иргэншил, тэдгээр нь хичнээн ч байсан дурсгалт зүйлээс ч илүү зүйл юм. Хүмүүс Плеядууд дээрх бүх соёл иргэншлүүд дэвшилттэй гэж ойлгодог. Плеядчууд нь хайрын ба гэрлийн өндөр нягтралуудад гэрлийн бөмбөлгүүдийг төлөөлдөг. Гэхдээ тэнд феодалын, бас илүү эртний соёл иргэншил олон байдаг.


Плеядууд дээр шүү дээ. Тэд од хоорондын ах эгч дүү нарынхаа тухай юу ч мэдэхгүй. Тэд ч бас шөнийн тэнгэр рүү ширтэж, тэнгэр дээгүүр нисч, шөнө гялалздаг тэр бяцхан гэрлүүд юу болохыг гайхдаг. Тэд тэдгээр оддын тухай түүх, домгуудыг бүтээдэг. Бас манай хөлгүүдийн тухай. 

Гошиа: Бүр тав дахь нягтралд уу? 

Свару: Бүр тав дахь нягтралд. Тэдний нягтралууд нь техникийн дэвшилтэй адил зүйл биш. Тэд сүнслэг хөгжил дэвшилтэй илүү холбоотой байдаг. 

Гошиа: Плеядуудад од хоорондын арьстнууд хичнээн байдаг вэ? Свару: Ойролцоогоор 11 од хоорондын арьстан бий. Жишээ нь, Атлас гарагийн Моллусчуудын арьстан байна.


Моллусчууд бол сүнслэгээр хөгжсөн хүмүүс; хүн ам нь их биш. Тэд од хоорондынх биш. Оюун ухаан хүрэлцэхгүйгээс бус, мөн харилцаа байхгүйгээс бус. Энэ нь тэдний өөрсдийнх нь шийдвэр. Тэд маш сайн бодсон, маш чухал ямар нэгэн зүйлээр шалтгааныг тодорхойлсон. Яах гэж од хоорондын байх юм? Тэд бусад арьстнууд шиг бие махбодь дээр төвлөрдөггүй шүү дээ. 

 Гошиа: Өөрөөр хэлбэл, тав дахь нягтралд од хоорондын биш арьстнууд байдаг. Тав дахь нягтрал хүрэл зэвсгийн үед ч байж болдог нь сонирхолтой юм. 

Свару: Тав дахь нягтралын асар олон арьстан, 99,9999% нь, нэг бүр нь өөр өөрийн шалтгаанаар од хоорондынх биш байдаг. Олон арьстан нэг л шалтгаанаар логиктой байдаг. Бусад нь од хоорондынх болохын тулд технологийн ба сүнслэг түвшинд хүрдэггүй. Од хоорондын байхын тулд технологи нь сүнслэг байдалтай зөв хорших ёстой. Эсрэг тохиолдолд та зүгээр л од хоорондын болж чадахгүй. Эсвэл өөрийнхөө итгэл үнэмшлээр. Шаардлага байхгүй. 

 Гошиа: Тав дахь нягтралд байх нь өөрөө тодорхой сүнслэг түвшинг баталгаажуулдаг гэж би бодсон юм. Дэлхийн гурав дахь нягтралын үүднээс бол мэдээж, тийм. Тав дахь нягтралын үүднээс үе шатууд ба сүнслэг хөгжил бас байдаг бололтой. Ямар нэгэн том зүйл үргэлж байдаг. Плеядуудын арьстнууд руу эргэж очъё, тэнд од хоорондын 11 арьстан байдаг. Энэ нь ямар арьстнууд байдгийг дурьдаж болох уу, Та юу гэж бодож байна? Свару: Тэгье. 



