АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 50-р хэсэг

 



Асуулт: Тэйд асууж байна. Мити, Миссури голын үерийн тухай мэдээлэл бий юу? Энэ нь элитүүдийн ажил уу, яах гэж үүнийг хийдэг вэ? 

‒ Тэйд, Хойд Америкад үндсэн эвдрэлүүд нь бий. Танай засгийн газрынхан үүнийг мэдэж байгаа, одоо энэ нь үйл явдлууд хэрхэн өрнөх нь цаг хугацааны л хэрэг. Тиймээс засгийн газрууд хүн амаа бууруулах төлөвлөгөөнийхөө эцсийн үйл явдлуудыг өдөөх арга хэмжээ төлөвлөж байгааг бүх зүйл харуулж байна. Яагаад биднийг оролцохгүй байгааг бүү асуугаарай. Бидэнд одоогоор зөвшөөрөл байхгүй байна. Та нар Орчлон ертөнцөд эсрэгээр нь бус амьдрах чадвартай гэдгээ нотлох ёстой. Тэнд ямар ч байсан бай чиний илгээсэн энэ бүс нутгийн газрын зургийг Ахмад Билл надад харуулсан. Энэхүү районд болох үйл явдлуудын үеэр зайлшгүй болох ёстой зүйл буюу Хойд хэсэг дэх усыг зориуд тогтоон барьж байгаад түүнийг чөлөөлж газар нутгийн нэг хэсгийг живүүлэх нь маш ойрхон байгаа бололтой. Бермудын Гурвалжин дахь Арктурчуудын Бааз бэлэн байдалтай байна, яагаад гэвэл Карибын тектоник хавтан Мексикийн Хойг дээр тэнцвэр алдагдсанаас идэвхиж болох юм.



 Асуулт: Пол асууж байна: Зэтүүд хэлэхдээ, бидний зарим нь гуманоидуудын биегүй болно гэдэг; тэд усан гараг дээрх шиг наймаалжтай төстэй биеийн тухай ярьдаг. Чи санал нийлж байна уу? Зэтүүдийн баталж байгаагаар, Дэлхийг генээр инженерчлэгдсэн хүмүүсээр, хүн ба Зэтүүдийн ДНХ-ийн холимогоор дүүргэх болно гэсэн. 

‒ Пол, тэд хэн болохыг би мэдэхгүй, гэхдээ чамайг тэдний тухай ярих тусам тэднийг оршин байдагт би улам эргэлзэж эхлэх юм. Гуманоидууд үүрд гуманоидууд хэвээр үлдэнэ. Энэхүү колонид генетикээр удирдах арга мэх маш эрт зогссон. Галактик хоорондын холбоосуудын Шинэ Эринд гараг дээр амьдралаа үргэлжлүүлэх нийгэм нь гарагийн шинэ үелзэлд нийцсэн тархины идэвхижилтэй байх болно. Та нарын хаа нэгтээ сонсож болох бүх зүйл нь хүүхэд айлгах үлгэрүүд юм. 

Асуулт: Динэнд асууж байна: Сүүлчийн видеонд Хүрэн Одойн одоогийн байрлалыг харуулсан байсан. Нар, дэлхий, Хүрэн Одой нэг нэгнийхээ эсрэг оршиж гурвалжин үүсгэж байна. Одоо тэнгэрт Хүрэн Одойг олж харахын тулд бүх нөхцөлүүд байгаа юу? (Нарны гэрэл Хүрэн Одойгоос тусдаг) ‒ Динэнд, Дэлхийгээс Нартай ижил зайд байх үед л Одой Одыг харах боломжтой. Одой Од гэрэл, энергийн талбай, түүний хөдөлгөөний өмнө үүссэн энергийн талбайг шингээж, гэрлийг гажуудуулдаг бөгөөд та түүнийг олж харж чадахгүй. 9-р сарын эхээр та түүний ойртохыг анзаарч эхэлнэ. 