 Гол арьстнууд нь: 

Альциона: Йена; 

Стеропа: Саук/Мес’Ваки (Сауричууд); 

Астеропа: Элох/Элохууд/Наф/Элиос; 

Меропа: Геадичууд (мууран төрөл); 

Меропа: Ашандс Лиричууд (хүн төрөлтөн); 

Тайгета: Тайгетчууд; 

Плейона: Солатчууд; 

Атлас: Атлантчууд/Моллусчууд; 

Электра: Энганчууд; 

Келено: Селестчууд буюу Цэнхэрүүд; 

 Майя: Майячууд/Моллусчууд/Хопичууд. 

Энэ нь үндсэн арьстнууд бөгөөд тэдний хувилбарууд ч бий. Хэрвээ бид үүн рүү гүнзгий орвол тэд мянга мянгаараа байх байсан юм. 

Гошиа: Тэд бүгд гуманоидууд уу? 

Свару: Нэг хэсэг нь бусдаасаа том ч ерөнхийдөө бол тийм. Тэд эерэг Саурчууд. Нөгөө нь мууран төрлийнх. Гуравдахь нь Лиричүүдтэй илүү ойрхон.

 Гошиа: Гэхдээ Саурчууд нь рептилоидууд биз дээ? 



 Свару: Тийм ээ, Саук эсвэл Мес’Ваки. 

Гошиа: Өөрөөр хэлбэл, рептилиодын арьстнууд Плеядууд дээр байдаг юм уу; тэд эерэг үү? 

Свару: Тийм ээ. Тэд Саурчууд гэдэг нь тэд сөрөг гэсэн утгатай биш.

 Гошиа: Тэд рептилоидууд-Луунуудтай ямар нэгэн хамааралтай юу? Альфа Луунуудтай? 

Свару: Альфа Луунууд эерэг. Тэд Плеядууд дээр оршдоггүй. Гэхдээ тийм, сөрөг Альфа Луунууд байдаг ч тэд үргэлж эерэг Альфа Луунуудын хяналтан дор байдаг юм.

 Гошиа: Ойлгомжтой. Плеядууд дээрх Саурчууд Плеядуудын гадна оршин суугчидтай ямар нэгэн хамаатай юу? 

Свару: Тийм ээ. Бүх арьстнууд гадаад ба дотооддоо төрөл садантай байдаг. 

Гошиа: Тань шиг мөртлөө зөвхөн сөрөг Нордикууд гэж байдаг уу, хэлээд өгөөч. 

Свару: Мэдээж, тийм. Бидэн шиг харагдахын тулд хийсэн хиймэл клон олон тоогоороо байдаг. Гэхдээ тэд бид биш. Тэд сөрөг хөтөлбөрүүдэд зориулагдсан. Хар даа, од хоорондын бус арьстнуудын тухай ярих юм бол, жишээлбэл, Атлас дээр бид Моллусчууд буюу од хоорондын бус арьстнууд байдаг. Гэхдээ Майя гараг дээр 

Майя-Моллусчууд гэж нэрлэгддэг өөр Моллусчууд байдаг. Тэд хэдийн од хоорондынх бөгөөд энэ нь нэг л арьстан юм. Майя нь “i” (Maia) үсэгтэй бол энэ нь Нарны систем дэх гараг гэсэн утгатай, Maia, M45. Майя нь “y” (Maya) үсэгтэй бол энэ нь арьстны, хүмүүсийн нэр юм. 

 Гошиа: Ойлгомжтой. Майя Хопичүүд нь манай Майя ба манай Хопичуудтай ямар хамааралтай вэ?

 Свару: Энэ нь тэд юм, эндээс л энэ нэр үүссэн. Энэ нь тэд анхнаасаа тэндээс ирсэн юм. Тэдэнд Дэлхий дээр байсан зүйл нь колониуд байсан. 

Гошиа: Бие махбодиороо орчин үеийн Майячууд ба Хопичуудтай адилхан уу? 

 Свару: Тэд бараг адилхан харагддаг. Миний ойлгож байгаагаар тэд нэг нэгэнтэйгээ харилцахаа больсон. Мезо Америк дахь Майя соёл иргэншлийн тухайд бол тэд хоёр байдаг. Хүмүүний шинжлэх ухаан зөвхөн нэгийг нь л хүлээн зөвшөөрдөг. Анхдагч од хоорондын Майя байдаг. Тэд ардаа байгууламжууд болон олон үр нөлөөг орхиод гэртээ харьсан. Дараа нь прото-Майя ирсэн; тэд барилга байгууламжийг булаан авч, ёс заншлыг нь эзэмшиж, харин тэдгээрийг буруу тайлбарлаж байсан; тахил өргөх гэх мэт. Ийм зүйл Египтэд тохиолдсон. Христийн өмнөх 50 жилийн өмнө Юлий Цезарь Египет рүү довтлох үед агуу фараонуудын үеийн Египетийн соёлд яг ийм зүйл тохиолдсон юм. Юлий Цезарь зөвхөн тэнд байсан зүйлийг эзэмшиж, Ромчуудаас өмнө тэнд оршин байсан соёл иргэншлийн талаар өөрсдийн тайлбарынхаа үндэс болгож авсан. Сфинкс ба пирамидууд нь орчин үеийн Майягаас өмнө байсан Майячуудын байгууламжууд шиг египетийн сонгодог соёл иргэншлийн өмнө бий болсон юм. 

Гошиа: Прото-Майя хаанаас гарч ирсэн юм бэ? 

Свару: Тэднийг хүрээлсэн толтекууд, ольмекууд, ацтекууд зэрэг соёлуудаас гаралтай. Гошиа: Харин Хопичууд? Тэд ямар хамааралтай вэ? Яг ийм зүйл тохиолдсон уу? Учир нь дээр дурьдсан тайлбарт ингэж бичигдсэн; Майячууд болон Хопичууд хамтдаа дурьдагддаг. Хопичууд Аризонд байдаг. 

Свару: Нэг хэсэг нь гэр рүүгээ харьсан, бусад хүмүүс нь тэндээ нас барж Дэлхий дээр дахин төрөх мөчлөгт нэгдсэн. Гурав дахь нь бусад соёлуудтай нэгдсэн эсвэл бусад соёлуудыг олсон.

 Гошиа: Өөрөөр хэлбэл, Аризоны Хопичууд бас л Майя гарагаас ирсэн үү?

 Свару: Тийм ээ.

 Гошиа: Хүмүүс Элох, Элохчуудын талаар асуудаг. Тэд Библи дэх Элохимд ямар нэгэн хамааралтай юу? 

Свару: Тэд бас л нягт холбоотой. Миний хуваалцсан зүйлийн ихэнх нь Дэлхий дээр байдаг мэдлэгтэй сүлжилдэж бодлуудаар дүүрдэг. Элохим нь тэнд байсан болохоор тийм нэртэй юм. Яагаад гэвэл тэд Элохим юм. Унасан сахиулсан тэнгэрүүд болон бүгд тэдэнд хамаардаг. 

Гошиа: Библи дэх Элохимууд нь Элохим мөн болох эсэх нь надад тодорхойгүй байна. Свару: Элохим, тийм ээ. Гэхдээ бүх зүйл маш төвөгтэй. Учир нь тэд агаарын арьстнууд гэдгээс үүдэлтэй юм. Элиос нь зарим нь бурхад, зарим нь түрэмгий, муу ёрын сүнс гэж үздэг сүнс юм. Гэсэн ч тэд ихэнхдээ хүмүүс. Тэдний олонхи нь эрт дээр үед хүн төрөлхтөнтэй холбоотой байсан нь үнэн юм. Тэднийг унасан сахиусан тэнгэрүүд ба чөтгөрүүд гэж хүлээж авдаг. Үнэн хэрэгтээ тэд хэд хэдэн плеядуудын арьстныг төлөөлдөг. Бусад төрлүүд рүү эргэж ирсэн эерэг Сауричууд юм. 

Гошиа: Альфа Луунууд, Луунууд ба рептилоидуудын хооронд ямар ялгаа байдаг вэ? Тэд нэг гэр бүлд харьяалагддаг уу? Тэд шатлан захирах ёсных юм уу?