Асуулт: Түүнчлэн, чи элитүүд Рептилоидуудтай хамтран амьдрах гэж Ангараг руу очихоор төлөвлөж байна гэж дурьдсан. Цаашид үүнээс болоод асуудал үүсэх бололтой. ‒ Динэнд, чиний харж байгаачлан, Орчлонгийн гуравдугаар хэмжээс нь төгс байдлаас маш хол юм. Тэнд ямар ч байсан, танай Нарны Системд гуманоидуудаар дүүрэн хоёр гараг байх болно. Рептилоидуудын хувьд санаа зовох хэрэггүй, тэдэнд Галактикийн Нийгэмлэгтэй асуудал гаргах хэрэг байхгүй. Элитүүд нь элитүүд байхаа болино, үүнд итгэлтэй байж болно, харин Дэлхий үргэлж Системийн үндсэн гараг хэвээр үлдэх болно. Та нарт Рептилоидуудын танай элитүүдэд өгсөн шиг технологийн дэвшил ирэх болно, тиймээс та нарт болгоомжлох зүйл байхгүй. 

Асуулт: Борис асууж байна: Хэмжээсүүдийн, сансрын, амьдралын “Бүтээгч” байдаг тухай чи мэдэх үү? Оюун ухаант оршнолын оролцоогүйгээр “Их Тэсрэлтийн” үр дүнд энэ бүх зүйл үүссэн байж болох уу? ‒ Борис, ямар нэгэн зүйл гэнэт гарч ирэх боломжгүй. Орчлон ертөнцийг тэлэх, бүтээгдэхэд хувь нэмэр оруулсан квантын энерги нь цэвэр энергийн соёл иргэншлийн зориудаар хийсэн үйлдлийн үр дүн байсан; тэд яг л цэцэрлэгчид жимсний мод суулгадаг шиг Орчлон ертөнцүүдийг “суулгаж”, гэрэл дор өсч өндийх боломж олгодог. Бид гэгээрэх тусам нэг л өдөр тэдэнтэй эн зэрэгцэх хүртлээ ойрхон байх болно. 

Асуулт: Долгер асууж байна: Мити, Алекс Кольерын тухай мэдээлэл чамд бий юу, түүний өгдөг мэдээллийг чи юу гэж боддог вэ гэдгийг л асуумаар байна. Чи цаг хугацааны аялал гэж байдаггүй гэсэн, тэр Андромедчүүд цаг хугацаанд аялдаг гэж мэдэгддэг. Алексын яриа надад үнэн мэт санагддаг, гэхдээ чи түүний мэдэгдлийн талаар юу хэлэх вэ? 

‒ Долгер, би урьд нь цаг хугацааны аялал байдаггүй гэж тайлбарласан. Үүнийг ойлгож чаддаггүй эсвэл ийм боломжийн тухай мөрөөддөг, бодит байдлыг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй хүмүүс байх боломжтой. Гэхдээ би та нарын хэн нэгэнд таашаал өгөхийн тулд түүх зохиох гээгүй. Цорын ганц “цаг хугацааны аялал” нь нэг цэгээс, орон зайд маш алслагдсан цэгээс нөгөө рүү агшин зуурын шилжилт. Нэг нэгнээсээ их зайд оршдог хоёр физик бодит байдлын тусгал бүхий алслагдсан хаалгануудын тусламжтайгаар цаг хугацаан дахь богиносгосон зайн нугарал юм. Ирээдүй болоогүй, харин өнгөрсөн байхгүй. Ийм л амархан. Холографийг ашиглаж ирээдүйд бүхэл бүтэн хотуудыг бүтээхэд ашиглагддаг ирээдүйн программчлалын техникүүдийг та нар харж чадна. Энэ нь хандлага болон нөөц баялагийн төгс таамаглал программчлагдсан байж болох маш сонирхолтой сургааль юм. Ойрын 20 жилд өөрийгөө, гэр бүлээ, хүүхдүүдээ холографаар программчлах боломжтой. Эсвэл бүхэл бүтэн нийгмийг 100 жил урагшлуулж, дөрвөн хэмжээст, чанарын хувьд, танай кинонуудаас илүү өндөр түвшинд программчлах юм, яагаад гэвэл бүх зүйлд хүрч болно, бүх зүйл бодит мэт санагддаг. Энэ бүхэн зөвхөн кибернетик, цэвэр технологийн шинжлэх ухаан юм. 