 Свару: Тэд бүгд Сауричууд эсвэл рептилоидын арьстнууд. Тоолшгүй олон рептилоидуудын арьстнууд байдаг. Доор үндсэн мөчрүүд эсвэл төрлүүд өгөгдсөн. Хүснэгт бүрэн биш. Тэр үндсэн төрлүүдийг харуулж байна. Гэхдээ ямар нэгэн төсөөлөл өгдөг. 

Гошиа: Серафимууд нь бас рептилоидууд уу? 

Свару: Тийм ээ. 

Гошиа: Тэд христийн шашин ба иудаизмд сахиусан тэнгэрүүд байсан гэж би итгэсэн шүү дээ. 

Свару: Тийм ээ, мэдээж. Энэ нь христийн соёлд рептилоидуудыг оруулсан хэрэг юм. Серафимууд бол далавчтай рептилиодууд. Тэд эерэг ба сөрөг байдаг. Серафим-Луунууд нь сөрөгөөс гадна ямар нэгэн өөр байсныг би хараагүй бас сонсоогүй. 

 Гошиа: Тэд Тайгетчууд болон бусад үндэстнүүдийг, Альфаг хэрхэн хүлээж авдаг вэ? Тэд та нарт, харин та нар тэдэнд хэрхэн ханддаг вэ? 

Свару: Эрт цагаас, мянга мянган шугаман жилийн өмнө тэд Холбооны арьстнуудтай хамтардаг бас хүндэлдэг. Сэтгэл зүрхний харилцаа, харилцан хүндлэл. Бид олон удаа хамтарч байсан. Ерөнхийдөө, тэд асуудал юм. Гэхдээ бүгд л сөрөг Альфа-Луунуудыг тусгаарласан бүлэглэлүүд хэвээр үлдсэн. Гэхдээ эерэг Луунууд тэднээс зайгаа барьдаг. Тэдний араас ангуучилдаг. Альфа-Луунууд бол сансарт учирч болох хамгийн гайхалтай бүтээлүүд буюу оршнолууд юм. Галаар тургидаг хөлөгтэй, гурван давхар байшин шиг өндөр гүрвэлийг дийлнэ гэдэг хэцүү. Урманчууд бол зонхилох муурны төрөл юм. Тоо томшгүй олон төрлүүдийн нэг нь. Альфа-Луунууд зонхилох рептилоидууд эсвэл мөлхөгчдийн арьстан байдагтай адил Урманчууд ч бас муурын зонхилох арьстныг төлөөлдөг. Гарал үүсэл нь Вега од. Лира ба Авалон гарагууд. Альфа-Луунуудад ч галактик даяар колониуд байдаг. Ялангуяа энэ квадрантад. Урманчууд Лиричуудын гарагийнх гэдгийг анзаараарай. 

Тэд хамтдаа оршиж, хамтран ажилладаг. Нэг нэгэндээ нөхөрсөг ханддаг. Тэд мянга мянган гараг дээр колониудтай. Ялангуяа том колони нь Сириус А дээрх том колони нь Вега-ийн дараа ордог юм. Урьд өмнө нь Урманчууд маш түрэмгий байсан; одоо тэд амгалан тайван бөгөөд сүнслэг. 


Урманчууд нь Нэгдмэл Гарагуудын Холбооны гишүүд юм. Тэд хоёр хөл дээрээ явдаг арслан эсвэл бар шиг харагддаг. Богино хөлтэй, урт цээжтэй. Заримдаа сүүл нь үзүүртэй бөмбөлөгөн үстэй байдаг. Ихэнхдээ телепат хэлтэй. Гэхдээ тэд тийм сайн хэлдэггүй ч ярьдаг. Махчин оршнолууд боловч хиймэл мах үйлдвэрлэдэг. Тэд ан хийхээ больсон. Сансрын хөлгүүдтэй. Хөлөг нь бүтэн U үсэг шиг урт харагддаг.

Сайн өнгөлсөн, металл. Тийм хөлгүүд хэд хэд байдаг. Хөдөлгүүрүүд нь ард талдаа байдаг. Орон зайг гажуудуулж чадна. Хөлөг нь цэвэр од хоорондынх. Урманчууд хоорондоо маш нягт бөгөөд бусад мууран арьстнуудаа хүндлэхэд тусалдаг. Дэвшилтэд бөгөөд сүнслэгээр өндөр оршнолууд. Хэт их хайрлагч, энэрэнгүй оршнолууд. Үүнийг үл тооцвол тэд догшин дайчид. Альфа-Луунууд хүртэл айдаг тийм догшин. Сириусчууд. Яг плеядчууд шиг. Энэ нь нэг арьстан биш. Энэ нь тоолшгүй их арьстнуудын цогц юм. Тиймээс тэдний талаар олж мэдсэн зүйл нь маш их ялгаатай байдаг. Сириусчуудын бүх оддын үрс гуманоид хэлбэртэй байдаггүй. Дэлхийд хамгийн их танигдсан, хамгийн ойрхон нь халим хэлбэртэй байдаг юм. Дельфинүүд, халимнууд. Сүнслэг байдлын нэр томъёонуудаар бол тэд хүнээс илүү дэвшилттэй байдаг. Нарийн төвөгтэй соёл иргэншил байгаа нь дэвшилттэй ижил утгатай гэсэн үг хараахан биш юм. Тэдэнд соёл иргэншил хэрэггүй. Түүнээс тэдэнд ямар ч ашиг байхгүй. Тэдний дотоодод бүх зүйл бий. Өөрсдийн харилцаа, өөрсдийн ертөнц, өөрсдийн бүх зүйл. Тэд Эх үүсвэрт ойр, маш хүчтэй холбоотой. Тэднийг Тиамат, Дэлхий, Эрра, Теммер болон өөр бусад олон ертөнцөд тарьсан. Египетийн соёл иргэншлийн үндэс болгож авсан арьстныг би хамгийн нөлөөтэй нь гэж тооцдог. Гэхдээ энэ нь пирамидууд болон Сфинксийн дараах үе шат юм, учир нь тэд Холбооны конгломератыг байгуулахаас өмнө байсан. Исида буюу Иштар нь Сириустай хүчирхэг холбоотой байдаг.

Тэр нь сириус эмэгтэй гэж алдаатай дүрслэгдсэн юм. Исида сириусчуудтай л ажиллаж байсан бөгөөд тэд ч түүнийг маш их хүндэлдэг. Энэ нь Сириус А, түүнчлэн олон гарагууд дээр үндэслэгдсэн соёл иргэншил юм. Энэ нь цэнхэрдүү арьстай дэвшилт гуманоидууд. Ерөнхийдөө сириусчууд нь нэг төрөл зүйл биш юм. Энэ нь бүгд оддын үрстэйгээ төрөл зүйлсийн конгломерат болдог. Сириусын рептилоидууд нь хүртэл эерэг байдаг. Сириусын Урманчууд бас байдаг. Соёл иргэншилтэй өөр бусад дэвшилт арьстнууд байдаг. Тэд цэнхэр арьстай бөгөөд тэд Андромедчууд ба Селестчуудтай холбоотой байдаг. Өөр бусад төрөл зүйлс ч байдаг. Сириус В дээр ялангуяа асар том шумбагч соёл иргэншлүүдтэй усан төрөл зүйл байдаг.

 Гошиа: Тэд хүйсээрээ ялгаатай юу? Тэд үрждэг үү? Свару: Сириус А дээрх хөлөгтэй дийлэнх Сириусчууд нь бэлгийн замаар үрждэг. Тэд бүгд хагас усны оршнолууд бөгөөд ихээс дунд хүртэлх хэмжээний тоо бүхий хоёр нутагтан амьтдын гентэй.