Асуулт: Пол асууж байна: Ахмад Билл, чи яагаад Орос дуудлагатай юм бэ? Чи Андромедаас ирээгүй гэж үү? 

‒ Пол, би түүний өмнөөс хариулъя. Таны тархинд байгаа хэлний орчуулагч таны төрөлх хэлнээс орчуулдаг. Би Ахмад Биллтэй харилцахдаа түүний тархины орчуулагчийг ашигладаг, харин бид Португал хэл дээр ярьдаг. Англи хэлийг төрөлх хэлээ гэж үздэг хүний хувьд гадаад дуудлага сонсогддог. Гэхдээ Орос ба Португал хэл хоорондоо огт адилгүй.

 Асуулт: Ролис асууж байна: Хүн амын үлдсэн тэдгээр 10% нь эрх мэдэл ба шунал тачаал зэрэг чанаруудыг эзэмших үү? 

‒ Үгүй, Ролис, танай удирдагчид цаг хугацааны туршид та нараар шигшигдсэн байх болно. Танай удирдагчид нийгмийн инженерүүд болох бөгөөд нийгэмд бүхэлдээ амьдралын чанарыг сайжруулах нь үндсэн зорилго нь байх болно. Гарагийн дээд үелзэлд удирдагчдын туйлын зорилго нь илүү өгөөмөр, хувийн шинж чанар багатай байх болно. 

Асуулт: Пэм асууж байна: Хэрвээ Рептилиодууд ба Дэлхий дээр дахин төрөл авсан хүмүүс өөр өөр үелзэлтэй, энэ нь тэднийг энд үлдэхийг зөвшөөрөхгүй гэсэн үг үү? Энд авилгалд идэгдсэн элитүүд үлдэхгүй. Ангараг гараг ойрхон байгаа ч давтамжийн зөрүүгээс болж харилцан үйлчлэл үүсэхгүй, тийм үү? 

‒ Буруу байна, Пэм. Үелзэл дэх ялгаа нь Дэлхий дээр төрөх сүнслэг оршнолуудын тархины хөгжлийн түвшнийг тодорхойлдог. Гэхдээ энэ нь үелзлийн дорд түвшинтэй оршнолуудад гараг дээр үргэлжлүүлэн амьдарч, ажиллахад нь саад болохгүй. Тэд үхээд наашаа дахиж ирэхгүй. Хөгжлийн шинэ үе шатанд танай нийгэм танай гараг дээр амьдрахыг хүссэн бүх цагаачдад дүн шинжилгээ хийж, нийгмийн хууль тогтоомжийн дагуу тэдэнд тодорхой дүрэм, хязгаарлалт тавих болно. Та бүрэн эрхт арьстан байх бөгөөд гараг дээрх цагаачдын урсгалыг зөвшөөрөх эсвэл үгүйсгэх эрхтэй болно. 

Орчуулсан: Н. Хэнчбиш  

1-хэсгийг унших бол эндээс    https://michid-7.blogspot.com/2022/08/1.html


1 comment:

  1. 🇲🇳 Та манай блогод зочлоорой!
    https://herbalteaman.blogspot.com/
    Ургамлын цай, байгалийн анагаах ухаан, эрүүл мэндийн тухай сонирхолтой мэдээллүүд таныг хүлээж байна.
    Тавтай морил!

    ReplyDelete

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 50-р хэсэг

  Асуулт: Тэйд асууж байна. Мити, Миссури голын үерийн тухай мэдээлэл бий юу? Энэ нь элитүүдийн ажил уу, яах гэж үүнийг хийдэг вэ?  ‒ Тэйд, ...