Сириусын оршнол бүр усан биш. Гэхдээ ихэнхдээ тийм. Энэ бүсэд усан гарагууд давамгайлдаг. Тиамат ийм байсан бөгөөд Теммер гараг одоо яг ийм байдаг хэдий ч Теммер гараг дээр олон тооны арлууд байдаг. 

Гошиа: Тэд Мали дахь Догончуудын үлгэр домгуудтай холбоотой юу? Догончуудад Сириус А ба В-ийн Сириусчуудын тухай домгууд байдаг. Догончууд Сириус С байдаг гэж баталдаг. 

Свару: Тийм ээ. Бүх Дэлхий дээр анагаах ухаан, урлаг, архитектурыг суулгаж өгсөн дэвшилтэд усан оршнолуудын тухай домгууд бий. Дэлхий нь зөвхөн Сириусчуудын төрөл зүйл бус маш олон төрөл зүйлийн нөлөөнд автдаг юм. Тавдугаар нягтрал нь орчлон ертөнцийн стандарт, энэ нь ихэнхийнх нь нягтрал буюу давамгайлах нягтрал юм. Гэсэн ч түүнд хоёрдмол байдал хадгалагдаж байдаг. Энэ төрөл зүйлс нь түрэмгий эсвэл хор хөнөөлтэй байдаг нь зөвхөн санал нийлэхгүй байгаа хүмүүсийн тайлбар юм. Хоёрдмол байдал нь төрөл зүйлийн дотоод муу муухайгийн гол шинж нь биш. Тэр мөчөөс л Дэлхий дээр эрэгтэй эмэгтэй хүмүүс үүссэн шиг хоёрдмол байдал оршдог юм. Хэдийгээр тэр уусдаг ч гэсэн. Тав дахь нягтрал нь бидний долоо дахь нягтралыг тэмдэглэхийг илүүд үздэг шинж чанаруудтай гэж Дэлхий дээр ярьдаг. Гурав дахь нягтралын шинж чанараас бүх зүйл хайр, хоёрдмол байдал байдаггүй, мөн чанарууд андрогин шинжтэй, эрэгтэй эмэгтэй гэж байхгүй гэж ярьдаг шинж чанарт шилжих шилжилт илүү аажмаар хийгддэг. Юмс үзэгдлийн логикоор бол энд болж өнгөрөх ёстой. Бидний түүнийг дүрсэлсэн тав дахь нягтралаар. Телепатийн өндөр түвшин ба ийм цаг хугацаа дутмаг байгаа нь... Энэ нь хувь хүний өөрийнх нь сэргэн мандалтын туршлага болох хагас шугаман шинж чанартай, хамт олны үүднээс тооцоолж баршгүй хэвээр үлдэж байна. Хэрэв танд энд телепаттай бол энэ нь хэдийн харилцааны томоохон өөрчлөлтийг илэрхийлдэг. 


Учир нь та бусад хүмүүсээс орж ирээд илүү ойлгодог. Үүний шууд үр дагавар нь бусад хүмүүс мөн л таны төлвүүд, нэг л хүн гэдгийг ухаарах ухамсар. Зүгээр л удаан орхисон өрөвдөх сэтгэлийн оршихуй. Гэхдээ энэ нь ийм байсан ч хоёрдмол байдал хайлж, сарниж, ууршдаг бусад түвшнүүд рүү шилжихийн зөвхөн нэг хэсэг юм. Та хоёрдмол байдлаас туйлын чөлөөтэй газартай байж чадахгүй, учир нь тэр үед л “бүх зүйл ассан” байх болно. Ийм газар нэг л байдаг нь Эх үүсвэр юм. Ингээд л боллоо. 

Орчуулсан: Н. Хэнчбиш Эх сурвалж: Galactic Messages | Gaia

9-р хэсгийг эндээс

https://michid-7.blogspot.com/2024/12/9.html


АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 50-р хэсэг

  Асуулт: Тэйд асууж байна. Мити, Миссури голын үерийн тухай мэдээлэл бий юу? Энэ нь элитүүдийн ажил уу, яах гэж үүнийг хийдэг вэ?  ‒ Тэйд, ...